| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01061/И |
| Дугаар | 01001 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 01001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн 5-29 тоотод оршин суух Хольдог овогт Хөтөөгийн Алтанцэцэг /ОЭ:76100963/ /
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн 5-29 тоотод оршин суух Ялгасан овогт Нацагдоржийн Түмэн-Өлзий /ИЮ:75041115/ /
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Алтанцэцэг, хариуцагч Н.Түмэн-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Н.Түмэн-Өлзийтэй 1999 он танилцсан. 2006 оны 09 дүгээр сарын 19-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2001 онд хүү, 2007 онд охин тус тус төрсөн. Манай нөхөр архи дарс их уудаг. Уух үедээ агсам согтуу их тавьдаг. Бид гуравыг янз бүрийн хэлэх хэлэхгүй үгээр доромжилж зоддог байсан. Сүүлийн үед зодуулахаасаа зугтаагаад ах дүүгийндээ очиж хонодог болсон. Урьд өмнө нь архи ууж ирээд агсам согтуу тавих үед нь хэд хэдэн удаа хорооллын цагдаа дуудаж өгч байсан. Бас 2005 онд би өөрөө зодуулаад гэр бүлийн хүчирхийлэлээр Дэнжийн хориход 4 сар суугаад гарсан. Бас хүүхэнтэй орооцолддог. 4 жилийн өмнө Хөвсгөлд нэг хүүхэнтэй амьдарч байгаад ирсэн. Дараа нь хоёр ч удаа өвчин аваад тэрийг нь бид 2 эмчлүүлээд өнгөрсөн. Хүүхнүүдтэй их явалддаг. Энэ болгоныг нь за яахав гээд хоёр хүүхдээ бодоод амьдрахаар тэвчээд байхад бас дахиад хүүхний асуудал гаргаад гэр орондоо ч авч ирж хонодог болсон. Намайг ажилтай үед авч ирж хонодог болсон юм байна. Би тэрийг нь саяхан мэдсэн. Би 24 цаг ажиллаад 48 цаг амардаг ажилтай. Намайг ажилтай үед манай хоёр хүүхэд ааваасаа айгаад манай ахынд очиж хонодог. Хоёр хүүхдээ ч гэсэн янз бүрийн хэл амаар доромжилдог. Энэ хүнд эцэг хүний ямар ч хайр халамж алга. Манай гэр бүлд амар амгалан, тайван амьдрал байдаггүй. Нэг л уур уцаартай хүнтэй амьдардаг. Ийм байдалд хүүхдүүд амьдарч хүмүүжихэд үнэндээ хэцүү байна. Дахин гэр бүлийн дарамтанд баймааргүй байна. Архи ууж яваад хөлөө бас дахиад хугалсан байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж хүү, охин хоёроо өөрийн асрамжинд авч хүүхдүүдээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгомоор байна гэв.
Хариуцагч Н.Түмэн-Өлзий шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие нь Х.Алтанцэцэгтэй 1999 онд танилцан өдийг хүртэл амьдарч байна. Бид хоёрын дундаас хоёр сайхан хүү, охин төрсөн. Х.Алтанцэцэгийн хэлснээр тэр болгон архи ууж агсам согтуу тавьдаггүй, хааяа нэг гэр бүлийн маргаан гардаг. Хааяа нэг найз нөхөдтэйгээ уудаг. Найз нөхөд бүгд манай амьдралыг мэднэ. Хоёр хүүхдээ зоддоггүй. Хэн ч үр хүүхэдээ сайн сайхан яваасай гэж бодож эцэг хүний ёсоор үглэж зандардаг. Надад 2 алаг үрээ өнчрүүлэх санаа сэтгэл алга. Ийм учраас Х.Алтанцэцэгээс гэрлэлтээ цуцлуулахаас татгалзаж байна. Уучлаач гэж зөндөө гуйж байгаа боловч гэртээ өөрөө ирэхгүй байгаа гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Алтанцэцэг нь хариуцагч Н.Түмэн-Өлзийд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хариуцагч Н.Түмэн-Өлзий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 1999 онд танилцан хамтран амьдарч, 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь 1534 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар, гэрлэгсдийн дундаас 2001 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүү Түмэн-Өлзийгийн Өлзийхишиг, 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдөр охин Түмэн-Өлзийгийн Уянга нар төрж, эрүүл өсөж байгаа болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Мөнхийн гэргээ өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Орхон аймгийн Эрдэм ахлах сургууль, Орхон аймгийн 17 дугаар сургуулийн тодорхойлолтоор тус тус батлагдаж байна.
Хариуцагч Н.Түмэн-Өлзий нь архи уудаг, эхнэр Х.Алтанцэцэгийг зодож дарамталдаг бөгөөд энэ үйлдэлдээ хариуцлага хүлээж байсан, өөр бусадтай эм эрийн харилцаанд орж Х.Алтанцэцэгт 2 удаа бэлгийн замын халдварт өвчин халдааж байсан болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн санал асуусан тэмдэглэлээр нотлогдож байх ба хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Энэ асуудлаар маргаагүй.
Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, хариуцагчийн хүчирхийлэл үйлдсэн байдал, зодуур дарамтаас айж айлаар амьдарч байгаа нэхэмжлэгч болон хоёр хүүхдийн хувийн байдал, насанд хүрээгүй хүүхдүүдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Насанд хүрээгүй хүүхдүүдийн халамж анхаарал, ээнэгшин дассан ахуй нөхцөл, ёс суртахууны байдал, өөрсдийн саналыг тус тус харгалзан хүү Т.Өлзийхишиг, охин Т.Уянга нарыг эх Х.Алтанцэцэгийн асрамжид үлдээж, эцэг Н.Түмэн-Өлзийгээс хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тайлбарлах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Түмэн-Өлзийгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Алтанцэцэгт олгож, тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэмжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, хариуцагчаас 69 765 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод тус тус оруулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ