| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00859/И |
| Дугаар | 01007 |
| Огноо | 2016-07-23 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 01007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд 33-р гудамж 03 тоотод оршин суух Халх овогт Аюушжавын Лхагвадорж /МЙ:67012813/
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Лхагвадорж, нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Лхагвадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Халх овгийн Аюушжавын Лхагвадорж би регистерийн дугаар МЙ:67012813, Орхон аймгийн Баян-Өндөр сум 9-р баг Шандын 33-3 тоот оршин суудаг. Миний №168192 хөдөлмөрийн дэвтэр дээр овог маань Сэдэд овгоор бичигдсэн. Мөн № 070518 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дээр овог маань Аюуш гэж бичигдсэн уг бичиг баримтуудыг Аюушжавын Лхагвадорж овгоор тогтоолгох нэхэмжпэлийн шаардлагыг гаргаж байх тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Халх овогт Аюушжавын Лхагвадорж нь 168192 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн болон 070518 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Сэдэдийн Лхагвадорж, Аюушийн Лхагвадорж гэх 1986 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн болон 1995 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын жинхэнэ эзэмшигч нь Аюушжавын Лхагвадорж мөн болох нь түүний шүүхэд мэдүүлсэн тайлбар, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 070518 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01-к дугаартай Монгол Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Орон сууц нийтийн аж ахуйн захиргааны даргын тушаалын хуулбар, 1993 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай Монгол Зөвлөлтийн хамтарсан Уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн тушаалын хуулбар, гэрч А.Байгалмаагийн тодорхойлолт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2016 оны 07 сарын 23-ны өрийн 697 дугаартай тодорхойлолт, 2008 онд А.Лхагвадоржид олгосон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 30 жилийн ойн хүндэт тэмдэгийн үнэмлэхний хуулбар, Г-3 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 017110 дугаартай А.Лхагвадоржийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, В ангилалын жолоочийн болон мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар зэргээр давхар нотлогдож байх тул хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан 168192 дугаартай Сэдэдийн Лхагвадоржийн хөдөлмөрийн дэвтэр, 070518 дугаартай Аюушын Лхагвадоржийн нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Халх овогт Аюушжавын Лхагвадорж /МЙ:67012813/ мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч А.Лхагвадоржийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ