| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0361/Э |
| Дугаар | 371 |
| Огноо | 2019-10-15 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 371
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт О овогт М.М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918000000416 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 08 сарын сарын 05-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Өег гурил” ХХК-д ачигч, савлагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, .......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт М.М,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.М нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “ОК-88” гэх нэртэй караоке баарны зүүн хойд талд иргэн Н.М гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бага хэмжээний буюу 55.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Н.М “...Цуг гарсан нэг залуу нь миний цүнхийг шүүрээд зугтаагаад яваад өгсөн. би араас нь дагаж гүйгээд гүйцээгүй. Тэгээд эргээд нөгөө караоке дээрээ иртэл манай найз О гэрлүүгээ яваад өгчихсөн байсан тул тооцоо хийх гээд үлдсэн нөгөө залууг нь байж байхаар нь би нөгөө залууд “найз чинь миний цүнхийг аваад зугтаачихлаа, найзыгаа олж өг” гээд цагдаа дээр дагуулж ирсэн ...Хүний юмыг булааж дээрэмдээд зугтааж байгаа нь их муухай санагдсан. Би эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан учир гомдол санал гэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10/,
Гэрч Э.Н “...Мөрөнбаяр нөгөө хоёр хүүхэнтэй гараад би тооцоо хийгээд сууж байтал Нараа гэдэг хүүхэн орж ирээд “танай найз миний цүнхийг шүүрээд зугтчихлаа” гээд би хамт гараад хартал байхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Гэрч М.Н “...Манай нөхөр М хашаан дотор согтуу унтаж байсан ба хажууд нь улаан эрээн өнгийн торон цүнх байхаар нь онгойлгоод үзэхэд саарал өнгийн хэтэвчинд Н гэсэн нэртэй эмэгтэй хүний иргэний үнэмлэх өөр эд зүйлс байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн “...дөрвөлжин шоотой хүрэн улаан өнгийн даавуун гар цүнх 1 ширхэг, бор өнгийн түрийвч 1 ширхэг, бор өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, Нокиа маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэ нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 55,000 төгрөг байна” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4/ болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Б.Н эд зүйлээ буцаан авсан, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч анх удаа хорих ял оногдуулж болох хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД