Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2016/00945

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 12 өдөр                   Дугаар 101/ШШ2016/00945                  Улаанбаатар хот 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, **** дугаар хороолол, *** дүгээр байрны **** тоотод оршин суух, **** онд төрсөн, 58 настай, эрэгтэй, УС:*****  тоот регистрийн дугаартай ***** овогт Т.Н-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, ***** байрны **** тоотод оршин суух, **** онд төрсөн, 39 настай, эрэгтэй, ДЮ:***** тоот регистрийн дугаартай ***** овогт Ч.Б-т холбогдох

 

     Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 68.671.413 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Т.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Г.Э, хариуцагч Ч.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

    

Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ч.Б-тай зээлийн гэрээ байгуулж, 30.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэвч Ч.Б нь зээлээ хугацаандаа төлж чадаагүй, харин сарын хүү 900.000 төгрөгийг зээлийн гэрээний 4-т заасны дагуу 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар хүртэл төлсөн бөгөөд үндсэн зээлээ өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Иймд зээлийн төлбөрөө цаашид төлөхгүй, төлөхийг хүсэхгүй байгаа нь тодорхой болсон тул Ч.Б-аас 30.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Г.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Н нь 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ч.Б-тай зээлийн гэрээ байгуулж, 30.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн байдаг. Ч.Б зээлээ хугацаандаа төлж чадаагүй, харин сард төлөх зээлийн хүү 900.000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар хүртэл төлж, үүнийг 18 сараар тооцоход 16.200.000 төгрөг төлсөн, энэ дүнтэй маргахгүй. Ч.Б үндсэн зээлээ төлөөгүй тул Ч.Б-аас 30.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба 2015 оны 10 дугаар сарын 31-нээс 2016 оны 09 дүгээр сарын 27 хүртэлх хугацааны зээлийн үндсэн хүү 12.251.613 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.860.000 төгрөг болж байна.

 

Түүнчлэн Т.Н-ийн эхнэр Ц.О хүүхдийн хурим болох гээд байна 30.000.000 төгрөгийг өгөөч гэж удаа дараа нэхэхэд нь аль нэг банкнаас зээл аваад хүүхдийнхээ хурмыг хийчих, би банкны зээлийн чинь хүүг төлье гэж тохиролцсоны үндсэн дээр Ц.О нь К.банкнаас 30.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 25.2 хувийн хүүтэйгээр зээлж авсан байна. Иймд үндсэн зээл 30.000.000 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 12.251.613 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.860.000 төгрөг, Ц.О-ийн К.банкнаас авсан 30.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт төлсөн 8.161.004 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт төлсөн 13.397.928 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 867 төгрөг, нийт 68.671.413 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Ч.Б хүүхдийн хурим болох үед 5.000.000 төгрөг өгсөн гэдэг нь худлаа, тэр үед ямар ч мөнгө өгөөгүй гэв.                                                                                                    

 

Хариуцагч Ч.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Н 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ч.Б-тай зээлийн гэрээ байгуулж, 30.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн байна. Иргэн Т.Н 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Ч.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 30.000.000 төгрөг нэхэмжилж, улмаар зээлийн үндсэн хүүний төлбөрт 12.251.613 төгрөг, түүний нэмэгдүүлсэн хүүнд 4.860.000 төгрөг, мөн Ц.О-ийн К.банкнаас мөнгө зээлж түүнд төлсөн 21.559.800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр эс  зөвшөөрч байна. Нэхэмжлэгч зээлийн үндсэн хүүнд 12.251.613 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4.860.000 төгрөгийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Гэрээгээр хүлээсэн зээлийн хүү болох 1.800.000 төгрөгийг гэрээний хугацаанд төлж барагдуулсан. Гэтэл тэрээр гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны хүү шаардаж байна. Нөгөө талаар гэрээнд нэмэгдүүлсэн хүү /алданги/ тооцох талаар тусгагдаагүй болно.  Тэгээд ч Иргэний хуульд иргэд хоорондын зээлийн харилцааг зохицуулсан байдаг ч, нэмэгдүүлсэн хүүг тооцох талаар зохицуулалт тусгагдаагүй, харин банк, санхүүгийн байгууллагын зүгээс олгох зээл буюу зээлийн гэрээний тусгай төрлийг тусгайлан зохицуулсан байдаг бөгөөд эдгээр зохицуулалтын дээрх хуулийн 452  дугаарзүйлийн 452.2-т талууд тохирсон бол нэмэгдүүлсэн хүүг тооцохоор заасан. Өөрөөр хэлбэл, манай улсад иргэд хоорондын гэрээнд нэмэгдүүлсэн хүүг тооцохгүй юм. Ц.О-ийн К.банкнаас авсан 30.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт төлсөн 8.161.004 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт төлсөн 13.397.928 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 867 төгрөг, нийт 21.559.800 төгрөгийг нэхэмжлэгч Т.Н  шаардлага гаргах эрх бүхий субьект биш, түүний нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна.  Энэхүү хэргийн гол маргаан нь Т.Н болон Ч.Б нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний гүйцэтгэлтэй холбоотой. Ч.Б зээлийн төлбөрөөс 16.200.000 төгрөг, хүүхдийн хурим болох гэж байна гэхэд нь 5.000.000 төгрөг, нийт 21.200.000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 30.000.000 төгрөгөөс хасаж тооцон 8.800.000 төгрөгийг зөвшөөрч байх тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

    Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                ЇНДЭСЛЭХ нь:

 

    Нэхэмжлэгч Т.Н, хариуцагч Ч.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 68.671.413 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 

 

          Т.Н 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ч.Б-тай зээлийн гэрээ байгуулж 30.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлүүлсэн болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

    Т.Н нь зээлийн гэрээний үүрэгт Ч.Б-аас үндсэн зээл 30.000.000 төгрөг, үндсэн хүү 12.251.613 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.860.000 төгрөг, Ц.О-ийн К.банкинд зээлийн төлбөрт төлсөн 8.161.004 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт төлсөн 13.397.928 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 867 төгрөг, нийт 68.671.413  төгрөг нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

    Харин хариуцагч Ч.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн төлбөрт 8.800.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байна гэж эс зөвшөөрч маргаж байгаа болно.

                

     Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулсанд тооцох”-оор заасан ба зээлийн гэрээг талууд бичгээр байгуулж, гэрээний дагуу 30.000.000 төгрөг өгсөн, авсан тал дээр зохигчид маргахгүй байх бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

  

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байх ба Т.Н, Ч.Б нар зээлийн гэрээг бичгээр байгуулж, 30.000.000 төгрөгийг хоёр сарын хугацаатай, 3 хувийн хувийн хүүтэй зээлүүлж, зээлдэгч гэрээний хугацааны хүүнд 1.800.000 төгрөг төлжээ.

 

Нэхэмжлэгч Т.Н зээлийн гэрээний 4-т “…зээлдэгч нь зээлийн хүүг сар бүр төлнө” заасны дагуу 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар хүртэл төлсөн 16.200.000 төгрөгийг хүүнд тооцно гэж тайлбарлаж байх боловч зохигчид зээлийн гэрээг хоёр сарын хугацаатай байгуулж, хугацаа дуусах үед гэрээгээ сунгаагүй байх тул түүнээс хойшхи хугацааны хүү авах эрхгүй гэж үзэв.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 31-нээс 2016 оны 09 дүгээр сарын 27 хүртэлх хугацааны үндсэн хүү 12.251.613 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.860.000 төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд хамаарах тул 17.111.613 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй юм.

 

    Т.Н нь өөрийн эхнэр Ц.О-ийн К.банкнаас авсан 30.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт төлсөн 8.161.004 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт төлсөн 13.397.928 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 867 төгрөг, нийт 21.559.800 төгрөгийг Ч.Б-аас гаргуулахаар нэхэмжилж байгаа нь  Т.Н Ч.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй ямар шалтгаант холбоотой болох, тэдний хооронд ямар тохиролцоо байсан талаар тайлбараас өөрөөр нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, эхнэр Ц.О-ийн К.банкнаас авсан зээлийн төлбөрийг Ч.Б-аас нэхэмжилсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

 

   Хариуцагч Ч.Б-ын 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сар хүртэл сар бүр 900.000 төгрөгөөр тооцож /900.000х18 сар/=16.200.000 төгрөг төлснийг нэхэмжлэгч Т.Н хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба үндсэн зээл 30.000.000 төгрөгөөс хасаж тооцон /30.000.000-16.200.000/=13.800.000 төгрөгийг Ч.Б-аас гаргуулж Т.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54.871.413 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

   Ч.Б Т.Н-ийн хүүхдийн хурим болох үед 5.000.000 төгрөг бэлнээр өгсөн гэх боловч нэхэмжлэгч тийм хэмжээний мөнгө аваагүй гэж маргаж, хариуцагч мөнгө өгснөө баримтаар нотолж чадахгүй байх тул Ч.Б-ын төлөх мөнгөнөөс хасаж тооцох үндэслэлгүй гэж үзэв.

 

     Монгол Улсын Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: