| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0297/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/295 |
| Огноо | 2019-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бөд холбогдох эрүүгийн 1925006330378 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Бийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт байрлах “Бат Монгол хийц” ХХК-ний хашаанд Б.Баян-Амгаланг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна.Тэр өдөр ээжийн гэрт байхад Баян-Амгалан согтуу орж ирээд элдвээр хэлж архи нэхсэн. Урьд өдөр нь бас согтуу ирээд төвөг удаад байсан. Би гар гэж хэлсэн. Элдвээр гуйсан, хөөсөн. Эргэж чулуу шидээд байсан. Явж өгөхгүй эр хүн шиг үзчихье гээд байсан. Тэгээд хувцасаа тайлж барилцаж авсан. Би 2 цохисон. Тухайн үедээ гэмтэл учирсаныг мэдээгүй. Маргааш өглөө нь утасдаж хэлсэн. Хохирол учруулсан нь үнэн гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Б.Б-гийн мэдүүлсэн ...Тэгээд би ороод Б ахаа би таниас юм гуйх гэсэн юм гэтэл Б чи надаас юу гуйдаг юм гуйлгачин минь зайл гэж хэлсэн. Би тэгэхээр нь та ямар нохой хөөж байгаа юу гэж хэлсэн. Гэтэл намайг гэрийнхээ хаалгаар чирээд гаргасан. Тэгээд хашаанаасаа хөөгөөд байсан нэг төмөр барьсан байсан. Бид хоёр хашаанаас гараад урагшаа 200 метр орчим гүйгээд миний араас барьж аваад миний дээр гарч сууж байгаад нүүрэн тус газарт гараараа цохисон. Б миний хоолойг боож бид хоёр ноцолдож байхад Бат-Эрдэнэ ах ирж бид хоёрыг салгасан. Маргааш нь Б ах руу утасдаж та намайг ямар болгосноо хардаа гэж хэлтэл хүрээд ир би чамайг гуйцээгээд өгье л дөө гэж хэлсэн. Би “Бат Монгол хийц” дээр очоод Б ахтай уулзах гэтэл манаач нь намайг оруулаагүй. Тэгэхээр ньби гадаа нь хүлээж зогсож байгаад Б ахтай уулзсан. Та миний шүдийг хийлгээд өгчих гэж хэлсэн чинь чи өөрийнхөө зардалаар шүдээ янзал гэж хэлсэн........Одоо миний биеийн байдал зүгээр байгаа. Хохирлын баримт гээд эмчилгээ хийлгэсэн эмнэлэгээс нэхэмжлэх авч хэрэгт өгсөн байгаа. Нэхэмжлэх дээр тусгасан 410 000 төгрөгийг авсан байгаа эмчилгээгээ хийлгэж эхэлсэн өнөөдөр хиймэл шүднийхээ хэвийг өгсөн байгаа. Одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал хүсэлт гомдол нэхэмжлэх зүйл огт байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 08, 10-р хуудас/
-Гэрч Х.Энхтуяагийн мэдүүлсэн: ... Гэрт нь юу болсон талаар мэдэхгүй байна. Удалгүй захирал Баян-Амгалан хоёр хашаанд гараад ирсэн байсан. Б, Б-г яв одоо эрүүлдээ ирж уулз гэж хэлж байсан. Тэгээд тэр хоёр компаний хашаанаас гараад явсан. Цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
-Гэрч Д.Эрдэнэтүгээгчийн мэдүүлсэн: ...Б-ийн ээжийнх нь манай хашаанд байдаг Б тэднийх рүү орж байсан. Удалгүй Б, Б хоёр хашаанд гараад ирсэн хашигралдаад Б, Б яв одоо гэррүүгээ яв эрүүлдээ ирж уулз гэж хэлж байсан. Б, Б-н өөдөөс хашгараад янз бүрээр хэлээд байсан. Тэгээд тэр хоёр компанийн хашаанаас хөөцөлдөөд гараад явсан. Би очиж хашааныхаа хаалгыг хаачаад гэртээ орсон. Цохиж зодож байхыг нь хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/
-Гэрч Д.Бат-Эрдэний мэдүүлсэн:...2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би Говил багийн Шинэтулга дэлгүүрээс тамхи авчихаад гэррүүгээ явж байсан чинь Батмонгол хийцийн захирал Б Б-ийн дээр нь гараад суучихсан зодож байсан тэгээд би салгаад Б-г гэррүү нь явуулаад Б-г бас гэрт нь оруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
-Гэрч Д.Нямсүрэнгийн мэдүүлсэн: ...Б манай гэрт зурагт үзээд сууж байтал гаднаас нэг танихгүй залуу согтуу орж ирсэн. Тэгээд Б-г тэвэрч аваад л юм яриад байсан. Нилээд удаан янз бүрийн юм ярьж суусан. Б миний дүү харьж амар гэж хэлтэл өөдөөс нь нэг юм хэлсэн би сонсоогүй. Надад ирж үнсүүлье гээд үнсүүлээд байсан. Тэгээд удалгүй Б-тэй маргалдаад Б уурлаад гэрээс чирээд гаргасан. Гараад юу болсон талаар би мэдэхгүй. Би хөл муу болохоор араас нь гарч чадаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 сарын 09-ний өдрийн 595 дугаартай ... Б.Б-ийн биед дөрвөн шүдний булгаралт, баруун чихний дэлбээ, доод эрүү, нуруунд олон тооны зулгаралт, доод уруулын дотор талд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Дөрвөн шүдний булгарал нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийнхөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдал ньшүдний эмчилгээнийүр дүгнээс хамаарна...” гэх дүгнэлт /хх- ийн 21-р хуудас/.
-“Уран тана” ХХК-ний шүдний эмчилгээний 410,000 төгрөгний нэхэмжлэх /хх-ийн 42-р хуудас/.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт байрлах “Бат Монгол хийц” ХХК-ний хашаанд хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Б-г зодож биед нь дөрвөн шүдний булгаралт, баруун чихний дэлбээ, доод эрүү, нуруунд олон тооны зулгаралт, доод уруулын дотор талд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.
Шүүгдэгч Д.Бийн энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт байрлах “Бат Монгол хийц” ХХК-ний хашаанд Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч “...Надад учирсан хохирол эмчилгээний зардал 410 000 төгрөгийг төлсөн. Надад гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/-т авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Д.Бөд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сард 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Д.Бөд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сард 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ