Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 01072

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2016/01072

Орхон аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5-6-22 тоотод оршин суух Бат-Эрдэний Батсайхан /ГЮ 90103157/

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 5-18-71 тоотод оршин суух, Батцэрэнгийн Ариун-Эрдэнэ /ФБ 80062773

            12.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Ариун-Эрдэнээс 12.000.000 төгрөг нэхэмжилж байна. Харилцан тохиролцсоны үндсэн дээр 2016 оны 06 сарын 06-ны өдрөс 2016 оны 07 сарын 06-ны өдөр хүртэл төлж барагдуулна гэсэн. Иргэний хуулийн 281, 282 дугаар заалтыг үндэслэн зээлийн гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан билээ. Б.Ариун-Эрдэнэ тухайн гэрээний заасан хугацаанд гэрээнд тусгасан мөнгөн дүнг төлж барагдуулаагүй тул миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч Н.Батсайхан нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Бат-Эрдэнэ овогтой Батсайхан миний бие Батцэрэнгийн Ариун-Эрдэнээс нэхэмжилсэн 12 000 000 төгрөгийг буцаан авсан тул миний бие гомдолгүй болсон өргөдөлөө буцаан татаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Батсайхан нь 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэгч Н.Батсайхан нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1,123.2-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Б.Ариун-Эрдэнэд холбогдуулан 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Н.Батсайхан нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 206 950 төгрөгийн 50 хувь болох 103 475 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Батсайханд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

           ШҮҮГЧ                                          Л.АРИУНЦЭЦЭГ