Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 01058

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 17б-16 тоотод оршин суух Боржигон овгийн Бямбаахүүгийн Батбаяр /АЮ:8807047/

Хариуцагч:  Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Баруун задгайн 8-5 тоотод оршин суух Чонос овгийн Батсүхийн Бямбасүрэн /ФЖ:65031306/

Хариуцагч:  Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Баруун задгайн 8-5 тоотод оршин суух Боржигон овгийн Биндэръяагийн Дашзэвэг /ХА:69080672 /

6 091 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Б.Бямбасүрэн нь 3 692 000 төгрөг 2016 оны 03 дугаар сарын 16-нд зээлийн гэрээ үйлдэн нотариатаар баталгаажуулан зээлсэн боловч зээлээ төлөхгүй өдийг хүрлээ. Зээлүүлсэн мөнгөө удаа дараа нэхэж уулзсан бөгөөд уулзах болгонд “одоо өгч чадахгүй, чаддаг юм бол аваарай, хэлдэг газар нь хэл” гэх  мэтчилэн зүй бус хандлага гаргаж, нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй тул доорх мөнгөн дүнг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Үндсэн төлбөр 3 692 000 төгрөг, хүү 369 200 төгрөг, алданги 2 030 600 төгрөг нийт 6 091 800 төгрөг гэжээ.

 

      Хариуцагч Б.Бямбасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2016 оны 03 дугаар сарын 16-нд манай нөхөр Дашзэвэг нь зар дээрээс зээл чөлөөлөх хүн олчихлоо гэж хэлээд тэр хүнтэйгээ ярилцаад Капитал банкны тэтгэвэрийн үлдэгдэл 3 692 000 төгрөгийг миний зээлийн данс руу хийлгэсэн. Би элэг муутай болохоор жил болгон тэтгэвэрийн зээл авч эмчилгээндээ зориулдаг. Тухайн үед Капитал банк ямар ч зээл олгохгүй байсан учир Хаан банкнаас 24 сарын зээл авч эмчилгээндээ хэрэглэхийн тулд шилжүүлсэн. Ингээд хоёр өдрийн 0.5 хувийн хүүтэй өдөрт нь зээл аваад буцааж олгох зорилготой ямар ч барьцаагүйгээр тохирсон байсан. Хаан банкнаас зээл авч болох уу гэж асуутал болно гэж теллер хүүхэн хэлсэн. Тэгээд 24 сараар зээл автал миний тэтгэвэрийн зээлийн бүх мөнгийг Хаан банк танай хашаа байшинг авсан Бямбацогт, Эрдэнэчимэг нар зээлээ төлөхгүй байгаа урчаас таны тэтгэвэрийг суутгаж авлаа гээд бүх мөнгийг маань суутгасан. Уг зээл нь манай нөхөр ногооны зээл үл хөдлөхөө барьцаалж авсан байсан. Тэгээд уг хашаа байшинг Бямбацогт Эрдэнэчимэг нар бид сар болгон төлбөрийг хийнэ, танай хашаа байшинг авъя гэсэн. Ингээд Хаан банктай ярилцаад тохирсон байсан. Энэ байдлаар Батбаярт мөнгийг нь буцааж өгөөгүй. Батбаяр манай нөхөр бид хоёртой цуг явж байсан болохоор бүгдийг мэдэж байгаа. Ингээд бид хоёрыг өндөр хүүтэй мөнгөөр дарамтанд оруулж нотариатч дээр хүчээр дагуулан очиж гэрээ хийсэн. Манай нөхөр бид гурав ярилцаж тохироод Хаан банкнаас үл хөдлөхийн гэрчилгээ аваад хашаа байшингаа зараад төлөхөөр тохирсон. Нөхөр хот явж гэрчилгээнүүдээ Хаан банкнаас авчраад мэдээллийн бирж телевизэд зар өгсөн. Ингээд хэд хонотол Батбаяр бид хоёр луу утсаар загаж хугацаа заан дарамталж өндөр хүүтэйгээр мөнгөө нэхэж нэг бол хашаа байшингаа миний нэр болго гэж шаардсан. Аргагүй байдалд орсон бид хоёр 10 гаруй сая төгрөгийн үнэтэй хашаа байшингаа 3 692 000 мянган төгрөгөөр хүнд өгчих хэцүү байсан тул зөрүүд нь 2 500 000 төгрөг өг тэгвэл бид хоёр хашаа байшингаа нэр дээр чинь болгож өгье гэж хэлсэн. Гэтэл Батбаяр за тэгье та хоёр үл хөдлөхөө аваад эхлээд нэр дээрээ болгоё тэгээд зөрүү мөнгийг чинь өгнө гэсэн тэгэхээр нь бид хоёр эхлээд мөнгөө өг тэгээд нэр дээр чинь болгоод өгье гэж хэлсэн. Бид хэд маргалдаж Батбаяр хэрвээ ингээд байвал би танил тал ихтэй манай ах газрын албанд ажилладаг, хүчээр нэр дээрээ болгож авна гэсэн. Гэтэл тэгж хэлэхээр нь дургүй хүрээд чи чаддаг юм бол тэгээд ав гэж хэлсэн. Бид хоёр төлөхгүй гэж ерөөсөө хэлээгүй, тэтгэвэрээс өөр орлогогүй бид хоёр хашаа байшингаа зарж байж төлнө. Төлөхдөө 3 692 000 төгрөгийг төлнө. Хэрвээ хашаа байшиг маань авна гэвэл зөрүүг авч байж хашаа байшингаа өгнө . Бид хоёрт төлөх чадвар байхгүй гэжээ.

      Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Орхон аймгийн Жаргалант сум Улаантолгой баг, 13-04 тоотод байрлах 2 562м2 талбайтай Г-2102000052 дугаартай газар, 35м2 талбайтай Ү-2102000062 дугаартай амины орон сууц зориулалттай байшинг 6 091 800 төгрөгийн зээлэнд Б.Батбаярын өмчлөлд шилжүүлнэ. Бямбасүрэн, Дашзэвэг нар нь Б.Батбаярт төлөх ёстой 6 091 800 төгрөгийн өр төлбөргүй болно. Зөрүү авахгүй. Цаашид энэ асуудлаар шүүхэд гомдол гаргахгүй гэжээ.

 

       ҮНДЭСЛЭХ нь:

          

Нэхэмжлэгч Б.Батбаяр нь хариуцагч  Б.Дашзэвэг, Б.Бямбасүрэн нарт холбогдуулан 6 091 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зохигчид нь Орхон аймгийн Жаргалант сум Улаантолгой баг, 13-04 тоотод байрлах 2 562м2 талбайтай Г-2102000052 дугаартай газар, 35м2 талбайтай Ү-2102000062 дугаартай амины орон сууц зориулалттай байшинг 6 091 800 төгрөгийн зээлэнд Б.Батбаярын өмчлөлд шилжүүлэх, зөрүү авахгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчидын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Зохигчдын хэн аль нь шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч эвлэрлийн гэрээ байгуулан хуралд байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас 56 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 112 500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

          

1. Нэхэмжлэгч Б.Батбаярын 6 091 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Бямбасүрэн, Б.Дашзэвэг нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, өөрсдийн өмчлөлийн Орхон аймгийн Жаргалант сум Улаантолгой баг тасаг 13-04 тоотод байрлах 2 562м2 талбайтай Г-2102000052 бүртгэлийн дугаартай газар, 35м2 талбайтай Ү-2102000062 бүртгэлийн дугаартай амины орон сууцны зориулалттай байшинг нэхэмжлэгч Б.Батбаярын өмчлөлд шилжүүлэхээр зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын  эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч нараас  56 250 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Б.Батбаярт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

         ШҮҮГЧ                                 Л.АРИУНЦЭЦЭГ