Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 207/ма2026/00057

 

 

 

 

2026 04 30 207/МА2026/00057

 

 

**** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч **** **** ХХК, Л.**** нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 312/ШШ2025/02111 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** **** ХХК, Л.**** нарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,062,670,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

**** **** ХХК-ийн **** **** ХХК-д холбогдуулан гаргасан Гүүрэн краны доголдлуудыг арилгуулах буюу дээр дурдсан доголдолгүй хөдөлгүүр, эсэргүүцэл, цахилгааны утас, кабелиудаар солиулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн, өмгөөлөгч Ж.Оюунболд нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, Д.Оюунчимэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, С.****-Алтай, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. **** **** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга:

“**** ****” ХХК нь “**** ****” ХХК-тай 2021.04.11-ний өдөр МН02/2021 дугаартай “20/8 тн-ын гүүрэн кран угсарч суурилуулах гэрээ” байгуулж уг краныг ОХУ-ын “ВМ техникс” компаниас худалдан авч 2021,12.31-нд “**** ****” ХХК-д нийлүүлсэн. “**** ****” ХХК нь уг краныг “**** ****” ТӨҮГ-т нийлүүлэх гэрээг байгуулсан тул ОХУ-ын ****лэгчээс шууд харилцагчийн нэр дээр ачуулж улмаар “**** ****”-ийн Төмөр замын ачаа хүлээн авах терминалаар ирснийг “**** ****” ХХК гаалийн бүрдүүлэлт хийж, манай компани гаалийн татварыг төлснөөр “**** **** ХХК хүлээн авсан. Бид нийлүүлсэн краныг угсарч суурилуулах ажлыг “********” ХХК-иар хийлгэж, хүлээлгэж өгсөн бөгөөд хүлээлгэж өгсөн өдрөө буюу 2021 оны 12 дугаар сарын 31-нд кран хүлээлцсэн акт үйлдэж, төлбөрийн нэхэмжлэхийн хамт “**** ****” ХХК-д өгсөн боловч, актад гарын үсэг зуралгүй, өнөөдрийг хүртэл краны үнийг төлөөгүй. “20/8 тн-ын гүүрэн кран угсарч, суурилуулах гэрээ"- ний 4.3-т зааснаар краны төлбөрийн үнийн төлбөрийг түүнийг хүлээлгэн өгч, суурилуулснаас хойш 14 хоногийн хугацаанд төлөхөөр байгаа. “**** ****” ХХК краныг эцсийн захиалагч болох “**** ****” ХХК-д хүлээлгэн өгөөд төлбөрөө бүрэн авсан. Хариуцагч ...краны хурдыг тохируулах шаардлагатай, улсын дугаар авч болохгүй байна гэх мэт янз янзын шалтгаануудыг хэлсээр мөнгийг төлөхгүй байх тул 1,062,670,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

Манай компани “**** ****” ТӨҮГ-ийн Гүүрэн кран нийлүүлэх тендерт 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шалгарч “**** ****” ТӨҮГ-тай 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр №2021/17-21 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан ба тендерийн бичиг баримтанд заасан техникийн даалгаврын дагуу 20/8 тн-ын гүүрэн краныг 940,000,000 сая төгрөгөөр нийлүүлж, угсарч өгөх үүрэг хүлээсэн. Ингээд манай компани гүүрэн краныг “**** ****” ХХК-иас 893,000,000 төгрөгөөр худалдан авахаар, “**** ****” ХХК нь краныг ОХУ-аас захиалж манай компанид нийлүүлэхээр тохиролцож 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн огноотой №МН02/2021 дугаартай “20/8 тн-ын гүүрэн кран нийлүүлж угсарч суурилуулах гэрээ”-нд захирал Л.**** гарын үсэг зурснаар энэхүү гэрээг байгуулагдсан. Уг Гэрээний 1.1, 1.2, 2.1, 2.2, 3.1, 3.2, 7.2, 8.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь гэрээний Хавсралт 1-т заасан техникийн шаардлага бүхий 1 ширхэг иж бүрдэл гүүрэн краныг биет байдлын доголдолгүй, 6 сарын дотор нийлүүлж худалдан авагч манай “**** ****” ХХК- д актаар хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Хэдийгээр гэрээнд угсралтын ажпыг худалдагч “**** ****” ХХК гүйцэтгэхээр заасан байгаа ч манай компаниар хийлгэхээр амаар тохиролцсон байсан. Гэтэл нэхэмжлэгч “**** ****” ХХК нь гэрээний үүрэг болон хэлцлийг зөрчиж кран угсралтын ажлыг манай компаниар хийлгэлгүй, манай компанид мэдэгдэлгүй, манай компанийн нэрийн өмнөөс “**** ****"-т шууд хүлээлгэн өгч акт үйлдсэн байсан. “**** ****” ТӨҮГ-аас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр краны төлбөр манай компанийн дансаар орж ирсэн. Гэтэл “**** ****” ХХК-ийн нийлүүлсэн кран нь ****лэлийн дефекттэй (доголдолтой)... байсан. Иймээс краны ноцтой доголдлуудыг арилгаж, краны аюулгүй ажиллагааг хангаж өгөх хүртэл гэрээний төлбөрийг саатуулж байгаа гэжээ.

  1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулга:

     “Нэхэмжлэгч “**** ****” ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “**** ****” ХХК-д холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Нэхэмжлэгч “**** ****” ХХК нь “**** импор”-т ХХК-иас нийлүүлсэн гүүрэн краны доголдлыг арилгахад шаардлагатай нийт 291,815,166 төгрөгийг “**** ****” ХХК-иас гаргуулж өөрсдөө засварлахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бол өмнө гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчлөхгүйгээр Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 253.2, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гүүрэн краны доголдлуудыг “**** ****” ХХК-иар арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах шаардлагыг гаргаж байна. Өмнөх сөрөг нэхэмжлэлд дурдсанаар гүүрэн кранд ****лэлийн механик болон цахилгааны доголдлууд байгааг илрүүлсэн ба краны хурд гэрээний техникийн даалгаварт заасан хурдаас өндөр байгаа нь халуун хайлш, металлыг өндөр хурдаар зөөвөрлөх болон зогсох үед дээрээс цалгиж асгарах, гүүрэн краны ачааны тэргэнцрийн зам (Р24 рельс төмөр) дунд хэсэгтээ нарийссан тул дугуйнд үрэлт үүсч хүнд ачаа зөөх боломжгүй буюу цаашид ****т ****лэлийн зориулалтаар нь хэвийн горимоор ажиллах боломжгүй. “**** ****” ХХК нь БРС-1 хурд тохируулагчийг суурилуулж, хурдыг багасгана гэсэн боловч суурилуулаагүй, эцэст нь хурдыг эсэргүүцэл нэмэх аргаар өөрчилсөн тул хурд тохируулагчийг суурилуулах шаардлагагүй гэдэг хариуг манай компанид өгсөн боловч хурд буураагүй төдийгүй эдгээр БРС-1 болон хурд удирдах “БУК” төхөөрөмжийг суурилуулснаар 20/8 тн даацтай гүүрэн краны механизмуудын хурдад өөрчлөлт орохгүй, харин гүүрэн краны цахилгааны доголдлуудыг краны хөдөлгүүр, эсэргүүцэл, цахилгааны утас, кабелиудыг солих, краны ачааны тэргэнцрийн замыг (Р24 рельс төмөр) буулгаж шинээр тэгшилж угсарч доголдлыг арилгах шаардлагатай. Үүнд:

Краны хурдыг багасгахын тулд:

  1. Краны цахилгааны хөдөлгүүрүүд:

4МТМ2251.8, 37 кВт, 725 эрг.мин /холболтын хагас муфтай/-1 ширхэг -4МТМ2001 .В8,22кВт,715эрг.мин /холболтын хагас муфтай/-1 ширхэг -МТИ160М6, 7 кВт, 930 эрг.мин /холболтын хагас муфтай/-1 ширхэг,

 МТН311-6, 11 кВт, 940 эрг.мин /холболтын хагас муфтай/- 2 ширхэг

  1. Цахилгааны кабель:

 КГ 3*16+1*10 (20 метр)

 КГ 3*10+1*16 (20 метр)

 КГ 5*1.5 (ЗОметр)

  1. Цахилгааны утаснууд:

 ПуГВ 1*2.5 (10 метр)

 ПуГВ 1*1.5 (60 метр)

  1. Пластинтай газардуулга- (16 иж бүрдэл)
  2. Эсэргүүцлүүд: БРФУ2 кат.№ ИРАК 434.352.013.-25-(3 иж бүрдэл)
  3. Цахилгааны шкаф: (1 иж бүрдэл)
  4. Уян төмөр хоолой: д.16мм, д.22мм-(20 метр)

Иймд нэхэмжлэгч “**** ****” ХХК нь гүүрэн краны доголдлуудыг хариуцагч “**** ****” ХХК-иар арилгуулах буюу дээр дурдсан доголдолгүй хөдөлгүүр, эсэргүүцэл, цахилгааны утас, кабелиудаа солиулах шаардлагыг гаргаж байна.” гэжээ.

  1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбарын агуулга:

 “...1.Манай компанийг “**** ****” ХХК-д мэдэгдэлгүйгээр “**** ****” ТӨҮГ-т доголдолтой кран хүлээлгэж өгөөд холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлсэн байсан гэсэн тайлбар өгсөнд дараах залруулга хийе. 1)Манай компани зохигчдын хооронд байгуулагдсан ”20/8 тн-ын гүүрэн кран нийлүүлж, угсарч, суурилуулах гэрээ”-ний 1.1 ба 3.1-тзааснаар “**** ****” ХХК-д краныг нийлүүлж, бас угсарч өгөх үүрэгтэй. Энэ үүргийн үүрэг гүйцэтгэх газар нь мөн гэрээний 3.1- т зааснаар эцсийн захиалагч болох “**** ****” ТӨҮГ “-ийн Засвар механикийн завод юм. 2)Хариуцагч уг краныг мөн “**** ****” ТӨҮГ-т нийлүүлэх гэрээтэй байсан. Тийм учраас краныг манай компаниас “**** ****” ХХК-т хүлээлгэн өгөх, “**** **** ХХК-иас “**** ****” ТӨҮГ-т хүлээлгэн өгөх-хүлээн авах үйл ажиллагаа нэгэн зэрэг явагдсан болно. 3)Краныг гаалийн хилээр оруулж ирж, гаалийн бүрдүүлэлт, татвар төлөх үеэс **** захирал манай компанийн захиралтай хамт байлцсан. 4)Краны угсралт, суурилуултын ажлыг манайх “****” гэдэг компаниар гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгүүлсэн ба Л.**** захирал хяналт тавьж, хүлээн авсан. 5)“**** ****” ТӨҮГ-тай “**** ****” ХХК гэрээ байгуулсан тул краныг “**** ****” ТӨҮГ т хүлээлгэн өгөх актыг манай компани бүрдүүлж, ажлын хэсгийн гишүүдээр нь гарын үсэг зуруулах боломжгүй. “**** ****” ТӨҮГ -ийн хоёр ч хуульч нь гарын үсэг зурсан байна. Энэ актыг бид нар одоо л хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгснөөр хэргийн материалаас танилцаж байгаа бөгөөд хууль ёсны, хүчин төгөлдөр бичиг баримт гэж үзэж байна. 6)Краны доголдлын бид мэдэж, нуун дарагдуулах боломжгүй. ****лэгчээс тухайн кранд үзлэг, шалгалт хийсэн гэсэн актын дагуу ачилт хийлгүүлэн, тээвэрлүүлж, нийлүүлэх газарт нь угсарсан болно.

2. Анх 2022 оны 4-р сард манай компаниас краны үнийн төлбөрийг төлөх шаардпага тавьсны хариуд “краны ачааны тэргэнцэрийн хурд өндөр байна” гэсэн доголдол зааж гомдлын шаардлага гаргаж байсан ба тухайн үед нь ****лэгчээс мэргэжилтэн ирүүлж, үзлэг хийлгэснээр энэхүү доголдлыг манай компани хүлээн зөвшөөрч, ****лэгчийн төлөөлөгч болон гэрээний талуудын харилцан тохиролцсоноор хурд тохируулагч суурилуулан арилгах арга хэмжээ авахаар болсон Манай компани хурд тохируулагчийн өгөгдөл, бүдүүвч зэргийг харилцан тохиролцсны үндсэн дээр БРС-1 төрлийн тохируулапн сонгон ОХУ-аас захиалан авч ирж, кранд суурилуулах арга хэмжээ авсан боловч краны өмчлөгч “**** ****” ТӨҮГ-ын ИТА-уудын зүгээс краны ачааны тэргэнцэрийн хурдыг эсэргүүцэл нэмэх аргаар өөрчилсөн гэж мэдэгдснийг “**** ****” ХХК-т уламжилсан болно. Харин “**** ****” ХХК сөрөг нэхэмжлэлдээ уг доголдлыг арилаагүй гэж үзсэн байна.

3. “**** ****” ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий ачаа өргөх кран, төхөөрөмжийн засвар, үйлчилгээний мэргэжлийн байгууллага бөгөөд энэ чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч этгээд болохын хувьд Иргэний хуулийн 255 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу тухайн нийлүүлсэн краны чанар байдлыг шалгаж авах үүрэгтэй юм. Хэрэв нийлүүлсэн кранд доголдол илэрсэн гэж үзэж байгаа бол энэхүү хуулийн холбогдох заалтын дагуу гомдлын шаардлага гаргах эрхгүй байна.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа доголдлыг арилагахад шаардпагатай зардал болох мөнгөн дүнг гаргуулах гэж тодорхойлсон байна. Гэтэл Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эрхтэй байхаар байгаа нь шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох юм.

5.“**** ****” ХХК нь цаашид краны ашиглалтын явцад учир болох гэм хорыг арилгах өөрийн үүрэг, хариуцлагын талаар зааж байгаа нь Иргэний хуулийн 512 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй юм.

6.Хэдийгээр дээрх байдлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөвшөөрөхөөс татгалзах үндэслэлүүд байгаа ч манай компани краны ачааны тэргэнцэрийн хурдны доголдлыг ****лэгч зөвшөөрсөн, хариуцагч төлбөрийг удаан хугацаагаар саатуулсны улмаас манай компани санхүүгийн дутагдалд орж, энэхүү ажлыг хамтран гүйцэтгэсэн хамтын ажиллагаатай компаниудаа хохироож байгаа зэрэг хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх үүднээс тул дараах нөхцлөөр эвлэрэн хэлэлцэх саналыг гаргаж байна. Үүнд: 1. Зохигчдын хооронд байгуулсан ”20/8 тн-ын гүүрэн кран нийлүүлж, угсарч, суурилуулах гэрээ"-ний үнийн дүнг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт “үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно.” заасныг үндэслэн, түүнчлэн “**** ****” ХХК-ийн анх санал болгож байсан мөнгөн дүн болох 223,000,000 төгрөгөөр бууруулан 670,000,000 төгрөг болгож, хариуцагч уг төлбөрийн үүргийг биелүүлэх,

2.Үндсэн нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаас хуульд заасан мөнгөн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хүүг гэрээнд өөрчлөлт оруулсан үнийн дүнгээр тооцож 138,757,000 төгрөг болгон өөрчлөх гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 254 дүгээр зүйлийн 254.1,-д заасныг баримтлан “**** ****” ХХК-иас 893,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “**** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 169,670,000 төгрөгийг, мөн хариуцагч Л.****т холбогдох нэхэмжлэлийн шаардлагагыг, “**** ****” ХХК-д холбогдох хөдөлгүүр, эсэргүүцэл, цахилгааны утас, кабелиудаар солиулах буюу Краны цахилгааны хөдөлгүүрүүд: 4МТМ2251.8, 37 кВт, 725 эрг.мин /холболтын хагас муфтай/-1 ширхэг, 4МТМ2001.В8,22кВт, 715эрг.мин /холболтын хагас муфтай/-1 ширхэг, МТИ160М6, 7 кВт, 930 эрг.мин /холболтын хагас муфтай/-1 ширхэг, МТН311-6, 11 кВт, 940 эрг.мин /холболтын хагас муфтай/-2 ширхэг,  Цахилгааны кабель: КГ 3*16+1*10 (20 метр), КГ 3*10+1*16 (20 метр), КГ 5*1.5 (ЗОметр), 3. Цахилгааны утаснууд: ПуГВ 1*2.5 (10 метр), ПуГВ 1*1.5 (60 метр), Пластинтай газардуулга- (16 иж бүрдэл), Эсэргүүцлүүд: БРФУ2 кат.№ ИРАК 434.352.013.-25- (3 иж бүрдэл), Цахилгааны шкаф: (1 иж бүрдэл), Уян төмөр хоолой: д. 16мм, д.22мм- (20 метр)-ыг солиулах хариуцагч “**** ****" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн, өмгөөлөгч Ж.Оюунболд нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь нэхэмжлэгч **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй **** **** ХХК, иргэн Л.****т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,062,670,000 төгрөг гаргуулах, **** **** ХХК- ийн **** **** ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний зүйлийн доголдлыг арилгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2026 оны 02-р сарын 05-ны өдөр хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.6, 25.2.2-т тус тус заасан оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж **** **** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. **** **** ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжпэгч **** **** ХХК-тай байгуулсан 2021 оны 04 сарын 10-ны өдрийн №МН02/2021 дугаартай 20/8 тн-ын гүүрэн кран нийлүүлж угсарч суурилуулах гэрээний дагуу худалдан авсан гүүрэн краны доголдлыг арилгахад шаардлагатай 291,815,166 төгрөгийг **** **** ХХК-иас гаргуулах сөрөг шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Улмаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Иргэний хуулийн 253.1, 253.2, 254.1 дэх хэсгийг үндэслэн гүүрэн краны доголдлуудыг **** **** ХХК-иар өөрөөр нь арилгуулах, өөрийн зардлаар доголдолгүй эд хөрөнгөөр солих шаардлагыг гаргасныг анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.  Анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа нь шийдвэрийн үндэслэлээ уншиж сонсгохдоо: “... **** **** ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул сөрөг нэхэмжлэлийг бухэлд нь хэрэгсэхгүй болголоо" гэж, шүүхийн шийдвэрт бичихдээ: кран хэвийн ажиллаж байгаа гэдгийг гуравдагч этгээд болох **** **** ТӨҮГ тайлбарласан, ...энэ талаар шаардлага гаргаагүй, хүлээлгэн өгснөөс хойш ОХУ-аас мэргэжилтэн ирж зассан, зарим нэг доголдол арилгах асуудлыг **** **** ТӨҮГ шаардлагагүй гэж үзсэн, талуудын гэрээнд заасан баталгаат хугацаа дууссан” гэсэн дүгнэлт хийжээ. 1.**** **** ХХК нь 2021,03.20-ны өдөр **** **** ТӨҮГ-ын Гүүрэн кран нийлүүлэх тендерт шалгарч, **** **** ТӨҮГ-тай 2021,04.09-ний өдрийн №2021/17-21-0193 дугаартай гэрээ байгуулсан ба тус тендерийн бичиг баримтанд заасан техникийн даалгавар, нөхцөлийн дагуу биет байдлын доголдолгүй 20/8 тн-ын гүүрэн краныг **** **** ТӨҮГ-т нийлүүлж, угсарч хүлээлгэн егөх, ****т ашиглагдсанаас хойш 12 сарын баталгаат хугацааг **** **** ХХК хариуцах үүрэг хүлээсэн. Энэхүү үүргийн дагуу дээрх краныг **** **** ХХК-иас худалдан авч **** ****т нийлүүлэхээр болж **** **** ХХК-тай 20/8 тн-ын гүүрэн кран нийлүүлж угсарч суурилуулах гэрээ байгуулсан боловч **** **** ХХК нь тус Гэрээний 3.1, 7.2, 8.1, 2.3-т тус тус заасныг зөрчиж худалдан авагч **** **** ХХК-д мэдэгдэлгүй, хүлээлгэн өгөлгүй, тус компанийн нэрийн өмнөөс **** ****т доголдолтой краныг шууд хүлээлгэн өгсөн байсан. Мөн тус гэрээний 7.2-т зааснаар худалдагч **** **** ХХК нь өөрийн худалдсан кранд 12 сарын баталгаат хугацааг худалдан авагч **** **** ХХК-ийн өмнө хариуцахаар тохиролцсон. **** **** ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч гааль дээр кран ирсэн үед **** **** ХХК-ийн захирал Л.****т мэдэгдэж байсан, мэдээгүй гэдэг нь худал гэж тайлбарладаг боловч **** **** ХХК нь гаалийн бүрдүүлэлт хийхээр **** **** ХХК-иас бичиг баримт авч байснаас "... краныг **** ****т угсарч суурилуулах гэж байна, ****ийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл авч өгөөч, гэрээнд зааснаар **** **** ХХК-ийг байлцуулан хүлээлгэн өгье" гэдэг асуудлыг огт мэдэгдэлгүй шууд **** ****т **** **** ХХК-ийн нэрийн өмнөөс 2021,12.22-ны өдөр хүлээлгэн өгч “Ажлын хэсгийн акт” үйлдсэн байсан, нэхэмжлэгчийн төлөөлөгч ч манайх **** **** ТӨҮГ-т хүлээлгэн өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн /хурлын тэмдэглэлийн 14-р хуудас/. **** **** ХХК нь гүүрэн краны угсралт суурилуулалтын ажлыг **** **** ХХК-иар гүйцэтгүүлсэн байсан. Гэтэл **** **** ТӨҮГ-тай хүлээлцсэн актад гүүрэн краны угсралтыг **** **** ХХК гүйцэтгэсэн мэтээр худлаа хэлж бичүүлж хүлээлцсэн байсан ба **** **** ХХК-ийн захирал Отгонцэцэг ‘1краныг угсраад **** ****т хүлээлгээд өгчихсөн, акт дээр гарын үсэг зураад санхүүд нь өгөөрэй" гэхэд нь очиж уулзахад тус актад **** **** ТӨҮГ-ын ажлын хэсэг, ерөнхий болон тэргүүлэх инженерүүд нь шалгаж авсан гэж гарын үсэг зурсан байсан болохоор доор нь гарын үсэг нөхөн зурж, санхүүд нь өгсөн. 2.Гуравдагч этгээд **** **** ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.****-Алтай нь анхан шатны шүүх хурал дээр “кран хэвийн ажиллаж, ашиглаж байгаа ” гэж хэлж байх боловч бодит байдал дээр худал бөгөөд краныг ЗМЗ-ын цутгуурын цехэд суурилуулсан боловч гэрээнд заасан зориулалтаар буюу халуун хайлш нэг ч удаа зөөвөрлөөгүй байгаа болохыг бүгд мэдэж байгаа төдийгүй гуравдагч этгээдийн төлөөлөгч С.****-Алтай "одоогоор уг кранаар халуун хайлш зөөвөрлөөгүй байгаа” гэдгийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн нь зориулалтын дагуу өнөөдрийг хүртэл ашиглаагүй болохыг нотолно. /Хурлын тэмдэглэлийн 13-р хуудас/. Гэтэл анхан шатны шүүх гуравдагч этгээдийн төлөөлөгч кран хэвийн ажиллаж байгаа гэж хэлсэн учраас **** **** ТӨҮГ болон **** **** ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний 10.1.2-т заасан "... ашиглагдсанаас хойш 12 сарын баталгаат хугацаа дууссан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 3.Мөн гуравдагч этгээдийн төлөөлөгч-**** **** ТӨҮГ-ын ЗМЗ-ын механикч ****-Алтай нь анх өөрөө **** **** ХХК-ийн захирал Л.****т танай компанийн суурилуулсан кран ****лэлийн доголдолтой, краны явах зам асуудалтай байгаа” тухай хэлж, "... гүүрэн краны тэргэнцрийн замын өндөржилтийн болон краны явах замын хоорондын зайд **** **** ТӨҮГ-ын ГМХ-ын маркшейдер нар хэмжилт хийсэн, 10-аас дээш тн ачаа өргөх боломжгүй, краны хөдөлгүүрүүд заагдсан хурдаас өндөр байгаа учраас аюулгүй ажиллагаа алдагдсан, удирдлагын чиглэл буруу ****лэгдсэн, цахилгааны холболт буруу хийгдсэн...” гэж бичсэн 1 хуудас баримт өгсөн /1 хх-61 х/ атлаа шүүх хуралд доголдлыг **** **** өөрөө засаж янзалсан, хэвийн болсон гэж ойлгож байгаа гэж тэс өөр зүйл ярьж, мэдэн будилж байсан бол **** **** ХХК-ийн төлөөлөгч өөрөө доголдлыг ОХУ-аас мэргэжилтэн авч ирж үзүүлсэн, төхөөрөмж суурилуулсан гэж зөрүүтэй худал тайлбар өгч байсан болно /хурлын тэмдэглэлийн 13-14-р хуудас/. 4.**** **** ТӨҮГ ч өөрөө кран доголдолтой байгааг **** **** ХХК- ийн захирал Л.****т мэдэгдэж, краныг **** ****т суурилуулж, угсрах ажлыг гүйцэтгэсэн **** **** ХХК-ийг ч олж уулзахад мөн адил ****лэлийн ноцтой маш олон доголдолтой байсан талаар хэлж байсан юм. **** **** ХХК нь эсэргүүцэл нэмэх аргаар хурдыг зассан гэх боловч энэ нь сөрөг нэхэмжлэлд дурдсан бусад ноцтой ****лэлийн доголдлуудыг зассан гэсэн үг биш юм. 5.**** **** ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө доголдлын асуудлыг 100,000,000 төгрөгөөр тооцон гэрээний үнийг бууруулах, шүүхийн шатанд гэрээний үнийн дүнг 223,000,000 төгрөгөөр бууруулан эвлэрэх саналыг **** **** ХХК-д тавьж байсан нь кран доголдолтой хэвээр байгааг, мөн доголдолтой кран нийлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл болно. /1хх-75, 146/. Анхнаасаа гэрээнд заасан техникийн шаардлага хангахгүй, ****лэлийн ноцтой доголдолтой краныг доголдлыг **** **** ХХК нуун дарагдуулахын тулд **** **** ХХК-д мэдэгдэлгүй, **** **** дэх танил тал, хамсаатан болох ЗМЗ-ын ерөнхий инженер А.Арвисыг байлцуулан хүлээлгэн өгсөн байсан. Ингээд 2022 оны 01 сарын 06-ны өдөр болон 2022 оны 01 сарын 09-ний өдөр ****т нэвтрэх зөвшөөрөл хүсэж **** **** ХХК өөрөө краны угсралт, засвар үйлчилгээ хийдэг компанийн хувьд **** ****т суурилуулсан краныг үзэж шалгахад дээрхээс гадна механик болон цахилгааны өөр ноцтой доголдлууд илэрсэн. Сөрөг нэхэмжлэлд тодорхой дурдсан тэдгээр доголдлууд нь ашиглалтын явцад үүссэн биш угсралтын явцад байсан ****лэлийн ноцтой доголдолтой, хүлээлгэн өгснөөс хойш 20 хоног хүрэхгүй хугацаанд **** **** ХХК болон **** **** ТӨҮГ өөрөө илрүүлсэн байдаг тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.7-д зааснаар дээрх доголдлууд анхнаасаа байсан гэж үзнэ. 6.**** **** ХХК өөрөө энэ доголдлыг шалган илрүүлж, доголдлыг засахад шаардлагатай төсвийг мэргэжлийн төсөвчнөөр гаргуулж, сөрөг нэхэмжлэл гаргасан. Харин **** **** ХХК болон гуравдагч этгээдийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг няцааж үгүйсгэж чадаагүйгээс гадна зөвшөөрч байсан болно. **** **** ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох, нотлох баримт цуглуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.6, 25.2.2-т заасан хуулиар олгосон эрхийн хүрээнд краны доголдлыг шинжээч томилж тогтоолгох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч 2024.12.16-ны өдрийн 06983 дугаартай “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамж гаргасан боловч энэхүү захирамжийн дагуу шүүхээс шинжээчээр томилсон Барилгын хөгжлийн төвөөс “шинжээчээр ажиллахаас татгалзсан”, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “...яам шинжээч томилох эрхгүй, эрх бүхий этгээдэд санал тавьж шинжээчээр томилох нь зүйтэй" гэж хуулийг буруу тайлбарласан хариу тус тус ирүүлсэн. Мөн Барилгын хөгжлийн төвөөс 2025.01,17-ны өдрийн 1/108 дугаартай хариу албан бичгээр өмгөөлөгч Ж.Оюунболдод “... гүүрэн крантай холбоотой тусгай мэдлэг бүхий хүмүүсийн мэдээллийг Өргөн тээвэрлэх машин, төхөөрөмжийн үндэсний холбоонд хандан авах боломжтой” гэсэн хариу өгсөн тул дээрх албан бичгийг үндэслэн захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлт гаргасан боловч шүүгч Б.Бямбасүрэн нь “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байна, шинжээчээр томилогдох тусгай мэдлэг бүхий хүн байхгүй байна" гэж шинжээч томилохоос татгалзаж, захирамждаа “Шинжээч байгууллагаас шинжээчээр ажиллах боломжгүй гэж хариу ирсэн" гэж бодит байдлыг гуйвуулж, бодит үнэнд нийцэхгүй дүгнэлт хийж шинжээч томилсон 2024.12.16-ны өдрийн 06983 дугаартай захирамжаа илт үндэслэлгүйгээр хүчингүй болгосон. Хариуцагчийн зүгээс гүүрэн крантай холбоотой тусгай мэдлэг бүхий хүмүүсийн мэдээллийг Өргөн тээвэрлэх машин, төхөөрөмжийн үндэсний холбоонд хандан авах боломжтой, тус холбоо нь шинжээчээр ажиллах боломжтой тухай утсаар лавлан асууж, Барилга хөгжлийн төвийн хариу албан бичгийг шүүхэд гаргаж өгсөөр байтал шинжээчээр ажиллах тусгай мэдлэг бүхий хүн байхгүй гэж хуулиар олгосон оролцогчийн эрхийг удаа дараа хуулийн болон бодит үндэслэлгүйгээр хязгаарлан зөрчиж, “**** ****” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх ямар ч боломжгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шууд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх шийдвэрийг урьдчилан гаргасан ба анхан шатны шүүх шийдвэрээ уншиж сонсгохдоо **** **** ХХК-ийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй учраас хэрэгсэхгүй болголоо гэж шийдвэрийн үндэслэлээ тайлбарлаж байсан болно. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 сарын 05-ны өдрийн 312/ШШ2026/00490 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 38.1, 38.6, 25.2.2-д заасан эрхийг ноцтой зөрчсөн тул хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийн **** **** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн, өмгөөлөгч Ж.Оюунболд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.Нэхэмжлэгч **** **** ХХК  хариуцагч **** **** ХХК, Л.**** нарт холбогдуулан 1,062,670,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...**** **** ХХК нь **** **** ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр МН02/2021 дугаартай 20/8 тн-ын гүүрэн кран угсарч суурилуулах гэрээ байгуулж уг краныг ОХУ-ын ВМ техникс компаниас худалдан авч 2021 оны 12 дугаар сарын 31-нд **** **** ХХК-д нийлүүлсэн. **** **** ХХК нь уг краныг **** **** ТӨҮГ-т нийлүүлэх гэрээг байгуулсан тул ОХУ-ын ****лэгчээс шууд харилцагчийн нэр дээр ачуулж улмаар **** ****ийн Төмөр замын ачаа хүлээн авах терминалаар ирснийг **** **** ХХК гаалийн бүрдүүлэлт хийж, манай компани гаалийн татварыг төлснөөр **** **** ХХК хүлээн авсан...**** **** ХХК краныг эцсийн захиалагч болох **** **** ХХК-д хүлээлгэн өгөөд төлбөрөө бүрэн авсан. Хариуцагч ...краны хурдыг тохируулах шаардлагатай, улсын дугаар авч болохгүй байна гэх мэт янз янзын шалтгаануудыг хэлсээр мөнгийг төлөхгүй байх тул 1,062,670,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон./хх1-3х/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн, өмгөөлөгч Ж.Оюунболд нар “...Манай компани **** **** ТӨҮГ-ийн Гүүрэн кран нийлүүлэх тендерт 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шалгарч **** **** ТӨҮГ-тай 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр №2021/17-21 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба тендерийн бичиг баримтанд заасан техникийн даалгаврын дагуу 20/8 тн-ын гүүрэн краныг 940,000,000 сая төгрөгөөр нийлүүлж, угсарч өгөх үүрэг хүлээсэн. Ингээд манай компани гүүрэн краныг **** **** ХХК-иас 893,000,000 төгрөгөөр худалдан авахаар, **** **** ХХК нь краныг ОХУ-аас захиалж манай компанид нийлүүлэхээр тохиролцож 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн огноотой №МН02/2021 дугаартай 20/8 тн-ын гүүрэн кран нийлүүлж угсарч суурилуулах гэрээнд захирал Л.**** гарын үсэг зурснаар энэхүү гэрээг байгуулагдсан. Уг Гэрээний 1.1, 1.2, 2.1, 2.2, 3.1, 3.2, 7.2, 8.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь гэрээний Хавсралт 1-т заасан техникийн шаардлага бүхий 1 ширхэг иж бүрдэл гүүрэн краныг биет байдлын доголдолгүй, 6 сарын дотор нийлүүлж худалдан авагч манай **** **** ХХК-д актаар хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Хэдийгээр гэрээнд угсралтын ажлыг худалдагч **** **** ХХК гүйцэтгэхээр заасан байгаа ч манай компаниар хийлгэхээр амаар тохиролцсон байсан. Гэтэл нэхэмжлэгч **** **** ХХК нь гэрээний үүрэг болон хэлцлийг зөрчиж кран угсралтын ажлыг манай компаниар хийлгэлгүй, манай компанид мэдэгдэлгүй, манай компанийн нэрийн өмнөөс **** ****т шууд хүлээлгэн өгч акт үйлдсэн байсан. **** **** ТӨҮГ-аас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр краны төлбөр манай компанийн дансаар орж ирсэн. Гэтэл **** **** ХХК-ийн нийлүүлсэн кран нь ****лэлийн дефекттэй (доголдолтой)... байсан. Иймээс краны ноцтой доголдлуудыг арилгаж, краны аюулгүй ажиллагааг хангаж өгөх хүртэл гэрээний төлбөрийг саатуулж байгаа” гэсэн үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж,

Нэхэмжлэгч **** **** ХХК-д холбогдуулан гүүрэн краны доголдлыг арилгахад шаардлагатай 291,815,166 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасныгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гүүрэн краны доголдлуудыг арилгуулах буюу дээр дурдсан доголдолгүй хөдөлгүүр, эсэргүүцэл, цахилгааны утас, кабелиудаар солиулах тухай гэж өөрчилснийг,

Нэхэмжлэгч ...краны угсралт, суурилуултын ажлыг манайх “****” гэдэг компаниар гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгүүлсэн ба Л.**** захирал хяналт тавьж, хүлээн авсан....краны доголдлын бид мэдэж, нуун дарагдуулах боломжгүй. ****лэгчээс тухайн кранд үзлэг, шалгалт хийсэн гэсэн актын дагуу ачилт хийлгүүлэн, тээвэрлүүлж, нийлүүлэх газарт нь угсарсан болно...хариуцагчийн зүгээс “краны ачааны тэргэнцрийн хурд өндөр байна” гэсэн доголдол зааж гомдлын шаардлага гаргаж байсан ба тухайн үед нь ****лэгчээс мэргэжилтэн ирүүлж, үзлэг хийлгэснээр энэхүү доголдлыг манай компани хүлээн зөвшөөрч, ****лэгчийн төлөөлөгч болон гэрээний талуудын харилцан тохиролцсоноор хурд тохируулагч суурилуулан арилгах арга хэмжээ авахаар болсон. Манай компани хурд тохируулагчийн өгөгдөл, бүдүүвч зэргийг харилцан тохиролцсоны үндсэн дээр БРС-1 төрлийн тохируулагч сонгон ОХУ-аас захиалан авч ирж, кранд суурилуулах арга хэмжээ авсан боловч краны өмчлөгч “**** ****” ТӨҮГ-ын инженер техникийн ажилтнуудын зүгээс краны ачааны тэргэнцрийн хурдыг эсэргүүцэл нэмэх аргаар өөрчилсөн гэж мэдэгдсэнийг “**** ****” ХХК-т уламжилсан болно” гэсэн үндэслэл зааж, зөвшөөрөхгүй гэж маргасан./38-42х, 110-113х, 153,154х/

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд **** **** ТӨҮГ, хариуцагч **** **** ХХК-ийн хооронд 2021/17-21-0193 дугаартай Гүүрэн кран /ЭҮТӨҮГ/202101675/ Худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу 20/8 тн-ын гүүрэн краныг хариуцагч нь 940,000,000 төгрөгөөр **** **** ТӨҮГ-т нийлүүлэхээр,/хх47-50х/

 

3.1 **** **** ХХК нь **** **** ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр МН02/2021 дугаартай 20/8 тн-ын гүүрэн кран угсарч, суурилуулах гэрээ байгуулж, краныг ОХУ-ын ВМ техникс компаниас худалдан авч захиалагч **** **** ТӨҮГ-т нийлүүлсэн, нийлүүлэхдээ 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлын хэсгийн акт үйлдэж хүлээлцсэн байх ба **** **** ХХК-ийн захирал Л.**** кран хүлээлцэх ажиллагаанд оролцож, актад гарын үсэг зурсан, /7-11х, 51х/

3.2 Хариуцагч **** **** ХХК, **** **** ТӨҮГ-аас гүүрэн краны үнийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн зөв тогтоосон байна.

 

4.Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д нийцжээ.

 

5.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

5.1 **** **** ХХК нь зохигчдын хооронд байгуулагдсан ”20/8 тн-ын гүүрэн кран нийлүүлж, угсарч, суурилуулах гэрээний 1.1 ба 3.1-т зааснаар **** **** ХХК-д краныг нийлүүлж, угсарч өгөх үүрэгтэй, энэ үүргийн үүрэг гүйцэтгэх газар нь гэрээний 3.1- т зааснаар эцсийн захиалагч болох “**** ****” ТӨҮГ “-ийн Засвар механикийн завод байх ба краныг **** **** ХХК-иас **** **** ХХК-д хүлээлгэн өгөх, **** **** ХХК-иас “**** ****” ТӨҮГ-т хүлээлгэн өгөх, хүлээн авах үйл ажиллагаа нэгэн зэрэг явагдаж, хариуцагч **** **** ХХК-ийн захирал Л.**** кран хүлээлцэх ажиллагаанд оролцож, актад гарын үсэг зуржээ.

 

5.2 **** **** ХХК **** ХХК-иар Гүүрэн краныг угсарч, суурилуулах ажлыг хийлгэж 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “**** ****” ТӨҮГ-т хүлээлгэн өгсөн, 2022 оны 04 дүгээр сард **** **** ХХК-ийн зүгээс **** **** ХХК-д краны үнийн төлбөрийг төлөх шаардлага хүргүүлэхэд **** **** ХХК “краны ачааны тэргэнцрийн хурд өндөр байна” гэсэн хариу өгсний дагуу **** **** ХХК ****лэгч ОХУ-с мэргэжилтэн ирүүлж, үзлэг хийлгэсэн, БРС-1 төрлийн тохируулагч сонгон ОХУ-аас захиалан авч ирж, кранд суурилуулахаар арга хэмжээ авсан боловч краны өмчлөгч “**** ****” ТӨҮГ-ын инженер техникийн ажилтнуудын зүгээс краны ачааны тэргэнцрийн хурдыг эсэргүүцэл нэмэх аргаар өөрчилсөн гэж мэдэгдсэнийг “**** ****” ХХК-д уламжилсан байна./хх13, 65х, 73х/

5.3 **** **** ТӨҮГ, хариуцагч **** **** ХХК-ийн хооронд байгуулсан 2021/17-21-0193 дугаартай Гүүрэн кран /ЭҮТӨҮГ/202101675/ Худалдах худалдан авах гэрээний 5.2.1.-д ашиглагдсанаас хойш баталгаат хугацаа 12 сар гэж тогтоосон, одоогоор кранаар бараа, материал зөөж хэвийн ажиллаж байгаа, худалдан авагчийн эд хөрөнгийн доголдлын талаарх гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д нийцсэн.

5.4 Тиймээс хариуцагч **** **** ХХК-иас худалдах худалдах авах гэрээний үүрэгт 893,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** **** ХХК-нд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д нийцсэн, харин хүүгийн талаар талууд тохиролцоогүй байх тул хүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5.-д заасныг зөрчөөгүй байна.

6. Шүүх 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2469 дүгээр захирамжаар хариуцагчийн хүсэлтээр бүрэлдэхүүнтэй шинжээчээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг томилж, маргаан бүхий краны доголдлыг тодорхойлж, дүгнэлт гаргаж 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэхийг Шинжлэх ухаан, технологийн их сургуульд даалгаж шийдвэрлэсэн боловч ШУТИС-ын механик, тээврийн сургуулиас профессор, багш нарын тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу ирсэн./хх201х/

6.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дахин шинжээчийг өөрчилж томилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6983 дугаар захирамжаар шинжээчээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газар болон Барилгын хөгжлийн төвийг томилж, маргаан бүхий краны доголдлыг тодорхойлж, дүгнэлт гарган ирүүлэхийг даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч Барилгын хөгжлийн төвөөс “...тус төвд одоогоор шинжээчээр ажиллах зөвшөөрөл авсан эрх бүхий ажилтан, албан хаагч байхгүй тул ажиллахаас татгалзаж байна” гэсэн хариуг ирүүлсэн. /хх202, 209, 214х/

6.2 Шинжээчээс хариу ирсэн тул 2025 оны 03 дугаар сарын 28-ны 2177 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цаг 00 минутанд товлосон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд шинжээч томилохоор шийдвэрлэсэн 2469 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасныг шүүх ...шинжээч байгууллагаас шинжээчээр ажиллах боломжгүй гэж ирсэн байх тул” гэсэн үндэслэл зааж өмнөх шинжээч томилсон 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6983 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч талаас шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний 18 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор, мөн 2469 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасныг 2025 оны 05 дугаар сарын 09-ний 70 дугаар шүүхийн тогтоолоор тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэжээ./1хх241-244, 2хх49-51х/

6.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг шүүх 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1790 дугаар захирамжаар ... Дээрх 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 312/Ш32025/02464 шүүгчийн захирамжаар өмнө гаргасан тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШЗ2024/06983 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Энэ шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдол гаргаж, тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 312/ШТ2025/00070 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна. Шүүх нэг асуудлыг нэг л удаа хянан  шийдвэрлэх учиртай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2.-т Энэ хуулийн 171.1.-д заасан тогтоол нь эцсийн шийдвэр болно гэж заасан. Нэгэнт хариуцагч талын гаргасан гомдлыг шүүх хүлээн авч, эцсийн шийдвэр гаргасан байхад дахин авч шийдвэрлэх үндэслэлгүй” гэж дүгнэн хангахаас татгалзаж шийдвэрлэсэн./2хх82х/

 

6.4 Нэгэнт гуравдагч этгээд **** **** ТӨҮГ-ын зүгээс “...уг кранаар материал зөөж хэвийн ажиллаж байгаа” талаар тайлбар гаргаж байгаа тул шүүгч шинжээч томилж шийдвэрлэсэн захирамжаа хүчингүй болгосныг буруутгах боломжгүй.

6.5 Иймд “...Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 сарын 05-ны өдрийн 312/ШШ2026/00490 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 38.1, 38.6, 25.2.2-д заасан эрхийг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн, өмгөөлөгч Ж.Оюунболд нарын давж заалдсан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар  сарын 05-ны өдрийн 312/ШШ2026/00490 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн, өмгөөлөгч Ж.Оюунболд нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэндсүрэн, өмгөөлөгч Ж.Оюунболд нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,687,226  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.БАТТӨР

                                                      ШҮҮГЧ                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                         ШҮҮГЧ                         Р.ҮҮРИЙНТУЯА