Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2026/00014

 

 

    

                            

 

 

 

Т.Т нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/00896 дугаар шийдвэртэй,

 

нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух Х********** овогт Т******** Т*****, [****] сумын [**] дугаар багт оршин суух Б******* сарик овогт Х***** Ж*****, [****] сумын [**] дугаар багт оршин суух М**** овогт А******* Н*****, [****] сумын [**] дугаар багт оршин суух Т**** овогт Х******** А*****, [****] сумын [**] дугаар багт оршин суух Ш***** ожых овогт М********* М*****, [****] сумын [**] дугаар багт оршин суух М**** хошах овогт Б******** А**** нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Баян-Өлгий аймгийн Р***** ӨЭМТ БГБХН /дарга С.Н/-д холбогдох,

 

“Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэлтэй,

 

““Р*****” БГБХН-г төлөөлж М.А болон хариуцагч Х.А нарын хооронд байгуулсан 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Өдрийн сувилагчаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Т.Т байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Ө***** нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Х.Ж байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Өдрийн уламжлалт эмчилгээний орон тоонд ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, А.Н байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Ө***** өдрийн эмчилгээний сувилагчаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, М.М байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Ө***** эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллуулах хөдөлмөрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч А.К гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2026 оны 01 дүгээр сарын 06-ны  өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгч Х.Ж, А.Н, Х.А, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч Х.З, Х.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Э /цахим сүлжээгээр/, хариуцагчийн төлөөлөгч С.Н, түүний өмгөөлөгч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч А.К /цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлийн агуулга: 

1.1. Нэхэмжлэгч Т.Т: 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь Р***** ӨЭМТ-ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/[**] тоот тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар томилуулах шаардлага гаргасан байгаа. Дараа нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж, тодруулсан байгаа. Энэ шаардлага нь ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах гэсэн 2 шаардлага байгаа. Р***** ӨЭМТ-ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны А/29 дүгээр тушаалаар түүнийг үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа. Ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, ажилтны хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр байгаа учраас эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Д***** цалин хөлстэй холбоотой тайлбарлахад, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тооцох журмын 2.5 дахь хэсэгт ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах байгаа. Т.Т нь ажилгүй болохоос өмнө 2023 оны 03, 04, 05 дугаар сард 1,297,682 төгрөг авч байсан. 1 сарын дундаж цалин хөлс 1,297,680 төгрөг байна. Үүнийг ажлын 21 хоногт хувааж, 1 өдөр 61,794 төгрөг болж байгаа. Т.Т өнөөдрийн байдлаар 28 сар, 12 хоног ажилгүй байсан. 28 сарыг 1,297,682 төгрөгөөр үржүүлэхээр 36,335,096 төгрөг гарч байгаа. 12 хоногийг 61,794 төгрөгт үржүүлэхээр 741,558 төгрөг. Н****** 37,076,623 төгрөг гарч байна. Үүнийг ажил олгогчоос гаргуулж өгөхийг хүсэж байна.

1.2.Нэхэмжлэгч Х.Ж: Миний бие уламжлалтын эмчээр ажиллаж байсан. 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр намайг өмнөх даргын тушаал хүчингүй болсон гэж ажлаасаа халсан. Намайг ажлаас чөлөөлсөн А/30 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. Миний бие нэхэмжлэгч Т.Т адилхан байгаа. Т** үед 2023 оны 03, 04, 05 дугаар сард 1,297,682 төгрөг авч байсан. Би аймгийн Н****** эмнэлэгт 6 сар ажилласан. Т** талаарх баримтыг E Momgolia-аас гаргаж өгсөн байгаа.

1.3.Нэхэмжлэгч А.Н: Миний бие Р***** ӨЭМТ-д өдрийн сувилагчаар ажиллаж байсан. А***** чөлөөлөгдсөнөөс хойш 2 жил ажилгүй байсан. 04 дүгээр сараас эхлэн Н****** эмнэлэгт түр ажиллаж байгаа. А****** байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, мөн ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлттэй байна. 2023 оны 06 дугаар сард намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Миний бие Эрүүл мэндийн газарт ажиллаж байх үед дунд мэргэжилтэн ажиллуулахгүй гээд Р***** ӨЭМТ-д шилжүүлж ажилд томилсон. Би 2023 оны 03, 04, 05 дугаар сард 806,619 төгрөг цалин авч байсан. Т******* 28 сарыг 806,619 төгрөгөөр үржүүлэхэд 22,585,332 төгрөг гарч байгаа. 12 хоногийг 38,410 төгрөгөөр тооцоход 460,920 төгрөг, нийтдээ 23,046,252 төгрөг нэхэмжилж байна.

1.4.Нэхэмжлэгч Х.А: Миний бие 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Р***** ӨЭМТ-д ажлын байр зарлагдсантай холбоотой шалгалт өгч, шалгалтаас тэнцэж ажилд орсон. Тухайн газарт 2 сар ажиллаж 06 дугаар сарын 16-ны өдөр ажлаа хийж байх үед С.Н дарга орж ирээд өмнөх дарга н.С******* гэдэг хүн 6 сар ажил таслаад К******** улс руу явчихсан байсан. Т****** болж ажлаасаа халагдсан. Тухайн үед н.С******* гэдэг хүнийг дагуулж ирээд өнөөдрөөс эхлээд ажлаа хийнэ, чи ажлаасаа гарна, ажлаа хүлээлгэж өг гэж хэлээд нэхэмжлэгч нарын хамт ажлаас халагдах тушаалыг гаргаж өгсөн. 2023 оны 07 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Т****** хойш ажилгүй байсан хугацааны цалин, хөлс болон ажилд эгүүлэн томилуулж өгөх томилуулах тухай хүсэлтээ гаргасан байгаа. Би 2025 оны 06 дугаар сараас эхлэн аймгийн Н****** эмнэлгийн Т**** нярайн тасагт түр сувилагчаар ажилд орсон байгаа. Тус газарт түр ажиллаж байгаа учраас урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлттэй байна. Хавтаст хэрэгт 3 сарын дундаж цалин хөлсийг гаргаж өгсөн байгаа. Т************** тодорхой харагдаж байгаа тул миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.

1.5.Нэхэмжлэгч М.М: 2021 оны 08 дугаар сард түр эмчээр томилогдон ажиллаж байгаад 2022 оны 01 дүгээр сараас эхлэн бүр ажлын байранд томилогдож хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Гэтэл 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр орон тооны цомттол нэрийдлээр ажлаас чөлөөлсөн гэдэгт гомдол гаргаж байгаа. А***** чөлөөлөгдөх үед бага насны хүүхэдтэй байсан ба өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглосон заалт байсаар байтал ажлаас чөлөөлөгдсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргах болсон. О******* Н********* сумын Ховд багт жирэмсний амралт авсан эмчийн орон тоонд түр ажиллаж байгаа. Т*** учраас ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. У*** нь нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн баримт болон бусад дундаж цалин хөлс, цалин хөлсний цэсийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Ө*** нь шүүхэд цалин хөлс нэхэмжилсэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэг удаа ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж байсан. Энэ талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа учраас одоо шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлсний дунджийг тооцож гаргах боломжтой.

1.6.Нэхэмжлэгч Б.А: Р***** ӨЭМТ БГБХН-ийн даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Би хэрэг шүүхэд хянагдаж байх явцад аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэргэжлийн дагуу ажилд орсон тул нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд миний нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. “Р*****” БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн М.А нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/[**] тоот тушаал гаргаж, Т.Т хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. М.А нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, Т.Т байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Т***** байгуулсан гэрээ нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус юм.

2.2. “Р*****” БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн М.А нь өдрийн эмчилгээний сувилагч гэсэн шинэ орон тоо бий болгож, А.Н хууль бусаар 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/[**] тоот тушаалаар томилсон байна. М.А нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, А.Н байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Түүний байгуулсан гэрээ нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус юм.

2.3. “Р*****” БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн М.А нь Уламжлалтын ангаахын их эмч гэсэн шинэ орон тоо бий болгож, Х***** Ж******* 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/[**] тоот тушаалаар томилсон байна. М.А нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, Х.Ж байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Т***** байгуулсан гэрээ нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус юм.

2.4. “Р*****” БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн М.А нь нөхөрлөлийн гишүүн, сувилагч ажилтай Х.С захиргааны чөлөөтэй байхад 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлж, түүний оронд 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/[**] тоот тушаалаар Х******** А****** ажилд томилсон байна. М.А нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, Х.А байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Т***** байгуулсан гэрээ нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус юм.

2.5. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заасан. Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 “У******, төлөөлөх эрх бүхий гишүүнийг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл гишүүд түүнийг уг үүргээс чөлөөлж болно”, 31 дүгээр зүйлийн 1-т “Нөхөрлөлийн эрх барих байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, 2-т “Б** гишүүдийн хуралд нөхөрлөлийн нийт гишүүдийн дийлэнх олонх нь оролцсоноор тухайн хурал хүчинтэйд тооцогдох бөгөөд хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ”, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ө***** эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.2-т “Т***** удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд байна”, 3.3.3-т “Х***** шийдвэр нь хурлын хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд гишүүдийн олонх нь дэмжиж гаргасан, бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулж, шийдвэртэй холбоотой хариуцлагыг хамтран хариуцна”, 3.3.5-д “Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас тус төвийн удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг томилж, чөлөөлнө” гэж тус тус зааснаар Эрүүл мэндийн төв, нөхөрлөлийн удирдлага нь бүх гишүүдийн хурал байх бөгөөд гаргасан шийдвэрээ гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болдог. 2022 оны 02-р сарын 16-ны өдөр М.А нөхөрлөлийн даргаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж байсан боловч шүүхийн эцсийн шийдвэрээр М.А чөлөөлсөн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр гэж үзсэн. Иймд М.А хийсэн хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус юм. Хуулийн дагуу төлөөлөх эрхгүй М.А нь нөхөрлөлийг төлөөлөн бусадтай гэрээ хийснийхээ төлөөх хариуцлагыг дангаараа хариуцаж, бусдыг хохиролгүй болгох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.-т “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө”, 69 дүгээр зүйлийн 69.1.-т “Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй”. Иймээс тус нөхөрлөлийг биш М.А хариуцагчаар тогтоож, хохирлоо нэхэмжлэх ёстой. М.А нь манай байгууллагыг төлөөлөх эрхгүй гэдгийг мэдсээр байж өөртөө давуу байдлыг бий болгохын тулд нөхөрлөлийн тэмдгийг хууль бусаар ашиглаж нөхөрлөлд ажиллаж байсан хэд хэдэн хүнийг хууль бусаар ажлаас нь чөлөөлж, тэдний оронд шинээр ажилтан авч, мөн нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын шийдвэргүйгээр хууль бусаар шинэ орон тоо бий болгож түүнд дахин шинээр ажилтан авсан асуудлыг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

2.6. Т.Т нь тэдний нэг бөгөөд энэхүү асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа болно. Иймд хүчин төгөлдөр бус хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан гэх Т.Т, Х.Ж нарыг цаашид эгүүлэн ажиллуулах боломжгүй. А.Н хувьд тэдний нэг бөгөөд энэхүү асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа болно. Учир нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт 16 жил ажилласан А.Н Эрүүл мэндийн газрын дарга Н.С нь М.А ажилд авбал нөхөрлөлийн даргын албан тушаалд авч үлдэнэ хэмээн амлалт өгч, нөхөрлөлийн хурлаар хэлэлцэж батлагдаагүй өдрийн эмчилгээний сувилагч гэсэн шинэ орон тоо бий болгож, 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/[**] тоот тушаалаар А.Н томилсон байжээ. Энэхүү орон тоо манай өрхийн эрүүл мэндийн төвд одоогоор шаардлагагүй ба 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн бүх гишүүдийн хуралдаанаар баталсан шинэ бүтэц орон тоонд ч байхгүй орон тоо юм. Иймд төлөөлөх эрхгүй этгээдтэй, тус эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоонд байхгүй орон тоонд хүчин төгөлдөр бус хөдөлмөрийн гэрээ байгуулсан А.Н цаашид эгүүлэн ажиллуулах боломжгүй. М**** Ө***** эрүүл мэндийн төвд 18 жил ажиллаж байгаа ахмад сувилагч Х******* С******* захиргааны чөлөөтэй байхад 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр буюу амралтын өдөр буюу Б**** гарагт Б/[**] тоот тушаалаар хууль бусаар чөлөөлж, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/[**] тоот тушаалаар Х.А томилсон нь илтэд ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Х.С ажлаас чөлөөлсөн хууль бус тушаалыг “Р*****” ӨЭМТ-ийн даргын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/[**] тоот тушаалаар хүчингүй болгосон ба ахмад сувилагч Х.С өөрийнхөө ажлын орон тоонд ажиллаж эхэлснээр түүний оронд хууль бусаар томилогдсон Х.А ажиллуулах боломжгүй болсон. А**** байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтныг чөлөөлж, оронд нь Х.А хугацаагүй томилсон тушаал хууль бус юм.

2.7. Харин Х.М хувьд манай өрхийн эрүүл мэндийн төв 2021 оноос хойш нөхөрлөлийн хурлаар албан ёсоор байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн батлаагүй. 2022 оны эхээс М.А маргаан үүсгэснээс болж нөхөрлөлийн бүх гишүүд нь нэг ч удаа албан ёсоор хуралдаж шийдвэр гаргаагүй 2023 оны 06 дугаар сар хүртэл нөхөрлөлийн үйл ажиллагаа доголдолд хүрсэн. 2021 оны 10 дугаар сард М.А нөхөрлөлийн хурлын шийдвэргүйгээр хууль бусаар КОВИД-19 хариуцсан эмч гэдэг орон тоо үүсгэж, М********* М******* түр ажилд томилсон байсан. Харин М.М хуурамчаар үндэслэлгүйгээр Д****** нийтийн шинэ жилийн амралтын өдөр болох 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулсан хуурамч бичиг баримт бэлдсэн үүнд гарын үсэг зурж байгууллагын тэмдэг дарсан байна. Т** ажилтанд хугацаагүй гэрээ байгуулах үндэслэлгүй, үүнээс гадна Д****** нийтийн амралтын өдөр манай өрхийн эрүүл мэндийн төв мөн адилхан ажиллаагүй амарсан ба энэ өдөр байгуулсан гэрээ нь хуурамч бичиг баримт юм. М**** “Р*****” ӨЭМТ-д стандартын дагуу 3 өрхийн эмч ажиллах заалттай ба үүнд 2022 онд их эмч К.Е, их эмч М.А, их эмч С.Н, их эмч Н.А гэсэн нийт 4 их эмч буюу илүү орон тоотой ажиллаж байхад түр ажиллаж байсан М.М 5 дахь эмч болгон хуурамч тушаалаар нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын шийдвэргүйгээр М.А томилсон. М.А М.М бүр тушаалыг 2023 оны 3 дугаар сард [ХОТ] хотод хуралд оролцож ирсний дараа гаргасан боловч тухайн тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн A/[**] тоот тушаал болгон он, сарыг нь өөрчилж хуурамчаар бэлдэж байгууллагын тэмдэг дарж гарын үсэг зурж бэлдсэн. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн A/[**] тоот тушаал болгон он, сарыг нь өөрчилж бэлдсэн тушаалд М.М хүний их эмчээр томилох тухай гэсэн ба үүнд 1. М********* М******* 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тус төвийн өрхийн эмчээр томилсугай. 2. М.М цалин хөлсний хэмжээг 79739 төгрөгөөр тогтоон олгож байхыг нябо К.Н зөвшөөрсүгэй. 3. М.А ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсугай. 4.А****** хариуцлагатай хандан ажиллахыг өрхийн эмч М.М үүрэг болгосугай гэсэн нь М.М, М.А, М.М гэдэг өөр өөр болсон нь он сар өдрөө хуурамчаар өөрчилж бэлдсэн бичиг баримт болохын нотолгоо юм. Үүнээс гадна манай байгууллагад түр ажиллаж байгаа ажилтанд орон нутагт ажилласны урамшуулал, ур чадварын урамшуулал олгохгүй ба олгоогүй байгаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр болон цалингийн цэсээр М.М 2023 оны 01 болон 02 дугаар саруудад олгогдож байгаагүй нь батлагдана. Үүнээс гадна он сараа өөрчилж гаргасан тушаалыг 03 дугаар сард цалин гаргахад ня-бо К.Н гардуулсан байсан. Энэ нь М.М “Р*****” БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа М.А чөлөөлөгдсөн ба энэхүү манай байгууллагыг төлөөлөх эрхгүй эдгээд байх хугацаандаа буюу 2023 оны 3 дугаар сард гаргасан тушаал гэдгийн нотолгоо юм. М.А нь М.М он, сараа өөрчилж хуурамчаар тушаал гаргасныг ня-бо К.Н болон бусад эмч ажилчид гэрчээр батлах болно. Мөн М.А нь нөхөрлөлийн хурлаар хэлэлцэж батлагдаагүй 5 дахь их эмчийн шинэ орон тоо үүсгэж, үүнд М********* М******* хууль бусаар он сараа өөрчилж, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/[**] тоот тушаалаар томилсон байсан. Энэхүү орон тоо манай өрхийн эрүүл мэндийн төвд одоогоор шаардлагагүй ба 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн бүх гишүүдийн хуралдаанаар баталсан шинэ бүтэц орон тоонд ч байхгүй орон тоо юм. М********* М******* хууль бусаар шинэ орон тоо бий болгож ажилд томилох тушаал гаргахад аль хэдийнээ М.А нь Р***** ӨЭМТ-ийг төлөөлөх эрхгүй эдгээд гэдэг нь 3 шатны Шүүхийн шийдвэр гарч батлагдсан байсан. Үүнээс гадна М.А нь М.М ажилд томилохдоо Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал хийгээгүй, нөхөрлөлийн бүх гишүүдийн дийлэнх олонхын санал шийдвэргүйгээр хууль бусаар байгууллагын тэмдгийг ашиглаж шийдвэр гаргасан.

2.8. Харин Б.А нь Р***** өрхийн эрүүл мэндийн төвд Нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа удаа дараа Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн учраас 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/47 дугаар тушаалаар сахилгын сануулах шийтгэл ногдуулсан. Уг тушаалыг гардуулж өгсөн ба Б.А хүлээн зөвшөөрсөн болно. Харин Б.А нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа удаа дараа ёс зүй зөрчиж, Ёс зүйн зөрчил гаргасныг Баян-Өлгий аймгийн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороогоор тогтоогдож дүгнэлт гарч нотлогдсон. Мөн удаа дараа шалтгаангүй ажил тасалж хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, үндсэн үүрэгт ажлаа хийхгүй цалгардуулсан ба давтан сахилгын зөрчлүүд гаргасан. Үүнээс гадна хэвлэл мэдээллээр байгууллага болон хувь хүний талаар худлаа мэдээлэл тараахад оролцсон, байгууллагын дотоод нууцыг задруулсан. Мөн авлига өгч, авлига авч бусдад давуу байдал бий болгосон нь хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж, Эрүүгийн хэрэг үүсгэж шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Т*** учраас Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд хариуцлага тооцсон юм. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Сөрөг нэхэмжлэлд:

3.1. Р***** БГБХН нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдаанаар Р***** Ө***** эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан, М.А удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнээд, түүнийг нөхөрлөлийг төлөөлөх үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин мөн өдрийн хурлаар гишүүд нөхөрлөлийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Р***** БГБХН-г төлөөлөх эрх бүхий этгээдээр С.Н томилох шийдвэр гаргасан. Гэтэл М.А нь Р***** БГБХН-н хурлаас гарсан, өөрийг нь Р***** өрхийн эрүүл мэндийн төвийн даргаас чөлөөлсөн, шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд хандсан бөгөөд улмаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр, түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл М.А нь энэхүү өөрийг нь Р***** БГБХН-н төвийн даргаас чөлөөлснөөс хойших хугацаанд нөхөрлөлийг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэдгийг мэдсээр байж, нөхөрлөлийн хурлаар батлагдаагүй бүтэц орон тоог шинээр бий болгож, мөн ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтын орон тоонд бүр тушаал гаргаж хүн томилох зэргээр холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Ө***** сувилагч”-аар ажиллаж байсан Х.С орон тоонд хууль зөрчиж, Х.А томилон, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Гэтэл энэ үед буюу 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр М.А, Р***** БГБХН-г төлөөлж, Х.А хөдөлмөрийн гэрээ байгуулах цаг хугацаанд, түүнийг Р***** БГБХН- н даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, нөхөрлөлийн шийдвэр аль хэдийнээ хүчин төгөлдөр болсон, түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор эцсийн шийдвэр гарсан байхад, М.А нь өөрийгөө Р***** БГБХН-г төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэн, Х.А Р***** БГБХН-н өмнөөс Өдрийн сувилагчаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т “Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно” гэж мөн зүйлийн 369.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ” гэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж 56.1.8-д “....хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж, мөн хуулийн 68 дугаар зүйлд “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл” гэж, 68.1. “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж зааснаар М.А нь Р***** БГБХН-г төлөөлөх эрхгүй үед Х.А байгуулсан хэлцэл буюу Хөдөлмөрийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл тул, үүнийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1- т “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

3.2. М.А нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Т.Т Ө***** эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа мөн орон тоонд ажиллаж байсан Б.А С******** хариуцсан мэргэжилтэн гэх шинэ орон тоо бий болгож, Б.А С******** хариуцсан мэргэжилтнээр томилон, түүний орон тоонд Т.Т ажиллуулах тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. М.А өөрт нь олгогдоогүй эрх хэмжээ буюу нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар баталсан бүтэц орон тоонд байхгүй С******** хариуцсан мэргэжилтэн гэх шинэ орон тоог бий болгож, Нөхөрлөлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2-т “”Б** гишүүдийн хуралд нөхөрлөлийн нийт гишүүдийн дийлэнх олонх нь оролцсоноор тухайн хурал хүчинтэйд тооцогдох бөгөөд хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж 2-т “нөхөрлөлийн зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөх” гэж, 4-т “нөхөрлөлийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж батлах” гэж заасныг тус тус зөрчсөн. М.А нь өөрийгөө Р***** БГБХ-н нөхөрлөлийг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэдгийг мэдсээр байж, Т.Т Р***** БГБХН-н өмнөөс хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т “Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно” гэж, мөн зүйлийн 369.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ” гэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.”Д***** хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж, 56.1.8-д “... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж мөн хуулийн 68 дугаар зүйлд Т******* бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл” гэж, 68.1-д “Т******* бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж зааснаар М.А нь Р***** БГБХН-г төлөөлөх эрхгүй үед Т.Т байгуулсан хэлцэл буюу Хөдөлмөрийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл тул, үүнийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

3.3. М.А нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Х.Ж Ө***** уламжлалт эмчилгээний орон тоонд ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа мөн уг орон тоог шинээр бий болгож, өөрт нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг, нөхөрлөлийн өмнөөс хэрэгжүүлж. өөрөө Р***** БГБХН-г төлөөлөх эрх бүхий этгээд гэдгийг мэдсээр байж, Р***** БГБХН-н өмнөөс Х.Ж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т “Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно” гэж, мөн зүйлийн 369.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ” гэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж 56.1.8- д “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж мөн хуулийн 68 дугаар зүйлд Төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл” гэж, 68.1-д “төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж зааснаар "М.А нь Р***** БГБХН-г төлөөлөх эрхгүй үед Х.Ж байгуулсан хэлцэл буюу Хөдөлмөрийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл тул, түүнийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1- т “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

3.4. М.А нь 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр А.Н "Ө***** сувилагчаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа түүнийг Р***** БГБХН-г төлөөлөх эрх бүхий этгээд биш болох нь тогтоогдсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад, тэрээр Р***** БГБХН-г төлөөлж, түүний өмнөөс мөн Р***** БГБХН-д бүтэц орон тоонд байхгүй Ө***** өдрийн эмчилгээний сувилагч гэх шинэ орон тоог бий болгож, А.Н Р***** БГБХН-н өмнөөс Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т “Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно” гэж мөн зүйлийн 369.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ” гэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж 56.1.8-д “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж мөн хуулийн 68 дугаар зүйлд төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл” гэж, 68.1-д “төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж зааснаар М.А нь Р***** БГБХН-г төлөөлөх эрхгүй үед А.Н байгуулсан хэлцэл буюу Хөдөлмөрийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл тул, үүнийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

3.5. М.А нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр М.М Ө***** эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. М.М нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нөхөрлөлийн гишүүдийн зөвшөөрлөөр К****-19 өвчлөлийн үед өрхийн эмнэлгийн ачаалалтай холбоотой, К****** эмчээр 6 сарын хугацаатай түр томилон ажиллаж байхад, түүнийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нөхөрлөлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр, нөхөрлөлийн бүтэц орон тоонд байхгүй Ө***** эрүүл мэндийн товийн их эмч гэх бүтэц орон тоог шинээр бий болгон томилж, нөхөрлөлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, өөрт нь хуулиар олгоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэн, Р***** БГБХН-н өмнөөс М.М хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т “Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно” гэж, мөн зүйлийн 369.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ” гэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж, 56.1.8-д “....хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж мөн хуулийн 68 дугаар зүйлд Төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл” гэж, 68.1-д “төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж зааснаар М.А нь Р***** БГБХН-г төлөөлөх эрхгүй үед М.М байгуулсан хэлцэл буюу Хөдөлмөрийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл тул, үүнийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

 

4. Нэхэмжлэгч Т.Т, Х.Ж, А.Н, Х.А, М.М нар хариуцагч Баян-Өлгий аймгийн Р***** ӨЭМТ БГБХН-ийн дарга С.Н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарт: 

4.1. Хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгуулах, хууль бус болгохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд хийгдсэн ажиллагаа. Я***** гэвэл эдгээр хүмүүсийг ажилд томилсон тухайн өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Т******* эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэх үндэслэлээр гэрээ хүчингүйд тооцуулах нь үндэслэлгүй байна. Я***** гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж, ажил гүйцэтгээд явсан байгаа.

4.2.Хоёрдугаарт нь, Р***** ӨЭМТ-ийн даргыг ажлаас чөлөөлсөн асуудал 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр болсон. Гэхдээ үүнийг албан ёсоор Улсын бүртгэлд бүртгэгдээгүй явсаар байгаад 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр С.Н Р***** ӨЭМТ-ийн даргаар бүртгэсэн байгаа. Өөрөөр хэлбэл тухайн өдрөөс С.Н тухайн албан тушаалд томилсон шийдвэр, А***** ажлаас чөлөөлсөн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэ хооронд А*** гэдэг хүн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж ажиллаж байсан. Р***** ӨЭМТ-тэй холбоотой бүх ажил үүрэгт А*** гарын үсгээ зураад явсан байгаа. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.3.Нэхэмжлэгч нартай ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үүсгэж, хөдөлмөрийн эрх зүйн харилцааны үр дагаварт ажилд томилсон тушаал шийдвэр гаргаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжлүүлэн явж байхад ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгасан. Нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрх зөрчигдсөний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч талаас иргэний эрх иргэний эрх зүйн харилцаа буюу ажил гүйцэтгэх гэрээгээр зохицуулагдаж байсан мэтээр тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. С**** нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусаар байгуулсан.

4.4.Өөрөөр хэлбэл ажилтнуудтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулах тухай шаардлагыг гаргасан байдаг. Гэтэл сөрөг нэхэмжлэл нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан талаар нэхэмжлэгч нарын зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой удаа дараа тайлбарыг дэлгэрэнгүй гаргасан байдаг. Хуулийн зохих заалтуудыг буруу хэрэглэснээс гадна эрх зүйн харилцааг буруу хэрэглэсэн байна.

4.5.Ямар нэгэн байдлаар иргэний эрх зүйн харилцаа биш, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа зохигчдын хооронд үүссэн учраас өнөөдөр энэ асуудлыг иргэний эрх зүйн харилцаа гэж ойлгож, ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/00896 дугаар шийдвэрээр:

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Р***** өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/27, А/28, А/29, А/30 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Т Р***** өрхийн эрүүл мэндийн төвийн нийгэм, эрүүл мэндийн ажилтнаар, нэхэмжлэгч Х.Ж Р*****" өрхийн эрүүл мэндийн төвийн уламжлалтын эмчээр, нэхэмжлэгч А.Н Р***** өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн сувилагчаар, нэхэмжлэгч Х.А Р***** өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн сувилагчаар, нэхэмжлэгч М.М Р***** өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчээр тус тус эгүүлэн тогтоож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Р***** өрхийн эрүүл мэндийн төвөөс өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 22,969,432 (хорин хоёр сая есөн зуун жаран есөн мянган дөрвөн зуун гучин хоёр) төгрөгийг гаргуулан А.Н, 17,053,044 (арван долоон сая тавин гурван мянган дөчин дөрвөн) төгрөгийг гаргуулан Х.А, 36,953,036 (гучин зургаан сая есөн зуун тавин гурван мянган гучин зургаан) төгрөгийг гаргуулан Т.Т, 36,953,036 (гучин зургаан сая есөн зуун тавин гурван мянган гучин зургаан) төгрөгийг гаргуулан А.Ж, 36,953,036(гучин зургаан сая есөн зуун тавин гурван мянган гучин зургаан) төгрөгийг гаргуулан М.М тус тус олгож, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Р***** өрхийн эрүүл мэндийн төвөөр төлүүлж,

5.2. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Р***** ӨЭМТ БГБХН-ийн Р***** БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч Х.А нарын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Ө***** сувилагчаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Р***** БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч Т.Т нарын хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Ө***** нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Р***** БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч Х.Ж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ө***** уламжлалт эмчилгээний орон тоонд ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Р***** БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч А.Н нарын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Ө***** өдрийн эмчилгээний сувилагчаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, Р***** БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч М.М нарын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Ө***** эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллуулах хөдөлмөрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

5.3.Нэхэмжлэгч Б.А нь Р***** өрхийн эрүүл мэндийн төвийн дүн бүртгэл, мэдээллийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдаж,

5.4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Баян-Өлгий аймгийн Р***** өрхийн эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан тус тус улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч А.К давж заалдах гомдлын агуулга:

6.1.МӨХ-ны гишүүн өмгөөлөгч, А.К би Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 896 тоот шийдвэрийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “баталгаат шуудангаар” хүргүүлснийг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

6.2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 118.3, 118.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна. Тодруулбал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 3 “Шүүхийн шийдвэрийн “тодорхойлох хэсэгт” нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана” гэж хуульчилжээ. Гэтэл анхан шатны шүүхийн дугаар 896 тоот шийдвэрийн тодорхойлох хэсэг буюу шийдвэрийн 3 дахь нүүр 2 дахь заалтад “хариуцагчийн хариу тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэл гэж шүүхээс тодорхойлсон боловч хариуцагчийн “Сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, агуулгын талаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт огт тусгагдаагүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

6.3.Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “...шүүх хуралдаанд оролцож буй өмгөөлөгч нарын хэргийн талаар гаргасан тайлбар, хууль зүйн дүгнэлт зэргийн агуулгыг мөн тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т "Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар..,” гэж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.  Иймээс давж заалдах шатны шүүх энэхүү хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулах, бүтцийн хувьд өөрчлөлт оруулах боломжгүй учир шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

6.4. Анхан шатны шүүх Т.Т нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тухайлбал: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /шийдвэрийн 12-р тал, 16-17 дахь заалт/ Хариуцагч "Р*****" БГБХ- нөхөрлөл нь нэр бүхий нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргахдаа, хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан аль нэг үндэслэлийг баримтлаагүй гэх үндэслэлээр тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

6.4.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар... М.А нь гээгч этгээд.., 2.3. “Р*****” БГБХН-г төлөөлж, нэхэмжлэгч Х.Ж 2023-01-06-ны өдөр “Ө***** уламжлалт эмчилгээний орон тоонд" ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол,

6.4.2.   “Р*****” БГБХ-г төлөөлж нэхэмжлэгч Т.Т 2023-03-01-ний өдөр “Ө***** нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар” ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан,

6.4.3.”Р*****” БГБХН-г төлөөлж, нэхэмжлэгч Х.А 2023-04-10-ны өдөр “Ө***** сувилагчаар” ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан,

6.4.4. “Р*****” БГБХН-г төлөөлж, нэхэмжлэгч А.Н 2023-05-19-ний өдөр “Ө***** өдрийн эмчилгээний сувилагчаар” ажиллуулахаар тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулсан нөхцөл байдал тогтоогдсон.

6.4.5. Энэхүү цаг хугацаа буюу 2023-01-06-ны өдрөөс 2023-05-19-ний өдрийн хооронд М.А гээгч этгээд “Р*****” БГБХН-г төлөөлөх эрхгүй этгээд байсан болох нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-10-12-ны өдрийн [**] тоот шийдвэрээр нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Р*****” БГБХН нь 2022-02-16-ны өдөр нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдаанаар “Р*****” Ө***** эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан, М********* А***** удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнээд, түүнийг нөхөрлөлийг төлөөлөх үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд М.А уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-10-12-ны өдрийн [**] тоот шийдвэрээр түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр Р*****” БГБХН-н 2022-02-16-ны өдрийн М.А ажлаас чөлөөлсөн тушаал хуулийн хүчин төгөлдөр болж, эрх зүйн үр дагавар нь хэрэгжсэн болно. Гэтэл энэхүү цаг хугацаа буюу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн М.А нь “Р*****” БГБХ-г төлөөлөх эрх бүхий этгээд биш гэдгээ мэдсээр байж, нөхөрлөлийн өмнөөс нэр бүхий нэхэмжлэгч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулж /2023-01-05-р сарын хооронд/ ажилд томилох шийдвэр гаргасан нь нэр бүхий нэхэмжлэгч болон "Р*****” БГБХ-н хооронд хууль ёсны хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үүсгэхгүй болно. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т ”ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар..., гэж мөн хуулийн 4.1.2-т "ажил олгогчийн төлөөлөгч" гэж ажил олгогчоос өөрөөс нь, эсхүл ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагаас тухайн асуудлаар ажил олгогчийг төлөөлөх эрх авсан байгууллага, хувь хүнийг гэж, 4.1.9-т “хөдөлмөрийн гэрээ" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог гэж мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.4.Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

6.4.6. Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд ..,ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн бөгөөд /ХтХ-н 4.1.1/ харин ажил олгогчийг ажил олгогч өөрөө эсхүл түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх эрх авсан байгууллага, хувь хүн төлөөлсний үндсэн дээр ажилтантай тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэж /ХтХ-н 4.1.9/-тодорхойлсноор талуудын хооронд хууль ёсны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээр байна.

6.4.7. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т “Хөдөлмөрийн хууль тогтоомжид            нийцсэн.... хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй гэж хуульчилсан нь хууль ёсны хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд талууд хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалах харилцаанд үйлчлэхээр байна. Иймээс “Р*****” БГБХН-г төлөөлөх эрх бүхий этгээд болох С.Н нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дугаар 27, 28, 29, 30, [**] тоот тушаал гаргаж, нэхэмжлэгч Т.Т, Х.Ж, А.Н, Х.А, М.М нарыг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн шийдвэр гэж үзнэ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Ажил олгогч дараах үндсэн эрхтэй гэж мөн зүйлийн 43.1.1-т “ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох" гэж хууль бус хөдөлмөрийн харилцааг цуцлах эрхийг ажил олгогчид хуулиар олгосон болно.

6.4.8. Энэхүү ажил ологчийн зүгээс Т.Т нарын 5 нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эдгээр ажилтнуудыг ажилд томилсон тушаал нь Нөхөрлөлийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх гомдолд дурдсан зохицуулалтад нийцээгүй, нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй хүн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсоныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль ёсны шийдвэр гэж үзнэ.

6.4.9. Харин энэ тохиолдолд анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурдсанчлан ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй гэх дүгнэлт нь үндэслэлгүй болно. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл буюу Х******* эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хуулийн хэм хэмжээ нь ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн хууль ёсны хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад хөдөлмөрийн гэрээг цуцлах үйл явдалд хэрэглэх хуулийн зохицуулалт бөгөөд харин ажил олгогч, нэр бүхий 5 нэхэмжлэгчтэй хууль ёсны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй, хууль бус тушаалаар ажилд томилсон гэх үндэслэлээр ажилд томилсон тушаалыг хүчингүй болгох үед хамаарахгүй болно. Иймээс анхан шатны шүүхийн ажил олгогчийн тушаал эрх зүйн акт болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтуудыг баримтлаагүй гэх үндэслэлээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

6.5. Анхан шатны шүүх нэр бүхий 6 нэхэмжлэгчтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага тус бүр хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

6.5.1. Тухайлбал: Нэхэмжлэгч М.М нь “өрхийн эмчээр” эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан “Р*****” БГБХ нөхөрлөлийн бүтэц орон тоо баталсан тушаалаас үзэхэд өрхийн эмч 3, одоо уг бүтэц орон тоонд Е******, А*******, А**** нар ажиллаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн хувьд эдгээр 3 орон тооны хэний оронд томилох талаар нэхэмжлэл гаргаагүй, шүүх энэ талаар дүгнээгүй. 

6.5.2. Х.А нь М.А тушаалаар сувилагч С.С оронд томилогдсон бөгөөд С.С нь 2023-07-21-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилсон. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2.хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол мөн зүйлийн 61.3-т “Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа энэ хуульд заасны дагуу дуусгавар болно” гэж зааснаар Х.А өрхийн сувилагчаар эгүүлэн томилох боломжгүй болсон. Гэтэл шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй болно.

6.5.3. Харин Х.Ж уламжлалт ангаахын их эмчээр эгүүлэн томилох шаардлага гаргасан боловч энэ нь “Р*****” БГБХ-н бүтэц орон тоонд байхгүй болно. Энэ мэтчилэн анхан шатны шүүх нэр бүхий 6 нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн томилох шаардлага бүхий нэхэмжлэлийг хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага тус бүр хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээр шүүхийн шийдвэр хэрхэн яаж биелэгдэх нь ойлгомжгүй, байхгүй бүтэц орон тоонд хүнийг томилон ажиллуулах, эсхүл урьд шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилсон хүний оронд томилуулах зэрэг шийдвэр гарсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

6.6. Иймд гомдолд дурдсан дээрх үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025-10-28-ны өдрийн 896 тоот шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг хангах өөрчлөлтийг оруулж өгнө үү.

 

7. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Хариуцагчийн гомдлын эхний үндэслэлийн хувьд хөдөлмөрийн гэрээг барьж хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй гэдэг үндэслэлийг удаа дараагийн шүүх хуралдаанд ярьдаг. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээтэй холбоотой үүссэн эсхүл, 3.1.2 дахь хэсэгт “талуудад энэ хуулиар зохицуулахаар харилцан тохиролцсон бол Хөдөлмөрийн тухай хуулийг баримтална” гэж заасан. Энэ дээр нэхэмжлэгч нартай хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулж, ажилд авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн цуцлах, дуусгавар болно  гэж заасан.  Иймд Монгол Улсын дагаж мөрдөх Хөдөлмөрийн тухай хуулийг барьж, мөрдөх ёстой байсан. Түүний дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулсан.  Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн тогтоолыг гаргаж ирээд, энэний дагуу бид нар өдөр тутмын үйл ажиллагаа буюу тухайн үүрэг гүйцэтгэгч  нь хариуцагч байсан гэдэг байдлаар  тодорхойлоод явж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, мөн хуулийн 42 дугаар зүйлд заасан үнэн зөв, эргэлзээгүй  нотлох баримтууд байгаа. Тухайн нэхэмжлэгч нарыг ажилд авсан хүн М.А юм. М.А бид нар маргадаггүй. Р***** өрхийн эрүүл мэндийн төвийн өдөр тутмын үйл ажиллагааг М.А гүйцэтгэж байсан. Үүнтэй холбогдуулаад “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хамт олны хурлаар баталсан шийдвэр байгаа. Энэ дээр өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах эмч нь, ажилтан шинээр авна, хөдөлмөрийн гэрээ цуцална, сахилгын шийтгэл ноогдуулах өдөр тутмын үйл ажиллагаа явуулах эрхээр заагаад өгсөн. Т******* журмаар зохицуулагдсан, Хөдөлмөрийн хуулийг баримтлахгүй. Т******* Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дүгээр Ө***** эрүүл мэндийн дүрмийн шинэчлэн баталсан тушаал хавтаст хэрэгт авагдсан.  Энэ дээр тодорхой хэмжээний нотлох баримтууд авагдсан. М.А үүрэгт ажилд өөрчлөлт ороогүй. Тухайн үед өдөр тутмын үйл ажиллагааг М.А гүйцэтгэж байсан.  Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг барих ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийг аль нэгийг нь баримтлаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийг холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө ямар үндэслэлээр чөлөөлж байгаа нь “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Н гаргасан тушаал дээр харагддаггүй. 

7.2. Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн  56.1.8, 56.6 дахь заалтуудыг баримталж байгаа атлаа хууль бус тушаалыг хүчингүй болгоё, ажилтантай байгуулсан  хөдөлмөрийн гэрээг цуцалъя гэсэн үндэслэлийг гаргаад ирсэн.  Харин энэ дээр өөрсдөө итгэхгүй байсан юм уу, эсвэл энийгээ дахиад шүүхэд шийдвэрлэх гээд байгаа юм уу, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ө****** хөдөлмөрийн гэрээ цуцалчхаад дахиад шүүхээр шийдвэрлэе гэж  байна. Энэ үндэслэлийг шүүх шийдвэрт тодорхой тусгасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгочихсон байна. З**** нэхэмжлэгч нарын хувьд жирэмсэн, бага насны хүүхэдтэй байсан.

7.3. Хариуцагч байгууллагын зүгээс тэдгээрээс ямар нэгэн байдлаар тайлбар аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн  2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт  “Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөн үүрэгтэй” гэж заасан. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, өдөр тутмын үйл ажиллагаа явуулсан, тодорхой хэмжээний цалин хөлс авчихсан, эрх зүйн харилцаа үүсчихсэн. Ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Тэгэхээр өнөөдөр энийг ямар баримтаар үгүйсгэж байгаа гэвэл хариуцагч нарын зүгээс ямар ч баримт гаргаж өгөөгүй, 3 шатны шүүхийн шийдвэр гаргаж өгсөн. Бид нар улсын бүртгэлийн хувийн хэргийг хавтаст хэрэгт авхуулчихсан. Тэгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “Улсын бүртгэлд бүртгэсэн мэдээлэл дээр маргаагүй тохиолдолд улсын бүртгэлийн мэдээлэл үнэн зөв байна” гэж заасан. Тэгэхээр бид нар хувийн хэргийг авхуулсан. Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлсөн ч бай, ажлаас халсан ч бай, хөдөлмөрийн гэрээг цуцалсан ч бай хөдөлмөрийн харилцааны эрх үүснэ, дуусгавар болно.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан  шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр  үлдээж өгнө үү.

 

8. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч Х.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Миний хувьд нэхэмжлэгч Т.Т итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мөн нэхэмжлэгч Х.Ж, М.Н нарын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Эдгээр хүмүүсийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нөхөрлөлийн хурал болсноос хойш ажилд томилсон гэдэг асуудал яригддаг. Х.Ж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр томилсон байгаа.  М.Н 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр томилсон, Т.Т  2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр томилсон. Тухайн үед эдгээр хүмүүстэй аль алинтай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулаад, ажиллуулаад явж ирсэн.

8.2. Хөдөлмөрийн гэрээний 2.1.1 гээд тодорхой заалт байгаа. Т** заалтаар аль алинтай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь заалтад тухайн ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” гэж заасан. Эдгээр хүмүүс тухайн томилогдсон өдрөөс ажил үүргээ гүйцэтгээд, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үүссэн, тэр үед тушаал шийдвэр нь гарсан байгаа. Энэ тохиолдолд ажил олгогч эдгээр хүмүүсийн зарим нь илүү орон тоонд ажиллаж байсан, зарим нь хүмүүсийн орон тоон дээр  давхцаад томилогдсон гэсэн үндэслэлийг яриад байгаа. Гэхдээ тийм үндэслэл байвал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл хамааруулаад энэ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох ёстой байсан. Гэхдээ хариуцагч талын нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй этгээд тухайн шийдвэрийг гаргаж,  эдгээр хүмүүсийг ажилд томилсон нь хууль бус. Мөн эдгээр хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж ажиллуулж байсан нь хууль бус гэдэг үндэслэл заагаад байгаа нь үндэслэлгүй байгаа. Нэгэнт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээд,  хөдөлмөрийн гэрээ байгуулаад, нэр бүхий нэхэмжлэгч нар  ажиллаад эхэлсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан 6 үндэслэлийн аль нэгийг баримтлаад, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ёстой байсан. Энэ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт зөрчигдсөн учраас эдгээр хүмүүсийг ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргаж байгаа анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

8.3. Мөн энэ дээр харгалзан үзэх тодорхой заалтууд байгаа. Жишээлбэл, Х.Ж ажлаас чөлөөлөхдөө 2 нас, 2 сар, 13 хоногтой хүүхэдтэй байсан. Энэ бас Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн. Дараа нь “Р*****” өрхийн эмнэлгийн төлөөлөх эрх бүхий этгээд байсан гэдэг асуудал яригддаг. Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал 2022 оны 2  дугаар сарын 16-ны өдөр хуралдсан. Энэ асуудал дээр хариуцагч тал Иргэний хэргийн анхан шатын шүүхээс М.А нөхөрлөлийн даргаас  чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шийдвэр гаргасан гээд яригдаад байгаа. Тухайн шийдвэрийн он, сар, дугаарыг тодорхой санахгүй байна. Гэхдээ тухайн шүүхийн шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа анхаарч үзэхийг хүсэж байна.

8.4. Энэ дээр М.А гэдэг хүн гомдол гаргах хугацааг нэг хоногоор хэтрүүлсэн байна  гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тэрнээс биш нөхөрлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн шийдвэр нь зөв байсан гэдэг үндэслэлээр шийдвэр гаргаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Хамгийн сүүлд 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр улсын бүртгэлд С.Н бүртгүүлсэн байгаа. Тэрнээс өмнө нь улсын бүртгэлийн бүртгэл дээр албан ёсны бүртгэлтэй хүн М.А байсан. Энэ дээр яагаад улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохгүй гэдэг талаас нь тайлбар хэлье. Нөхөрлөлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд нөхөрлөлийн хувийн хэрэг бол дараах мэдээллээс бүрдэнэ гэж заасан. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1.10 дахь хэсэгт “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, овог, нэ,р хаяг, одоо иргэний үнэмлэхийн хуулбар байна” гэж заасан. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “энэ хуулийн 10.1-д заасан мэдээлэл өөрчлөлт орсон тохиолдолд бол тухайн шийдвэр, баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллага руу 15 хоногийн дотор хүргүүлнэ,  тэндээс бол холбогдох баримтыг үндэслээд бүртгэнэ” гэж заасан.  Тухайн үед маргаан явсаар байгаад 2023 оны 6  дугаар сарын 5-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн учраас С.Н бүрэн эрх тухайн өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа,  М.А бүрэн эрх дуусгавар болсон. Э***** үндэслэлүүдээр анхан  шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтын хүрээнд маргааныг зөв шийдвэрлэсэн шийдвэр үндэслэл бүхий хуулийн үндэслэл байх шаардлагыг хангасан. Тийм учраас хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье.

 

9. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч Х.З давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

9.1. Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.М өмгөөлөгчөөр оролцож байгаа. М.М нь их эмч мэргэжилтэй бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Р***** өрхийн эрүүл мэндийн төвийн 15 дугаар тушаалаар түр томилогдож ажиллаж байгаад улмаар их эмчээр 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Ө***** эрүүл мэндийн төвтэй хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Энэ ажиллаж байсан хугацаанд “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар М.А ажиллаж байсан бөгөөд тухайн үед бүх гишүүдийн хурлаар М.А чөлөөлөх тухай шийдвэр нь М.М томилсон үед гараагүй байсан.

 9.2. Ингэж ажиллаж байхад Р***** бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг эрүүл мэндийн төвийн дарга С.Н 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/[**] тоот тушаал гаргагч М.М ажлаас чөлөөлсөн. М.М ажлаас чөлөөлөхдөө М.М нэхэмжлэлд дурдсанчлан Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Тухайлбал, тухайн үед М.М тухайн эрүүл мэндийн төвд томилогдох үед жирэмсэн байгаад тэнд ажиллаж байгаад хүүхдээ гаргасан, хүүхэд нь 6 сар хүрээгүй байхад нь ажлаас чөлөөлөгдөх шийдвэр гаргасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг баримтлаагүй, 80 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байгаа. Анхан шатны шүүх  хэргийг хянан шийдвэрлэж, ажилд нь эргүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэрийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 896 дугаар шийдвэрээр ажилд нь эргэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлүүлж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан, шүүхийн шийдвэр хариуцагч нарын давж заалдах гомдолд дурдсанчлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэл болон  тухайн үед М.А төлөөлөх эрхгүй байсан гэдэг үндэслэлүүд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар няцагдаж байгаа. Мөн М.А тухайн үед “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийг төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд байсан нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдон тогтоогдож байгаа. Мөн М.А нь бүх гишүүдийн хуралдаанаар ажлаас чөлөөлсөн хэдий боловч эрх хэмжээний хүрээнд гомдол гаргаж, шүүхээс маргаан эцэслэн шийдвэрлээгүй үед М.А тухайн өрхийн эрүүл мэндийн төвийг бүрэн төлөөлж байсан учраас түүнийг гаргаж байсан хууль ёсны шийдвэрүүд нь хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Энэ учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхэд гаргасан хариуцагч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

ХЯНАВАЛ:

10. Хариуцагчийн өмгөөлөгч А.К давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч М.М ажлаас чөлөөлсөн тушаалын дугаарыг бичихгүй орхигдуулсан байх тул энэ үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

11. Нэхэмжлэгч Т.Т, Х.Н, Х.А, М.М, Х.Ж, Б.А нар  хариуцагч “Р*****” ӨЭМТөвд холбогдуулан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч Т.Т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай А**** томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.9-д заасныг үндэслэн (1) Б А****** 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нийгэм эрүүл мэндийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, 2. Т.Т 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нийгэм эрүүл мэндийн ажилтнаар томилсон. Баян-өлгий аймгийн Р***** өрхийн эрүүл мэндийн төв 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам заасны дагуу Р***** ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан...” гэж,

нэхэмжлэгч Х.Н үндэслэлээ “…Баян-Өлгий аймгийн Р***** өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн Б/15 дугаартай Ө***** эмчилгээний сувилагч томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.9-д заасны дагуу өдрийн эмчилгээний сувилагч мэргэжилтэнтэй байна гэж заасны дагуу намайг өдрийн эмчилгээний сувилагчаар томилсон. Баян-өлгий аймгийн Р***** өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам заасны дагуу Р***** ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан. Би 19-8 насны хүүхдүүдтэй өрх толгойлсон ганц бие ээж мөн Р***** өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байсан цалингаар хүүхдүүдээ тэжээдэг...” гэж,

нэхэмжлэгч Х.Ж үндэслэлээ “…Р***** өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай А**** томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.11-д заасны дагуу уламжлалт эмчилгээний эмч орон тоогоор ажиллах шаардлагатай тул Х.Ж уламжлалтын эмчээр томилсон. Баян-өлгий аймгийн Р***** өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам заасны дагуу Р***** ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1.Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж хуульчилжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй...” гэж,

нэхэмжлэгч  Х.А үндэслэлээ “…Миний бие Баян-Өлгий аймгийн Р***** өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 дугаартай А**** томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.8-д заасны дагуу нэг өрхийн эмч, нэг өрхийн сувилагчтай 1800-2000 үйлчлүүлэгч ноогдохоор зохицуулна гэж заасны дагуу намайг өрхийн сувилагчаар томилсон. Баян-өлгий аймгийн Р***** өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 04 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу Р***** ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1-д энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэжээ. Нэхэмжлэгч Х.А нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охинтой бөгөөд Баян-Өлгий аймгийн Р***** бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р***** өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/28 дугаартай тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна” гэж,

нэхэмжлэгч М.М үндэслэлээ “…Баян-Өлгий аймгийн Р***** өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 15/А дугаартай А**** түр томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл эндийн төвд их эмч нарын ажлын ачаалал ихэссэн тул /К****-19/ коронавирусын гэрийн хяналт хийх их эмчээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д заасны дагуу түр авч ажиллуулж, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Баян-Өлгий аймгийн Р***** өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 дугаартай А**** томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн төвд их эмч нарын ажлын ачаалал ихэссэн тул их эмч М.М өрхийн эмчээр томилсон. Баян-Өлгий аймгийн Р***** өрхийн эрүүл мэндийн төвтэй хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Р***** ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1.Энэ хуулийн 80.1.4,  80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэжээ. Би 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүүтэй бөгөөд Баян-Өлгий аймгийн Р***** бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р***** эрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/31 дугаартай тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1 дэх хэсгийг зөрчсөн байна...” гэж тус тус тайлбарласан бол нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хэргийг хэрэгсэхгүйт болгох тухай тайлбарыг гаргасан байна.

 

12. Хариуцагч С.Н нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн  шаардлагыг эс зөвшөөрч “Р*****” БГБХН-г төлөөлж Х.А байгуулсан 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Ө***** сувилагчаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Т.Т байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Ө***** нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Х.Ж байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ө***** уламжлалт эмчилгээний орон тоонд ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, А.Н байгуулсан 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Ө***** өдрийн эмчилгээний сувилагчаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, М.М байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Ө***** эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллуулах хөдөлмөрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

13. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/27, А/28, А/29, А/30 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Т Р***** өрхийн эрүүл мэндийн төвийн нийгэм, эрүүл мэндийн ажилтнаар, Х.Ж “Р*****" өрхийн эрүүл мэндийн төвийн уламжлалтын эмчээр, А.Н “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн сувилагчаар, Х.А “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн сувилагчаар, М.М “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчээр тус тус эгүүлэн тогтоож, хариуцагч Баян-Өлгий аймгийн “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвөөс өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 22,969,432 төгрөгийг гаргуулан А.Н, 17,053,044 төгрөгийг гаргуулан Х.А, 36,953,036 төгрөгийг гаргуулан Т.Т, 36,953,036 төгрөгийг гаргуулан А.Ж, 36,953,036 төгрөгийг гаргуулан М.М тус тус олгож, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч Баян-Өлгий аймгийн “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвөөр төлүүлж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хууль ёсны байх зарчимд нийцжээ.

 

14. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

- Баян-Өлгий аймгийн “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүдийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар М.А нь  “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдож, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн,

-Хариуцагч С.Н Баян-Өлгий аймгийн “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсоныг улсын бүртгэлд 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр бүртгэсэн,

- “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай “А**** томилох тухай” тушаалаар Т.Т нийгэм эрүүл мэндийн ажилтнаар,

- 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Х.Ж уламжлалтын эмчээр,

- 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн Б/15 дугаартай Ө***** эмчилгээний сувилагч томилох тухай тушаалаар А.Н өдрийн эмчилгээний сувилагчаар,

- 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Х.А өрхийн сувилагчаар,

- 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15/А дугаартай Ажилд түр томилох тухай тушаалаар М.М гэрийн хяналт хийх их эмчээр түр авч ажиллуулж, 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн А/05 дугаартай тушаалаар өрхийн эмчээр бүр томилж, хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулсан,

- Баян-Өлгий аймгийн “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/27, А/28, А/29, А/30, А/31 дугаар тушаалаар Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, 3 дугаар зүйлийн 3.5, 43 дугаар зүйлийн 43.1, 83 дугаар зүйлийн 83.4, 122 дугаар зүйлийн 122.1, “Р*****” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай хуралдааны тогтоол, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2, 369.3 дах хэсэг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.6, 62 дугаар зүйлийн 62.3, 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалт, “Р*****” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/[**] тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2023/[**] тоот тогтоолыг тус тус үндэслэл болгож “Р*****” БГБХ нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй этгээд болох М.А нь Нөхөрлөлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, норм стандартыг илт зөрчиж, дур мэдэн иргэн ... нартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн байх тул ... 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ... үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, М.А ... тушаалыг хүчингүйд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан,

- 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/83 дугаартай “Б.А ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалдаа “Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалт, 123.2.5 дах заалт, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 1.3 дахь заалт, 3.1 дэх заалт, 8.9 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.17.4 дэх заалт, 3.17.5 дахь заалт, 3.18 дугаар зүйл, 3.18.1 дэх заалт, 3.18.12 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, 7.2 дугаар зүйлийн 7.2.1 дэх заалт, 7.2.2 дахь заалт, 7.2.3 дахь заалт, 7.2.5 дахь заалт, 7.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн Нийгмийн эрүүл мэндийн ажилтан Б.А нь Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг удаа дараа зөрчсөн, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ёс зүйн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж давтан зөрчил гаргасан тул 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн,

- нэхэмжлэгч нарыг анх ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулж байсан үед “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан М.А нь Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар сонгогдон ажиллаж байх хугацаанд тус нөхөрлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлэлгүй албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/16 дугаартай тушаалаар Н.А эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ хариуцсан их эмчээр, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар Б.А сувилагчаар, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/26 дугаартай тушаалаар М.М гэрийн хяналт хийх их эмчээр тус тус томилж тэдгээрт давуу байдал бий болгож 56,053,659 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх,

- мөн яллагдагч М.А нь Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болох “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар улиран сонгогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд нийгмийн эрүүл мэндийн ажилтан Б.А дамжуулан сувилагч Ж.Б албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж буюу нөхөрлөлийн хурлаар өөрийг нь дэмжих байр суурьтай оролцохыг санал болгон 300,000 төгрөгийн хахууль өгсөн гэж 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж М.А, Б.А нарт холбогдох 221300150085 дугаартай эрүүгийн хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн,

- Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх гэмт хэргийг нийтийн албан тушаалтан үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн,

- Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19 дугаартай магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/269 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.А холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан” гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

- Монгол улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 522 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

 15. Хэргийн материалаас үзэхэд, зохигчоос гаргаж өгсөн, тэдгээрийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааны үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх эрх зүйн нийтлэг зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

16. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон  дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, Баян-Өлгий аймгийн “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан М.А нь  нэхэмжлэгч Т.Т 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нийгэм эрүүл мэндийн ажилтнаар, Х.Ж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр уламжлалтын эмчээр, А.Н 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өдрийн эмчилгээний сувилагчаар, Х.А 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өрхийн сувилагчаар, М.М 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өрхийн эмчээр тус тус томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсныг хариуцагч Баян-Өлгий аймгийн “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/27, А/28, А/29, А/30, А/31 дугаартай “Хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалуудаар М.А  2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Т.Т томилсон Б/09 тушаал, Х.Ж томилсон 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 тушаал, А.Н томилсон 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өдрийн Б/15 тушаал, Х.А томилсон 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 тушаал, М.М томилсон 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 тушаалыг тус тус хүчингүйд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцалсныг “хүчингүй болгож, ажилтнуудыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож” шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцсэн байна.

 

17. Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтаар “Р*****” өрхийн эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын хувьд чиг үүргээ мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт зааснаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн дагуу, мөн эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнээс баталсан Ө***** эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн дагуу зохион байгуулах ба хуулийн 16.2 дахь хэсэгт зааснаар Ө***** эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага юм.

 

18. “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага, зохион байгуулалтын асуудлыг Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “гишүүн бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй, мөн хуулийн 21.2-д гэрээнд нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг нэг буюу хэд хэдэн гишүүнд олгохоор зааж болно.”,  21.3-д “yдирдах эрх бүхий гишүүд олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хариуцна.”, дүрмийн 3.3.5 дахь хэсэгт зааснаар Ө***** эрүүл мэндийн төвийг  удирдах төлөөлөх эрх бүхий гишүүнийг /дарга/ нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас томилж, чөлөөлөхөөр заасан ба Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Нөхөрлөлийн удирдах эрх бүхий гишүүд нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, энгийн бүртгэл хөтөлнө”, “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын хоёр дугаар хэсгийн 2-д “төвийг эмнэлгийн дарга удирдана” гэж тус тус зааснаас үзэхэд төвийг удирдах төлөөлөх эрх бүхий гишүүн /дарга/ нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд танилцуулснаар эмч, эмнэлгийн ажилтныг ажилд авах, чөлөөлөх эрхтэй байна.

 

19. Ө***** эрүүл мэндийн төвийн  удирдлага, зохион байгуулалтыг тогтоосон Эрүүл мэндийн тухай, Нөхөрлөлийн тухай хуулиуд болон өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм, “Р*****” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дүрмийн дээрх зохицуулалтаас дүгнэвэл, Баян-Өлгий аймгийн “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг бүх гишүүдийн хурлаас томилох, чөлөөлөх бүрэн эрхийн хүрээнд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Т***** даргыг чөлөөлж, томилох тухай” тогтоолоор М.А “Р*****” өрхийн эрүүл мэндийн даргаас чөлөөлж, С.Н даргаар томилсноор М.А нь Баян-Өлгий аймгийн “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүдийн  2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Ө***** эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлж, томилох тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 859 дугаартай шийдвэрээр М.А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 238 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

 

20. Хариуцагч С.Н нь  Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч С.А 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Р*****” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргыг өөрчилсөн бүртгэлийг бүртгэхээс татгалзах тухайн 220223040 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “Р*****” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргыг өөрчилсөн бүртгэлийг бүртгэхийг улсын бүртгэгч С.А  даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 21 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  “Р*****” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргыг өөрчилсөн бүртгэлийг бүртгэхийг улсын бүртгэгч С.А  даалгаж шийдвэрлэж, С.Н Баян-Өлгий аймгийн “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсоныг улсын бүртгэлд 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр бүртгэжээ.

 

Энэ хугацаанд “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын хоёр дугаар хэсгийн 2-д тус тус зааснаар М.А нь удирдан явуулж байсан ба түүний энэ хугацаанд буюу Т.Т 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нийгэм эрүүл мэндийн ажилтнаар, Х.Ж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр уламжлалтын эмчээр, А.Н 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өдрийн эмчилгээний сувилагчаар, Х.А 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өрхийн сувилагчаар, М.М 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өрхийн эмчээр тус тус томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл ажиллагааг нь хууль ёсны зарчимд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

21. Тодруулбал, хариуцагч С.Н нь нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөхдөө Баян-Өлгий аймгийн “Р*****” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/27, А/28, А/29, А/30, А/31 дугаартай “Хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалдаа Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, 3 дугаар зүйлийн 3.5, 43 дугаар зүйлийн 43.1, 83 дугаар зүйлийн 83.4, 122 дугаар зүйлийн 122.1, Р***** бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай хуралдааны тогтоол, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2, 369.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.6, 62 дугаар зүйлийн 62.3, 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалт, “Р*****” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/[**] тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2023/[**] тоот тогтоолыг тус тус үндэслэн “Р*****” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй этгээд болох М.А нь Нөхөрлөлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журам, норм стандартыг илт зөрчиж, дур мэдэн хүнийг ажилд томилсон гэж үзэж, нэхэмжлэгч Т.Т, Х.Ж, А.Н, Х.А, М.М нарыг ажилд томилсон тушаалуудыг нэг үндэслэлээр буюу “М.А нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй үедээ гаргасан нь хууль бус” гэж хүчингүй болгосон, нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан 6 үндэслэлийг баримтлаагүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч А.К “...нэхэмжлэлийн шаардлага тус бүр хууль зүйн дүгнэлт хийгээгүй...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

22. Хариуцагчийн өмгөөлөгч А.К нь “...нэхэмжлэгч Х.А нь сувилагч С.С оронд томилогдсон бөгөөд С.С 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д зааснаар Х.А эгүүлэн томилох боломжгүй болсон. Энэ талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй...” гэж давж заалдах гомдолд дурджээ. Маргаан бүхий “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагчийн ажилд С.С эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Н нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж нь хуулийн хүчин төгөлдөр болсон учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Нэхэмжлэгч Х.А нь анх 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар өрхийн сувилагчаар томилогдохдоо сувилагч С.С оронд томилогдсон талаар хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн Х.А нь сувилагч С.С оронд ажиллаж байсан гэх тайлбар болон давж заалдах гомдлыг үндэслэж нэхэмжлэгч Х.А нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болох хууль зүйн үндэслэлгүй болно.

 

23. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Баян-Өлгий аймгийн “Р*****” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/27, А/28, А/29, А/30 А/31 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч М.М ажлаас чөлөөлсөн А/31 дугаартай тушаалыг бичихгүй орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/00896 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “А/31” гэснийг нэмж, техникийн шинжтэй нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

24. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүх маргааны үйл баримт, ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлд заасан үйл баримтуудын нотломж зэрэгт хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэж хууль ёсны дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг оновчтой сонгож, зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул “хариуцагчийн өмгөөлөгчийн  үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт техникийн шинжтэй нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/00896 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “А/27, А/28, А/29, А/30” гэсний дараа “А/31” гэсэн техникийн шинжтэй нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч А.К давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

           

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ