Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 218

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 93 дугаар магадлалд: “Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.О-д Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТЦЭРЭН                     

                                    ШҮҮГЧ                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН