| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 144/2025/00637/И |
| Дугаар | 203/МА2026/00014 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 203/МА2026/00014
2026 оны 05 сарын 06 өдөр Дугаар 203/МА2026/00014 Даланзадгад сум
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 144/ШШ2026/00109 дугаартай шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
******* ХХК-д холбогдох
Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үндсэн төлбөр 6,650,000 төгрөг, алданги 3,250,000 төгрөг, хүү 2,660,000 төгрөг, нийт 12,635,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.*******ын гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвадорж /цахим/, хариуцагчийн төлөөлөгч Х.******* /цахим/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй иргэний хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үндсэн төлбөр 6,650,000 төгрөг, алданги 3,250,000 төгрөг, хүү 2,660,000 төгрөг, нийт 12,635,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК нь Манай компанийн ачаанд явж байсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ханги тал дээр ачаагаа буулгачхаад, түүнээс хойш ерөөсөө манай компанийн ачаанд орохгүй байсан ба хаана байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь жолооч Б.*******той утсаар холбогдон ачаандаа орооч гэхэд эвдэрсэн гэсэн хариулт өгөөд байсан. Мөн жолооч Б.*******той 99151963 дугаартай утсаар нь холбогдож ачаанд орж ачаа ачин тээвэр хийгээгүй байхад яагаад ******* дугаартай машины нэр дээр түлш авсан талаарх тооцоо *******" ХХК-иас ирдэг билээ гэж асуухад надад мөнгөний хэрэг гараад Шатахуун түгээх станц-ын түгээгч Самданжамцтай үгсэн хуйвалдан түлш авсан талаараа хэлсэн.
Иймээс манай компанийн болон ******* ХХК хоорондын байгуулсан гэрээг биднээс үл хамаарах шалтгаанаар зөрчин Б.*******, *******нар нь үгсэн хуйвалдаж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан манай компанийн нэр дээр 6,650,000 төгрөгийн үнэ бүхий 1,750 литр түлшийг 7 удаагийн үйлдлээр авсан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нь манай компанийн зүгээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 262 цугаар зүйлийн 262.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 12,635,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дүгээр зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангуулах тухай давж заалдах гомдол гаргасан байна.
5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Тодруулбал, Хавтаст хэрэгт хариуцагч талаас 27-50, 87, 90, 92, 95, 98, 99 дүгээр талд авагдсан, нэхэмжлэгч талаас 72-81 дүгээр талд авагдсан хуулбар баримтуудыг тус тус гарган өгчээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй гэж заасан байна.
Нотлох баримтаа гаргах, цуглуулах нь хэргийн оролцогчийн үүрэг боловч, нөгөө талаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын диспозитив зарчмын дагуу явагдах ёстой хэдий ч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг хангах, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасан асуулт тавих эрх хэмжээний хүрээнд тодорхой бус зүйлийг тодруулах нь талуудын эрхийг зөрчсөн зөрчил болохгүй байхад анхан шатны шүүх энэ үүргээ хэрэгжүүлээгүй, зохигчдоос гаргасан нотлох баримтуудыг үнэлсэн эсэх, шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.
Дээрх үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжээгүй, хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах ажиллагаа хуулиар тогтоосон журам шаардлагыг зөрчсөн гэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл түүнийг шүүхээс хэрхэн үнэлсэн тухай заагаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл болно.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлд хамаарч, уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулж хэргийн үйл баримтад болон хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 144/ШШ2026/00109 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА