| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00838/И |
| Дугаар | 01026 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 01026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 12-р байрны 66 тоотод оршин суух Тавчуул овогт Хөхөөгийн Энхжаргал /ФМ:80022404/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 9-р баг Шандын 37-2б тоотод оршин суух Монгол овогт Маналжавын Отгонтуяа /ГК:74112163/
13 500 000 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлэн өөрчилсөн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Х.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагч М.Отгонтуяа, гэрч Болдбаатар, Зоя, Алтанхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Маналжав овогтой Отгонтуяад 2015 оны 10 дугаар сарын 05-нд 8 000 000 төгрөг 8 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлсэн боловч зээлээ төлөхгүй өдийг хүрлээ. 7 сарын хүү 4 480 000 төгрөг нийт үндсэн мөнгөтэй 12 480 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжпэлийн шаардлагыг гаргаж байсан өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авсны дагуу анх мөнгө өгөхдөө хийж байсан гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн тул 13 500 000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч М.Отгонтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний М.Отгонтуяа нь Х.Энхжаргалаас 2014 онд 2 500 000 төгрөгийг дараа нь нэмж аваад 5 000 000 төгрөг болонгуут амаар тохирч хүүг нь өгч байгаад 5 000 000 төгрөгийг нотариатаар орж батлуулсан. 2014 он, 2015 онд хүүг нь тодорхой хэмжээгээр бэлэн ба бэлэн бусаар Хаан банкны харилцах данс болон Энхжаргалын 5096162645 данс руу нь шилжүүлж өгч байсан. 5 000 000 төгрөгийн хүүг өгөөд явж байтал жаахан удаад алдан оног өгч чадахгүй болсноор Энхжаргал 2015 оны 10 дугаар сарын 05-нд дуудаж та хүү мөнгөө өгөхгүй удааж байна гээд үндсэн 5 000 000 төгрөгөн дээр хүү болох 3 000 000 төгрөгийг нэмээд 8 000 000 төгрөг болгосон. Энэ 8 000 000 төгрөгийг дахин гэрээ хийж нотариатаар орсон. Энэ хүү болох 3 000 000 төгрөгийг гар дээрээ аваагүй. 8 000 000 төгрөгөөс хойших хүүг нь өгөөд явж байсан. Энэ хугацаанд нийт шилжүүлэг болон данснаас 3 200 000 төгрөг бэлнээр тодорхой хэмжээний мөнгө өгч байсан боловч шилжүүлгээр өгч байсан орлогын мэдүүлэгүүд маань дутуу олдохгүй байна. Эхлээд мөнгө зээлэхдээ амаар тохирсон, хүүгийн талаар бичгээр гэрээ хийгээгүй байсан. Дараа нь 5 000 000 төгрөг болон 3 000 000 төгрөг нэмж 8 000 000 төгрөг болонгуут гэрээ хийсэн. Бичгээр гэрээ хийгээгүй ч гэсэн би хүүг нь тодорхой хэмжээгээр өгч байсан. 2014 оны 12 сарын 31-ний өдөр Энхжаргалаас 5 000 000 төгрөгийг гэрээс нь очиж тоолж аваагүй. Учир нь урьд нь итгэлцлээр авч байсан мөнгөн дээр 2014 оны 09 сарын 26-нд оюутан хүүхдийнхээ төлбөрийг хийх мөнгө хэрэг болоод дахин 2 500 000 төгрөг авсан. Энэ мөнгө нийлээд 5 000 000 төгрөг болсон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Энхжаргал нь хариуцагч М.Отгонтуяагаас 13 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн гаргасан. Хариуцагч М.Отгонтуяа 5 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад мөнгийг хариуцахгүй гэж мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х.Энхжаргал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд үндэслэдэг. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээл авсан байсан тул мөнгөтэй байсан уг мөнгийг манай гэрээс ирж бэлнээр авахад ээж, нөхөр цуг байсан ба мөнгөө аваад нотариатын газарт очиж гэрээгээ батлуулсан, мөн урьд нь итгэлцлээр өгсөн 2 500 000 төгрөг болон 5 000 000 төгрөгийн хүү алдангийг нэмээд нийт 13 500 000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.
Хариуцагч М.Отгонтуяа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: 5 000 000 төгрөгийг бөөнд нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аваагүй. Урьд нь өмнө нь олон удаа мөнгө зээлж аваад хаадаг байсан. 2 500 000 төгрөгийг 2014 оны эхээр, 2 500 000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дансаар авсан. Нийт 5 000 000 төгрөг болсон гэдгийг хожим хүлээн зөвшөөрч нотариат орсон гэж тайлбарлаж байна.
Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 7 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлбэл хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн байна. Энэ өдөр зээлийн гэрээ байгуулсан хийгээд гарын үсгийн талаар талууд маргаагүй. Харин 5 000 000 төгрөгийг энэ өдөр бөөн авсан эсэх дээр маргаж байна.
Гэрч Ц.Зояагийн ...манай гэрт баярын өдөр ирээд мөнгө тоолж аваад гарсан, 10 000-т болон 5 000-тийн дэвсгэртээр багцалсан мөнгө байсан их хэмжээний мөнгө тул би дургүй байсан. М.Отгонтуяа манай нөхөр өндөр цалинтай найдвартай гэж хэлж байсан. Урьд өмнө нь ч байнга мөнгө зээлдэж байдаг байсан гэх мэдүүлэг, гэрч Л.Алтанхуягийн ...манай гэрт М.Отгонтуяа ирээд 5 000 000 төгрөгийг манай эхнэрээс аваад явахад хадам ээж бид хоёр хамт байсан гэх мэдүүлгийг хариуцагч М.Отгонтуяа нь няцаагаагүй ба баярын өдөр нотариат орж гэрээгээ батлуулсан болохоо хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар мэдүүлэг өгсөн болно.
Мөн гэрч Г.Болдбаатарын ...энэ мөнгө авах шалтгаан надаас үүдэлтэй, урьд өмнө нь Х.Энхжаргалаас байнга мөнгө авдаг байсан хүүг нь бололцоогоороо төлж байсан гэх мэдүүлэгээс Х.Энхжаргал, М.Отгонтуяа нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч 2013 онд 2 500 000 төгрөгийг хариуцагчид итгэлцлээр зээлдүүлсэн хүүг авч байсан гэсэн тайлбарыг хариуцагч төлж хаасан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу татгалзлын үндэслэлтэй холбоотой баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Мөн хуулийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байх тул нэхэмжлэгч Х.Энхжаргал нь 2013 онд зээлдүүлсэн гэх 2 500 000 төгрөгийн хүү авах эрхгүй байна.
Хариуцагч М.Отгонтуяа болон түүний нөхөр Болдбаатар нарын нэрээр Х.Энхжаргалын Хаан банкны 5096162645 дугаартай дансанд 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 4 880 000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байх бөгөөд уг төлбөрийг Х.Энхжаргал нь хүүний төлбөрт авч байсан гэж тайлбарлаж байх тул хариуцагч М.Отгонтуяагаас зээлийн төлбөрт төлж байсан мөнгө гэж үзэх үндэслэлтэй.
2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн иргэд хоорондын зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ байх тул хариуцагч М.Отгонтуяагаас 8 620 000 /13 500 000 -4 880 000=8 620 000/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Энхжаргалд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 4 880 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 243 660 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Отгонтуяагаас 152 870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Энхжаргалд олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ