| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/06871/и |
| Дугаар | 5534 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 5534
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Хас банкны нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын гудамж Д-2 гудамж 87 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЧМ 68122264, Жамбалсамбуугийн Эрдэнэцэцэг
Хариуцагч:Баянгол дүүргийн 11 үгээр хороо, Хувьсгалчдын гудамж Д-2 гудамж 87 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар УШ 91111705, Эрдэнэцэцэгийн Амарбаясгалан нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 13 390 185 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч О.Билгүүн, хариуцагч Ж.Эрдэнэцэцэг, Э.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ж.Эрдэнэцэцэг 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Банктай 1480014611 дугаар зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 365 хоногт 30 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориүлалтаар авсан. Энэ гэрээнд Э.Амарбаясгалан хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон.2015 оны 11 сарын 06-ны өдөр 1480014611 дугаартай зээлийн гэрээнд талууд харилцан тохиролцон нэмэлт өөрчлөлт оруулсан.Энэхүү гэрээний нэмэлт өөрчлөлтийн үндсэн гэрээний дагуу олгосон зээлийг 11 700 000 төгрөгийн зээлд шилжүүлж үндсэн гэрээний дагуу 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болгохоор заасан хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болно гэж тусган зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөн, зээлийг шилжүүлэн бүртгэсэнтэй холбогдуулан зээлийн дансны дугаарыг 1480018054 тоот болгон өөрчилсөн.Зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 11-р хороо хувьсгалчид Д-2 гудамж 87 тоот 72 м.кв талбайтай хувийн сууц. Ү-2205032199, Баянгол дүүрэг, 11-р хороо хувьсгалчид Д-2 гудамж 87 тоот 697 м.кв талбайтай газар зэргийг барьцаалсан. Ж.Эрдэнэцэцэг гэрээний гол нөхцөл болох хавсрапт 1-ийн дагуу зээлийн гэрээний 3.2.1-т заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй боловч хугацаа сунгасан өдрөөс хойш зээлийн төлбөрөө хугацаандаа төлөлгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж байна. Ж.Эрдэнэцэцэгийг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа тсаар болон уулзаж мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх тапаар нрга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөхгүй, зээлийн гэрээний 3.2.1-д заасан үүргээ биелүүлэхгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ.1480014611 дугаар зээлийн гэрээний 5.1.1-д тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцапж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөр 13 390 185 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 11 500 төгрөг нийт 13 401 685 төгрөгийг Ж.Эрдэнцэцэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Э.Амарбаясгалан нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Билгүүн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нартай тохиролцож 13 401 185 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдрийн дотор 1 116 807 төгрөгөөр 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал сар бүр тогтмол төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Эрдэнэцэцэг, Э.Амарбаясгалан нар шүүх хурадаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч байгууллагад зээлийн үүргийн 13 401 185 төгрөгийг эвлэрлийн гэрээнд заасан нөхцлөөр төлөхөөр эвлэрч байна.Иймд эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк хариуцагч Ж.Эрдэнэцэцэг, Э.Амарбаясгалан нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13 401 185 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага 13 401 185 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрсөн байх ба 1 116 807 төгрөгийг сар бүрийн 15-ны дотор буюу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд графикийн дагуу төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан байх тул тэдний эвлэрэлийг батлах нь зүйтэй байна.
Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 958 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 112 479 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1.Хас банкны нэхэмжлэлийн шаардлагын 13 401 185 /арван гурван сая дөрвөн зуун нэг мянга нэг зуун наян таван/ төгрөгийг 1 116 807 төгрөгөөр сар бүрийн 15-ны өдрийн дотор буюу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар талууд эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 958 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 112 479 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН