| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07033/и |
| Дугаар | 5518 |
| Огноо | 2016-10-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 5518
|
|
|
|
| ||||||
|
|
|
| |||||||
|
|
| |||||||
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 3-00 тоотод байрлах, Өргөө 144 Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 9 тоотод оршин суух, регистрийн дугаар ШГ 52021060, Жамбын Мялхайд холбогдох
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 230 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Өргөө 144 Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Мялхай нь СӨХ-ийн төлбөрөө он жил дараалан төлөхгүй байгаа тул 2015 оны 12 сараас 2016 оны 9 дүгээр сарын СӨХ-ийн төлбөрт нийт 230 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Баяраа, хариуцагч Ж.Мялхай нарын байгуулсан эвлэрэлийн гэрээнд:СӨХ-ийн төлбөрийн 46 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 184 000 төгрөгийг хариуцагч Ж.Мялхай нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Өргөө144 Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч Ж.Мялхайд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 230 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ж.Мялхай дээрх төлбөрийн 46 000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл 186 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжэгч байгууллагад төлж барагдуулахаар талууд эвлэрэлийн гэрээ байгуулжээ.
Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7550 төгрөгийн 50 хувь болох 3775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 3775 төгрөгийг улсын орлогоос, 3775 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Өргөө144 Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжилсэн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 230 000 төгрөгөөс хариуцагч Ж.Мялхай 46 000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл 186 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Өргөө 144 Сууц Өмчлөгчдийн Холбоонд төлж барагдуулахаар зохигчид эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэг байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7550 төгрөгөөс 3775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 3775 төгрөгийг улсын орлогоос, 3775 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН