| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01119/И |
| Дугаар | 01008 |
| Огноо | 2016-07-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 01008
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хаан банкны Орхон салбар Баянцагаан тооцооны төв
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг 4-7 тоотод оршин суух Боржигон овогт Чулуунбаатарын Баасандэлгэр /ГИ:83011009/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг 4-7 тоотод оршин суух Бууч овогт Содномдоржийн Ганбат /ОД:76010114/
3 161 621,28 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Г.Бадамдарь, хариуцагч Ч.Баасандэлгэр, С.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр гаргуулах. Зээлдэгч Ч.Баасандэлгэр, С.Ганбат нар нь ХААН банкны Орхон салбар, Баянцагаан тооцооны төвөөс 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/136 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4 450 000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд унтлагын ком, булангийн буйдан, гал тогооны ком тавилга, 43 инчийн LED телевизор, хөргөгч зэрэг хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан.
Зээлдэгч нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/136 тоот барьцаат зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараахь төлбөрийг төлсөн байна. Үндсэн зээлд 1 547 091,38 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 958 999,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 463,56 төгрөг нийт 2 508 553,72 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгч Ч.Баасандэлгэр, С.Ганбат нар нь 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлийн хуваарийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй ба өнөөдрийн байдлаар 187 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Энэ хугацаанд зээлдэгч олдохгүй байсны улмаас банк 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зээлдэгч нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2016/00859 дугаар шийдвэрээр зээлдэгч нарыг эрэн сурвалжлах шийдвэр гарсан.
Иймд банк шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Зээлдэгч Ч.Баасандэлгэр, С.Ганбат нартай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/136 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн ЗГ/136 тоот гэрээний төлбөр болох үндсэн зээлийн төлбөр 2 902 908,62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр төлбөр 249 856,92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8 855,74 төгрөг нийт 3 161 621,28 төгрөг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал болох улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 65 536 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Баасандэлгэр, С.Ганбат нар хуульд заасан хугацааны дотор шүүхэд тайлбараа ирүүлээгүй байна.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч Ч.Баасандэлгэр С.Ганбат нар нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор зээлийн хугацаа хэтэрсэн төлбөр 700 000 төгрөг төлөх, 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор зээлийн төлбөр 870 000 төгрөг төлөх, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн сар бүрийн 02-ны өдөр зээлийн төлбөр 167 000 төгрөгийг төлөх нөхцөлтэйгээр эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар Баянцагаан тооцооны төв нь хариуцагч Ч.Баасандэлгэр С.Ганбат нарт холбогдуулан 3 161 621,28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхийн хэлэлцүүлэгт талууд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж гарын үсгээ зурсан байх ба хариуцагч Ч.Баасандэлгэр С.Ганбат нар нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 700 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор 870 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн сар бүрийн 02-ны дотор 167 000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр байгуулсан гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ