Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 01060

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 27-28 тоотод оршин суух Ахтай овогт Хадасын Миша /ФБ:61013006/

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Миша, гэрч З.Мухамед, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.Миша нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Хадас овогтой Миша 1980 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн ноос угаах үйлдвэрт ажиллаж байгаад 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс аймгийн Прокурорын газарт бичээчээр 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. 1983 оны 09 дүгээр сард нөхрөө дагаж Эрдэнэт хотод шилжиж ирж, 1983 онд Хүнсний комбинатын курс төгсөж савлах цехэд ажилласан юм. Дараа нь 1984 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс Эрдэнэт хотын 4-р арван жилийн сургуульд 1990 он хүртэл ажиллаж байгаад үргэлжлүүлэн 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс нэгдсэн эмнэлгийн хороолол дахь салбарт үйлчлэгчээр томилогдон ажиллаж байгаад хүүхэд төрүүлэн 1994 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2 жилийн чөлөөгөөр гарсан юм. Иймд Баян-Өлгий аймгийн ноос угаах үйлдвэр болон прокурорын байгууллага Эрдэнэт хотын 4-р арван жилийн сургуульд ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ахтай овогт Хадасын Миша нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Х.Миша нь Баян-Өлгий аймгийн ноос угаах үйлдвэрт 1980 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бичээч, сантехникийн слесараар, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн прокурорын газарт бичээчээр, 1983 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Эрдэнэт хотын хүнсний комбинатын ажилчин бэлтгэх курст суралцаж, 1984 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын хүнсний комбинатын савлах цехэд ажилчнаар,1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын дөрөвдүгээр арван жилийн сургуульд цахилгаан хэмжүүрчнээр, 1988 оны 09 дүгээр сарын 01-нээс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын 15 дугаар цэцэрлэгт гал тогооны туслах ажилчин, асрагч багшаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 75 дугаартай архивын лавлагаа, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/137 дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн 037471 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Орхон аймгийн архивын тасгийн 2016 оны 07 сарын 21-ний өдрийн болон 2016 оны 09 сарын 01-ний өдрийн тодорхойлолт, 1988 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай болон 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаартай Эрдэнэт хотын 15-р цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийн 559264 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч З.Мухамедын шүүхэд мэдүүлсэн тайлбар, түүний 1977 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 208 дугаартай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурорын тушаалын хуулбар, Эрдэнэт хотын дөрөвдүгээр 10 жилийн сургуульд цахилгаан хэмжүүрчин албан тушаалд ажиллаж байсан Х.Мишагийн цалингийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тус тус батлагдаж байна.

Иймд Ахтай овогт Хадасын Мишаг Баян-Өлгий аймгийн ноос угаах үйлдвэрт 1980 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бичээч, сантехникийн слесараар, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн прокурорын газарт бичээчээр, 1983 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Эрдэнэт хотын хүнсний комбинатын ажилчин бэлтгэх курст суралцаж, 1984 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын хүнсний комбинатын савлах цехэд ажилчнаар,1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын дөрөвдүгээр арван жилийн сургуульд цахилгаан хэмжүүрчнээр, 1988 оны 09 дүгээр сарын 01-нээс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын 15 дугаар цэцэрлэгт гал тогооны туслах ажилчин, асрагч багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ахтай овогт Хадасын Мишаг Баян-Өлгий аймгийн ноос угаах үйлдвэрт 1980 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бичээч, сантехникийн слесараар, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн прокурорын газарт бичээчээр, 1983 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Эрдэнэт хотын хүнсний комбинатын ажилчин бэлтгэх курст суралцаж, 1984 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын хүнсний комбинатын савлах цехэд ажилчнаар,1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын дөрөвдүгээр арван жилийн сургуульд цахилгаан хэмжүүрчнээр, 1988 оны 09 дүгээр сарын 01-нээс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын 15 дугаар цэцэрлэгт гал тогооны туслах ажилчин, асрагч багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х.Мишагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

    ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ