| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 101/2016/03846/И |
| Дугаар | 181/ШШ2016/00792 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2016/00792
2016 оны 09 сарын 27 өдөр Дугаар 181/ШШ2016/00792 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн **** дүгээр хороо, Бага тойруу *****, ****** төв байрны *** дугаар давхарт байрлах З.банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сүхбаатар дүүргийн **** дугаар хороо, ****** гудамж 3, өөрийн байранд байрлах Н.Ш.Ш.Г.А-д холбогдох
Эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээч томилсон тогтоол, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг хүчингүй болгож, ******** тусгай зөвшөөрлийн үнэлгээг дахин тогтоолгох, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хуульд заасан журмын дагуу эхний ээлжинд худалдан борлуулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч З.банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Н.Ш.Ш.Г.А-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.банк ХК дахь банкны эрх хүлээн авагч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***************** дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ***********дүгээр шийдвэрээр В ХХК-иас 1.273.297.348,75 төгрөгийг гаргуулж, З.банкинд олгох, үүргийн гүйцэтгэлийг **** аймгийн **** сумын Хүрэн толгойд байрлах 833 га талбайтай Х-****, А***** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, ОХУ-д үйлдвэрлэсэн ******, ***** маркийн архины үйлдвэрийн тоног төхөөрөмж, БНХАУ-д үйлдвэрлэсэн чулуун хөвөн үйлдвэрлэх зориулалтай барилгын материалын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, мөн бутлагч, ачааны машин, нүүрс хийн ажиллагаатай Вагранка босоо зуух 2 ширхэг, зүсэгч машин, бэхжүүлэгч дамжлагын төхөөрөмж, ширхэглэн ялгах төхөөрөмж, гинжит транспортер, туузан дамжуулагч транспортер, Тоёота Ланд круйзер 105 маркийн ******* дугаартай автомашин, Мицубиши пажеро маркийн ****** дугаартай автомашин, БГД-ийн ****дугаар хороо, **** дугаар хороолол, *** байрны *** тоот 61 кв.м талбайтай 2 өрөө орон сууц, 18 кв.м талбайтай, автомашины зогсоолоос тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн. НШГА-аас барьцаанд дурдагдсан ***** ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг төлбөр төлөгч үнийн санал ирүүлснийг бидэнд мэдэгдсэн бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, хөндлөнгийн шинжээч томилуулах барьцаанд буй бүх хөрөнгөд шинжээч томилон үнэлгээ тогтоохыг хүсэж энэ тухайгаа 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ***** албан тоотоор мэдэгдсэн. Гэтэл НШГА нь дээрх барьцааны эд хөрөнгөөс зөвхөн ***** ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шинжээч томилон “Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол” үйлдсэнийг зөвшөөрөхгүй байгаа болно. Энэ талаар төлбөр авагч барьцаанд буй эд хөрөнгүүдээс аль нэгийг эсхүл бүгдийг үүргийн гүйцэтгэлээ хангуулахаар сонгох эрхтэй гэж үзэж байгаа тул барьцаанд буй бүх хөрөнгийн үнэлгээг тогтоон дуудлага худалдаанд оруулахыг шаардаж байгаа юм. НШГА-ны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн **** тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хууль бус гэж үзэж байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйл 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгөд дээрх ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хамаарагдах эсэхэд эргэлзэж байна. Тухайн ашиглах эрхийг үл хөдлөх эд хөрөнгөд тооцсон нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1. 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгтэй шууд зөрчилдөж байгаа юм. Иймд шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанаас эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээч томилсон тогтоол, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг хүчингүй болгож, ***** тусгай зөвшөөрлийн үнэлгээг дахин тогтоолгох, 2 дугаарт барьцаанд буй бусад хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хуульд заасан журмын дагуу эхний ээлжинд худалдан борлуулахыг НГША-нд даалгах гомдлын шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагч Н.Ш.Ш.Г.Аны дарга Т.Э-ын шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Базарсад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ************** дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ****** дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дугаарт заагдсан **** аймгийн **** сумын нутаг дахь Хүрэн толгойд байршилтай 277.23 га талбайтай ашиглалтын ***** тоот тусгай зөвшөөрөлтэй газрыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагаа явуулахад талууд харилцан тохиролцож албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоогоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу тус алба 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ***** тоот шинжээч томилох тогтоолоор хөрөнгийн үнэлгээний М.Т ХХК-ийг томилсон. Тус компани үнэлгээ хийж 2.627.000.000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоосон байна. Төлбөр авагч З.банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-д 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн **** тоот үнэлгээний мэдэгдлийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор төлбөр авагч З.банкны эрх хүлээн авагч нь гомдол гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч З.банк ХК дахь банкны эрх хүлээн авагч нь Н.Ш.Ш.Г.Анд холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээч томилсон тогтоол, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг хүчингүй болгож, ***** тусгай зөвшөөрлийн үнэлгээг дахин тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.Ш.Ш.Г.А эс зөвшөөрч маргаж байх ба шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин шүүхийн шийдвэрт тусгагдсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хуульд заасан журмын дагуу эхний ээлжинд худалдан борлуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Ш.Ш.Г.А хүлээн зөвшөөрч байх тул тэр хэсгийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэв.
***** дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар шүүхийн 07-ны өдрийн **** тоот шийдвэрээр В ХХК-иас 1.273.297.348 төгрөг гаргуулж, З.банкинд олгохоор шийдвэрлэж Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох ****аймгийн **** сумын Хүрэн толгой гэдэг газар байрлах 833 га талбайтай Х-***, А**** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, ОХУ-д үйлдвэрлэсэн *****, 100250 маркийн архины үйлдвэрийн тоног төхөөрөмж, БНХАУ-д үйлдвэрлэсэн чулуун хөвөн үйлдвэрлэх зориулалтай барилгын материалын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, мөн бутлагч, ачааны машин, нүүрс хийн ажиллагаатай Вагранка босоо зуух 2 ширхэг, зүсэгч машин, бэхжүүлэгч дамжлагын төхөөрөмж, ширхэглэн ялгах төхөөрөмж, гинжит транспортер, туузан дамжуулагч транспортер, Тоёота Ландкруйзер 105 маркийн ***** дугаартай автомашин, Мицубиши Пажеро маркийн ****** дугаартай автомашин, **** дүүргийн *** дугаар хороо, **** дугаар хороолол, *** байрны ***тоот 61 кв.м талбайтай 2 өрөө байр, 18 кв.м талбайтай, автомашины зогсоол зэрэг эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг дурдаж шийдвэрлэжээ.
Н.Ш.Ш.Г.А нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ***** дугаартай тогтоолоор ***** дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 421 дугаартай шүүгчийн захирамж, мөн өдрийн **** дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, ажиллагааг эхлүүлсэн байна.
Улмаар тус алба нь барьцааны зүйл болох төлбөр төлөгч В ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч.ХХК-ийн эзэмшлийн **** аймгийн **** сумын Хүрэн толгой гэх газарт байршилтай 277.23 га талбайтай ******дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ****** тоот актаар битүүмжилж, 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ****** тоот актаар хураасан тогтоол гаргаж, дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулжээ.
Н.Ш.Ш.Г.А дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан заалтыг баримтлан ажиллагаа явуулахад тохиролцоогүй тул эрх бүхий этгээд болох хөрөнгө үнэлгээний М.Т ХХК-ийг шинжээчээр томилсон нь шинжээч томилох тухай 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн **** тоот тогтоолоор нотлогдож байна.
М.Т ХХК-ийн тогтоосон зах зээлийн үнэ болох 2.627.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 1.838.900.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг төлбөр авагч З.банк ХК дахь банкны эрх хүлээн авагчид 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн **** тоот мэдэгдлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас хүргүүлэхэд тус банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б хүлээн авсан нь баримтаар тогтоогдов.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “…Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг зөрчсөн байх ба гомдлоо 2016 оны 03 дугаар сарын 01-нд НШГА-д гаргажээ.
Төлбөр авагч З.банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргаагүй хугацаа алдсан талаар маргаагүй ба харин тусгай зөвшөөрлөөс гадна шүүхийн шийдвэрт тусгагдсан барьцаанд буй бусад хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг олж тогтоон холбогдох хуульд заасан журмын дагуу эхний ээлжинд худалдан борлуулах арга хэмжээ авах талаар тус албанд гомдол гаргасан гэж тайлбарлаж, түүний хариуг авсны дараа шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна.
Гэвч З.банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн шүүхийн шийдвэрт тусгагдсан барьцаанд буй бусад хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг олж тогтоон холбогдох хуульд заасан журмын дагуу эхний ээлжинд худалдан борлуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн болно.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хураан авсан В компанийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх тусгай зөвшөөрлийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 2.627.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 1.838.900.000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт оруулахыг мэдэгдэж, уг мэдэгдлийг 2016 оны 03 дугаар сарын 04-нд мэдэгдсэнийг төлбөр авагч хүлээн авсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагааг хэзээ, хаана явагдсныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг шалгаж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана” гэж заасны дагуу гомдол гаргаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдов.
Иймд Н.Ш.Ш.Г.Анд холбогдох ********дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн *****дүгээр шийдвэрийн дагуу явагдсан шинжээч томилсон тогтоол, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг хүчингүй болгуулах тухай З.банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ: