| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0274/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/294 |
| Огноо | 2019-10-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгч О.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Хт холбогдох эрүүгийн 1925005050329 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Х
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч О.Хыг 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-9 дүгээр байрны 78 тоотод оршин суух Н.Цогтбаярын Хаан банкны виза картыг эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Хын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна.Миний буруу. Урьд өдөр нь мөнгө аваарай гэж байсан юм. Тэр өдөр бол ав гээгүй.Буруу зүйл хийснээ ойлгож байна гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-ХААН банкны 5120153443 дугаар Н.Цогтбаярын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-5-р хуудас/
-ХААН банкны 5120153443 дугаар дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хйисэн тухай тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/
-Хохирогч Н.Ц-н мэдүүлсэн “Орой 17 цагийн үед Хатанбаатар тэтгэвэрийн хэдэн төгрөгөө авчихлаа гээд 1 ишил архи барьчихсанорж ирсэн бөгөөд тэрийг нь уугаад би согтоод унтсан. Харин Х гараад явсан байсан. тэгээд маргааш өглөө нь буюу 7 сарын 7-ны өглөө гар утсаа нээгээд үзэж байтал миний данснаас 7 сарын 6-ны өдрийн 10 цаг 36 минутад 500 000 төгрөг гарсан болохыг мэдээд охиноосоо карт хаана байгаа талаар асуухад өчигдөр дэлгүүрээс Хатанбаатар ахтай хамт архи, сүү аваад гарч явж байхад картан дээрээ сүү асгачихсан гэж хэлээд надаас картыг авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Х руу залгаад карт хаана байна чи данснаас мөнгө авсан байна гэхэд картыг чинь би чамд өгсөн, би мөнгө аваагүй камер шүүгээд үзэхгүй юу гэж хэлсэн учир Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/
-Насанд хүрээгүй гэрч Ц.Номин-Эрдэний мэдүүлсэн: Сүү асгачихна ахдаа өгчих ах нь ороод аавд нь өгчихье гэхээр нь л өгсөн. Гэрт ороод ааваас би картаа авсан уу гэж асуугаагүй Хатнаа ахыг өгчихсөн байх л гэж бодсон. гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч О.Х нь 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-9 тоотод оршин суух Н.Ц-ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цахим картыг нь насанд хүрээгүй Ц.Номин-Эрдэнээс худал хэлж аваад 500,000 төгрөг хууль бусаар авч хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 500 000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.
Шүүгдэгч О.Х-ын энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-9 тоотод оршин суух Н.Ц-ын Хаан банкны виза картнаас нууцаар хууль бусаар 500 000 төгрөгийг хулгайлан авсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэжээ.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд хохирогч Н.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэх тайлбар шүүхэд ирүүлсэн /хх-ийн 60-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуули36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Шарга овогт О.Х-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хыг хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан тэнссэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ