Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/324

 

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг

Улсын яллагч Г.Түвшинбаяр

Шүүгдэгч М.З нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Зд холбогдох эрүүгийн 1925006710430 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.З

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч М.Зг 2019 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт  “Шугар” баарны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Сэр-Одтой маргалдаж нүүрэн тус газар нь 2-3 удаа хөлөөрөө дэвсэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Згийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Гэмтэл учруулсан нь үнэн. Хохирол төлсөн. Гэмшиж байна гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч, хохирогч нарын согтууралыг шалгасан баримт /хх-ийн 4-5-р хуудас/

-Хохирогч Б.Сэр-Одын мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...”2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр найз Отгонпүрэв, Цоомоо, Одбаяр, Өлзийтамир нарын хамт Баян-Өндөр ууланд байдаг рашаан дээр дөрөвүүлээ нэг шил архи уусан ба 21 цагийн үед Шугар нэртэй бааранд орж дахиад 1 шил архи ууцгаасан. Ингээд баар хаах үеэр Цоомоо Отгонпүрэв  2  бид нараас салаад явсан ба Өлзийтамир Одбаяр бид 3 баарны гадаа байж байгаад зодоон маргаан болсон. Би, баарны гадаа манай байрны танил эмэгтэйг үл таних 2 залуу таксинд суулгах гээд байхаар нь би өмөөрч очиж улмаар нэг нь намайг түлхэж унагаагаад нэг нь миний нүүрэн дээр дэвссэн гэж Өлзийтамираас сонссон. Би тухайн үед нилээд согтсон байсан тул болсон зүйлийг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг  /хх-ийн 6-7-р хуудас/

-Гэрч Б.Одбаярын мэдүүлсэн: ...Тэгтэл Сэр-Од тэр залуучуудад хандаж яагаад байна гэхэд нөгөө залуучууд шууд цохиж авсан. Тэгтэл нэг залуу нь Сэр-Одыг газарт унасан хойно нүүр рүү нь дэвссэн. Би тэр үед нэг залууг нь барьж аваад Цагдаагийн газарт авчирсан. Манай найз Сэр-Од өөрөө сайн мэдэхгүй байгаа, зодуулаад хэсэг зуур ухаан алдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/

-Гэрч Ц.Батсайханы мэдүүлсэн: ...М.З ах бид 2 баар хаах үеэр баарнаас гараад зам дагаад алхаж байтал бид 2-ын урд бөөн залуучууд явж байсан ба нэг нь М.З ахын найз нь гээд нэг залуу тааралдаж хоорондоо юм яриад явж байсан. Би тухайн үед ганцаараа хойд талд нь алхаж байсан. Ингээд З ахын найзтай цуг явж байсан нэг залуутай З ах маргалдаж муудалцаад хоорондоо барьцалдаад авсан. Би дундуур нь ороод боль гээд салгасан. Гэтэл З ахтай маргалдсан хүн над руу дайраад байхаар нь би цааш нь түлхсэн чинь З ах газар унагаж байгаад дээрээс нь дэвссэн. Ингээд тэр 2 болиод салцгаасан ба З ах намайг яв гэхээр нь би урагшаа зам гараад холоос хараад зогсож байтал бөөнөөрөө машинд суугаад явчихаар нь З ах руу залгасан чинь цагдаа руу явж байна чи харь гэсэн. Ингээд би гэртээ харьж хоносон...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

-Гэрч Ц.Батсайханы мэдүүлсэн:...Гадаа бид гуравын урд 2 эмэгтэй зогсож байсан ба бид нар уруудаад алхаж байтал араас 2 залуу гүйж ирээд бид гуравыг уг 2 эмэгтэйтэй хамт явж байсан гэж андуураад Сэр-Одтой нэг нь маргалдаад Одбаяр бид 2 нөгөө залуутай нь хэрэлдэж байсан болохоор З Сэр-Одыг хаана нь хэдэн цохисныг би анзаарч хараагүй. Ингээд би Сэр-Од дээр очтол газар уначихсан босч чадахгүй нүүр нь халцарсан байхаар нь машинтай найзыгаа дуудаад улмаар цагдаа дээр ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 622 дугаартай ... Б.Сэр-Одын биед хуйх нүүрэнд зөөлөн эдэд олон тооны зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлүүд нийлээд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх- ийн 18-р хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч М.З нь  2019 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шижих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт  “Шугар” баарны гадна шүүгдэгч М.З нь согтуурсан үедээ үл ялих шалтгаар Б.Сэр-одтой маргалдаж газарт унагаж нүүрэн тус газар нь хөлөөрөө дэвсэж биед нь хуйх нүүрэнд зөөлөн эдэд олон тооны зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч М.Згийн энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Зг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                     

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шижих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шугар” баарны гадна Б.Сэр-одтой маргалдаж нүүрэн тус газар нь 2-3 удаа хөлөөрөө дэвсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна. Торгуулийг 3 сарын хугацаанд төлөх саналтай гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч эмчилгээний төлбөр 400,000 төгрөг авсан, шүүх хуралдаанд оролцохгүй гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн байна.

                 Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй,

шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч М.З-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар М.Зд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, сард 166,666 төгрөгөөр төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.       

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч М.З-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар М.Зд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, сард 166,666 төгрөгөөр төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.       

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ