| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00922/И |
| Дугаар | 01009 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 01009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-8-8 тоотод оршин суух Монгол овогт Ёндонгийн Нарантуяа /ФА:57022204/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Шандын 29-6 тоотод оршин суух Илжигэн овогт Батсуурийн Б.Баянмөнх /ОС:92061111/
3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Ё.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа, гэрч Б.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Б.Баянмөнх нь 2014 оны 10 дугаар сарын 07-нд надаас 2 000 000 төгрөгийг 15 хувь хүүтэй, 3 сар болгоод өгнө гэж ээж Дэнсмаа, эгч Одгэрэл, хүргэн ах нарын хамт ирж виза карт , иргэний үнэмлэхээ өгч авсан. Ингээд эхний 2 сар хүүгээ өгч байсан бөгөөд 3 дахь сараас цалин нь визандаа орохоо болиод би ч мөнгөө авч чадахаа больсон. Мөнгөө авъя гээд гэр орноор нь өчнөөн очсон бөгөөд худлаа хэлсээр өдийг хүрсэн. Иймд 2 жил гаран болсон тул хүүг тооцоод 3 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Сүрэн овогтой Дэнсмаа Их залуу баг шандын 29-06 тоотод амьдардаг. 2014 оны 10 дугаар сарын 07-нд хүү Баянмөнх охин Одгэрэл, Одгэрэлийн хадам эгч Ариунаа, хүргэн Доржсүрэн бид нар Нарантуяа гэдэг хүнээс 1 000 000 төгрөг, Хаан банкнаас 500 000 төгрөг хүүтэй зээлдэж аваад виза картаа өгсөн. Энэ хүн визагаар бэлэн мөнгө аваад л байсан. Тэр үед Гэрэлмаа, Орхонсайхан гэдэг Мэргэжлийн хяналтанд ажилладаг эмэгтэй надад 7 000 000 төгрөг өгөх байсан. Баянмөнхийн цалингийн зээлийг зээлдсэн. Баянмөнхийн зээлийг Худалдаа хөгжлийн банк цаанаас нь хаасан. Ингээд мөнгө өгч чадаагүй. Нарантуяад Орхонсайхан 3 500 000 төгрөг өгнө гэсэн. Чи тэрийг аваач гэж тохирсон. Гэтэл Орхонсайхан өнөөдөр болтол өгөөгүй. Өгөх ч мөнгө надад байгаагүй. Ийм учраас Нарантуяад энэ мөнгийг би Орхонсайханаас авч өгнө. Миний Нарантуяад өгөх мөнгийг Орхонсайхан Нарантуяатай ярилцаад өгнө авна гээд тохиролцсон учраас өдийг хүртэл авчих байх гээд итгэсэн. Гэхдээ 3 000 000 төгрөгийг би зөвшөөрөхгүй, анх 1 500 000 төгрөг авсан гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Нарантуяа нь хариуцагч Б.Баянмөнхөөс 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Б.Баянмөнх нь өөрийгөө шүүхэд төлөөлөх эрхийг хуульд заасны дагуу ээж С.Дэнсмаад олгосон ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа нь хариу тайлбар гаргах эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ё.Нарантуяа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.Баянмөнх нь ээж С.Дэнсмаа, эгч Б.Одгэрэл, хүргэн ахын хамт виза карт, иргэний үнэмлэхээ барьцаанд тавьж 2 000 000 төгрөг зээлдэж авсан. 2 удаа хүү авч байгаад мөнгө нь орж ирэхээ больсон. Миний мөнгийг хүүтэй нь 3 000 000 төгрөг өгнө гэсэн тул гаргуулж авна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Б.Баянмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Миний хүү, би, охин нарын хамтаар нэхэмжлэгчээс бэлнээр 1 000 000 төгрөг, банкнаас 500 000 төгрөгийг тус тус авсан. 500 000 төгрөг аваагүй, хүүгийн маань виза картнаас цалин бонусын мөнгийг тус тус авч байсан тул 3 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ё.Нарантуяа нь хариуцагч Б.Баянмөнхөд 1 500 000 төгрөгийг банкнаас болон бэлнээр өгсөн болох нь зохигчдын тайлбараар батлагдаж байх ба 1 500 000 төгрөг авсан өгсөн талаар талууд маргаагүй.
Харин нэхэмжлэгч Ё.Нарантуяа нь хариуцагч С.Дэнсмаа утсаар ярьсны дагуу охин Б.Одгэрэл манай гэрт ирж нэмж 500 000 төгрөг авсан. Өмнөх мөнгөтэйгөө нийлээд 2 000 000 төгрөг болсон. 2 жилийн хүүг тооцоод нийт 3 000 000 төгрөг нэхэмжилж байгаа гэсэн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа эс зөвшөөрч мэтгэлцэж байна.
Хариуцагч С.Дэнсмаа утсаар нэхэмжлэгч Ё.Нарантуяатай ярьдаг байсан ба 500 000 төгрөгийг охин Б.Одгэрэлд өгөөч гэж хэлээгүй, гэрч Б.Одгэрэл 500 000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлаж байх боловч уг нэхэмжлэлийн шаардлага нь Ё.Нарантуяагийн нэхэмжлэлтэй, Б.Баянмөнхөд холбогдох иргэний хэрэг, хариуцагч Б.Баянмөнх уг мөнгийг аваагүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн тул 500 000 төгрөгийн талаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрх нээлттэй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Мөн хуулийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байх тул нэхэмжлэгч Ё.Нарантуяа хүү авах эрхгүй байна.
Нэхэмжлэгч Ё.Нарантуяа зээлийн хүүнд нийт 650 000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрдөг ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 000 000 гаран төгрөг хүүнд авсан бонус мөнгө орсон байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотолсон банкны дансны хуулгаас харвал 1 000 000 төгрөг төлсөн байх үндэслэлгүй байна.
Зээлийг 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авсан ба хүүг 2014 оны 11 дүгээр сараас авах болоход виза картаар 2 удаа мөнгө аваад хаагдсан байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь хариуцагч Б.Баянмөнхийн дансны хуулгын баримтаар батлагдаж байна. Өөрөөр хэлбэл эгч Б.Одгэрэл нь зээлээ төлөхгүй байгаа учраас 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс мэдэгдлээр зээл төлөв, Б.Одгэрэлийн зээл төлүүлэв гэсэн бичилтээр батлагдаж байх тул нэхэмжлэгчийн 650 000 төгрөг зээлийн хүүнд авсан гэсэн тайлбарыг шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй байна.
С.Дэнсмаа 3 сая төгрөг төлнө гэсэн бичиг хийж өгсөн ба үүний дагуу нэхэмжилж байна гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй, учир нь уг мөнгийг Б.Баянмөнх авсан байх тул 3 000 000 төгрөг төлнө гэсэн С.Дэнсмаагийн хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна.
Иймд хариуцагч Б.Баянмөнхөөс 850 000 /1 500 000-650 000=850 000/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.Нарантуяад олгож нэхэмжлэлийн шаардлагаас 2 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баянмөнхөөс 10 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Нарантуяад олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ