Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2026/00018

 

Б.Д хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/00989 дүгээр шийдвэртэй, хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Б***** сумын [**] дугаар багт оршин суух А**** харчи овогт Б********* Д********* хүсэлттэй,

 

“Баян-Өлгий аймгийн Б***** сумын С******* нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал нормчноор, Баян-Өлгий аймгийн Б***** сумын А*** үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинист буюу галчаар, Баян-Өлгий аймгийн Э**** хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Б***** сум дахь салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал машинист, тракторчоор, Хилийн цэргийн 0165 дугаар ангид 1994 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Ө илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлтийн үндэслэл:   

1.1. Хүсэлт гаргагч Б.Д нь 3 жилийн хугацаатай цэргийн алба хааж ирсний дараа Баян-Өлгий аймгийн Б***** сумын С******* нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал нормчноор, Баян-Өлгий аймгийн Б***** сумын А*** үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинист буюу галчаар, Баян-Өлгий аймгийн Э**** хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Б***** сум дахь салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал машинист, тракторчоор, Х***** цэргийн 0165 дугаар ангид 1994 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан. Т***** тэтгэвэр тогтоолгохоор аймгийн Нийгмийн даатгалын газарт хандахад зарим материалууд дутуу гэсэн үндэслэлээр ажилласан жилээ шүүхээр тогтоолгох чиглэл өгсний дагуу шүүхэд хандаж байна.

1.2. Иймд Б.Д Баян-Өлгий аймгийн Б***** сумын С******* нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал нормчноор, Баян-Өлгий аймгийн Б***** сумын А*** үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинист буюу галчаар, Баян-Өлгий аймгийн Э**** хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Б***** сум дахь салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал машинист, тракторчоор, Х***** цэргийн 0165 дугаар ангид 1994 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/00989 дүгээр шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А**** харчин овогт Б********* Д******* нь Баян-Өлгий аймгийн Б***** сумын С******* нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал нормчноор ажилласан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:  

3.1. Анхан шатны шүүх хүсэлт гаргагч Б.Д Баян-Өлгий аймгийн Б***** сумын А*** үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинист буюу галчаар, Баян-Өлгий аймгийн Э**** хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Б***** сум дахь салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал машинист, тракторчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.

3.2. Хүсэлт гаргагч Б.Д нь Баян-Өлгий аймгийн Б***** сумын А*** үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинист буюу галчаар, Баян-Өлгий аймгийн Э**** хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Б***** сум дахь салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал машинист, тракторчоор тус тус ажиллаж байсан нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хүсэлт, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1\А\ маягтад Б***** сумын А*** үйлчилгээний төвд ажиллаж байсан тухай тэмдэглэл хийгдсэн байдал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Т*****  газрын А****** хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 391 дүгээр албан бичгээр хүргүүлсэн Баян-Өлгий аймгийн Э**** хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 116 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын 15 дугаарт “Д*******” гэж бичигдсэн байдал, хүсэлт гаргагч Б.Д №301965 дугаар хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна.

3.3. Гэтэл анхан шатны шүүх иргэний хэрэгт цугларсан нотлох баримт болох эрх бүхий байгууллагаас ирүүлсэн Б.Д холбогдох Баян-Өлгий аймгийн Б***** сумын А*** үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинист буюу галчаар, Баян-Өлгий аймгийн Э**** хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Б***** сум дахь салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал машинист, тракторчоор ажиллаж байсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалтыг хангахгүй байна гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 302\ШШ2025\00989 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

 

            4. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлүүд тогтоогдсон тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаав.  

5. Хүсэлт гаргагч Б.Д нь “Баян-Өлгий аймгийн Б***** сумын “С*******” нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал нормчноор, Баян-Өлгий аймгийн Б***** сумын А*** үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинист буюу галчаар, Баян-Өлгий аймгийн Э**** хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Б***** сум дахь салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал машинист, тракторчоор, Х***** цэргийн 0165 дугаар ангид 1994 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.  

 

 6. Анхан шатны шүүх түүний Баян-Өлгий аймгийн Б***** сумын С******* нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал нормчноор ажилласан байдлыг тогтоож, хүсэлтийн “үлдсэн шаардлагыг” хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Б.Д нь Баян-Өлгий аймгийн Б***** сумын А*** үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинист буюу галчаар, Баян-Өлгий аймгийн Э**** хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Б***** сум дахь салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал машинист, тракторчоор тус тус ажиллаж байсан нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хүсэлт, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1\А\ маягтад Б***** сумын А*** үйлчилгээний төвд ажиллаж байсан тухай тэмдэглэл хийгдсэн байдал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Т*****  газрын А****** хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 391 дүгээр албан бичгээр хүргүүлсэн Баян-Өлгий аймгийн Э**** хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 116 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын 15 дугаарт “Д*******” гэж бичигдсэн байдал, хүсэлт гаргагч Б.Д №301965 дугаар хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх иргэний хэрэгт цугларсан нотлох баримт болох эрх бүхий байгууллагаас ирүүлсэн Б.Д холбогдох Баян-Өлгий аймгийн Б***** сумын Ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинист буюу галчаар, Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Б***** сум дахь салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал машинист, тракторчоор ажиллаж байсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй” гэж давж заалдах гомдол гаргажээ. 

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах боловч энэ нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарахгүй гэж хуульчилсан тул хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах замаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтооход чиглэгдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан бүхий л боломж, бололцоогоороо  явуулах үүрэгтэй. Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 391 дүгээр албан бичгээр “Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, Геологийн яамны харьяа Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 116 дугаар “Орон тоо цалингийн схем мөрдөх тухай”  тушаалыг хавсралтын хамт шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх дээрх тушаалын 1 дүгээр хавсралт “Сумдын 1990 оны эрчим хүчний салбарын ажиллагсдын орон тооны тарифт цалин”-ийн “V. Б***** гэсний 15 дугаарт “Д*******” гэснийг “...116 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын 15 дугаарт “Д*******” гэж бичигдсэн боловч түүний овог бичигдээгүй тул энэхүү “Д*******” гэж бичигдсэнийг хүсэлт гаргагч Б.Д мөн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эсэхийг хуульд заасан журмаар дүгнээгүй, магадлаагүй, түүний 301965 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан баримтат мэдээллийг дээрх тушаалтай харьцуулан үнэлэх байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллаагүй буюу нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хүсэлтийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй гэж үзэв.

 

8. Түүнчлэн хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1153 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-II (А) маягтад “Төрснийг бүртгэх анкет №0093  Д******* У********, төрсөн он, сар, өдөр 1992.03.16 гэсний 11-т эцгийн ажилладаг байгууллага гэдэгт: Эрчим хүч; эрхэлдэг ажил гэдэгт: машинист” гэж бичигдсэн бөгөөд шүүх тухайн баримтат мэдээллийн хууль зүйн болон бодит үндэслэлийн талаарх дүгнэлтээ шүүхийн шийдвэрт тусгаагүй.

 

9. Шүүхээс “Б.Д болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Баян-Өлгий аймгийн Б***** сумын А*** үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинист буюу галчаар, Баян-Өлгий аймгийн Э**** хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Б***** сум дахь салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал машинист, тракторчоор, Хилийн цэргийн 0165 дугаар ангид 1994 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс, бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул энэхүү хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №301965 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй харьцуулан судлах тушаал, цалин хөлсний баримт зэрэг нотлох баримтуудыг хүсэлт гаргагч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул уг хөдөлмөрийн дэвтэр нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно” гэж дүгнэж, хүсэлтийн дээрх шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь, хооронд нь харьцуулах замаар үнэлж дүгнэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн байна.

 

10. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуульд заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх бүрдүүлэх, хэрэгт цугларсан, цуглуулсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэх журмыг тус тус зөрчсөн ба энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

11. Анхан шатны шүүх хүний ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хүсэлттэй холбогдуулан шийдвэр гаргахдаа хүсэлт гаргагчийн шаардлагын агуулгыг нэг бүрчлэн тодорхойлж, улмаар тухайн шаардлага тус бүрд хамаарах нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг үнэлж дүгнэн, хүсэлтийн аль шаардлагыг ямар үндэслэлээр хангасан, аль шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар тодорхой тусгах нь “эрх зүйн тодорхой байдлыг хангах” нийтлэг зарчимд нийцэх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтүүд дундаас хангаж шийдвэрлэсэн хэсгийн талаар тусгасан атлаа хэрэгсэхгүй болгосон хүсэлтийн шаардлагуудыг ерөнхий байдлаар нь “үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож” зэргээр шийдвэрлэж буй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:115.2.1.нэхэмжлэлийн шаардлагыг хангах; 115.2.2.нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох; 115.2.3.нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасныг зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

12. Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгоно. 

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт “Давж заалдах гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүгч буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авч, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулна.”, 163.2 дахь хэсэгт “З*****, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа өгөх эрхтэй.”, 163.3 дахь хэсэгт “Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэж тус тус хуульчилжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нь анхан шатны шүүхийн 302/ШШ2025/00989 дүгээр шийдвэрийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гардан авч, уг шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх гомдлыг мөн өдөр шүүхийн дардас даран хүлээн авчээ. У***** анхан шатны шүүх тус гомдолтой Б.Д хүсэлттэй хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх албан бичгийн дугаарыг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр авч, хэргийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлж, дээрх хуульд заасан хугацааг 25 хоног хэтрүүлэн ирүүлснийг тэмдэглэж, цаашид хуульд заасан журмыг чанд баримталж ажиллахыг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/00989 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж Б.Д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний  төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК