Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 01059

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-2-45 тоотод оршин суух Оргил овогт Банзрагчийн Дайриймаа /ФБ:68031823 /

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Дайриймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Дайриймаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Банзрагч овогтой Дайриймаа нь 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт профилактари  сувилалд зөөгчөөр 1992 оноос тогоочоор одоог хүртэл 31 жил 7 сар ажиллаж байна. Миний ажилд орсон тушаал хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн боловч 1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэж буруу бичигдсэн байна. Үүнийг залруулж өгнө үү. Мөн Орхон аймгийн архивт болон Уулын баяжуулах үйлдвэрийн архивт орсон тушаал байхгүй байгаа тул ажилласан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Оргил овогт Банзрагчийн Дайриймаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Б.Дайриймаа нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн профилактори  сувилалд 1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл зөөгчөөр, 1990 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бэлтгэгч тогоочоор, 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл тогоочоор ажиллаж байгаа болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрдэнэт сувилалын цогцолборын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 157 дугаартай албан тоот, Орхон аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 152 дугаартай лавлагаа, гэрч Д.Тогосоо, Д.Хасаа, Г.Лхагважавын тодорхойлолтууд, гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 503 дугаартай лавлагаа, хүсэлт гаргагчийн фото зурагууд, Б.Дайриймаагийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тус тус батлагдаж байна.

Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тогтоох боломжтой байна.

Иймд Оргил овогт Банзрагчийн Дайриймааг Монгол Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн профилактори  сувилалд 1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл зөөгчөөр, 1990 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бэлтгэгч тогоочоор, 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Оргил овогт Банзрагчийн Дайриймааг Монгол Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн профилактори  сувилалд 1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл зөөгчөөр, 1990 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бэлтгэгч тогоочоор, 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Дайриймаагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

    ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ