| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01034/И |
| Дугаар | 01000 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 01000
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнжийн 10б-23 тоотод оршин суух Боржигон овогт Самбуугийн Тэгшбаяр /ФБ:56061677/
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Тэгшбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Тэгшбаяр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие С.Тэгшбаяр нь 1980 оноос 1990 он хүртэл Эрдэнэт хотын техник туслалцааны барилга угсралтын конторт орж тасралтгүй 10 жил ажилласан. Иймд миний бие 1980-1990 он хүртэл Эрдэнэт хотын техник туслалцааны барилга угсралтын конторт туслах ажилтнаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Боржигон овогт Самбуугийн Тэгшбаяр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
С.Тэгшбаяр нь 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Эрдэнэт хотын техник туслалцааны барилга угсралтын конторт туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, 2016 оны 06 сарын 08-ны өдрийн 1094 дугаартай Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, 1987 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 91 дугаартай БНМАУ-ын Барилга барилгын материалын үйлдвэрийн Яамны харъяа Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын конторын даргын тушаалын хуулбар, хавсралтын хамтаар, 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 328 дугаартай БНМАУ-ын Улсын барилгын хорооны харъяа Техник туслалцааны барилга угсралтын конторын даргын тушаалын хуулбар, 1980 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 594 дугаартай БНМАУ-ын Барилга барилгын материалын үйлдвэрийн
Яамны харъяа Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын конторын даргын тушаалын хуулбар, 1982 оны 07 сарын 08-ны өдрийн 229 дугаартай БНМАУ-ын Барилга барилгын материалын үйлдвэрийн Яамны харъяа Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын конторын даргын тушаалын хуулбар, хавсралтын хуулбар, 264639 дугаартай С.Тэгшбаярын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Пүрэвдоржийн тодорхойлолт, 2010 оны 03 дугаар сарын 10-ны 87 дугаартай Орхон аймгийн архивын тасгийн лавлагааны хуулбар, 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 402 дугаартай Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн шийдвэрийн хуулбар зэргээр тус тус батлагдаж байна.
Иймд Боржигон овогт Самбуугийн Тэгшбаярыг 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал БНМАУ-ын Барилга барилгын материалын үйлдвэрийн Яамны харъяа Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын конторт барилгын туслах ажилчин, угсрагчаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Самбуугийн Тэгшбаярыг 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал БНМАУ-ын Барилга барилгын материалын үйлдвэрийн Яамны харъяа Эрдэнэт хотын Техник туслалцааны барилга угсралтын конторт барилгын туслах ажилчин, угсрагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Тэгшбаярын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ