| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2015/00613/И |
| Дугаар | 01071 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 01071
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Завхан аймаг Улиастай сум Цэцэрлэг хэсгийн 2-р гудамжны 2 тоотод оршин суух Тайжтан овогт Жамганы Отгон /ИЭ:76061206/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 6-31 тоотод оршин суух Боржигон овогт Намсрайн Баяртогтох /ИЭ:70091114/
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Н.Баяртогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Отгон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Отгон миний бие Н.Баяртогтохтой гэр бүл болж 7 жил амьдарч байхдаа охин Хонгорзул, Алтанзул нарыг төрүүлсэн. Бид гэр бүлийн хоорондох харилцаандаа маргаантай амьдарсан учраас 10 жил тус тусдаа амьдарч байна. Иймээс бидний гэр бүлийг цуцалж, 2 охины тэмгэмжийг олгож өгч тусална уу гэжээ.
Хариуцагч Н.Баяртогтох шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Отгонтой 1997 онд Завхан аймгийн Цагаанчулуут суманд гэр бүл болсон. Том охин Б.Хонгорзул нь 2002 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага охин Б.Алтанзул нь 2004 оны 05 дугаар сарын 28-нд Завхан аймагт төрсөн. Отгон надаас саллаа гээд охидоо орхин явсан. Би 2 хүүхдээ нэг жил гаран өсгөж тэжээгээд байж байхад жилийн дараа Отгон намайг гэртээ байхгүй байхад гэрээс 2 хүүхдийг аваад явсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Отгон хүүхдүүдийг маань надтай уулзуулахгүй олон жил болгосон. Би хүүхдүүдтэйгээ уулзахаар Завхан руу очиж байсан. Одоо хүнтэй суугаад 3 хүүхэдтэй болсон. Би хүүхдүүдээ авч өсгөхийг хүсэж байна. Миний суусан хүн 2 хүүхдийг чинь авч өсгөхөд татгалзах зүйлгүй гэсэн. Отгонтой гэр бүл болсоноос хойш бидний хооронд ямар нэгэн маргаан гарч байгаагүй ба өөрөө л хүүхдүүдийг надад үлдээгээд өртэй хүнтэй суухгүй гээд яваад өгсөн шүү дээ. Би хүүхдүүдээ сайн харж хандаад жил гаран болж байхад хүүхдүүдийг хулгайлаад аваад явсан. Энэ хугацаанд миний хүүхдүүд намайг мэдэхгүй өсөж байгаад ээж нь буруутай гэж бодож байгаа гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Отгон нь хариуцагч Н.Баяртогтоход холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 1997 онд танилцан хамтран амьдарч, 1997 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгсдийн дундаас 2002 оны 05 дугаар сарын 22-ны өдөр охин Баяртогтохын Хонгорзул, 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдөр охин Баяртогтохын Алтанзул нар төрж, эрүүл өсөж байгаа болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Завхан аймгийн Улиастай сумын Бүрэн дунд 4-р сургуулийн тодорхойлолтоор тус тус батлагдаж байна.
Зохигчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2006 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч хамтран амьдрагчтай болж гэр бүлийн өөр харилцаатай болсон, хэн аль нь гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байгаа төдийгүй тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч үр дүнд хүрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан зохигчдод эвлэрүүлэх хугацаа тогтоохгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Насанд хүрээгүй хүүхдүүдийн халамж анхаарал, ээнэгшин дассан ахуй нөхцөл, ёс суртахууны байдал, өөрсдийн санал, шинжээчийн дүгнэлтийг тус тус харгалзан охин Б.Алтанзул, охин Б.Хонгорзул нарыг эх Ж.Отгоны асрамжид үлдээж, эцэг Н.Баяртогтохоос хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нэхэмжлэгч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн эзгүйд хурлыг үргэлжлүүлэх боломжтой гэсэн тул нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баяртогтохоос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Отгонд олгож, тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэмжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 146 600 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ