Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 01010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцгаан баг 6-7 тоотод оршин суух Халаг овогт Мижиддоржийн Амгаланбаяр /ИЦ:61021571/

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.Амгаланбаяр , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч М.Амгаланбаяр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие М.Амгаланбаяр нь 1997 оны 06 дугаар сарын 09-нд Очир төв ХХК-д 45-38 ОРА улсын дугаартай МАЗ заправканы жолооч түгээгчээр ажилд орж 2005 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан билээ. Одоо тэтгэвэрээ тогтоолгох гэтэл уг тушаал тамга тэмдэггүй зөвхөн жолоочоор гэж гарсан учир жолооч түгээгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Халаг овогт Мижиддоржийн Амгаланбаяр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

М.Амгаланбаяр нь 1997 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2005 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Очир төв ХХК-д түлш цэнэглэгч /заправка/ машины жолооч түгээгчээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, 1997 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаартай Очир төв ХХК-ийн захиралын ажилд томилох, шилжүүлэх тухай тушаал, хавсралтын хуулбараар, 196795 дугаартай М.Амгаланбаярын нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Ц.Лхагважав гэрч Д.Баатар нарын тодорхойлолт, гэрч Ц.Лхагважавын 099125 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Баатарын 198009 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн 2001 он, 2004 онуудад авахуулсан фото зураг, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаартай Очир Төв ХХК-ийн М.Амгаланбаяр нь заправка машины жолооч түгээгчээр ажиллаж байсан болохыг тодорхойлсон тодорхойлолт, 2002 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Очир Төв ХХК-аас М.Амгаланбаярт олгосон өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2004 оны 12 сарын сарын 15-ны өдрийн Очир Төв ХХК-ын 2004 оны тэргүүний ажилтан   өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр  тус тус батлагдаж байна.

Иймд Халаг овогт Мижиддоржийн Амгаланбаярыг 1997 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2005 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Очир төв ХХК-д түлшний цэнэглэгч /заправка/ машины жолооч түгээгчээр ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Халаг овогт Мижиддоржийн Амгаланбаярыг 1997 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2005 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Очир төв ХХК-д түлшний цэнэглэгч /заправка/ машины жолооч түгээгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Амгаланбаярын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

    ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ