| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00990/И |
| Дугаар | 01002 |
| Огноо | 2015-07-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2015 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 01002
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Нарангийн 70-07 тоот оршин суух Оорцог овогт Сүрэнгийн Батхуяг /ПЮ:56041026/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг Баруун задгайн 22-19 тоотод оршин суух Боржигон овогт Дайрийгийн Одгэрэл
165 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Батхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Батхуяг миний бие Орхон аймагт Зуун айл барилгын материалын захад лангуун дээр суудаг. 2014 оны 9 дүгээр сарын14-ний өдөр Одгэрэл нь эмульс, багс, өнхрүүш нийт 165 000 төгрөгийн бараа материалыг зээлээр авсан. Тэрээр удахгүй мөнгийг нь өгнө гэсэн боловч өгөөгүй өнөөдрийг хүрлээ. Мөнгөө төлөхийг шаардахад өгнө л гэдэг. С.Батхуяг миний бие Одгэрэлээс бараа материалын үнэ 165 000 /нэг зуун жаран таван мянга/ төгрөгийг нэхэмжилж байгаа болно гэжээ.
Хариуцагч Д.Одгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Одгэрэл миний бие Зуун айл дахь барилгын дэлгүүрээс 165 000 төгрөгийн бараа зээлээр авсан нь үнэн. Гэхдээ би энэ хүнийг үл хүндэтгэсэн зүйлгүй өөрийн зүгээс өгөх боломж муугаас өдийг хүрлээ. Би уучлал гуйя. Гэхдээ одоо би 8 сард багтааж 2-3 хувааж төлбөрийг барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Батхуяг нь хариуцагч Д.Одгэрэлд холбогдуулан 165 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Д.Одгэрэл нь 2016 оны 08 дугаар сард багтаан 165 000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагч Д.Одгэрэл шүүх хуралдааны товыг өөрийн биеэр гардаж авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 5 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5 600 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Батхуягийн нэхэмжлэлийн шаардлага 165 000 төгрөгийг хариуцагч Д.Одгэрэл нь 2016 оны 08 дугаар сард багтааж төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Одгэрэлээс 5 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Батхуягт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ