| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0162/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/166 |
| Огноо | 2019-06-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Нарийн бичгийн дарга Н.Гантулга
Шүүгдэгч Т.Г, Г.Г, А.Г, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Г, Г.Г, А.Г нарт холбогдох эрүүгийн 1914002680206 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, А.Г
2. Монгол улсын иргэн, Г.Г
3. Монгол улсын иргэн, Т.Г
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч А.Г, Т.Г, Г.Г нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг Хөх толгой гэх газраас Д.Бийн эзэмшлийн 2 тооны адууг Б.Дгийн өмчлөлийн Т.Гын эзэмшлийн 91-33 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч А.Г, Т.Г, Г.Г нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Бургас 3 дугаар багийн нутаг Таван толгойн эх гэх газраас Н.Пгийн эзэмшлийн 1 тооны адууг Б.Дгийн өмчлөлийн Т.Гын эзэмшлийн 91-33 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч А.Гын мөрдөн байцаалтад өгсөн
... Тухайн өдөр Д.Бийн эзэмшлийн 2 тооны, Н.Пгийн эзэмшлийн 1 тооны нийт 3 тооны адууг хулгайлсан. 91-33 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж Н.Пгийнх гэх 1 тооны адууг, Д.Бийн тооны адуутай цуг ачиж явж байхдаа замдаа алдсан, ...Т.Гт хандаж надад мөнгөний хэрэг байна адуу хулгайлах уу гэхэд зөвшөөрсөн,...тухайн үед Т.Г өөрийн ахынхаа портер машиныг авч очино ачиж аймаг руу явъя гэж хэлсэн, ...Т.Г 2 тооны адууг мяндасаар бугуйлдаж барьсан, 2 тооны адууг хээр нядлаад аймаг ирээд дунд захад 1090000 төгрөгөөр зараад мөнгийг бид 3 тэнцүү хувааж авсан, ... адууг нядалахад ашигласан хутга, мяндас зэргийг хаясан, одоо байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112 /,
Шүүгдэгч Т.Гын мөрдөн байцаалтад өгсөн
... Тухайн өдөр А.Г, Г.Г нартай сумын төв дээр уулзаад доошоо явсан...Д.Бийн эзэмшлийн 2 тооны Н.Пгийн эзэмшлийн 1 тооны нийт 3 тооны адууг хулгайлсан, бид гурав 2 тооны адууг аймгийн төв рүү явж борлуулсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-65, 119-120 /,
Шүүгдэгч Г.Гын мөрдөн байцаалтад өгсөн
... Би өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийн хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-115/,
Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн
... Нэг нь болохоор хул бүдүүн гүү зөв талын гуян дээр загасан тамгатай гарал үүслийн хувьд зүүн аймгийнх Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас 2010 онд шүдлэн байдас байхад худалдан авч байсан юм. Нөгөөдөх нь болохоор сартай зээрд морь миний өөрийн унаган морь юм байгаа...Тус онд 26 оны адууг тоолуулсан үүнээс 2 нь хулгайд алдагдсан. Тухайн үеийн малын цоохор бүртгэл байгаа ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50 /,
Хохирогч Н.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд Бөмбөгөр сумын 3-р багийн нутаг Тавантолгой эхнээс Хүрэн зүсмийн гүү алдсан ... миний алдсан адууны зүс нь хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ зоос тамгатай хээлтэй гүү байгаа ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24-25/
Иргэний нэхэмжлэгч Б.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн
... Тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Тус тээврийн хэрэгслийг Г.Гын аав нь надаас 13000000 төгрөгөөр худалдан авахаар болоод 2018 оны 10 дугаар сард миний машиныг авсан. Төлбөрийг 5000000 төгрөг өгсөн, үлдэгдэл 8000000 төгрөгийг өгөөгүй байгаа. Тээврийн хэрэгслийг түүний нэр дээр шилжүүлж өгөөгүй байгаа, мөнгийг гүйцэт төлөөгүй байгаа юм. Одоо тээврийн хэрэгсэл миний өөрийн өмчлөлийнх юм байгаа.../ хх-ийн 55-54/
Гэрч Х.Гын мөрдөн байцаалтад өгсөн
... Манай хүүхэд болох Г.Г дээрх нэр бүхий хоёр залуутай бүлэглэн Д.Бийн эзэмшлийн хоёр тооны адууг хулгайлсан байна. Тэгээд хүүхдүүд өөрсдөө мөн өмгөөлөгч нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн барагдуулах хэрэгтэй байна гэхээр нь Д.Бийг гэртээ дуудаж түүнд өөрийнхөө адуунаас 2 тооны адуу буюу 1 тооны гүү, 1 тооны морь зэргийг барьж өгсөн юм ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66 /,
“Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрййн 126 дугаартай “...Д.Бийн хулгайд алдсан гэх 2 тооны адууны зах зээлийн ханш нь 1 600 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /1-р хх-ийн 76-77/,
“Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 198 дугаартай “...яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх авто тээврийн хэрэгслийн зах зээлийн ханш нь 6 000 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /1-р хх-ийн 95-96 /,
“Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 144 дугаартай “...Н.Пгийн хулгайд алдсан гэх 1 тооны адууны зах зээлийн ханш нь 800 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /2-р хх-ийн 30-31 /,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /1-р хх-ийн 3-4, 8-9, 12-13, 2-р хх-ийн 3-4, 7-8, 10-11/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 41-44/, шүүгдэгч Т.Гын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 121/, шүүгдэгч Г.Гын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 122/, шүүгдэгч А.Гын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 123/, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 36/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37-39, 124-126/, шүүгдэгч нарын депозит дансны хуулгууд /хх-ийн 23-33/, хохирогч Д.Бийн 2018 оны мал тооллогын баримт /1-р хх-ийн /, хохирогч Н.Пгийн 2018 оны мал тооллогын баримт /1-р хх-ийн 128/, шүүгдэгч А.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ 1-р хх-ийн 129-130/, шүүгдэгч А.Гын 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 132-135/, шүүгдэгч Т.Г, Г.Г нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 136-137/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч,гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Г, Т.Г, Г.Г нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг Хөх толгой гэх газраас Д.Бийн эзэмшлийн 2 тооны адууг Б.Дгийн өмчлөлийн Т.Гын эзэмшлийн 91-33 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч А.Г, Т.Г, Г.Г нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Бургас 3 дугаар багийн нутаг Таван толгойн эх гэх газраас Н.Пгийн эзэмшлийн 1 тооны адууг Б.Дгийн өмчлөлийн Т.Гын эзэмшлийн 91-33 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь
шүүгдэгч А.Гын ... Тухайн өдөр Д.Бийн эзэмшлийн 2 тооны, Н.Пгийн эзэмшлийн 1 тооны нийт 3 тооны адууг хулгайлсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112 /,
Шүүгдэгч Т.Гын ... Тухайн өдөр Д.Бийн эзэмшлийн 2 тооны Н.Пгийн эзэмшлийн 1 тооны нийт 3 тооны адууг хулгайлсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-120 /,
Шүүгдэгч Г.Гын ... Би өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийн хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-115/,
Хохирогч Д.Бийн ... Нэг нь болохоор хул бүдүүн гүү зөв талын гуян дээр загасан тамгатай, нөгөөдөх нь сартай зээрд морио алдса, ...тухайн үеийн малын цоохор бүртгэл байгаа ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50 /,
Хохирогч Н.Пгийн ... Тавантолгой эхнээс Хүрэн зүсмийн гүү алдсан, зөв талын гуян дээрээ зоос тамгатай хээлтэй гүү байгаа ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24-25/
Гэрч Х.Гын ... Д.Бийг гэртээ дуудаж түүнд өөрийнхөө адуунаас 2 тооны адуу буюу1 тооны гүү, 1 тооны морь зэргийг барьж өгсөн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66 /,
“Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрййн 126 дугаартай “...Д.Бийн хулгайд алдсан гэх 2 тооны адууны зах зээлийн ханш нь 1 600 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /1-р хх-ийн 76-77/,
“Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 198 дугаартай “...яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх авто тээврийн хэрэгслийн зах зээлийн ханш нь 6 000 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /1-р хх-ийн 95-96 /,
“Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 144 дугаартай “...Н.Пгийн хулгайд алдсан гэх 1 тооны адууны зах зээлийн ханш нь 800 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /2-р хх-ийн 30-31 / зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Г, Г.Г, А.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Т.Г, Г.Г, А.Г нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Г, Г.Г, А.Г нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Уг гэмт хэргийн хохирогч Д.Б 2 тооны адууг 1.600.000 төгрөгөөр үнэлсэн, хохирогч Н.П 1 тооны адууг 800.000 төгрөгөөр тус тус үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Т.Г, Г.Г, А.Г нар нь бусдын 3 тооны адууг хулгайлж авсан өөрсдийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Г, Г.Г, А.Г нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Г, Г.Г, А.Г нар нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, үйлдлээр нэгдэж хулгайн гэмт хэрэгт оролцсон буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.Г нь Т.Г, Г.Г нарыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, бусдыг татан оруулсан, шүүгдэгч Т.Г, Г.Г нар нь гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн зэрэг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Г, Г.Г, А.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хюдай портер маркийн 91-33 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Б.Дгийн өмчлөлийн ба уг тээврийн хэрэгсэлийг хураан авах боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №198 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ... 6.000.000 төгрөгөөр “ үнэлсэн үнэлгээг үндэслэн шүүгдэгч Т.Г, Г.Г, А.Г нараас 2.000.000 төгрөг тэнцүү хуваан гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмждэгдсэн шүүгдэгч Т.Гын эзэмшлийн “... Б.Дгийн өмчлөлийн 91-33 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Дд буцаан олгож, шүүгдэгч Т.Г, Г.Г, А.Г нар нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Г, Г.Г, А.Г нарыг бүлэглэж, бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Гыг 9 / есөн/ сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Т.Г, Г.Г нарыг тус бүр 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан 9 / есөн/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагаад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснааар шүүгдэгч Т.Г, Г.Г нар нь 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Т.Г, Г.Г, А.Г нарыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 6.000.000 төгрөгийг шүүгдэгч Т.Г, Г.Г, А.Г нараас 2.000.000 төгрөг тус тус тэнцүү хуваан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч Т.Г, Г.Г, А.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон зүйлгүй, тэдгээрийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар битүүмжлэгдсэн ... Б.Дгийн өмчлөлийн 91-33 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл ...-ийг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу өмчлөгч Б.Дд буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Гт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүгдэгч Т.Г, Г.Г нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Г, Г.Г нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.Гт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА