Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2026/00021

 

Ж.А хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.К, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Н нарын бүрэлдэхүүнтэй хийж,     

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/00983 дугаар шийдвэртэй,  Баян-Өлгий аймгийн Б**** сумын [**] дугаар багт оршин суух хаягтай С**** овогт Ж******** А********** хүсэлттэй,

 

“Баян-Өлгий аймгийн Н*** угаах үйлдвэр болон Н*** ****** ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин болон ширдэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.А, түүний өмгөөлөгч Я.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.А, нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлтийн агуулга: 

1.1. Хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Б**** суманд оршин суудаг. Т***** шүүхэд Баян-Өлгий аймгийн Н*** угаах үйлдвэр болон Н*** ****** ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин буюу ширдэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж байна. Учир нь түүнийг ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал, цалин хөлсний баримт гэх эрхийн актууд олдохгүй байна. Т*** учраас хүсэлт гаргагч Ж.А өндөр насны тэтгэвэр гарч чадахгүй байгаа. Т***** Баян-Өлгий аймгийн Н*** угаах үйлдвэр болон Н*** ****** ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин болон ширдэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсье.

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/00983 дугаар шийдвэрээр:  

2.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С**** кешубай овогт Ж******** А******* нь Баян-Өлгий аймгийн Н*** угаах үйлдвэр болон Н*** ****** ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин болон ширдэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

 

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. Анхан шатны шүүх хүсэлт гаргагч Ж.А Баян-Өлгий аймгийн “Ноос угаах” үйлдвэр болон “Ноос нэхмэл” ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хивсчин болон ширдэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.

3.2. Хүсэлт гаргагч Ж.А нь Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэр болон “Ноос нэхмэл” ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хивсчин болон ширдэгчнээр ажиллаж байсан нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд гаргасан хүсэлт, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Баян-Өлгий аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 68 дугаар лавлагаанд “Хүсэлт гаргагч Ж.А холбогдох Баян-Өлгий аймгийн Н*** ****** ХК-ны 1988-1995 онуудын тушаал болон цалин хөлсний баримтуудыг архивд шилжүүлээгүй болно” гэж бичигдсэн нөхцөл байдал, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12\1086 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүүхэд А.Ш төрснийг бүртгэх анкет ХААТР-11 \А\ маягтад 8, эхнэрийн овог нэр: Ж******** А*******, ажилладаг байгууллага: Н*** угаах үйлдвэр, эрхэлдэг ажил: хивсчин” гэж бичигдсэн нөхцөл байдал, хүсэлт гаргагч Ж.А Баян-Өлгий аймгийн Н*** угаах үйлдвэр болон “Н*** нэхмэл” ХК-нд хамт ажиллаж байсан гэрчүүд Ж.М, М.Н, Х.К нарын тодорхойлолтууд, шүүхэд тэдний гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Баян- Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 511 дугаар шийдвэрээр Б******* елеш овогт Ж******** М********* Баян-Өлгий аймгийн Н*** нэхмэл ХХКомпанид 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх бүгд 02 жил 08 сар ажилласан байдлыг тогтоосон болон Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 373 дугаар шийдвэрээр У********* овогт Х********* К**** нь 1989 оны 03 дугаар сарын 01 -ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ны хүртэл Баян-Өлгий аймгийн Н*** угаах үйлдвэрт нэхмэлчнээр улсад ажилласан байдлыг тогтоосон нөхцөл байдлууд, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 29- ний өдрийн 703 дугаартай “[****] сумын Н***-нэхмэл” ХХК нь 1992, 1993, 1994 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болно” гэсэн бичилт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна.

3.3. Гэтэл анхан шатны шүүх иргэний хэрэгт цугларсан нотлох баримт болох эрх бүхий байгууллагаас ирүүлсэн Ж.А холбогдох түүний Баян-Өлгий аймгийн Н*** угаах үйлдвэр болон “Н*** нэхмэл” ХК-нд 1988-1994 онуудад малчин, нормчноор ажиллаж байсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалтыг хангахгүй байна гэж үзэж байна.

3.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/00983 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлт гаргагч Ж.А Баян-Өлгий аймгийн “Н*** угаах” үйлдвэр болон “Н*** нэхмэл” ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31 -ны өдрийг дуустал хивсчин болон ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.

 

5. Анхан шатны шүүх Ж.А хүсэлттэй, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт авагдсан баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй учир шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  “...Ж.А ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал, цалин хөлсний баримтууд олдохгүй байна. Тийм учраас хүсэлт гаргагч Ж.А өндөр насны тэтгэвэр гарч чадахгүй байгаа. Тиймээс шүүхэд Баян-Өлгий аймгийн Н*** угаах үйлдвэр болон Н*** ****** ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин болон ширдэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсье гэв.” гэж тайлбарлажээ.

 

7. Шүүх Ж.А Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэр болон Н*** ****** ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин болон ширдэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.   

 

8.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах боловч энэ нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарахгүй гэж хуульчилсан тул хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах замаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтооход чиглэгдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулах үүрэгтэй.

 

9. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж тус тус хуульчилжээ.

 

10. Анхан шатны шүүх  “...Баян-Өлгий аймгийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 170, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 68 дугаартай Хүсэлт гаргагч Ж.А холбогдох Баян-Өлгий аймгийн Н*** угаах үйлдвэр болон Н*** ****** ХК-ийн 1988-1994 онуудын тушаал болон цалин хөлсний баримтуудыг архивд шилжүүлээгүй болно гэж,

- Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 703 дугаартай [****] сумын Н***-****** ХХК нь 1992, 1993, 1994 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болно. Харин 1990, 1991, 1995 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй болно гэж, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 276 дугаартай Тус газрын архивд [****] сумын Н***-Н***** ХК нь 1988, 1989, 1990, 1991 онуудад шимтгэл төлөлтийн тайлан НД-16-аар нийгмийн даатгалын газарт ирүүлж тооцоо хийгээгүй болохыг тодорхойлов гэж лавлагаа хүргүүлсэн ба энэхүү лавлагаагаар хүсэлт гаргагч Ж.А нь Баян-Өлгий аймгийн Н*** угаах үйлдвэр болон Н*** ****** ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин болон ширдэгчээр ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна гэж,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1146 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ж.А ХААТР-15 /А/ гэрлэснийг бүртгэх анкетад 1:бүртгэсэн аймаг: Баян-Өлгий аймаг, сум: Өлгий, он, сар, өдөр: 1991.01.10, эхнэрийн нэр: Ж******** А*******, 27. А******** байгууллага: ажилгүй, эрхэлдэг ажил: ажилгүй гэж бүртгэгдсэн байна гэж,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12/1086 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүүхэд А.Ш Т******* бүртгэх анкет ХААТР-11 /А/ маягтад 8.эхнэрийн овог, нэр: Ж******** А*******, ажилладаг байгууллага: ноос угаах үйлдвэр, эрхэлдэг ажил: хивсчин гэж бичигдсэн нь хавтаст хэрэгт авагдсан бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж,

 

- Баян-Өлгий аймгийн [****] сумын иргэн Ж.М, М.Н, Х.К нар нь хүсэлт гаргагч Ж.А нь Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэр болон Н*** ****** ХК-д 1988 оноос 1994 оны хооронд хивсчин болон ширдэгчээр ажилласан гэж нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт гарган өгч, шүүхэд гэрчүүд гэрчийн мэдүүлэг өгсөн боловч гэрчүүд үйл баримтын талаар тодорхой мэдүүлж чадаагүй буюу мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж өгч чадаагүй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул гэрчийн мэдүүлгээр хүсэлт гаргагчийн тухайн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж, 

 

-  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч Ж.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Баян-Өлгий аймгийн Ноос угаах үйлдвэр болон Н*** ****** ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин болон ширдэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал, цалингийн цэс болон бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүсэлт гаргагчийн Баян-Өлгий аймгийн Н*** угаах үйлдвэр болон Н*** ****** ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин болон ширдэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.” гэж дүгнэжээ.  

 

11. Хүсэлт гаргагч Ж.А  1993 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүүхэд болох А***** Ш****** төрснийг бүртгэх анкет ХААТР-11 /А/ маягтад эхийн мэдээлэлд ажилладаг байгууллага гэдэгт: Н*** угаах үйлдвэр: эрхэлдэг ажил гэдэгт: хивсчин гэж,

- хүсэлт гаргагчийн Баян-Өлгий аймгийн Б**** сумд оршин суух Ж.М, М.Н, Х.К нарын Хүсэлт гаргагч Ж.А нь Баян-Өлгий аймгийн Н*** угаах үйлдвэрийн ширдэгний   цехэд  ширдэгчээр  ажиллаж байсан нь үнэн болно гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг хүсэлтийн шаардлагыг хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо дээрх бичгийн нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй, хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бусад нотлох баримтуудтай харьцуулж үнэлэх журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцээгүй байна.

 

12. Шүүх дээрх нотолгооны эх сурвалжуудад дурдагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй талаар дүгнэлтээ шийдвэртээ бичээгүй, хэрэгт цугларсан дээрх нотлох баримтад үндэслэж, хэрэгт хамааралтай эсэх, ач холбогдолтой эсэх талаар үнэн зөв, эргэлзээгүй, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангах юм. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь дээрх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас дээрх нөхцөл байдалд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт шүүх мэтгэлцэх зарчмын агуулгыг зөв хэрэгжүүлээгүй, хэрэгт цугларсан, цуглуулсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэх журмыг тус тус зөрчсөн, давж заалдах шатны шүүх хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шийдвэрт хүчингүй болгож, Ж.А Баян-Өлгий аймгийн Н*** угаах үйлдвэр болон Н*** ****** ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин болон ширдэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсье...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож,

ТОГТООХ нь: 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/00983 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч болон түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ