Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 212/МА2026/00022

 

 

С.Г нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий  шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/01061 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн У******* сумын [**] дугаар багт оршин суух Б**** овогт С****** Г*********** нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэг / эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч  Ө.А/-д  холбогдох,

 

“Тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хавсарган гүйцэтгэсний үндсэн цалингийн 30% буюу 2,442,328 төгрөг, тамга тэмдэг захиалсны 115,000 төгрөг, хуулийн этгээдийн гэрчилгээ гаргуулахад зарцуулсан 44,300 төгрөг, сумаас аймагт, аймгаас суманд албан ажлаар зорчсон таксинд төлсөн 240,000 төгрөг, орон нутгийн нэмэгдэл 976,931 төгрөг, нийтдээ 3,818,559 төгрөг гаргуулахыг хүссэн” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч Х.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Миний бие У******* сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгт багш, арга зүйчээр орж ажиллаад 30 гаруй жил болж байгаа. Гэтэл тус суманд Х******* 4 дүгээр цэцэрлэг шинээр ашиглалтад орсон. Баян-Өлгий аймгийн Б******** шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/[**] тоот дугаартай тушаалаар арга зүйч С.Г намайг шинээр ашиглалтад орсон Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсарган гүйцэтгэгчээр томилсон. Би энэ албан тушаалыг 5 сар 6 хоног хавсран гүйцэтгэсэн. Тухайн үед шинээр ашиглалтад орсон Х******* 4 дүгээр цэцэрлэгийн бүтэц орон тоо болон төсөв хөрөнгө нь батлагдаагүй их чирэгдэл гарсан.

1.2. Уг тушаалыг гаргаад надад У******* сумын 4-р цэцэрлэгтэй холбоотой бүх материалыг хугацаанд нь бүрдүүлж, гүйцэтгэх ёстой гэж даалгавар өгсөн. Үүнд: С****** явуулах тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх ёстой бүх материалууд, улсын бүртгэлээс гэрчилгээ авахад бүрдүүлэх материалууд, байгууллагын тамга, тэмдэг авахад бүрдүүлэх ёстой материалуудыг шаардсан хугацаанд бүрдүүлэх ёстой байсан. Т*** учраас миний бие гар бие оролцож тухайн Б********, соёл шинжлэх ухааны газрын даргын тушаалын биелэлтийг гүйцэтгэсэн. Уг даалгаврыг гүйцэтгэхдээ би аймагт маш олон удаа очсон. Т****** өөрийн хувийн машин болон таксигаар очсон. Т******* зөвхөн замын зардалд 240,000 төгрөг, улсын бүртгэлийн гэрчилгээ авахад 44,300 төгрөг, тамга тэмдэг захиалахад 115,000 төгрөг гарсан. Энэхүү гарсан бүх зардлыг би өөрийн халааснаас гаргасан.

1.3. Мөн тус цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоог түр хавсран гүйцэтгэхдээ 5 сар 6 хоног ажилласан ба энэ хугацаанд би тушаалд заасны дагуу цалингийн 30 хувийн нэмэгдэл авах ёстой байсан. Т****** би үүнд 2,442,328 нэмэгдэл цалин авах ёстой байсан. Мөн орон нутгийн нэмэгдэл хэмээн 976,941 төгрөг буюу нийт хариуцагч байгууллагаас 3,818,559 төгрөг авах ёстой байсан боловч өгөөгүй. Би дараагийн цэцэрлэгийн эрхлэгчид бүх материалыг бэлэн болгож, тамга тэмдгийг хүртэл бэлэн болгоод хүлээлгэж өгсөн. Т******* би тус цэцэрлэгт зориулж үүрэг өгсөн тушаалын биелэлтийг хангаж ажиллахад надаас гарсан 3,818,559 төгрөгийг У******* сумын 4-р цэцэрлэгээс авах нь хууль ёсны юм.

1.4. Миний бие удирдах албан тушаалтанд энэхүү мөнгийг гаргуулж өгөөрэй гэж хүсэхэд, танд тийм мөнгө гаргаж өгөх боломжгүй учраас та шүүхэд хандаарай гэсэн. Мөн аудитын газрын холбогдох мэргэжилтнээс асуухад ч гэсэн та уг мөнгийг авах ёстой ба уг мөнгийг авснаар ямар нэгэн асуудалд орохгүй гэж хэлсэн. Мөн аймгийн Б********** газрын даргаас би таны тушаалын биелэлтийг хангасан тул үүнд дурдагдсан нэмэгдэл хөлсөө авч болох уу гэхэд, авч болно гэж хэлсэн. Иймээс У******* сумын 4-р цэцэрлэгийн эрхлэгчид мөнгө олгож өгөхийг хүссэн боловч өгөх боломжгүй гэдгийг хэлсэн учраас би шүүхэд хандсан.

1.5. Миний бие маргаан шийдвэрлэх комисст хүртэл хандаж байсан. Т****** бас миний мөнгийг гаргаж өгөөрэй гэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг эрхлэгчид өгсөн боловч надад мөнгө өгөхгүй гэдгээ хэлсэн.

1.6. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэсний үндсэн цалин 30%-ийг буюу 2,442,328 төгрөг, хуулийн этгээдийн гэрчилгээ гаргуулахад төлсөн 44,300 төгрөг, тамга тэмдэг захиалсны 115,000 төгрөг, сумаас аймагт аймгаас суманд албан ажлаар зорчсон таксинд төлсөн 240,000 төгрөг, орон нутгийн нэмэгдэл 976,931 төгрөг, нийтдээ 3,818,559 төгрөгийг хариуцагч У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1.Миний бие Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна. Нэхэмжлэгч С.Г хавсран гүйцэтгэгчээр ажилласан гэх хугацаанд тус цэцэрлэгийн бүтэц орон тоо батлагдаагүй, санхүүжилт төсөв шийдэгдээгүй, цэцэрлэг үйл ажиллагаа явуулаагүй. Иймд С.Г хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй.

2.2. Дараа нь тус цэцэрлэгчийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр Ө.Е нь 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр томилогдсон боловч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас тус хүүхдийн цэцэрлэгийн сургалт эхлэх үйл ажиллагааг бүхэлд нь зогсоож байсан. Ө**** оны цалингийн асуудыг миний бие шийдвэрлэх боломжгүй.

2.3. Иймд тухайн үед цэцэрлэгийн бүтэц орон тоо, төсөв батлагдаагүй тул нэхэмжлэгч С.Г нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/01061 дүгээр шийдвэрээр:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1,158.1.5 дахь хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгээс хуулийн этгээдийн нэр баталгаажуулах төлбөр 10,600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн мөнгө 44,300 төгрөг, нийтдээ 54,900 (тавин дөрвөн мянга есөн зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хавсарган гүйцэтгэсний үндсэн цалингийн 30% буюу 2,442,328 төгрөг, тамга тэмдэг захиалсны 115,400 төгрөг, сумаас аймагт аймгаас суманд албан ажлаар зорчсон таксинд төлсөн 240,000 төгрөг, орон нутгийн нэмэгдэл 976,931 төгрөг гаргуулахыг хүссэн хүсэлтийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Х.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,200 (далан таван мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгээс 4,550 (дөрвөн мянга таван зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г олгож шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс бодитой үнэлж, дүгнээгүй.  Нэхэмжлэгч С.Г намайг У******* суманд шинээр ашиглалтад орсон 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр Баян-Өлгий аймгийн Б******** шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/[**] тоот тушаалаар томилсон ба үндсэн цалингийн 30% олгохоор тушаалд тусгасан. Мөн орон нутгийн нэмэгдэл 976,931 төгрөг, цалингийн 30%-ийн 2,442,328, тамга тэмдэг захиалсан 115,000, албан ажлаар зорчсон таксинд төлсөн 240,000 төгрөгийг барагдуулах тухай нотлох баримтыг гаргаж өгсөн боловч, нотлох баримтыг бүрэн дүүрэн дүгнээгүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлд хэд хэдэн ажил үүрэг зэрэг  гүйцэтгүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон, гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх ажилтны ажлын цагт багтаан өөр ажил албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно. Хөдөлмөрийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасны дагуу ажиллах ажилтанд гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирох цалин хөлс нэмж олгоно гэж засан байдаг. Уг хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна.

4.3. Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэн хэсэгт: Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4-р цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа С.Г сарын үндсэн цалингийн 30 хувиар тооцож олгохоор тушаал гарч, ажил хавсарсан нэмэгдэл болон тус цэцэрлэгт холбоотой гарсан бусад зардлыг У******* сумын 4 дүгээр цэцэрлэгээс гаргуулан С.Г нөхөн олгох нь зүйтэй гэж шийдвэрлэснийг талууд харилцан тохиролцоонд хүрээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

4.4. Харин У******* сумын цэцэрлэгээс хуулийн этгээдийн нэр баталгаажуулах төлбөр 10,600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн мөнгө болох 44, 300 төгрөг, нийт 54.900 төгрөг гаргуулах шийдвэрлэж, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэсний үндсэн цалингийн 30% буюу 2,442,328 төгрөг тамга тэмдэг захиалсны 115,400 төгрөг, сумаас аймагт, аймгаас албан ажлаар зорчсон таксинд төлсөн 240,000 төгрөг, орон нутгийн нэмэгдэл 976,931 төгрөг гаргуулахыг хүссэн хүсэлтийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа.

4.5. Иймд Баян-Өлгий аймаг сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/[**] тоот шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн Нэхэмжлэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Хариуцагчийн өмгөөлөгчөөр 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн оролцож байгаа. Б********** газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/54 дүгээр тушаалын 2 дахь хэсэгт “С.Г сарын үндсэн цалингийн 30 хувиар тооцож, ажилд хавсаргасны нэмэгдэл олгохыг тухайн байгууллагын санхүүд зөвшөөрсүгэй”, мөн тушаалын 4 дэх хэсэгт “С.Г байгуулах хөдөлмөрийн хугацаатай гэрээг цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хүртэл холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Б******* хэрэгжилтийн хэлтсийн дарга Р.С үүрэг болгосугай” гэж тушаал гаргасан.  Энэ тушаал тодорхой байна. Н******* олгохыг санхүүд зөвшөөрсүгэй гэдэг нь Б********** газар, дараа нь хөдөлмөрийн гэрээ хий гэдэг үүргийг Р.С үүрэг болгосон. Иймд үүрэг болгосон байхад хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, ажил хавсаргасны нэмэгдлийг 4 дүгээр цэцэрлэгээс нэхэмжилж байгаа.  4 дүгээр цэцэрлэг тухайн үед байгуулагдаагүй байсан ба 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдаж, санхүү нь шийдвэрлэгдсэн.

5.2. Дараа нь С.Г хөдөлмөрийн гэрээг хийгээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Нэхэмжлэгч С.Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд гомдол гаргах ёстой байтал 8 сараа дараа Баян-Өлгий аймгийн [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд өргөдөл гаргаснаар тус хороо нь 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, 30 дугаартай тэмдэглэл гаргасан ба уг тэмдэглэлийг С.Г хүлээн авсан бөгөөд гарын үсэг зурсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд хөдөлмөрийн маргааныг зохицуулах талаар хуульчлагдсан. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 157.7-д   заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан. Гэтэл С.Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн  154 дүгээр зүйлийн 154.5 дахь хэсэгт заасан тэмдэглэл хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахыг хуульчилсан байхад тэмдэглэлийг хүлээн авснаас хойш 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Сум дундын анхан шатын шүүхэд 64 хоног хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь бас Хөдөлмөрийн тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн байна.

5.3. Х****** гүйцэтгэсний цалингийн 30 хувь буюу 2,442,328 төгрөгийг нэхэмжилж байна. Т***** тухай үед Б********** газрын санхүү нягтлан бодогчоос гаргах ёстой байтал У******* сумын төрийн сангийн тамгыг дарж, тооцоо бодсон ерөнхий нягтлан бодогч С.А гэж гарын үсэг зураад ирүүлсэн. С.А нь С.Г бэр нь байгаа.  Хэрвээ энэ мөнгийг нэхэмжилбэл Б********** газрын нягтлан бодогчоор гаргуулах ёстой. Дараа нь 24,000 таксины зардалд өгсөн, 115,400 төгрөгөөр  тамга, тэмдэг захиалсан  гэсэн. Т****, тэмдэг захиалсан нь “Д******” фото гэдэг нэхэмжлэл аваад ирсэн. “Д******” фото гэдэг байдаг юм байна. “Д******”  тамга тэмдгийн үйлдвэр гэж аймагт байдаггүй. Т*** учраас энэ төлбөрийг анхан шатны шүүх үнэлээгүй. 976, 931 төгрөгийн нэмэгдлийг арга зүйч багшаар ажиллаж байхдаа орон нутгаас авчихсан. Т*** учраас анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1061 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч С.Г  давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг гомдлын хүрээнд хянаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв. 

 

7. Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгт холбогдуулан (1) тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хавсарган гүйцэтгэсний үндсэн цалингийн 30%-ийг буюу 2,442,328 төгрөг, (2) хуулийн этгээдийн гэрчилгээ гаргуулахад зарцуулсан 44,300 төгрөг, (3) тамга тэмдэг захиалсны 115,000 төгрөг, (4) сумаас аймагт, аймгаас суманд албан ажлаар зорчсон таксинд төлсөн 240,000 төгрөг, (5) орон нутгийн нэмэгдэл 976,931 төгрөг, нийтдээ 3,818,559 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

8. Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1,158.1.5 дахь хэсэг, 492 дугаар зүйлийн 4921.1.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгээс хуулийн этгээдийн нэр баталгаажуулах төлбөр 10,600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн мөнгө 44,300 төгрөг, нийтдээ 54,900 (тавин дөрвөн мянга есөн зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хавсарган гүйцэтгэсний үндсэн цалингийн 30% буюу 2,442,328 төгрөг, тамга тэмдэг захиалсны 115,400 төгрөг, сумаас аймагт, аймгаас суманд албан ажлаар зорчсон таксинд төлсөн 240,000 төгрөг, орон нутгийн нэмэгдэл 976,931 төгрөг гаргуулахыг хүссэн хүсэлтийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

9. Анхан шатны шүүх маргааны үйл баримт болон түүнд холбогдох бусад нөхцөл байдлуудыг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан буюу талуудаас гаргаж өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар үндэслэлтэй зөв сэргээн тогтоосон байна. Тухайлбал:

-Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 230 дугаар тогтоол, А****** Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/23 дугаар захирамжаар У******* сумын 4 дүгээр цэцэрлэгийн шинээр байгуулсан,

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Т***** газраас 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн [*******] дугаартай “С****** эрхлэх тусгай зөвшөөрөл” гэрчилгээг 2029 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хүчинтэйгээр олгосон,

- Баян-Өлгий аймгийн Б********** газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/54 дугаартай тушаалаар (1) У******* сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн арга зүйч албан тушаалтай С****** Г******** 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн У******* сумын шинээр байгуулагдсан Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсарган гүйцэтгүүлэхээр, (2) С.Г сарын үндсэн цалингийн 30 хувиар тооцож, ажил хавсаргасны нэмэгдэл олгохыг тухайн байгууллагын санхүүд зөвшөөрч, (3) эрхэлсэн ажилд хариуцлагатай хандаж, цэцэрлэгийн тамга тэмдэг хийлгэх, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн, хичээл эхлүүлэх бэлэн байдлыг ханган ажиллахыг эрхлэгчийн албан үүргийг хавсарган гүйцэтгэгч /С.Г/-д үүрэг болгож, (4) С.Г байгуулах Хөдөлмөрийн хугацаатай гэрээг цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх хүртэл холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Б******* хэрэгжилтийн хэлтсийн дарга /Р.С/-д үүрэг болгожээ.

-Дээрх тушаалын дагуу Баян-Өлгий аймгийн Б********** газрын Б******* хэрэгжилтийн хэлтсийн дарга /Р.С/ нь нэхэмжлэгч С.Г Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг зааснаар Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй байна.

- Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийн түр орлон гүйцэтгэгч С.Г 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай албан бичиг, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай албан бичиг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай албан бичиг, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай албан бичиг, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаартай албан бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1099 дугаартай С****** эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай захирамж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/209 дугаартай С********* өмнөх боловсролын байгууллагын бүлгийн тоог хасаж, шилжүүлэх тухай захирамж, Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийн хавсран гүйцэтгэгч Ө.Е 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/03 дугаартай Б**** орон тоог батлах тухай тушаалаар тус цэцэрлэгийн бүтэц орон тоог хавсралт ёсоор баталж, мөн өдрөөс буюу 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус цэцэрлэг үйл ажиллагаагаа бодитой явуулж эхэлжээ.

- Баян-Өлгий аймгийн Б********** газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/90 дугаартай С.Г цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр томилогдсон тушаалыг хүчингүй болгох тухай тушаалаар Б********, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/54 дүгээр тушаалаар У******* сумын шинээр байгуулагдсан Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр томилогдсон тушаалыг С****** Г*********** өөрийнх нь хүсэлтээр 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хүчингүй болгожээ.

 

10. Эдгээр нотлох баримтуудад тусгагдсан мэдээллүүдийг хооронд нь харьцуулан шинжлэн судлахад, Баян-Өлгий аймгийн И******* төлөөлөгчдийн Х***** 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 230 дугаар шийдвэрээр байгуулагдсан тус аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэг нь үйл ажиллагаагаа 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн явуулж эхэлсэн гэх боловч энэ хугацаанд бүтэц, орон тоо, төсөв, санхүүжилт нь батлагдаагүй, үйл ажиллагаагаа бодитой явуулаагүй байхад С.Г нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэсэн гэх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар ажилтан нь ажил, үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх хуультай.

 

11. Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө” гэсэн боловч аймгийн Боловсролын газрын дарга 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/54 дугаартай тушаалын 2 дахь заалтаараа С.Г сарын үндсэн цалингийн 30 хувиар тооцож, ажил хавсарсны нэмэгдэл олгохыг тухайн байгууллагын санхүүд зөвшөөрөл олгох эрх хуулиар олгогдоогүй. Тухайлбал, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь заалтаар төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна.

 

12. Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 154 дугаар зүйлийн 154.2.2-т “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж заасан ба  Хөдөлмөрийн гэрээний нэг тал болох ажилтан нь ажлаас буруу халсан, эсхүл өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад гомдлыг эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гурван сар, эсхүл 90 хоногийн дотор хэрэгжүүлж болохоор хуульчилсан байхад нэхэмжлэгч хуульд заасан уг хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн цалин хөлстэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

13. Иймд нэхэмжлэгч С.Г У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр ажилласан гэх 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн цалингийн 30% буюу 2,442,328 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч С.Г нь өөрийн үндсэн ажил болох Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 1 дүгээр цэцэрлэгийн багш, арга зүйчээр ажиллахдаа орон нутгийн нэмэгдлээ хууль журмын дагуу авсан талаараа маргаагүй бөгөөд түүнийг У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэсэн чиг үүрэгт дахин орон нутгийн нэмэгдлийг давхардуулан олгох хууль зүйн үндэслэлгүй.

 

14. Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/54 дугаартай тушаалын 3 дахь заалтаар эрхэлсэн ажилд хариуцлагатай хандаж, цэцэрлэгийн тамга тэмдэг хийлгэх, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн, хичээл эхлүүлэх бэлэн байдлыг ханган ажиллахыг эрхлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгч /С.Г/-д үүрэг болгосны дагуу нэхэмжлэгч С.Г Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээс 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр бүртгэж олгосон №000317619 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж,  Улсын бүртгэлийн хэлтэст хуулийн этгээдийн нэр баталгаажуулах төлбөрт 10,600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 44,300 төгрөг, нийтдээ 54,900 төгрөгийг хувиасаа төлсөн болох нь холбогдох баримтуудаар тус тус нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүхийн нэхэмжлэгч С.Г У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн тамга тэмдэг захиалахад хувиасаа 115,000 төгрөг төлсөн гэдгийг нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс хангаж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. Учир нь Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/54 дугаартай тушаалын 3 дахь заалтын дагуу нэхэмжлэгч С.Г нь цэцэрлэгийн тамга тэмдэг хийлгэж ажилласан үйл баримт тогтоогдсон бөгөөд  бодит байдал дээр тус цэцэрлэгийн тамга тэмдэг хийгдсэн, одоо тухайн тамга тэмдгийг хэрэглэж байгаа байдал, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...Тэрийг нэгэнт хэрэглэж байгаа юм чинь гаргаж өгөхөд хариуцагч, түүний өмгөөлөгчийн зүгээс татгалзаж зүйлгүй..” гэх тайлбар зэргийг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагаас У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн тамга тэмдэг захиалахад нэхэмжлэгчийн хувиасаа төлсөн 115,000 төгрөгийг хариуцагч Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгээс нэмж гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг заасны дагуу хариуцагч У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгийн санхүүгээс хуулийн этгээдийн нэр баталгаажуулах төлбөр 10,600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,300 төгрөг, тамга тэмдэг захиалсан төлбөр 115,000 төгрөг, нийтдээ 169,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Г олгох нь хууль ёсны зарчимд нийцнэ. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг шүүхийн шийдвэрийн үндэслэлд хэрэглэсэн атлаа тогтоох хэсэгт “492.1” гэж техникийн шинжтэй бичвэрийн алдаа гаргасныг залруулах нь зүйтэй байна. 

 

15. Нэхэмжлэгч С.Г дээрх албан ажлаар У******* сумаас Баян-Өлгий аймагт, мөн аймгаас суманд албан ажлаар томилолтоор ажилласныг нотлох албан ёсны баримт болох албан томилолт /албан ажлаар зорчих хэрэгцээ, шаардлага байсан эсэх, зохих журмын дагуу томилолт авсан эсэх/ зэрэг баримт хэрэгт байхгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоохгүй байна. 

 

16. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас тамга тэмдэг захиалсны төлбөр 115,000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгээс нэмж гаргуулахаар нэмэлт өөрчлөлт оруулж, энэ  талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилах асуудлыг хуульд зааснаар өөрчлөн шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/01061 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

 

“Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1,158.1.5 дахь хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгээс хуулийн этгээдийн нэр баталгаажуулах төлбөр 10,600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн мөнгө 44,300 төгрөг, тамга тэмдэг захиалсны 115,400 төгрөг, нийт 169,900 /нэг зуун жаран есөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Г олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хавсарган гүйцэтгэсний үндсэн цалингийн 30% буюу 2,442,328 төгрөг, сумаас аймагт аймгаас суманд албан ажлаар зорчсон таксинд төлсөн 240,000 төгрөг, орон нутгийн нэмэгдэл 976,931 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дахь заалтыг: “2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Х.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,200.00 (далан таван мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн У******* сумын Х******* 4 дүгээр цэцэрлэгээс 5,747.00 (таван мянга долоон зуун дөчин долоо) төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Г давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,200.00  төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч С.Г буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ш.БАТТОГТОХ

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ