Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 535

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

          улсын яллагч П.Бямбасүрэн,

          шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Н-н М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809025840537 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1973 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр  төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод аудитын албаны дарга ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт, тоотод оршин суудаг,

          2001 оны 04 дүгээр сарын 19-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Н-н М / /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Н.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 05 сарын 31-ний оройн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жи Ви” нэртэй караокены 8 дугаартай өрөөнд үйлчлүүлж байхдаа тус төвийн ажилтан О.Төрбат нь “өрөөнд тамхи татаж болохгүй” хэмээн шаардлага тавьснаас маргалдан улмаар О.Төрбатын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Мг 2018 оны 05 сарын 31-ний оройн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “GВ” нэртэй караокены 8 дугаартай өрөөнд үйлчлүүлж байхдаа тус төвийн ажилтан О.Төрбат нь “өрөөнд тамхи татаж болохгүй” хэмээн шаардлага тавьснаас маргалдан улмаар О.Төрбатын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “…хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх…” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

          Шүүх шүүгдэгч Н.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгч Н.М нь 2018 оны 05 сарын 31-ний оройн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “GВ” нэртэй караокены 8 дугаартай өрөөнд үйлчлүүлж байхдаа тус төвийн ажилтан О.Төрбат нь “өрөөнд тамхи татаж болохгүй” хэмээн шаардлага тавьснаас маргалдан улмаар О.Төрбатын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь“…хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх…” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

          хохирогч О.Төрбатын “…караокед ажлаа хийж байхад 8 дугаартай өрөөнд үйлчлүүлж байсан хүмүүс тамхи татаад байхаар нь энд тамхи татаж болохгүй гэж удаа дараа шаардлага тавьсан боловч биелүүлэхгүй байсан, тухайн өрөөнд үйлчлүүлж байсан нэг залуу гарч ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь караокены өрөөнд тамхи татаж болохгүй гэхэд шаардлага хүлээж авалгүй над руу дайрч байгаад шууд миний нүүрэн тус газар цохисон, хамарнаас цус гараад тогтохгүй байж байтал манай үйлчлэгч эмэгтэй цагдаа дуудсан, намайг цохисон залуу ариун цэврийн өрөөнд цамцаа угааж байгаад гараад зугтаачихсан, гэмтлийг М гэдэг хүн учруулсан…” гэсэн мэдүүлэг /хх-5-6, 7/,

          гэрч Ё.Эрдэнэбатын “...караокед найз Мгийн хамт орсон, М нь 00-н өрөө орох гээд гараад явсан, удаад байхлаар нь би гараад хартал нэг залуу доошоо тонгойсон, танай найз намайг цохичихлоо гэхээр нь би найзыгаа хайгаад явж байтал нойлын өрөөнд бие засаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-8/,

         

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹797 тоот актын “…О.Төрбатын биед хамар яс зүүн талд сэтэрсэн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгч Н.М-н мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…бид хоёр зууралдаад ноцолдож байх үед хамарнаас нь цус гарсан, өөрийн гэм буруугаа хүлээж байна…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч Н.М-н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Н.Мөнхсүрэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Н.М-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Н.М-д 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М-н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Н-н М-нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.М-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.М-н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР