Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2016/00776

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 26 өдөр              Дугаар 181/ШШ2016/00776                 Улаанбаатар хот

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, *** дугаар байрны ***  тоотод оршин суух, *** онд төрсөн 62 настай, эрэгтэй, ФМ:***** тоот регистрийн дугаартай ***** овогт Ч.Д-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** хороолол, Цагдаагийн гудамж, *** дугаар байрны ***** ХХК-ийн **** тоотод байрлах **** тоот регистрийн дугаартай  /Э.Э.С.Э/ ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 2.025.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.                                                      

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Д миний бие Э.Э.С.Э ХХК-д 2012 оны 1-4 сарын хооронд хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний дутууг төлүүлэх зорилгоор 2013 оны 03 дугаар сарын 21-нд гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хөлс төлөх тухай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр ажлын хөлс 2.1520.000 төгрөгийг хоёр хувааж, 1.200.000 төгрөгийг 2013 оны 04 дүгээр сарын 05-ны дотор, 950.000 төгрөгийг 2013 оны 04 дүгээр сарын 30-ны дотор төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.  Э.Э.С.Э ХХК-ийн захирал А.Е дээрх мөнгөнөөс 2013 оны 4,5 сарын үед 800.000 төгрөг төлж түүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй болно. Иймд гэрээнд заасны дагуу дутуу ажлын хөлс 1.350.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 675.000 төгрөг, нийт 2.025.000 төгрөгийг хариуцагч Э.Э.С.Э ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

      Хариуцагч Э.Э.С.Э ХХК-ийн захирал А.Е шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Танай шүүхэд Ч.Д надаас 2.025.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Даар 5 удаа төсвийн ажлыг итгэлцлийн зарчмаар хийж гүйцэтүүлсэн. Харин 5 дахь удаагийн ажлын хөлс 950.000 төгрөг дутуу байгаа. Энэ мөнгө нь ************ аймгийн Тээвэр авто замын газраас орж ирээгүй байгаа юм.

Уг ажлын санхүүжилт нь улсын хөрөнгө оруулалтын санхүүжилтэд одоо хир нь суугаагүй байгаа. Иймд төлөх ямар ч боломжгүй, санхүүжилт орж ирсэн нөхцөлд төлнө. Ч.Д надтай үлдэгдэл мөнгө болох 2.150.000 төгрөгийг 2013 оны 04 дүгээр сарын 30-ны дотор төлөх, төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр гэрээ байгуулсан гэж гэрээний маягт хавсаргасан байна. Надтай ерөөсөө гэрээ байгуулаагүй. Миний гарын үсгийг дууриалган зурсан, ямар гэрээ гэдэг нь тодорхойгүй, хуурамч гэрээ байна. Учир нь 03 дугаар сарын 21 миний төрсөн өдөр. Би найз нөхөдтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэдэг. 2013 оны 03 дугаар сарын 21-нд Наурезын баяр байдаг, энэ үед Тусгаар тогтнолын ордонд хүндэтгэлийн концерттой байсан. Иймээс ямар ч хүнтэй гэрээ хийх боломжгүй. 2014 оны 03 дугаар сарын 21-ний орой МАН-ын дарга Ө.Э манай гэрт зочноор ирж байсан. Энэхүү бичлэг болон фото зураг нь байгаа. Энэ нөхцөл байдлуудаас ямар нэгэн хүнтэй гэрээ хийх ямар ч боломжгүй, хуурамч гэрээ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

 

    Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

    

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хариуцагчийн хариу тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

    Э.Э.С.Э ХХКнь Ч.Д-аар 2012 оны 1-4 сарын хооронд ажлын төсөв хийлгэхээр харилцан тохирч тодорхой ажлыг хийж гүйцэтгэсэн гэх бөгөөд нэхэмжлэгч Ч.Д гүйцэтгэсэн ажлын хөлс дутуу гэж 1.350.000 төгрөг, алданги 675.000 төгрөг нийт 2.025.000 төгрөг нэхэмжилж, хариуцагч тал 950.000 төгрөгийг санхүүжилт орж ирсэн үед төлөх боломжтой, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

    Ч.Д нь Э.Э.С.Э ХХК-ийн захирал А.Е-той 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 2012 оны 1-4 сарын хооронд гүйцэтгүүлсэн ажлын хөлсний дутуу 2.150.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирч гэрээ байгуулсан байх ба уг гэрээндээ Э.Э.С.Э ХХК-ийн захирал А.Е 1.200.000 төгрөгийг 2013 оны 04 дүгээр сарын 05, 950.000 төгрөгийг 2013 оны 04 дүгээр сарын 30-ны дотор төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногт 0.5 хувийн хүү төлөхөөр тохирсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ч.Д, Э.Э.С.Э ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хөлс төлөх гэрээгээр тогтоогдож байна.

 

    Хариуцагч Э.Э.С.Э ХХК-ийн захирал А.Е шүүхэд гаргасан хариу тайлбартаа Ч.Д-тай 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ямар нэгэн гэрээ байгуулаагүй, уг гэрээнд зурсан гарын үсэг нь минийх биш гэж гэх боловч гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй, тайлбараас өөрөөр түүнийг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

    

    Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр Э.Э.С.Э ХХК-ийн захирал А.Е 2.150.000 төгрөгийг хоёр хувааж төлөхөөр тохирсон ба 2013 оны 4,5 сард 800.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 1.350.000 төгрөгийг Э.Э.С.Э ХХК-иас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

           Хариуцагч Э.Э.С.Э ХХК-ийн захирал А.Е нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу эдгээр эрх үүргээ хэрэгжүүлээгүй, өөрийн тайлбарыг холбогдох нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.

 

     Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “…Төлбөр тооцоог дээрх тохирсон хугацааны дагуу хийх бөгөөд тогтоосон цаг хугацаанд өгөөгүй тохиолдолд хоногт 0.5 хувийн хүү төлнө” гэж заажээ.

    Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т “… Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, 198.2-т “…Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж тус тус заажээ.

     Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх ба анз нь үүргээ гүйцэтгээгүй талд хүлээлгэх хариуцлага юм.

    Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “…хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4.1-т “… хүү тооцно гэж заасан боловч …тогтоосон цаг хугацаанд өгөөгүй тохиолдолд хоногт 0.5 хувиар тооцно” гэх агуулгыг тодорхойлоход алданги нь хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд төлөх хариуцлага тул талуудын хооронд алданги төлөхөөр тохирсон байна гэж дүгнэн 1.350.000 төгрөгийн 50 хувь болох 675.000 төгрөг, нийт /1.350.000+675.000/=2.025.000 төгрөгийг Э.Э.С.Э ХХК-иас гаргуулж Ч.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

    Э.Э.С.Э ХХК-д холбогдох хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 14.30 цагт хэлэлцүүлэхээр хариуцагч тус компанийн захирал А.Е-д мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн бөгөөд тэрээр хүлээн авч гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ямар шалтгаанаар ирээгүй талаар шүүхэд мэдэгдээгүй байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул шүүх хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримт, зохигч талаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж шийдвэрлэснийг тэмдэглэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: