| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 302/2025/00794/И |
| Дугаар | 212/МА2026/00015 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 212/МА2026/00015
Х.Н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тусгайлсан журмаар шийдвэрлэсэн, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 302/ШШ2025/01014 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар баг, Ховд гол-11, [**] тоотод оршин суух Т****** овогт Х******* Н*********** нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн [****] сумын 1 дүгээр баг, Х*** арал 25 гудамж [**] тоотод оршин суух Б******* овогт Т********* Е******, Баян-Өлгий аймгийн [****] сумын 1 дүгээр багт оршин суух Ш***** хурман овогт М******** М***** нарт холбогдох,
“Ажил гүйцэтгэсний хөлсөнд төлсөн мөнгөнөөс 11,750,000 (арван нэгэн сая долоон зуун тавин мянга) төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгч Х.Н, түүний өмгөөлөгч С.Н, хариуцагч Т.Е нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх гомдолд заасан “нэхэмжлэлийн шаардлагаас 1,250,000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү” гэсэн үндэслэлийн хүрээнд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаж үзэхэд, шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр нь үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч Т.Е болон М.М нарт холбогдуулан ажлын хөлсөнд урьдчилж төлсөн мөнгөнөөс 11,750,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн. Т.Е болон М.М нар гэрээгээр тохирсон ажлаа дутуу хийсэн учир өөр хүмүүсээр хийлгэсэн. Дансаар нийтдээ 28,500,000 төгрөг шилжүүлснээс хариуцагч нарын дутуу хийсэн ажлын хөлс 11,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэж тайлбарласан бол хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...нэхэмжлэгчтэй 3 байшин барихаар тохирсон, 2 байшинг 96 хувьтай барьж өгсөн, 3 дахь байшин газрын маргаантай асуудалтай, мөн нэхэмжлэгч өвдөж хот явснаас болж гүйцэд баригдаагүй, 3 дахь байшингийн суурь, шатны хэсэг, бохир усны шугам угсралтын ажил, шатны цутгалтын ажлыг хийсэн, миний ажил хөдөлмөрийн үнэлж, үлдэгдэл төлбөрийг зөвхөн ажлын зардлыг хасаж, тооцон тогтоохыг хүсье” гэж шүүхэд тайлбар гаргасан байна.
3. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн, талуудын хооронд (1) 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 0431 дүгээр “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр Х.Н болон Т.Е нар харилцан тохиролцож, 10х10 харьцаатай хоёр газарт, палкаар нэг давхар, 2 байшинг түлхүүр гардуулан өгөх нөхцөлтэйгөөр хувийн сууц барьж өгөх, ажлыг ажил гүйцэтгэгч нар 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс 17,500,000 төгрөг, (2) мөн талууд 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1843 бүртгэлийн дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр 10х10 харьцаатай палкаар нэг давхар 1 ширхэг байшинг түлхүүр гардуулан өгөх нөхцөлтэйгөөр хувийн сууц барьж өгөх, гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс 8,750,000 (найман сая долоон зуун тавин мянган) төгрөг, урьдчилгаа 4,375,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төлж, үлдэгдэл төлбөрийг нийт ажил дууссан өдөр төлөх, ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа 66 хоног гэж тохиролцсон байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.
4. Дээрх 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 0431 дугаартай гэрээний дагуу нэхэмжлэгч Х.Н нь 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ажлын урьдчилгаа хөлс 8,750,000 төгрөгийг хариуцагч Т.Е эхнэр М.Д [**] тоот дансанд, мөн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр цахилгаан дээврийн үнэ гэж 900,000 төгрөгийг, мөн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөгийг мөн дээрх дансанд, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зуны байр шавар хийх 1,200,000 төгрөгийг хариуцагч Т.Е [**********] дансанд, мөн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “1,2 дугаар байшин барих тооцоо дуусав” гэж 3,675,000 төгрөгийг хариуцагч Т.Е [**] тоот дансанд тус тус шилжүүлж, нэхэмжлэгч Х.Н нийтдээ 17,525,000 төгрөгийг хариуцагч Т.Е шилжүүлснээр эхний 0431 дүгээр гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс 17,500,000 төгрөгийг бүрэн төлсөн нь нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч Х.Н 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “сантехник 1 дэх байшин” гэж 600,000 төгрөгийг хариуцагч Т.Е [**] тоот дансанд, 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “сантехник 2 дахь байшин” гэж 750,000 төгрөгийг хариуцагч Т.Е [**] тоот Т******* Н********* дансанд, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “1 дэх байшингийн сантехник дуусав” гэж 150,000 төгрөгийг хариуцагч Т.Е [**********] дансанд шилжүүлсэн нь баримтаар тогтоогджээ.
5. Хоёр дахь гэрээ буюу 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 1843 дугаартай А*** гүйцэтгэх гэрээний 3.2, 3.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х.Н нь 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ажлын урьдчилгаа хөлс 4,375,000 төгрөгийг хариуцагч Т.Е эхнэр М.Д [**] тоот дансанд, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “3 дахь байшин урьдчилгаа” гэж 1,000,000 төгрөгийг хариуцагч Т.Е [**********] дансанд, 2025 оны 07 дугаар сарын 06-ний өдөр “3 зуны байр гарааж дээвэр тооцоо дуусав” гэж 600,000 төгрөгийг хариуцагч Т.Е [**********] дансанд, 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр “3 дахь байшин урьдчилгаа” гэж 300,000 төгрөгийг хариуцагч Т.Е [**********] дансанд, 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “3 дахь байшин үлдэгдэл” гэж 2,000,000 төгрөгийг хариуцагч Т.Е [**********] дансанд тус тус шилжүүлснээр 3 дахь зуны байшинд нийтдээ 8,275,000 төгрөгийг хариуцагч Т.Е шилжүүлсэн нь тогтоогджээ.
6. Хэрэгт авагдсан Монгол Улсын тэргүүлэх төсөвчин, барилгын инженер эдийн засагчийн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолтоор нэхэмжлэгч Х.Н барьсан 1 дүгээр байшингийн дээвэр, карнизын төмөр, паркет, гал тогооны өрөөний шавар, цонхны карниз дутуу хийгдсэн, цалингийн нэгтгэлийн тооцооны үнэлгээгээр эхний байшин 88%-тай, мөнгөөр 960,000 төгрөгийн дүнтэй ажил дутуу хийгдсэн, 2 дугаар байшинд мөн дээврийн төмөр пронтон, дотор эмульс, шаврын ажил, гал тогоо болон 00 өрөө, коридорын засал чимэглэл огт хийгдээгүй. Цонх хаалганы гадна талын карниз хийгдээгүй. Цахилгаан бохир цэвэр усны шугам тавигдаагүй. Байшингийн гал тогооны өрөөний цооног ухагдаагүй ба хана тоосгоор хучигдаагүй болох ба урьд шатны гишгүүр чанарын хэмжээгээр хийгдээгүй болохыг баталж байна. 2 дугаар байшин 75%-тай ажил гүйцэтгэж цалингийн нэгтгэлийн тооцооны үнэлгээгээр 2,000,000 төгрөгийн ажил хийгдээгүй, 3 дугаар байшингийн суурь болон дотор талд элс дэвссэн ажлыг өөр хүмүүстэй гүйцэтгүүлсэн байна. Энэ хүмүүс зөвхөн тэгшилгээ /штачик/ хийж өгсөн байна. Цалингийн нэгтгэлийн тооцооны үнэлгээгээр 250,000 төгрөг болно. Энэ байшингийн ажил 100% хийгдээгүй гэснээр нэхэмжлэгчийн 1 дэх зуны байрны гал тогооны өрөөний шавар дутуу хийгдсэн гэдэг нь, 2 дахь зуны байрны шаврын ажил дутуу хийгдсэн гэдэг нь, мөн 1 дэх болон 2 дахь зуны байрны дээвэр, паркет, дүүжин тааз дутуу хийгдсэн гэдэг нь, мөн 3 дахь зуны байшингийн ажил 100% хийгдээгүй нь тогтоогджээ.
7. Мөн хэрэгт авагдсан гэрч А.Ж “...Миний бие дутуу барьж үлдээсэн гурван ширхэг зуны байр, дээвэр, паркет, дүүжин тааз, үнсний цооног, байшингийн дээврийн карказ, цонхны карказ, душ, амбаар, гал тогооны өрөөний тааз /лампир/, довжоо, 3 хашааны суурь фундам зэргийг нийт дөрвөн сая төгрөгөөр тооцож, хоёр сая төгрөгийг дансаар авсан...” гэх,
-Х.А “...3 ширхэг амбаар зуны байр, гараажийн хамт цахилгаан монтаж хийж өгсөн, хөлсөнд нийт 600,000 төгрөг дансаар, 200,000 төгрөг бэлнээр авсан...” гэх,
-Х.Ж “...Т.Е дутуу хийж үлдээсэн байрны шохойг бүх өрөөнүүдэд эмульс хийж өгсөн. У*** нь нэг байшингийн запас эмульсийг би эхнэртэйгээ хамт хийж өгсөн болно. Х*** гүйцэтгэсэн ажлын хөлсөнд бэлнээр 150,000 төгрөг, дансаар дамжуулан 200,000 төгрөг авсан маань үнэн. Дараа нь цэвэрлэгээ бусад ажлыг хийж өгөхөөр усны ванн, угаалтуур суултууртай хамт авсан нь үнэн” гэх,
-Т.Р “...Т.Е дутуу хийж үлдээсэн сантехникийн цэвэр бохир ус холбож, эхний байшингийн ус алдсан бүх дутагдлыг бүрэн хийж өгсөн. Б*** 11ш паарнаас ус алдаж шалны паркетыг эвдсэн байсан. Г** түлэх пийшингийн уклон таарахгүй байсан. Г** түлэх пийшингийн үнс авах боломжгүй суутгасан цементийг эвдэж засварласан, эхний байшингийн цэвэр бохир цоног шугамыг татаж бохирын цоног хүртэл татаж өгсөн. 3ш байшингийн хийж дуусгаагүй бүх сантехник бохир цэвэр усны шугамуудыг холбож өгсөн. Н*** ажлын хөлсөнд хоёр удаагийн Төрийн банкны шилжүүлгээр бүгд 1,400,000 төгрөг авсан. Цахилгааны масс гарч автомат шатаж, автомат, вакум бойлерыг засаж бүрэн ажиллагаанд оруулсан нь үнэн...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтуудаар нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч Т.Е дутуу хийж үлдээсэн дээрх ажлуудыг бусдаар хийлгэсэн болох нь тогтоогджээ.
8. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Харин нэхэмжлэгч тал гэрээнд заасан хөлсийг шилжүүлсэн байхад хариуцагч нар гэрээгээр тохиролцсон үүргээ дээрх байдлаар дутуу гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэгч Х.Н гэрээний нөгөө тал болох хариуцагч Т.Е ажил гүйцэтгэсний хөлсөнд төлсөн мөнгөнөөс хийж гүйцэтгээгүй ажлын хөлсийг буцаан шаардах эрхтэй.
9. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудын хүрээнд, зохигчийн тайлбарыг талуудаас гаргаж өгсөн бусад нотлох баримтуудтай харьцуулан хуульд заасан журмаар үнэлж, маргааны үйл баримтыг талуудын гаргаж өгсөн тайлбар болон нотлох баримтуудын хүрээнд тогтоож, түүнд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн холбогдох хэсгийг хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн дүгнэлтийг үгүйсгэх, давж заалдах гомдолд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 302/ШШ2025/01014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Д.КӨБЕШ