Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2026/00016

 

 

К.Д хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 302/ШШ2025/01028 дугаар шийдвэртэй, хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн А******** сумын 4 дүгээр багт оршин суух, С**** овогт К******** Д******** хүсэлттэй,

 

“Баян-Өлгий аймгийн А******** сумын С********** зам нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Иргэн К.Д Баян-Өлгий аймгийн А******** сумын "С********** зам” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар дугаар сар дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байна.

1.2. Учир нь К.Д тус нэгдэлд ажиллаж байсан үеийн зарим тушаал, шийдвэр, цалин хөлсний баримтууд тус аймгийн архивын байгууллагаас гарахгүй байгаа тул тэрээр хувь тэнцүүлсэн журмаар өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.

1.3. Иймд К.Д Баян-Өлгий аймгийн А******** сумын С********** зам нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсье.

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 302/ШШ2025/01028 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С**** овогт К******** Д******* нь Баян-Өлгий аймгийн А******** сумын С********** зам нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажилласан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч К.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:    

3.1. Хүсэлт гаргагч К.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С би Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 302/ШШ2025/01028 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

3.2. Анхан шатны шүүх хүсэлт гаргагч К.Д Баян-Өлгий аймгийн А******** сумын “С********** зам” нэгдэлд 1981 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.

3.3. Хүсэлт гаргагч К.Д Баян-Өлгий аймгийн А******** сумын “С********** зам” нэгдэлд 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд гаргасан хүсэлт, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1149 дугаартай албан бичгээр хүргүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1\А\ маягтад ажилд орсон он: 1982 гэж бичигдсэн бичилт, хүсэлт гаргагч К.Д хамт ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн А******** сумын иргэн Х.Х 2025.11.19-ний өдөр үйлдсэн “Баян-Өлгий аймгийн А******** сумын уугуул иргэн, тус сумын 4 дүгээр багт оршин суудаг, Ш*****-хурман овогт Х******* Х******* би Баян-Өлгий аймгийн “С********** зам” нэгдэлд 1973 оноос 1992 оны 12 дугаар сарын дуустал тариачин, тракторчоор ажиллаж байсан юм. [****] сумын уугуул иргэн К********  Д******* нь Баян-Өлгий аймгийн А******** сумын “С********** зам” нэгдэлд чанарын бригадад нормчноор 1981 оноос 1991 оны дуустал тасралтгүй 10 гаруй жил ажиллаж байсан нь үнэн зөв болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт, анхан шатны шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн А******** сумын иргэн Х.Т 2025.11.19-ны өдөр үйлдсэн “Баян-Өлгий аймгийн А******** сумын уугуул иргэн, тус сумын 4 дүгээр багт оршин суудаг, У********* өскенбай овогт Х******** Т****** би Баян-Өлгий аймгийн А******** сумын “С********** зам” нэгдэлд 1985 оноос 1992 оны 12 дугаар сарыг дуустал тариачин, нормчноор ажиллаж байсан юм. Би тус нэгдэлд ажилд орохоос өмнө К******** Д******* нь Баян-Өлгий аймгийн А******** сумын “С********** зам” нэгдэлд чанарын бригадад нормчноор ажиллаж байсан ба тэрээр 1991 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан” гэх тодорхойлолт, анхан шатны шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн [****] сумын иргэн Ж.А 2025.11.19-ны өдөр үйлдсэн “Баян-Өлгий аймгийн А******** сумын уугуул иргэн, одоо [****] сумын [**] дугаар багт оршин суудаг, Б******* овогт Ж******** А******** би Баян-Өлгий аймгийн А******** сумын “С********** зам” нэгдэлд 1984 оноос 1987 оны 10 дугаар сарыг дуустал тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би тус нэгдэлд нягтлан бодогчийн ажилд орохоос өмнө тус сумын иргэн К******** Д******* нь Баян-Өлгий аймгийн А******** сумын “С********** зам” нэгдэлд чанарын бригадад нормчноор ажиллаж байсан ба миний мэдэхээр тэрээр 1991 оныг дуустал нормчноор тасралтгүй ажиллаж байсан нь үнэн зөв болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт, анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хүсэлт гаргагч К.Д 1981 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэрт овог: К*******, нэр: Д*******, төрсөн он: 1962. 8 сар 01 гэж, нэгдлийн тамга дарагдсан байдал. 1981 оноос 1990 онуудад цалин хөлс авч байсан бичилтүүд, Баян-Өлгий аймгийн “С********** зам” нэгдлийн даргын 1981.01.01-ны өдрийн 09 дүгээр “Ажилд авах тухай” тушаал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна.

3.4. Гэтэл анхан шатны шүүх иргэний хэрэгт цугларсан нотлох баримт болох эрх бүхий байгууллагаас ирүүлсэн К.Д холбогдох түүний Баян-Өлгий аймгийн А******** сумын “С********** зам” нэгдэлд 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалтыг хангахгүй байна гэж үзэж байна.

3.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 302\ШШ2025\01028 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан хүсэлт гаргагч К.Д Баян-Өлгий аймгийн А******** сумын “С********* зам” 1981 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.

 

5. Анхан шатны шүүх К.Д хүсэлттэй, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт авагдсан баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй учир шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Иймээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

 

6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  “...К.Д нэгдэлд ажиллаж байсан үеийн зарим тушаал, шийдвэр, цалин хөлсний баримтууд тус аймгийн архивын байгууллагаас гарахгүй байгаа тул тэрээр хувь тэнцүүлсэн журмаар өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Иймд түүний Баян-Өлгий аймгийн А******** сумын С********** зам нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв..” гэж тайлбарлажээ.

 

7. Шүүх К.Д нь Баян-Өлгий аймгийн А******** сумын С********** зам нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажилласан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.   

 

8.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах боловч энэ нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарахгүй гэж хуульчилсан тул хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах замаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтооход чиглэгдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан бүхий л боломж, бололцоогоороо  явуулах үүрэгтэй.

 

9. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж тус тус хуульчилжээ.

 

10. Анхан шатны шүүх  “...хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1981 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй харьцуулан судлах тушаал, цалин хөлсний баримт зэрэг нотлох баримтуудыг хүсэлт гаргагч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул уг хөдөлмөрийн дэвтрийн 6-10 дугаар хуудаст авагдсан цалин хөлсний баримтуудын бичилт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж,

- хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Баян-Өлгий аймгийн А******** сумын С********** зам нэгдлийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай А***** чөлөөлөх тухай тушаалд гарын үсэг зурагдаагүй, мөн даргын 1981 /засвартай/ оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 09 /засвартай/ А**** авах тухай тушаал нь засвартай, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШШ2024/01009 дугаартай шийдвэр нь хуулбар байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж,

 

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1149 дугаартай албан бичгээр хүргүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1 (А) маягтад ажилд орсон он: 1982 гэж бичигдсэн боловч бүртгэгдсэн он, сар, өдөр: 1988.06.22 гэж бичигдсэн байх тул түүнийг 1982 онд ажилд орсон гэж үзэх бусад хөдлөнгийн нотлох баримт байхгүй гэж, 

-  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч К.Д болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Баян-Өлгий аймгийн А******** сумын С********** зам нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул энэхүү хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.” гэж дүгнэжээ.  

 

11. 1995 оны 3 дугаар сарын 10-ны өдөр А******** сумын С********** зам нэгдлийн К******* овогтой Д******** цалингийн тодорхойлолтод 1986 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сар дуусталх хугацааны ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилтүүд,

- 1981 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэр, хүсэлт гаргагч К.Д  Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1149 дугаартай албан бичгээр хүргүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1 (А) маягтад 14-д ажилладаг байгууллага гэдэгт: А******** цех:чанарын бригад нэгдэл; эрхэлдэг ажил гэдэгт: нормчин, бүртгэгдсэн он, сар, өдөр: 1988.06.22 гэж,

- хүсэлт гаргагчийн 1991 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүүхэд Д.Х төрснийг бүртгэх анкет ХААТР-11 /А/ маягтад 11.эцгийн овог, нэр: К******* Д*******, ажилладаг байгууллага: Ац нэгдэл, эрхэлдэг ажил: нормчин гэж, Баян-Өлгий аймгийн А******** сумын Х.Х, Х.Т, [****] сумын иргэн Ж.А нарын Х***** гаргагч К.Д нь Баян-Өлгий аймгийн А******** сумын С******** зам нэгдэлд нормчноор ажиллаж байсан нь үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг хүсэлтийн шаардлагыг зарим хэсгийн хангахад нотлох баримтаар үнэлсэн атлаа хүсэлтийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо дээрх бичгийн нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй, хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бусад нотлох баримтуудтай харьцуулж үнэлэх журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцээгүй байна.

 

12. Шүүх дээрх нотолгооны эх сурвалжуудад дурдагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй талаар дүгнэлтээ шийдвэртээ бичээгүй, хэрэгт цугларсан дээрх нотлох баримтад үндэслэж, хэрэгт хамааралтай эсэх, ач холбогдолтой эсэх талаар үнэн зөв, эргэлзээгүй, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангах юм. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь дээрх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас дээрх нөхцөл байдалд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт шүүх мэтгэлцэх зарчмын агуулгыг зөв хэрэгжүүлээгүй, хэрэгт цугларсан, цуглуулсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэх журмыг тус тус зөрчсөн, давж заалдах шатны шүүх хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шийдвэрт өөрчлөлт оруулж, К.Д Баян-Өлгий аймгийн А******** сумын С********** зам нэгдэлд 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт “Давж заалдах гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүгч буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авч, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулна.”, 163.2 дахь хэсэгт “З*****, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа өгөх эрхтэй.”, 163.3 дахь хэсэгт “Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэж тус тус хуульчилжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нь анхан шатны шүүхийн 302/ШШ2025/001028 дугаар шийдвэрийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гардан авч, уг шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх гомдлыг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхийн дардас даран хүлээн авчээ. Улмаар анхан шатны шүүх тус гомдолтой К.Д хүсэлттэй хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх албан бичгийн дугаарыг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр авч, хэргийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлж, дээрх хуульд заасан хугацааг 25 хоног хэтрүүлэн ирүүлснийг тэмдэглэж, цаашид хуульд заасан журмыг чанд баримталж ажиллахыг тэмдэглэж байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 130/ШШ2025/01028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

                                   ШҮҮГЧ                                                             Д.КӨБЕШ