| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07229/и |
| Дугаар | 5536 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 5536
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, РД:2576378, Скайтел ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр гудамж ДСАА ажилчдын байранд оршин суух, регистрийн дугаар ЧК 86082808, Жаргалсүрэнгийн Ундармаад холбогдох
Ярианы төлбөрийн үлдэгдэл 239 683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Ундармаа манай үйлчилгээг зөвшөөрч 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган гэрээг байгуулж дараа төлбөрт NICE үйлчилгээний 91950104 дугаарын эзэмшигч болсон ба 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ж.Ундармаад эзэмших эрхээ шилжүүлсэн. Ж.Ундармаа нь гэрээний үүргээ үл биелүүлэн 91950101 дугаарын 2015 оны 10 сарын байдлаарх төлбөр 234 183 төгрөгийг төлөхгүй байгаа тул үйлчилгээг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасны дагуу хаасан.Бид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна.Иймд Ундармаагаас төлбөрийн үлдэгдэл 234 183 төгрөг, нотариатын зардалд 5500 төгрөг нийт 239 683 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХКомпани хариуцагч Ж.Ундармаад холбогдуулан гэрээний үүрэгт 239 683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Скайтел ХХКомпани нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Ундармаад бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 39 683 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлсөн байх ба үлдэгдэл 200 000 төгрөгөөс 50 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 50 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 50 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр, 50 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрч гэрээ байгуулсан байна.
Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 841 төгрөгийн 50 хувь болох 3920 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 3920 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 3920 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Скайтел ХХКомпанийн У.Ундармаад холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 234 183 төгрөг гаргуулах тухай шаардлагаас хариуцагч Ж.Ундармаа 39 683 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлсөн байх ба үлдэгдэл 200 000 төгрөгөөс 50 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 50 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 50 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр, 50 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хэсэгчлэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 841 төгрөөөс 3920 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 3920 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн хариуцагчаас 3920 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН