Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 01005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 14 дүгээр баг Говилын 7-69 тоотод оршин суух Боржигон овогт Норсонгийн Найдансүрэн /ФБ:61041293/

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Найдансүрэн, гэрч Н.Бямбасүрэн, нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Найдансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Найдансүрэн миний бие  тэтгэвэрт гарахаар бичиг баримт бүрдүүлэх явцад зарим бичиг баримтад нэр зөрөөтэй тэмдэглэгдсэн байна.Үүнд:1.1977 оны 07 дугаар сарын 01-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтэрт  2.БХЯ-ны сайдын 1981 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн н/199-р тушаалаар хугацаат цэргийн албанд 1981 оны 06 дугаар сарын 05-ны өдөр татагдсан. Ардын армийн 126/132-р цэргийн ангид алба хааж, 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 386092-р цэргийн батлахтай халагдсан баримтад тус тус Найдансүрэн гэдгийг Найдан хэмээн дагавар Сүрэнг орхигдуулан тэмдэглэсэн байна.Иймд Найдансүрэн хэмээн залруулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Боржигон овогт Норсонгийн Найдансүрэн нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч, 386092 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Норсонгийн Найдансүрэнгийн засвартай гэх 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, мөн 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 386092 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Норсонгийн Найдансүрэн мөн болох нь түүний шүүхэд мэдүүлсэн тайлбар, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Батлан хамгаалахын төв архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 4335 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 4366 дугаартай төрөл садангийн тухай лавлагаа, СЭ №1283006 дугаартай паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч С.Сэргэлэнбаатарын тодорхойлолт, гэрч С.Сэргэлэнбаатарын 382031 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1977 оны 07 сарын 23-ны өдрийн 128 дугаартай БНМАУ-ын Хөдөө Аж ахуйн Яамны харъяа Сэлэнгэ аймаг дахь Орхоны хонь үржүүлэх сангийн аж ахуйн даргын тушаал, тушаалын хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Н.Наранчимэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Н.Саранчимэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Н.Оюунчимэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Н.Галдансүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Н.Бямбасүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Н.Орхончимэгийн нас барсны бүртгэлийн лавлагаа, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Ц.Отгоны ХААТР-1 маягтын лавлагаа, гэрч Н.Бямбасүрэнгийн тайлбар зэргээр давхар нотлогдож байх тул хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага  болгон  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Норсонгийн Найдансүрэн гэсэн 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн засвартай хөдөлмөрийн дэвтэр, 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 386092 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Норсонгийн Найдансүрэн /ФБ:61041293/ мөн болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Найдансүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                              Л.АРИУНЦЭЦЭГ