Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 200

 

     

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч ......, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны яллагдагч *******т холбогдох эрүүгийн 1914002490160 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,******* овогт*******гийи*******, 

Үйлдсэн хэргийн талаар

Өсвөр насны шүүгдэгч П.Пүрэвбаатар нь 2019 оны 03 дугаар сарын 09-нөөс 2019 оны 03 дугаар сарын 10-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн З-ЗЗа тоотод оршин суух А Ууганбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 528200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: Өсвөр насны шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Манай байшингийн ерөнцийн зүгээр баруун талд******* гэх хүний байшин залгаа байдаг. 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тэднийх эзэнгүй байхаар нь орой 20 цагийн үед би гэрийнхээ гал тогооны өрөөний цонхоор гарч хажуу талын******* гэх хүний байшингийн унтлагын өрөөний цонх онгорхой байхаар нь түүгээр орж байшингийн унтлагын өрөөний цонхны тавцан дээрээс хөөрөг 1 ширхэг, унтлагын өрөөний шүүгээнээс гар утас, бөгж, сим карт, жижиг хутга, мөн хувцасны шүүгээнд байсан хувцасны халааснаас 7000-8000 төгрөг зэрэг зүйлийг авсан. Тэгээд хөөргийг нь хашааны хаалганы хажууд нуугаад, бусад эд зүйлийг гэртээ байлгаж байсан. Дараа нь ээж мэдээд гэрт байсан эд зүйлүүдийг Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Харин хөөрөг нь миний нуусан газар байхгүй алга болчихсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 /,

Хохирогч*******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед гэрээ цоожлоод эхнэр хүүхдүүдийн хамт Өлзийт сум руу яваад 2019 оны 03 дугэар сарын 10-ны 00 цаг 50 миунтын үед Баянхонгор аймгийн төвд орж ирээд гэртээ ирэхэд унталгын өрөөний цонх онгорхой байхаар нь тухайн үед цонхоо онгорхой орхиод явж гэж бодоод унтаж амрах гээд интернэт орох гэтэл сүлжээгүй байхаар нь цаанаасаа сүлжээгүй болсон байх гээд унтаж амарсан. Би өглөө 06 цагийн үед босоод гадуур ажилтай явж байтал 12 цагийн үед эхнэр залгаад гэрт хулгай орсон юм шиг байна гэхээр нь гэртээ иртэл гэр инетрнэтийн сим карт хар өнгийн эс-3 маркийн гар утас, эрэгтэй хүний мөнгөн бөгж алдагдсан авдраа уудалж үзтэл доторх эд зүйлийн онгичсон өлгүүрт байсан миний куртикны халаасанд байсан 9500 төгрөг алдагдсан байсан. Манай гэрээс 2018 оны 12 дугаар сарын үед миний хүүхдийн барьдаг дунд үеийн улаан өнгийн чулуун толгойтой, төмөр халбагатай мөнгөн нуухтай гартааман хөөрөг алдагдсан... Би 2019 оны 03 дугаар сарын 09-нөөс 2019 оны 03 дугаар сарын 10-ны хооронд гэрээсээ хулгайд алдсан зүйл болох гар утас 2 , мөнгөн бөгж 1 ширхэг, олон үйдэлдтэй хутга, бэлэн 7200 төгрөг цагдаагийн газраас 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан... Би хөөрөгнөөс бусад эд зүйлээ хүлээн авсан. Харин хөөрөгөө буцааж аваагүй бөгөөд хөөрөг нь 420.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Би хөөрөгний үнэ болох 420,000 төгрөг хүлээн авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 21-27, 131-132/,

Хууль ёсны төлөөлөгч ........ мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 03 дугаар сарын 09-ний шөнө би гэртээ унтсан чинь шөнө манай хүү Д******* нь гарч ороод ерөөсөө унтаж чадахгүй байсан. Нэг гараад явснаа нилээн удахаар нь араас нь гарсан ч тэрээр жорлонд байж байхаар нь би түүнээс яагаад чи унтахгүй гарч ороод байгаа юм гэхэд миний гэдэс өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд буцаж орж ирээд дахиад гарч яваад удахаар нь бас араас нь гарсан чинь тэрээр бас жорлонд байж байсан. Тэр шөнө унтаж чадаагүй. Маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр намайг Цагдаагийн газраас 3 дуудахаар нь очоод *******ыг айлаас эд зүйл хулгайлсныг мэдсэн. Тэгээд түүний гэрт тавьсан байсан гар утас, олон үйлдэлтэй хутга, мөнгөн бөгж, 8000 төгрөгийг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн тухайн айлаас нь хөөрөг алдагдсан гэсэн бөгөөд би *******аас асуухад тэрээр хөөргийг нь би хашааны тэнд нуусан байсан чинь дараа нь алга болчихсон байна гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/,

Гэрч Б.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн ... Уг хөөрөг нь манай төрсөн эгч Н.Амарбаясгалангийн түрүүчийн нөхөр Ц.Отгонбаяр ахын хөөрөг байгаа юм ... Би 2005-2012 он хүртэл эзэмшиж байгаад 2012 оны сар шинийн баяраар хүү Амарбаярт өгсөн юм ... Уг хөөрөг нь улаан өнгийн чулуун толгойтой, босоо судалтай сараал өнгийн гартаман хөөрөг байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 133-134/

Шинжээч эмч Л.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн ...******* гэх залуутай ярилцаж хөөрөгний шинж байдлын талаар асуухад чулуун толгойтой, гуулин хажтай, эцэг эхээс өвлөгдөж ирсэн бага гарын гартаман хөөрөг гэж хэлсэн. Би тухайн хөөрөгний чулуун толгойтой, гуулин хажтай, бага гарын гэх зэрэг шинж байдлыг нь үндэслээд, мөн өөрийн байгууллагын мэдээллийн сан руу орж хараад, үнэт эдлэл болон хөөрөг зардаг, авдаг хүмүүстэй холбогдож асууж судлаад 420,000 төгрөгөөр үнэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 137-138/ Энх нахиа ХХК-ны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 124 дугаартай “...хулгайд алдагдсан эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь 520 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтооосон ... дүгнэлт /хх-ийн 40-41 /, -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/, эд зүйл хүлээгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 09-14/, өсвөр насны шүүгдэгч *******ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 54/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /ххийн 55-62/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 63-64/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 69/, өсвөр насны шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Өсвөр насны шүүгдэгч П.Пүрэвбаатар нь 2019 оны 03 дугаар сарын 09-нөөс 4 2019 оны 03 дугаар сарын 10-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн З-ЗЗа тоотод оршин суух А Ууганбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нзвтэрч эд зүйл хулгайлан бусдад 528200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Өсвөр насны шүүгдэгч *******ын ... Манай байшингийн ерөнцийн зүгээр баруун талд******* гэх хүний байшин залгаа байдаг. 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тэднийх эзэнгүй байхаар нь орой 20 цагийн үед би гэрийнхээ гал тогооны өрөөний цонхоор гарч хажуу талын******* гэх хүний байшингийн унтлагын өрөөний цонх онгорхой байхаар нь түүгээр орж байшингийн унтлагын өрөөний цонхны тавцан дээрээс хөөрөг 1 ширхэг, унтлагын өрөөний шүүгээнээс гар утас, бөгж, сим карт, жижиг хутга, мөн хувцасны шүүгээнд байсан хувцасны халааснаас 7000-8000 төгрөг зэрэг зүйлийг авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 /,

Хохирогч*******ын ... Би өглөө 06 цагийн үед босоод гадуур ажилтай явж байтал 12 цагийн үед эхнэр залгаад гэрт хулгай орсон юм шиг байна гэхээр нь гэртээ иртэл гэр инетрнэтийн сим карт хар өнгийн эс-3 маркийн гар утас, эрэгтэй хүний мөнгөн бөгж алдагдсан авдраа уудалж үзтэл доторх эд зүйлийн онгичсон өлгүүрт байсан миний куртикны халаасанд байсан 9500 төгрөг алдагдсан байсан. Манай гэрээс 2018 оны 12 дугаар сарын үед миний хүүхдийн барьдаг дунд үеийн улаан өнгийн чулуун толгойтой, төмөр халбагатай мөнгөн нуухтай гартааман хөөрөг алдагдсан ... Би 2019 оны 03 дугаар сарын 09-нөөс 2019 оны 03 дугаар сарын 10-ны хооронд гэрээсээ хулгайд алдсан зүйл болох гар утас 2 , мөнгөн бөгж 1 ширхэг, олон үйдэлдтэй хутга, бэлэн 7200 төгрөг цагдаагийн газраас 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 21-27, 131-132/,

Хууль ёсны төлөөлөгч ... ... 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр намайг Цагдаагийн газраас дуудахаар нь очоод *******ыг айлаас эд зүйл хулгайлсныг мэдсэн. Тэгээд түүний гэрт тавьсан байсан гар утас, олон үйлдэлтэй хутга, мөнгөн бөгж, 8000 төгрөгийг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн тухайн айлаас нь хөөрөг алдагдсан гэсэн бөгөөд би *******аас асуухад тэрээр хөөргийг нь би хашааны тэнд нуусан байсан чинь дараа нь алга болчихсон байна гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/,

Гэрч Б.Бямбасүрэнгийн ... Уг хөөрөг нь манай төрсөн эгч Н.Амарбаясгалангийн түрүүчийн нөхөр Ц.Отгонбаяр ахын хөөрөг байгаа юм ... Би 2005-2012 он хүртэл эзэмшиж байгаад 2012 оны сар шинийн баяраар хүү Амарбаярт өгсөн юм ... Уг хөөрөг нь улаан өнгийн чулуун толгойтой, босоо судалтай сараал өнгийн гартаман хөөрөг байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 133-134/

Шинжээч эмч Л.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн ...******* гэх залуутай ярилцаж хөөрөгний шинж байдлын талаар асуухад чулуун толгойтой, гуулин хажтай, эцэг эхээс өвлөгдөж ирсэн бага гарын гартаман хөөрөг гэж хэлсэн. Би тухайн хөөрөгний чулуун толгойтой, гуулин хажтай, бага гарын гэх зэрэг шинж байдлыг нь үндэслээд, мөн өөрийн байгууллагын мэдээллийн сан руу орж хараад, үнэт эдлэл болон хөөрөг зардаг, авдаг хүмүүстэй холбогдож асууж судлаад 420,000 төгрөгөөр үнэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 137- 138/

Энх нахиа ХХК-ны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 124 дугаартай “...хулгайд алдагдсан эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь 520 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтооосон ... дүгнэлт /хх-ийн 40-41 /,

Өсвөр насны шүүгдэгч ******* 2019 оны 03 дугаар сарын 09-нөөс 2019 оны 03 дугаар сарын 10-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн З-ЗЗа тоотод оршин суух А Ууганбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нзвтэрч эд зүйл хулгайлан бусдад 528200 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Өсвөр насны шүүгдэгч *******т ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Уг гэмт хэргийн хохирогч Д.Ууганбаяр нь алдсан эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, өсвөр насны шүүгдэгч, түүний ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба өсвөр насны шүүгдэгч ******* хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. Өсвөр насны шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 528.000 төгрөгийг хохирогч Д.Ууганбаярт төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн айх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, өсвөр насны шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов. 6 Өсвөр насны шүүгдэгч *******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, өсвөр насны шүүгдэгчийн хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн болон ар гэрийн байдал, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан өсвөр насны шүүгдэгч *******т хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна. Өсвөр насны шүүгдэгч *******т хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч******* овогт*******гийи*******ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т хоёр / 2 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, жүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т оногдуулсан хоёр / 2 / жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар дахин багасгаж эдлэх ялыг нэг / 1 / жилийн хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т нэг / 1 / жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6 .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Баянхонгор аймаг дахь гэр бүл, залуучуудын газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д -т зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА,