| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0103/Э |
| Дугаар | 196 |
| Огноо | 2019-07-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 196
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга
Шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Л.Батбаяр,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч А.Н, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1814001440007 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж байсан, Б.Б,
2.Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 165.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун дөчин /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн хоёр зуун гучин зургаан /236/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорин ес /29/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн А.Н,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч А.Н, Б.Б нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Ц.Жын эзэмшлийн Арьс ширний үйлдвэр буюу байнга үйл ажиллагаа явуулдаг агуулахад 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ны хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч элдсэн арьс хулгайлан авч 3100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Би төвд явж байгаад А.Нтой таарсан. А.Н 2-лаа манай ахынд очъё гэхэд нь би хамт явсан. Намайг хашааны буланд үлээдчихээд чи наана зогсоод хүлээж бай гэсэн. Тэр газар эргэн тойроод байшингууд байсан. А.Н 1 цагийн дараа 2 шуудайтай юм үүрээд гараад ирсэн. Юу юм бэ гэхэд элдсэн нэхий байгаа үүрээд яв гэсэн би үүрч яваад Дэлгэрэх захын тэнд хүргэж өгсөн. Тэгтэл намайг яв яв гэсэн. Хэд хоногийн дараа цагдаагаас намайг дуудаж байна гэхэд нь яваад очиход энэ хэрэгт холбогдсон байсан. Би нэхийг үүрч зах дээр хүргэж өгсөн өөр зүйлгүй. Би тэр нэхийг зарж худалдаагүй гэв.
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн
... Одоо би он сарыг нь мэдэхгүй байна. Аймгийн төвд баарны тэр хавьд ганцаараа явж байсан чинь А.Нтой таарч юм ярьсан чинь 2 уулаа манай ахынд очье гэхээр нь би дагаад явсан чинь зүүн урд руу явсан баахан байшин дээр очоод намайг зогсож бай би ахындаа орчихоод гараад ирье гээд би хашааны булан дээр зогсож байсан. Тэгтэл А.Н 1 цагийн дараа 2 шуудайтай элдсэн нэхий үүрээд гараад ирэхээр нь нэг нэгээр нь үүрч дунд зах буюу Дэлгэрэх захад хүргэж өгчихөөд би хойшоо айл руу явсан. А.Н шуудайтай нэхийтэй Дэлгэрэх зах дээр үлдсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 95-97, 231-232 /
Шүүгдэгч А.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Тухайн өдөр Номун далай цогцолбор сургуулийн ойролцоо Б.Бтэй таарсан цуг машинд суугаад гэрлүүгээ явсан. Гэртээ ирээд байж байтал Б.Б араас орж ирээд гарах уу гэхэд нь би намайг гэрээс гаргахгүй байгаа гэж хэлсэн. Б.Б намайг хувцсаа надад өгчих чи араас гараад ир гэсэн. Тэгээд би араас нь гараад очиход архи авч уух уу гэхэд нь зөвшөөрөөд дэлгүүр орж нэг шил архи авч ууж байгаад нэхий авах уу гэхэд нь би тэгье гээд нэхийний үйлдвэр лүү явсан. Нэхийний үйлдвэрт очоод хаалга нь цоожтой байсан. Б.Б үйлдвэрийн цонхыг гараараа цохиод онгойлгон цонхоор нь ороход 2-3 хэсэг нэхий хураалттай байсан. Тэр нэхийнээс цонхоор гаргаж шидэж байгаад нэхийний үйлдвэрээс 2 ширхэг шуудай авч гараад нэхийгээ хийгээд нэг нэгээр нь үүрээд МЭСҮТ-ийн арын 7 дугаар байрны хонгилд хийчихээд өглөө нь уулзахаар тохироод гэр гэрлүүгээ явсан. Өглөө 08 цагийн үед 7 дугаар байрлуу яваад очиход Б.Б нь ирсэн намайг хүлээгээд байж байсан. Бид 2 нэхийгээ аваад зах явж байхад Б.Б би нэхийг чинь заръя би муу хувцастай болохоор хүн хурдан авна гэж хэлээд нэхийг аваад явсан. Б.Б нь нэхийг хүнд худалдчихаад ирсэн. Би шээх гээд явсан байсан над дээр ирсэн мөнгийг нь тоолоход 300.000 гаруй төгрөг болж байсан. Тэрийг нь аваад бид буудалд ороод архи авч ууж үрж дуусгасан. Нэхийний тоо хэмжээний хувьд багцаагаар 200 ширхэг нэхий байсан байх гэв.
шүүгдэгч А.Ны мөрдөн байцаалтад өгсөн
... Би одоогоор он сарыг нь санахгүй байна. Б.Б бид хоёр төвд буюу Номун далай ахлах сургуулийн ойролцоо таарч нэг 1 литрийн хэмжээтэй Нутаг нэртэй архи авч төв дотор байшингийн хажуу талд хувааж уугаад гэрлүүгээ явлаа гээд явсан. Би гэртээ очсон тэгтэл Б.Б араас манай гэрт хүрч ирээд намайг 2 уулаа нэхий авъя гэхээр нь би ээж намайг гэрээс гаргахгүй байх гэж хэлсэн чинь чи хувцасаа надад өгчих хувцас авъя гээд гараад ирчих гэхээр нь би араас нь гараад Есөн-Эрдэнэ буюу доод захын ойролцоо гудамжны үзүүр дээр Б.Бтэй таараад уулзсан чинь Б.Б архи уух уу гэхээр дэлгүүр орж 0.75 гр-ийн хэмжээтэй Нутаг нэртэй архи авч архиа гудамж руу орж уучихаад ууж байх үедээ нэхий авъя гэж ярилцаад Есөн-Эрдэнэ захаас зүүн урагшаа явсан нэхийний үйлдвэр дээр очсон чинь нэхийний үйлдвэр цоожтой байсан хойшоо харсан 3-4 цонх байхаар нь Б.Б гараараа цонхыг нь түлхсэн чинь цонх онгойсон. Би цонхоор үйлдвэр дотор ороход өрөөнд 2-3 хэсэг хураалттай байсан нэхийнүүд байсан араас Б.Б цонхоор орж ирсэн өрөөнд нилээн хэдэн шуудай байсан бөгөөд уг шуудай нь 50 хэмжээтэй шуудайнаас арай том шуудай байхаар нь цонхоор шуудайг би шидэж Б.Б бид 2 элдсэн нэхийнүүдийг цонхоор гаргаж шидсэн. Б.Б бид хоёр 2 шуудайнд хувааж хийсэн нарийн тоог мэдэхгүй байна барагцаагаар 100 гаран нэхий орчих шиг болсон. Тэгээд Б.Б бид хоёр шуудайтай нэхийгээ үүрээд МСҮТ-ийн ар талын 7 дугаар байрны хонгил доогуур хийчихээд Б.Б би гэрлүүгээ яваад өгсөн. Би гэртээ очиж хончихоод маргааш өглөө нь 07 цагийн гэрээс гарч 8-9 цагийн үед 7 дугаар байран дээр иртэл Б.Б ирсэн намайг хүлээгээд байж байсан. Б.Б бид хоёр 2 шуудайтай нэхийгээ үүргээд Есөн-Эрдэнэ зах руу яваад Цэлмэг өглөөгийн хойд талын контенорийн хавьд Б.Б би уранхай цоорхой хувцастай юм чинь надаас хүмүүс дорно худалдаж авна гээд намайг наана байж бай гээд нэг шуудайгаа үүрээд нөгөө шуудайтай нэхийгээ хажуу талдаа бариад явсан би хойд талд байх хашаа руу бие засчихаад эргээд гараад иртэл контенорын хажууд явуулын болтой нэг танихгүй эрэгтэй хүнд өгч байгаа харагдаж байсан бөгөөд мөнгөө аваад хүрээд ирсэн. Б.Б ирээд би мөнгөний тоо сайн мэдэхгүй зарчихаад ирлээ гэхээр нь би мөнгийг нь аваад тоолсон чинь 300.000 төгрөг байхаар нь тэр мөнгийг аваад Б.Б бид 2 буудалд архи ууж хоол унд авч мөнгийг нь үрж тараагаад дуусгасан ... гэх мэдүүлэг / хх-ийн 98-104, 233-235 /
Хохирогч Ц.Жын мөрдөн байцаалтанд өгсөн
... 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед Д.Ү надруу залгаад үйлдвэрт хулгай орсон байна гэж надад хэлэхээр нь үйлдвэр дээр очоод Д.Үын хамт үйлдвэрийн өрөөнүүдэд ороод үзтэл элдсэн нэхийнүүдээс их хэмжээний нэхий байхгүй байсан тэгээд цагдаад дуудлага өгсөн. Үйлдвэрийн түлхүүр ганцхан Д.Үад байгаа өөр хүнд байхгүй. 2018 оны 02 дугаар сарын 14-нөөс хойш манай үйлдвэр ажиллаагүй, өнөөдөр Д.Ү үйлдвэрээс юм авах гэж ороход цонх нь онгорхой байсан гэсэн. Би бол 2018 оны 02 дугаар сарын 14-нөөс хойш үйлдвэр дээр очоогүй байсан юм. Манай үйлдвэрт ойролцоогоор 3500 гаран нэхий байсан байх нэхийний данс тооцоо Д.Ү, С.С ах хоёрт байгаа. Манайх нэг нэхийг 25,000-30,000 мянган төгрөгийн хооронд зарж байсан. Манайх цагаан сараар л хэдхэн тооны нэхий зарсан. Зарсан тоогоо биччихсэн байгаа, яг одоо хэдэн нэхий алга болсон талаар мэдэхгүй байна. Манай үйлдвэрээс хэзээ алга болсон талаар би сайн мэдэхгүй байна. А.Н, Б.Б нар нь манай үйлдвэрт ажиллаж байгаагүй би танихгүй хүмүүс байна. Манай үйлдвэр дотор байсан 738 ширхэг хонины элдсэн нэхий алдагдсан байсан уг тоог манай нярав Д.Ү нэг бүрчлэн тоолж гаргасан. Эхлээд 400 гаран нэхий дутуу байсныг Д.Ү бид 2 барагцаагаар тоолж гаргасан дараа нь Д.Ү нэг бүрчлэн тоолж үзэхэд 738 ширхэг нэхий алдагдсан байсан. Манай үйлдвэрт 50 хэмжээтэй шуудай байсан бөгөөд арай том хэмжээтэй байсан байх гэхдээ хэдэн ширхэг шуудай байсныг мэдэхгүй байна. Манай үйлдвэрт уртаараа 1 метр 20 см хэмжээтэй шуудай байдаг . Элдсэн нэхий нь элдээгүй нэхийнээс зөөлөн овор хэмжээ нь бага болдог 1 метр 20 см хэмжээтэй шуудайнд ойролцоогоор 60-70 ширхэг элдсэн нэхий орох байхаа. Анх үйлдвэрт хулгай орсон байхаар нь Д.Ү бид 2 багцаагаар тоолж үзэхэд 400 гаран нэхий дутаж байсныг тухайн үед цагдаад хэлсэн. Дараа нь нярав Д.Ү нэг бүрчлэн тоолж үзэхэд 738 ширхэг алдагдсан байсан. Манай нярав Д.Үын өөрийн бүртгэл мөн хүнээс нэхий худалдаж авсан мөн үйлдвэрт орсон нэхийний тоо зэрэг баримтууд байгаа баримтуудыг Д.Ү сайн мэдэж байгаа ... гэх мэдүүлэг / хх-ийн 35-38, 225-227 /
Гэрч Д.Үын мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ байж байгаад 17 цаг 40 минутын үед нэхийний үйлдвэр орж паяалк авах гээд ажил дээрээ очсон, мөн парны ус гойждог болохоор тэрнийгээ үзэх гээд ажил ороод хойд өрөөнд ороод паяалк автал өрөөний цонх онгорхой байхаар нь нэхий байсан өрөөнүүд рүү ороод үзтэл хураалттай байсан элдсэн нэхийнүүдээс зарим нэг хэсэг газраас элдсэн нэхий алга байхаар нь С.С ах, Ц.Ж нарт нэхий алга болсон байна цонх онгорхой байна гэж хэлтэл Ц.Ж ах үйлдвэр дээр ирээд би үйлдвэрийн хаалгын онгойлоод Ц.Ж ах бид хоёр үйлдвэр дотор ороод өрөөнүүдэд байсан элдсэн арьс дутуу байгааг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Үйлдвэрийн өрөөний түлхүүр ганцхан надад байдаг. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажиллаад тэрнээс хойш очоогүй байж байгаад 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр очиж паяалк авах гээд ажил ортол нэг өрөөний цонх нь онгорхой байсан. Тэгээд цонхыг хаачихаад С.С, Ц.Ж ах нар руу залгасан боловч утсаа аваагүй надаас өөр хүнд ажлын өрөөний түлхүүр байхгүй. Манай ажлын өрөөнд 3000 мянга гаран элдсэн нэхий байсан одоо тэрнээс хэдэн ширхэг элдсэн нэхий байхгүй болсон талаар би мэдэхгүй байна тоолж байгаад мэдэгдэх байх, Би нэхийний үйлдвэрийн инеженер нь байгаа юм. С.С ах, Ц.Ж нар нь үйлдвэрийн дарга тэр хоёрт бол үйлдвэрийн гадна талын түлхүүр байхгүй харин өрөөнүүдийн түлхүүрүүд нь байдаг юм. Манай үйлдвэр нийт 738 ширхэг элдсэн нэхий алдсан юм. Элдсэн нэхий нь элдээгүй нэхийнээс овор хэмжээ нь хамаагүй бага болж цөөхөн болдог. Хонины нэхийг үйлдвэрт оруулж зөөлрүүлж угааж цэвэрлэж үйлдвэрийн аргаар элдэг тул овор хэмжээ нь бага болдог юм. Анх хулгайд алдсан үедээ Ц.Ж бид 2 нарийн сайн тоолж үзээгүй багцаагаар 400 гаран нэхий алдагдсан байна гэж хэлсэн дараа нь дахин би ганцаараа нарийн сайн тоолж үзэхэд 738 ширхэг дутаж байсан. Манай үйлдвэрт 2 өрөө байдаг өрөө өрөөгөөр нь нэг бүрчлэн тоолж үзэхэд 738 ширхэг элдсэн нэхий алдагдсан байсан. Миний гаргаж өгсөн гэх баримтууд нь нийт хүнээс худалдаж авсан нэхийнүүдийн баримт байгаа юм уг баримтаар үйлдвэрт хичнээн тооны нэхий байсан эсэх тоо гарч байгаа бөгөөд алдсан гэх нэхийний тоо нь гарч байгаа юм ... гэх мэдүүлэг / хх-ийн 39-45, 228-230 /,
Гэрч С.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн
... Ц.Ж бид хоёр 2017 онд жижиг дунд үйлдвэрийн төслөөр нэхийний үйлдвэр байгуулахаар болоод хуучин "Хөвших" ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2018 оны 07 дугаар сараас эхлэн нэхийгээ авч элдэж эхэлсэн. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цагаан сар болох гээд үйл ажиллагаагаа зогсоогоод түүнээс хойш очоогүй байсан. Тэгсэн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Д.Ү над руу залгаад байранд хулгай ороод элдсэн нэхий алга болсон байна гэхээр нь очиход Ц.Ж, Д.Ү хоёр ирчихсэн мөн цагдаагаас хүмүүс ирсэн байсан. Тухайн үед хаалганы баруун талын цонхоор хулгай орсон байсан. Тухайн үед 400 гаран нэхий алдагдсан байна гэж байсан чинь дараа нь дахиж тоолоод 700 гаран нэхий алдагдсан байна гэж байсан... Үйлдвэрт 3000 гаран нэхий авсан байсан яг хэдэн ширхэгийг авсан байсныг сайн мэдэхгүй байна. Падаан шахаж байж тоо нь гарна. Д.Ү л бүртгэл хөдөлдөг болохоор дэвтэр дээр нь байгаа. Элдсэн нэхийг 25.000 -30.000 төгрөгийн хооронд л зардаг юм ... гэх мэдүүлэг / хх-ийн 56-57 /
“Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №20 дугаар “...элдсэн хонины нэхий 738 ширхэг эд зүйлийг 18450000 төгрөг болохыг тогтоосон...” үнэлсэн үнэлгээ /1-р хх-ийн 61-62/
“Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 335 дугаар “...элдсэн хонины нэхий 124 ширхэг эд зүйлийг 3100,000 төгрөг болохыг тогтоосон...” үнэлсэн үнэлгээ /2-р хх-ийн 108-109/
Нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №41 дугаартай шинжээч
1.Б.Б нь сэтгэцийн хувьд Оюуны хомсдол хөнгөн зэрэг өвчтэй. Оюуны хомсдол өвчин нь төрөлхийн өвчин юм.
2. Б.Б нь сэтгэцийн хувьд Оюуны хомсдол хөнгөн зэрэг өвчтэй ч болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Цаашид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй.
3. Б.Б нь сэтгэцийн хувьд дээр дурьдсан гэмт хэргийн үйлдэгдэх цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан.
4. Одоогийн байдлаар Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай ... гэх дүгнэлт /2-р хх-ийн 101-102/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / 1-р хх-ийн 1-3, 6-8/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 25-32/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 80-82/, мөрдөн шалгах туршил хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 87-93/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 105-140/, шүүгдэгч А.Нын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дугаартай тодорхойлолт, Б.Бийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2002 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 176/, шүүгдэгч Б.Б, А.Н нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 144, 145/, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 143/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан сэхийг шалгах хуудас/ хх-ийн 154-156/, шүүгдэгч А.Нын Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 159-163/, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 168-175/, шүүгдэгч Б.Бийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 164-167/, нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч А.Н, Б.Б нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Ц.Жын эзэмшлийн Арьс ширний үйлдвэр буюу байнга үйл ажиллагаа явуулдаг агуулахад 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ны хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч элдсэн арьс хулгайлан авч 3100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Б.Бийн ... А.Н 1 цагийн дараа 2 шуудайтай элдсэн нэхий үүрээд гараад ирэхээр нь нэг нэгээр нь үүрч дунд зах буюу Дэлгэрэх захад хүргэж өгчихөөд би хойшоо айл руу явсан. А.Н шуудайтай нэхийтэй Дэлгэрэх зах дээр үлдсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 95-97, 231-232 /
Шүүгдэгч А.Нын ... Б.Б архи уух уу гэхээр дэлгүүр орж 0.75 гр-ийн хэмжээтэй Нутаг нэртэй архи авч архиа гудамж руу орж уучихаад ууж байх үедээ нэхий авъя гэж ярилцаад Есөн-Эрдэнэ захаас зүүн урагшаа явсан нэхийний үйлдвэр дээр очсон чинь нэхийний үйлдвэр цоожтой байсан хойшоо харсан 3-4 цонх байхаар нь Б.Б гараараа цонхыг нь түлхсэн чинь цонх онгойсон. Би цонхоор үйлдвэр дотор ороход өрөөнд 2-3 хэсэг хураалттай байсан нэхийнүүд байсан араас Б.Б цонхоор орж ирсэн өрөөнд нилээн хэдэн шуудай байсан бөгөөд уг шуудай нь 50 хэмжээтэй шуудайнаас арай том шуудай байхаар нь цонхоор шуудайг би шидэж Б.Б бид 2 элдсэн нэхийнүүдийг цонхоор гаргаж шидсэн. Б.Б бид хоёр 2 шуудайнд хувааж хийсэн нарийн тоог мэдэхгүй байна барагцаагаар 100 гаран нэхий орчих шиг болсон. Тэгээд Б.Б бид хоёр шуудайтай нэхийгээ үүрээд МСҮТ-ийн ар талын 7 дугаар байрны хонгил доогуур хийчихээд .... Б.Б бид хоёр 2 шуудайтай нэхийгээ үүргээд Есөн-Эрдэнэ зах руу яваад Цэлмэг өглөөгийн хойд талын контенорийн хавьд Б.Б би уранхай цоорхой хувцастай юм чинь надаас хүмүүс дорно худалдаж авна гээд намайг наана байж бай гээд нэг шуудайгаа үүрээд нөгөө шуудайтай нэхийгээ хажуу талдаа бариад явсан би хойд талд байх хашаа руу бие засчихаад эргээд гараад иртэл контенорын хажууд явуулын болтой нэг танихгүй эрэгтэй хүнд өгч байгаа харагдаж байсан бөгөөд мөнгөө аваад хүрээд ирсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 98-104, 233-235 /
Хохирогч Ц.Жын .... Манай үйлдвэр дотор байсан 738 ширхэг хонины элдсэн нэхий алдагдсан байсан уг тоог манай нярав Д.Ү нэг бүрчлэн тоолж гаргасан. Эхлээд 400 гаран нэхий дутуу байсныг Д.Ү бид 2 барагцаагаар тоолж гаргасан дараа нь Д.Ү нэг бүрчлэн тоолж үзэхэд 738 ширхэг нэхий алдагдсан байсан. Манай үйлдвэрт 50 хэмжээтэй шуудай байсан бөгөөд арай том хэмжээтэй байсан байх гэхдээ хэдэн ширхэг шуудай байсныг мэдэхгүй байна. Манай үйлдвэрт уртаараа 1 метр 20 см хэмжээтэй шуудай байдаг . Элдсэн нэхий нь элдээгүй нэхийнээс зөөлөн овор хэмжээ нь бага болдог 1 метр 20 см хэмжээтэй шуудайнд ойролцоогоор 60-70 ширхэг элдсэн нэхий орох байхаа. Анх үйлдвэрт хулгай орсон байхаар нь Д.Ү бид 2 багцаагаар тоолж үзэхэд 400 гаран нэхий дутаж байсныг тухайн үед цагдаад хэлсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 35-38, 225-227 /
Гэрч Д.Үын ... 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр очиж паяалк авах гээд ажил ортол нэг өрөөний цонх нь онгорхой байсан. Тэгээд цонхыг хаачихаад С.С, Ц.Ж ах нар руу залгасан боловч утсаа аваагүй надаас өөр хүнд ажлын өрөөний түлхүүр байхгүй. Манай ажлын өрөөнд 3000 мянга гаран элдсэн нэхий байсан одоо тэрнээс хэдэн ширхэг элдсэн нэхий байхгүй болсон талаар би мэдэхгүй байна тоолж байгаад мэдэгдэх байх, Би нэхийний үйлдвэрийн инеженер нь байгаа юм. С.С ах, Ц.Ж нар нь үйлдвэрийн дарга тэр хоёрт бол үйлдвэрийн гадна талын түлхүүр байхгүй харин өрөөнүүдийн түлхүүрүүд нь байдаг юм. Манай үйлдвэр нийт 738 ширхэг элдсэн нэхий алдсан юм. Элдсэн нэхий нь элдээгүй нэхийнээс овор хэмжээ нь хамаагүй бага болж цөөхөн болдог. Хонины нэхийг үйлдвэрт оруулж зөөлрүүлж угааж цэвэрлэж үйлдвэрийн аргаар элдэг тул овор хэмжээ нь бага болдог юм. Анх хулгайд алдсан үедээ Ц.Ж бид 2 нарийн сайн тоолж үзээгүй багцаагаар 400 гаран нэхий алдагдсан байна гэж хэлсэн дараа нь дахин би ганцаараа нарийн сайн тоолж үзэхэд 738 ширхэг дутаж байсан. Манай үйлдвэрт 2 өрөө байдаг өрөө өрөөгөөр нь нэг бүрчлэн тоолж үзэхэд 738 ширхэг элдсэн нэхий алдагдсан байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 39-45, 228-230 /,
Гэрч С.Сгийн ... Тэгсэн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Д.Ү над руу залгаад байранд хулгай ороод элдсэн нэхий алга болсон байна гэхээр нь очиход Ц.Ж, Д.Ү хоёр ирчихсэн мөн цагдаагаас хүмүүс ирсэн байсан. Тухайн үед хаалганы баруун талын цонхоор хулгай орсон байсан. Тухайн үед 400 гаран нэхий алдагдсан байна гэж байсан чинь дараа нь дахиж тоолоод 700 гаран нэхий алдагдсан байна гэж байсан... Үйлдвэрт 3000 гаран нэхий авсан байсан яг хэдэн ширхэгийг авсан байсныг сайн мэдэхгүй байна. Падаан шахаж байж тоо нь гарна. Д.Ү л бүртгэл хөдөлдөг болохоор дэвтэр дээр нь байгаа. Элдсэн нэхийг 25.000 -30.000 төгрөгийн хооронд л зардаг юм ... гэх мэдүүлэг / хх-ийн 56-57 /
“Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №20 дугаар “...элдсэн хонины нэхий 738 ширхэг эд зүйлийг 18450000 төгрөг болохыг тогтоосон...” үнэлсэн үнэлгээ /1-р хх-ийн 61-62/
“Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 335 дугаар “...элдсэн хонины нэхий 124 ширхэг эд зүйлийг 3100,000 төгрөг болохыг тогтоосон...” үнэлсэн үнэлгээ /2-р хх-ийн 108-109/
Нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №41 дугаартай шинжээч ... Б.Б нь сэтгэцийн хувьд Оюуны хомсдол хөнгөн зэрэг өвчтэй. Оюуны хомсдол өвчин нь төрөлхийн өвчин юм ... Б.Б нь сэтгэцийн хувьд Оюуны хомсдол хөнгөн зэрэг өвчтэй ч болсон байдлыг зөв тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Цаашид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй ... Б.Б нь сэтгэцийн хувьд дээр дурьдсан гэмт хэргийн үйлдэгдэх цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан ... Одоогийн байдлаар Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай ... гэх дүгнэлт /2-р хх-ийн 101-102/, зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Н, Б.Б нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах иргэн Ц.Жын эзэмшлийн Арьс ширний үйлдвэр буюу байнга үйл ажиллагаа явуулдаг агуулахад 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ны хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч элдсэн арьс хулгайлан авч 3100.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Уг гэмт хэргийн хохирогч Ц.Жын алдагдсан эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, шүүгдэгч А.Н, Б.Б нар нь эд зүйлсийг хулгайлж авсан өөрсдийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч А.Н, Б.Б нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч А.Н, Б.Б нар нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэгт хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн , гүйцэтгэсэн, мөн амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр дээрх хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон нь хангалттай нотлогдсон болно.
Шүүгдэгч А.Н, Б.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хорих ялыг ялгамжтай оногдуулж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Н, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Нын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 179 хоног, шүүгдэгч Б.Бийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялаас хорих ялын нэг хоногоор тооцохыг дурдав.
Шүүгдэгч А.Н, Б.Б нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох шүүгдэгч А.Ноос 1.550.000 төгрөг, шүүгдэгч Б.Бөөс 1.550.000 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Ц.Жт 3.100.000 төгрөгийг олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Н, Б.Б нар нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б, А.Н нарыг байнгын үйл ажиллагаа явуулах агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөниий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Н, Б.Б нарыг хоёр / 2 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бөд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.25-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бөд 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч А.Нод Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 6 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Б.Бөд Баянхонгор аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.25-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч А.Нод оногдуулсан хоёр / 2 / жил, зургаан / 6 / сар дөрөв / 1 / хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Бөд оногдуулсан хоёр / 3 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Нын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 179 хоног, шүүгдэгч Б.Бийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг ялтны эдлэх ялаас хорих ялыг нэг хоногоор тооцож хассугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар шүүгдэгч А.Ноос 1.550.000 төгрөг, шүүгдэгч Б.Бөөс 1.550.000 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Ц.Жт олгосугай.
9. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Б, А.Н нарын хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бөд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шүүгдэгч А.Нод хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдгээрийн эдлэх ялыг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тооцсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б, А.Н нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА