| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 197/2026/06215/И |
| Дугаар | 210/МА2026/01011 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/01011
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2026/04912 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 13,372,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13,372,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...Бартерын үүрэг мөнгөн төлбөрийн үүрэгт шилжсэн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал бартерын харилцааг 2025 онд үргэлжлүүлсэн. Хариуцагч тал үүргээс татгалзсан нөхцөл тогтоогдоогүй гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээн аваагүй тул үлдэх төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн цахим баримтыг үнэлсэн.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь сургалттай холбоотой цахим шуудан хариуцагчаас ирээгүй гэж маргасан. /хх 57/
4.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар бичмэл ба цахим баримт нь нотолгооны хэрэгслээр тогтоогдох учиртайгаас гадна мөн хуулийн 752 дугаар зүйлийн 752.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ. Шүүх ийнхүү цахим баримтыг үнэлэхдээ мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт зааснаар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг баримтална.
5. Дээрх цахим баримтыг цаасан хэлбэрт буулгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна. /хх 36-37/ Өөрөөр хэлбэл, дээрх цахим баримтын талаар зохигч маргаж буй нөхцөлд уг баримтыг шүүх хуульд заасан арга, хэлбэрээр бэхжүүлээгүй тохиолдолд уг цахим хэлбэрээс цаасан хэлбэрт буулгасан баримт нь нотлох чадвараа алдана. Шаардлагатай тохиолдолд шүүх зохигчийн хүсэлтээр уг баримтад үзлэг хийж, нотлох баримтын хэмжээнд бэхжүүлэх боломжтой.
6. Нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг анхан шатны шүүх үнэлж, шийдвэрийн үндэслэлээ болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.
7. Иймд уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй байх тул хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2026/04912 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-аас талаас төлсөн 224,810 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
М.БАЯСГАЛАН