| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 101/2016/05370/И |
| Дугаар | 181/ШШ2016/00763 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2016/00763
2016 оны 09 сарын 23 өдөр Дугаар 181/ШШ2016/00763 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч Т.Ганчимэг, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн ***** дүгээр хороо, *******дугаар гудамж, *****тоотод оршин суух, **** онд төрсөн 23 настай, НР:**** тоот регистрийн дугаартай Даш овогт П.Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, ***байр, *** тоотод оршин суух, ***** онд төрсөн, 33 настай, ЧЗ:****** тоот регистрийн дугаартай **** овогт Б.Б-д холбогдох
Гэм хорын хохиролд 606.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Х, иргэдийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн ********** дэлгүүрийн хажуу замд ************* дугаарын автомашины жолооч Б.Бнь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 5.6, 5.2-т заасныг зөрчиж согтуугаар П.Х миний ************* улсын дугаартай Приус маркын автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж, надад хохирол учруулсан. Цагдаа дээр хэрэг шалгагдаж байхад удаа дараа хохирлоо төлөхийг шаардаж байсан боловч төлөлгүй өдийг хүрсэн төдийгүй өөрийн гэм буруугаа ухамсарлахгүй байна. Ашид билгүүн үнэлгээний компанийн үнэлгээгээр 579.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон бөгөөд Б.Б-н буруу болох нь мөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно. Мөн Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ хийлгэсний ажлын хөлс 27.000 төгрөг болсон ба нийт 606.000 төгрөгийг Иргэний хуулийн 497.1, 499.1-т зааснаар Б.Б-өөс гаргуулж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйнүндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Б.Б нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр **********дүүргийн нутаг дэвсгэр ************** дэлгүүрийн хажуу замд ************* дугаарын автомашин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7, 5 дугаар зүйлийн 5.6, 5.2-т заасныг зөрчиж согтуугаар П.Х-ийн *************** улсын дугаартай Приус маркын автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан буруутай болох нь Замын Цагдаагийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, *********** дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн Б.Б-д холбогдох захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн 53 бүртгэлийн дугаартай материал, Б.Б-д хариуцлага тооцож, арга хэмжээ авсан тухай тасалбарын хуудас, шийтгэврийн хуудас, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ***********тоот шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Зам тээврийн осол гарсны дараа П.Х-ийн Приус маркийн автомашины эвдрэл, хохирлыг А.б ХХК тодорхойлж эвдэрсэн эд ангийг засаж солиход орох зардал 334.000 төгрөг, ажлын хөлс 245.000 төгрөг нийт 579.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд нэхэмжлэгч П.Х үнэлгээ хийлгэсний хөлс 27.000 төгрөг нийт 606.000 төгрөг нэхэмжилжээ.
Хэрэгт цугларсан дээрх баримтуудаас үзэхэд уг зам тээврийн осолд хариуцагч Б.Б буруутай байх бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, үгүйсгэсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хариуцагч Б.Б-өөс 606.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Х-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Б 2016 оны 05 дугаар сарын 09-нд П.Х-ийн нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа Сүхбаатар дүүргийн ***дугаар хороо, *** дугаар хороолол, **** байр, **** тоотод оршин суудаг гэж бичсэн байх бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Түүнчлэн хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т "зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ" гэж заасныг нэхэмжлэлийг гардуулах үед танилцуулсныг,
хариуцагч нь хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх зэрэг эрхтэй байх боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүйг дурдах нь зүйтэй.
Б.Б-д холбогдох хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагт хэлэлцүүлэхээр хариуцагч Б.Б-д мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тэрээр нэхэмжлэлд дурдсан Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, **** байр, **** тоотод оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэх өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно” гэж зааснаар мэдэгдэх хуудсыг хүргэсэнд тооцож, шүүх хариуцагчийн эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: