Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 01029

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: “Эрдэнэт-99” СӨХ

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-26-66 тоотод оршин суух Халтарын Нямсүрэн

245.352 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: : Х.Нямсүрэн нь ДӨЭХ-ийн хуулийн 5-р зүйлийн 6-р заалт “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд  байгаа сууц, сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт халаалт, халуун, цэвэр, бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад, ДӨЭХ-ын ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-нд тус тус төлнө” гэсэн заалт МУ-ын иргэний хуулийн 147-1,148-2-3, 148-2-6 заалтыг зөрчин СӨХ-ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 245 352 төгрөгийг гаргуулан өгч манай ажилд туслана уу.Нэхэмжлэл СӨХ болон сууц өмчлөгчийн хооронд үүссэн өр авлагын тооцоо, тэмдэгтийн хураамжийн төлбөрийн баримтыг хавсаргав.Шүүхэд сууц өмчлөгчдийн холбоог төлөөлж захирал ажилтай Зундуй овогтой Равдан нэхэмжлэгчээр оролцоно гэжээ.

 

            Хариуцагч  Х.Нямсүрэн  хариу тайлбартаа:  Сууц өмчлөгч Х.Нямсүрэн би Эрдэнэт 99 СӨХ-оос нэхэмжилж буй 245 352 төгрөгийг 2016 оны 10 сарын 01-ний дотор төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Х.Нямсүрэн нь нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ-ийн нэхэмжлэлийн шаардлага 245 352 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж  бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 8010 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 4005 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 4005 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ-ийн нэхэмжлэлийн шаардлага 245 352 төгрөгийг хариуцагч Х.Нямсүрэн нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 8010 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 4005 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 4005 төгрөгийг хариуцагч Х.Нямсүрэнгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ