| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00869/И |
| Дугаар | 00969 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00969
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-4-3 тоотод оршин суух Элжигин овогт Намхайдагвын Зууннаст
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Н.Зууннаст шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Н.Зууннаст нь 1993 оны 12 сараас Совинвест компанид ажилд орж 2000 оны 01 дүгээр сар хүртэл авто кранчинаар тасралтгүй ажилласан. Тэтгэвэрт гарах гэтэл 1993 оны 12 сараас 2000 оны 01 сар хүртэл ажиллаж байсан архивын материал болон бусад баримт олдохгүй тэтгэвэрт орох боломжгүй болсон тул 1993 оны 12 сараас 2000 оны 01 дүгээр сар хүртэлх Совинвест ХХК-д авто кранчинаар ажиллаж байсаныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Н.Зууннаст нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Зууннаст нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.
Хүсэлт гаргагч Н.Зууннаст нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1,123.2-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хүсэлт гаргагч Н.Зууннаст нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ