Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 00998

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Хаан банкны Булган салбар

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 2-р баг Оюут  2-р хороолол 26-69 тоотод оршин суух Д.Одонтуяа /ФА:92103108/

Хариуцагч:  Булган Хангал сум 4-р баг Хялганат нарсны 2-р гудамж 7-1 тоотод оршин суух Г.Ундрал /ФЖ:87112500/

984 914 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Одонтуяа хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Ундрал нар нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хаан банкны Булган салбарын харъяа Хялганат тооцооны төвөөс ЗГ/473 Барьцаат зээлийн гэрээ байгуулан 2 500 000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь цалингийн зээлээ зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарьт хугацааг зөрчиж 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байлаар 42 хоног хугацаа хэтрүүлээд байна. Тиймээс банк зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн тул зээлээ буцаан шаардах нөхцөл үүсээд байгаа юм. Шаардлага гаргахаас өмнө зээлдэгч нь зээлээсээ дараахь төлбөрийг хийсэн байна. Үүнд: 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн ЗГ/473 тоот гэрээтэй зээлээс дараахь төлөлтийг хийсэн. Үндсэн зээлийн төлбөрт 1 564 979 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 502 471 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 907 төгрөг, нийт 2 068 357 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрүүлсэн тул банкнаас зээлээ төлөхийг банкнаас 2015 оны 10 дугаар сарын 26 ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрүүдэд зээл төлөх болон зээлийг буцаан дуудах мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл 42 хоног зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 05 дугаар сарын 03 -ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд: 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн ЗГ/473 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу дараахь төлбөрийг гаргуулах,

А\Үндсэн зээлийн үлдэгдэл      935 171 төгрөг

Б\ Зээлийн хүүгийн төлбөрт      39 597 төгрөг

В\ Нэмэгдуулсэн хүүгийн төлбөрт  736 төгрөг

Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардлууд; Үүнд:

                Шуудангаар мэдэгдэл хүргэсэн зардал 2 910 төгрөг

                Нотариатийн хөлс 6 500 төгрөг

Нийт 984 914 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байх тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч  Д.Одонтуяа  хариу тайлбартаа:  Миний бие Д.Одонтуяа нь 2016 оны 07 дугаар сарын 04-нд 350 000 төгрөгийг Хаан банк 5090530036 тоот дансанд хийнэ. Үлдэгдэл мөнгийг 07 дугаар сарын 30-нд 130 000 төгрөгийг тус тус хийж, үлдэгдэл мөнгийг сар болгоны 22-ны өдөр үндсэн эргэн төлөлтөө хийж хохиролгүй болгоно гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хаан банкны нэхэмжлэлтэй Д.Одонтуяа, Г.Ундрал нарт холбогдох 984 914 төгрөгийн нэхэмжлэлд хариуцагч Д.Одонтуяа нь 2016 оны 07 сарын 04-нд 250 000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх мөнгийг сар бүрийн 22-ны өдөр төлж дуусгахаар тайлбар өгсөн хариуцагчийн тайлбарыг татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гээд хамтран хариуцагч Г.Ундралаас татгалзсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Д.Одонтуяа нь нэхэмжлэгч Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлийн шаардлага 984 914 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 04-нд 350 000 төгрөгийг Хаан банкны 5090530036 дансанд хийнэ. 2016 оны 07 дугаар сарын 30-нд 130 000 төгрөгийг тус тус хийж үлдэгдэл мөнгийг сар бүрийн 22-нд үндсэн эргэн төлөлтөө хийнэ гэж  бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч хамтран хариуцагч Г.Ундралаас татгалзсан хүсэлтийг гаргасан байх тул хүсэлтийг хангах үндэслэлтэй. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28 188 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 14 094 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 14 094 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч  Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлийн шаардлага 984 914 төгрөгийг хариуцагч Д.Одонтуяа нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28 188 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 14 094  төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 14 094 төгрөгийг хариуцагч Д.Одонтуяа тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Булган салбарт олгосугай.

3. Хамтран хариуцагч Г.Ундралаас татгалзсан хүсэлтийг хангасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ