Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/01070

 

 

******* ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/02035 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК, ******* нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 307,620,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн төлбөр 85,980,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , хариуцагч ******* , хариуцагч нарын өмгөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Би ******* , түүний нөхөр ******* нартай гэр бүлийн найз нөхдийн холбоотой бөгөөд 2018 онд ******* , ******* нар нь ...өөрсдийн ******* ХХК-аар ******* ТӨҮГ-тай гэрээ байгуулж хөдөлгүүрийн филтер /тосны шүүр/ нийлүүлэхээр болчихлоо, өөрсдийн хөрөнгөөр бараагаа авах тул өмнө нь мөнгө хэрэгтэй байна, ******* т нэг нугалж нийлүүлнэ. Яаралтай мөнгө зээлээч бараагаа нийлүүлээд хүүтэй нь буцаагаад өгье гэсэн бөгөөд ******* ТӨҮГ-тай байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээ харуулсан.

1.2. ******* , ******* нарыг таньдаг байсан болохоор итгэж найдан банк бус санхүүгийн байгууллага, хувь хүмүүсээс боломжтой бүхий л байдлаар мөнгө зээлж, 2018 онд анх 20,500,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэ мэтчилэн энд тэндээс тендер авах гэж байна, энийг авчихвал нөгөө зээлсэн мөнгөтэйгөө цуг буцааж өгнө, одоо яг баталгаатай, дараагийн гэрээ байгуулж байна, бараа татах мөнгө зээлээч, гаалийн мөнгө олж өгөөч гэж удаа дараа мөнгө зээлж авсан боловч тохирсон хугацаанд буцаан төлөөгүй.

1.3. Ийнхүү мөнгө зээлсээр хамгийн эцсийн байдлаар 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г байгуулж, надаас зээлсэн нийт өр төлбөр болон өмнө зээлсэн өр төлбөрийн хүү, алданги зэрэг хуримтлагдан 435,000,000 төгрөг болсныг хоёр талаас тооцоо нийлж, тухайн гэрээний хавсралт 1, 2-р дэлгэрэнгүй байдлаар баталгаажуулсан. Тухайн гэрээгээр зээлийн өр төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гурав хуваан бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон бөгөөд дээрх гэрээнээс хойш хариуцагч нар нь нийт 127,300,000 төгрөгийн төлөлт хийсэн, 307,700,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

1.4. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г үндэслэн тодорхойлсон бөгөөд энэхүү гэрээ нь талуудын хооронд өмнө баталгаажуулж байсан 13 ширхэг зээлийн гэрээний өр төлбөрийг дахин баталгаажуулж, тооцоо нийлсэн агуулга бүхий гэрээ юм.

1.5. Харин тус гэрээний хавсралтад заасан үр ашгийн тооцоо гэж 127,038,710 төгрөг гэж оруулсан үндэслэл нь нэхэмжлэгч нь хариуцагч нарт 2018 онд банк бус санхүүгийн байгууллагаас өөрийн нэр дээр зээл гарган өгч түүний өр төлбөрийг хариуцагч нар биелүүлээгүйн улмаас өөр банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас зээл авч төлсөөр тус харилцаа үргэлжилж байсан. Өөрөөр хэлбэл, дээрх 13 ширхэг зээлийн харилцаанаас нэхэмжлэгч нэг ч төгрөгийг хувьдаа авч ашиглаагүй, харин тус мөнгөний асуудлаас болж сэтгэл санаа, нэр хүнд, эрүүл мэндээрээ өнөөдрийг хүртэл хохирсоор ирсэн энэхүү нөхцөл байдлыг хэлж тайлбарлан, хариуцагч бас ойлгож, Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г байгуулахдаа 127,038,710 төгрөгийн ашгийг өгөхөөр харилцан баталгаажуулсан болно. Тус 127,038,710 төгрөгийн дүнг дээрх гэрээний хавсралт 2-т зааснаар тооцоолон гаргасан буюу 2018-2019 онуудад байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ-ний үнийн дүнгээс зардлаа хасаж ашгийг хуваахаар тооцоолсон байдаг.

1.6. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3-т Талууд гэрээний үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлнэ гэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заасан. Гэвч хариуцагч нар нь дээрх өр төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулах талаар тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй, өр төлбөрийг төлөх талаар идэвх санаачилга гаргахгүй өнөөдрийг хүрсэн тул хариуцагч ******* , ******* ХХК ******* с зээлийн өр төлбөр 307,620,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Бид ******* ХХК-аараа ******* ТӨҮГ-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, хөдөлгүүрийн тосны шүүр, ган хуудас төмөр, галд тэсвэртэй тоосго нийлүүлэхээр болсон бөгөөд гэрээний дагуу урьдчилгаа төлбөр авахгүйгээр бараа материалуудыг нийлүүлж, тооцоо нийлсний дараа төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцсон байсан. Бидэнд гаалийн албан татвар төлөх, тээврийн зардал гэх мэт нэмэлт зардлууд шаардагдсан тул танил ******* болон түүний нөхөр ******* нартай уулзаж, богино хугацаатайгаар, мөнгө зээлэхээр болсон.

2.2. Ийнхүү 2018-2019 оны хооронд 7 удаагийн давтамжтайгаар нийт 125,500,000 төгрөг, 2021 онд 1 удаа 1,000,000 төгрөг, нийт 126,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн хүлээн авсан ба бичгээр гэрээ байгуулаагүй. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс бидэнд зээлдүүлсэн мөнгийг бусдаас зээлж авсан байсан, та нарын төлсөн төлбөр үндсэн зээлд биш хүүд тооцсон учир тэр хүмүүст үзүүлж зээлээ буцааж төлөх хугацааг сунгах хэрэгтэй байна гэж тайлбарлаж 01-13 тоот зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зуруулсны эцэст 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн огноотой Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г бэлтгэн ирж тус гэрээг албажуулах шаардлагатай байна, өөр зориулалтаар ашиглахгүй гээд гарын үсэг зурж, тамга дарахыг шаардсаны дагуу бидний зүгээс өөр зүйлд ашиглахгүй гэх амлалтыг нь авсны үндсэн дээр гарын үсэг зурж, компанийн тамгыг дарж өгсөн.

2.3. Үүнийг нотлох баримт нь уг гэрээний хавсралтад дурдсан 01-13 хүртэл дугаартай зээлийн гэрээнүүдийг үндэслэн тооцооллыг хийсэн байх боловч уг гэрээнүүдэд ******* ХХК-ийн захирлын гарын үсэг болон тамга дарагдаагүй, мөнгө зээлдүүлсэн цаг хугацаатай таарахгүй байгаагаас харж болно.

2.4. Бид ******* ТӨҮГ-аас гэрээний дагуу мөнгө орж ирэхгүй байснаас шалтгаалан харилцан тохиролцсоны дагуу мөнгөө богино хугацаанд буцаан өгч чадаагүй асуудал байгаа боловч бага багаар цувуулан өгсөөр байсан ба 2018 онд 2,300,000 төгрөгийг дансаар, 2019 онд 13,130,000 төгрөгийг дансаар, 5,000,000 төгрөгийг бэлнээр, 2020 онд 50,900,000 төгрөгийг дансаар, 61,500,000 төгрөгийг бэлнээр, 2021 онд 18,800,000 төгрөг дансаар, 77,200,000 төгрөгийг бэлнээр, 2022 онд 15,980,000 төгрөгийг дансаар, 45,000,000 төгрөгийг бэлнээр, 2023 онд 8,650,000 төгрөг дансаар, нийт 298,460,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн өгсөн.

2.5. Мөн бидний хооронд Иргэний хуульд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэнээс хамтран ажиллах байдлаар үр шим, ашгаас хувь өгөхөөр ярилцсан зүйл байхгүй байхад ямар шалтгаанаар мөнгө зээлснийхээ төлөө ашиг орлогоосоо хувь өгөх ёстой гэж үзэж гэрээнд тусгасан нь ойлгомжгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г үндэслэн биднээс 307,620,000 төгрөгийг нэхэмжилж байх ба уг гэрээ нь 2 талын хүсэл зоригийг илэрхийлээгүй, бодит байдалд нийцэхгүй, бичгээр гэрээ байгуулж, өндөр хүүтэй мөнгө авсан мэтээр дүр үзүүлэх замаар байгуулсан хууль бус хэлцэл тул түүнийг үндэслэл болгон төлбөр нэхэмжлэх эрхгүй юм.

3.2. Учир нь хариуцагч нар нь нэхэмжлэгч ******* болон түүний нөхөр ******* ******* с 2018-2019 оны хооронд нийт 126,500,000 төгрөгийг зээлж авч байсан ба 2018-2023 оны хооронд нийт 298,460,000 төгрөгийг дансаар болон бэлнээр төлсөн.

3.3. Анх зээл авах болсон үндэслэл нь ******* ХХК-аараа ******* ТӨҮГ-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан бараа нийлүүлэх болсонтой холбоотойгоор мөнгө хэрэгтэй болсон танил ******* болон түүний нөхөр ******* нартай уулзаж, богино хугацаатайгаар, мөнгө зээлэхээр болж, бичгээр гэрээ байгуулалгүй амаар харилцан тохиролцож 2018-2019 оны хооронд 7 удаагийн давтамжтайгаар нийт 125,500,000 төгрөг, 2021 онд 1 удаа 1,000,000 төгрөг, нийт 126,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн хүлээн авсан.

3.4. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ болон уг гэрээний хавсралтад дурдсан 01-13 хүртэл дугаартай зээлийн гэрээнүүдийг бүгдийг нь нэг өдөр бэлтгэн ирж, нөхрийн бие өвдсөн эмчилгээний мөнгө төгрөг хэрэгтэй байна, мөн бусдаас зээл авсан, мөнгөө буцаан төлж чадахгүй байгаа тул надаас авлагатай гэж үзүүлж, хугацаа авах шаардлагатай байна гэж гуйсан тул бидний зүгээс тус болох үүднээс өөр зүйлд ашиглахгүй гэдэг амлалтыг нь авсны үндсэн дээр, бүгдийг нь нэг өдөр бөөнд нь, зөвхөн ******* гарын үсэг зурж өгсөн. Гэтэл биднийг хуурч мэхлэн дээрх дүр үзүүлсэн хэлцэлд гарын үсэг зуруулсан баримтыг үндэслэн төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

3.5. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-ний хавсралтад Зээлийн гэрээ №01-13 гэх жагсаалтыг үйлдэж, огт байгуулагдаагүй, огт аваагүй мөнгөн дүнгүүдийг хаанаас, юуг үндэслэж, хэрхэн тооцсон нь ойлгомжгүй баримтыг үйлдэж гарын үсэг зуруулсан. Мөн гэрээний хавсралтад ашиг, шимтгэл, үр ашиг зэрэг бидний хооронд бичгээр ч, амаар ч ярилцаж тохиролцож байгаагүй, ойлгомжгүй зүйлүүдэд тодорхой мөнгөн дүнгүүдийг тооцож оруулан өр төлбөр үүсгэж, 3-33 сарын хугацаанд, 3-20 хүртэл хувиар хүү тооцохоор оруулсан зэрэг нь хууль зөрчиж байна.

3.6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж, мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж тус тус заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, бид анх 2018, 2019 онд бичгээр гэрээ байгуулалгүйгээр амаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан тул ийнхүү олон сараар, дээрх дүн бүхий хүү тооцож авах эрх нэхэмжлэгчид үүсээгүй.

3.7. Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна. Түүнчлэн хариуцагч бидний хувьд анх нэхэмжлэгчтэй амаар ярилцаж тохиролцон мөнгө зээлж, буцааж тодорхой хувиар төлбөр нэмж төлөхөөр ярьсны дагуу нийт 126,500,000 төгрөгийн зээл авч, буцаагаад од******* н байдлаар 298,460,000 төгрөгийг төлсөн, бидний зүгээс ямар ч үндэслэлгүйгээр, нэхэмжлэгчийн худал үгэнд хууртаж, илүү 171,960,000 төгрөгийг төлсөн байх тул илүү төлсөн төлбөрөө буцаан шаардаж байна.

3.8. Бид нэхэмжлэгчтэй анх амаар ярилцаж тохиролцон зээлсэн мөнгийг богино хугацаанд буцааж төлөх, тодорхой хувиар өсгөж өгөхөөр болсон тул нийт зээлсэн төлбөр болох 126,500,000 төгрөг дээр нэмж илүү төлсөн төлбөрийн 50 хувийг үлдээж, түүнтэй маргахгүй.

3.9. Иймд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн төлбөр 85,980,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

4.1. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэг талаас иргэн ******* , нөгөө талаас ******* ХХК болон ******* нар нь Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г талуудын хооронд үүссэн өр төлбөрийг гэрээ байгуулах үеийн цаг хугацаагаар тасалбар болгон, нийт үнийн дүнг 435,000,000 төгрөг байхаар баталгаажуулан тус төлбөрийг гэрээний 1.2-т заасны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн, хуваан төлж барагдуулах үндсэн нөхцөлтэй байгуулсан.

4.2. Дээр дурсан Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ-г талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцон тодорхойлж, түүний үр дүнд бий болох үр дагаврыг ухамсарлаж, хүлээн зөвшөөрч өөрсдийн гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулан, өөрсдийн биеэр нотариат дээр гэрээний үнэн зөвийг гэрчлүүлсэн байдал нь хэлцэлд тавигдах хуулийн хүчин төгөлдөр байдлыг хангаж байгаа бөгөөд эдгээрийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

4.3. Мөн гэрээний хавсралт 1, 2-оор талуудын хооронд үүссэн байсан өр төлбөрийг үнийн дүн, хүү төлөх хугацаа, сард тооцогдож байгаа хүүгийн төлбөр, хариуцагч талаас төлсөн дүн, үлдэгдэл төлбөрийг баталгаажуулан нийт үнийн дүнг тодорхойлсон ба хариуцагч нь гэрээний хавсралтаар баталгаажуулсан 13 удаагийн зээлийн гэрээнүүдэд компаниас гарын үсэг зурагдаагүй гэх бодит байдалд нийцэхгүй тайлбарыг нэхэмжлэлдээ дурдсан байгаа нь үндэслэлгүй болох нь хариуцагч 2 этгээд хоёул тус гэрээнүүдэд гэрээ тус бүрийг байгуулах үед мөн л хүлээн зөвшөөрч, гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулан, хуулийн шаардлага хангасан байдлаар байгуулж байснаар тодорхой нотлогдоно.

4.4. Хариуцагч нар нь нэхэмжлэгч шүүхэд хандахаас өмнө өр төлбөрийг хүлээн зөвшөөрч үүнийгээ ч бичгэн хэлбэрт оруулан баталгаажуулан зохих төлөлтүүдийг хийж байсан атлаа шүүхэд маргаан үүсэхэд өмгөөлөгчөөс зөвлөгөө аван гэрээ байгуулах үеийн хүсэл зоригоо үндэслэлгүйгээр үгүйсгэж байгаад маш их гомдолтой байна. Тодруулбал, хариуцагч нар нь Төлбөр тооцоо нийлэх гэрээ-ний хавсралтад дурдсаны дагуу ******* ТӨҮГ-аас зарласан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ тендерт тэнцсэн, тендерийн дагуу хийгдэх худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэгдэх бүтээгдэхүүний захиалгыг өөрсдийн санхүүжилтээр хийдэг, гэхдээ яаралтай мөнгө хэрэгтэй байгаа учраас гуравдагч этгээдээс хамаагүй мөнгө зээлээд өгөөч, мэдээж банк бус санхүүгийн байгууллага, хувь хүн дурын хүнд хүүгүй мөнгийг зээлдүүлж, ашиглуулахгүйг ойлгож байгаа, мөнгө олдож байвал хэдэн хувийн хүүтэй ч байсан хамаагүй хүүг нь төлнө. Бид банкнаас зээлтэй байгаа мөн компани дээрээ зээл авчихвал тендерт оролцож чадахгүй учраас бусдаас мөнгө зээлж өгөөч гэдэг хүсэл зоригийг илэрхийлж байсан.

4.5. ******* нь ч ******* , хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал ******* нар нь гэрээний хавсралтад дурдсан ******* тэй байгуулсан гэрээнүүдийг харуулж, гэрээ хийгдсэн гэдэг итгэл үнэмшлийг төрүүлсэн учраас тухайн үедээ өөрөө дөнгөж төрсөн нялх биетэй, өөрийн гэсэн орлогогүй байсан атлаа хариуцагч нарт итгэн өөрийн ойр дотны найз нөхөд, өөрийн хувийн эд хөрөнгүүд болох автомашин, утасны дугаар зэргийг барьцаалан банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх газруудад барьцаалан зээл авсан өдрөө хариуцагч нарт шууд шилжүүлэн өгч байсан. Мөн ******* нь хариуцагч нарт өгсөн зээлүүд нь бусад этгээдээс дамжин зээлдэгдсэн, үүний үр дүнд хүү тооцогдож байгаа гэдгийг маш тодорхой мэдэж байсан.

4.6. Нэхэмжлэгчийн хувьд хүнд нөхцөл байдлыг туулсан байхад хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан мөнгөөр ажлаа аль дээр гүйцэтгээд гэрээ байгуулсан тухай бүрдээ гүйцэтгэлийн санхүүжилт болох 790,000,000 төгрөгийн төлбөрийг авч, хувьдаа ашиглаж, ашиг орлого олж эцэстээ өөрсдийнх нь үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөө хүнээр гаргуулж, бусад этгээдийн өмнө өр төлбөртэй үлдээж шүүхэд зээлийн гэрээ байгуулаагүй, хүүгүй байсан зэрэг ёс зүйгүй тайлбар өгч байна.

4.7. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн төлбөр 85,980,000 төгрөгийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

4.8. Энэхүү хуулийн зохицуулалтын дагуу гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд түүний үр дагавар нь тус хэлцэлтэй шууд хамааралтай буюу түүний үр дагавар болон тодорхойлогдох буюу Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ээр талууд өмнө үүссэн өр төлбөрийн асуудлыг л харилцан тохиролцон баталгаажуулан, тохирсон өр төлбөрийг төлөх хугацаа, журмыг тогтоосон. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар буцаан шаардаж буй 85,980,300 төгрөг нь хэрхэн тооцогдож байгаа бөгөөд хүчин төгөлдөр бус болгох гэрээтэй ямар хамааралтай нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа учраас уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бодит үндэслэлтэй гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

5.1. ******* ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* д холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцож буй ******* миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Тус маргаанд баримтаар авагдаж буй миний данснаас шилжсэн гэх 125,500,000 төгрөг нь миний өөрийн мөнгө, хөрөнгө биш бөгөөд тухайн үед болон одоо ч миний дансыг эхнэр ******* хамтдаа ашиглаж, хэрэглэдэг.

5.2. Миний дансаар орж гарсан мөнгөний талаар надад ямар нэг ашиг сонирхол байхгүй бөгөөд зарлага гарсантай холбогдуулан маргах зүйлгүй. Надад тийм хэмжээний мөнгө төгрөг байхгүй байсан. Мөн миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас удаан хугацааны туршид эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд гэр бүлийн мөнгө, санхүүг эхнэр эрхлэн зохицуулдаг, анхнаасаа хариуцан зохицуулж ирсэн.

5.3. Иймд миний данснаас шилжсэн гэх 125,500,000 төгрөгийн талаар миний зүгээс ямар нэг маргаан байхгүй болно гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

6.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК болон ******* ******* с 307,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ийн үндсэн нэхэмжлэл, хариуцагч ******* ХХК, ******* нарын 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн төлбөр 85,980,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,696,450 төгрөг, хариуцагчаас төлсөн 2,920,800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэд хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлийг хуульд зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж зохицуулсан тул иргэний эрх зүйн маргаанд нотлох үүргийн хуваарилалтаар зээл аваагүй гэж маргаж байгаа тал бус зээлийг шилжүүлэн өгсөн этгээд нь мөнгийг шилжүүлсэн гэдгээ нотлох үүрэгтэй.. гэж, ...Мөнгө шилжүүлсэн баримтад зээл гүйлгээний утгаар шилжүүлж байснаас гадна талууд зээлийн гэрээний харилцаа үүссэнтэй маргахгүй байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэж тохиролцсон үндэслэлээр амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зохицуулсан. Зохигч талуудын хооронд байгуулсан Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээнд зээлийн хүү 198,074,250 төгрөг, шимтгэл 2,803,000 төгрөг гэж тооцоо нийлсэн байх бөгөөд шүүх дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхгүйгээс гадна нэхэмжлэгч нь шимтгэл шаардах эрхгүй байна... гэж тус тус дүгнэж талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхгүй гэж тайлбарлажээ.

7.2. Хэргийн материалд авагдсан 13 ширхэг зээлийн гэрээнүүдийн огноогоор тухайн өдрөө мөнгөн дүн зээлдэгчийн харилцах данс руу ороогүй ч 7 удаагийн гүйлгээгээр зээлдэгчийн данс руу 126,500,000 төгрөгийн зээлийг шилжүүлсэн, зээлдэгч нарын өмнөөс банк бус санхүүгийн байгууллага руу 198,074,250 төгрөгийн хүү хуримтлуулж төлсөн, мөн банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахын тулд 2,803,000 төгрөгийн шимтгэл төлснийг баталгаажуулж, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан баримтаа хэргийн материалд хавсаргаж өгсөн. Түүнийгээ баталгаажуулж Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ хийгдсэн. Шүүх хуралдааны явцад ч зээлийг огноо зээл олгосон огноотой таарахгүй байгаа шалтгаанаа өмнө өгсөн байсан зээл олголтыг хожим баталгаажуулж гэрээ байгуулж байсан талаар тайлбарлаж байсан болно.

7.3. Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаар зөвлөмжид ...Зээлийн гэрээний талууд өмнө амаар байгуулсан гэрээг бичгэн хэлбэрт оруулах, өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах, эсхүл гэрээний үүргийг дахин баталгаажуулах ... эдгээр тохиолдол нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай харшлахгүй, гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэх байдал нь талуудын хооронд дахь зээлийн харилцааг бүхэлд нь үгүйсгэхгүй, зохигчдын тайлбар, хэргийн бусад баримт, талуудын мэтгэлцээнийг үндэслэн шаардах эрх үүссэн эсэхийг дүгнэнэ гэж тайлбарлажээ.

7.4. Хэрэгт авагдсан хариуцагч талын харилцах дансны хуулгаас харахад хариуцагч нь зээлийн хүү гэсэн утгаар зээлийн эргэн төлөлтийг хийж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс мөн зээлийн талаар шүүхэд тайлбар, үндэслэлээ тодорхой тайлбарласан хэдий ч шүүх шийдвэр гаргахдаа энэ үйл баримтад ямар дүгнэлт өгсөн нь тодорхойгүй огт дүгнэлт байхгүй байгаа нь шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьсан, хэргийн материалд авагдсан баримтыг тал бүрээс нь дүгнээгүй гэж үзэх үндэслэлийг төрүүлж байна.

7.5. ******* ийн хувьд хариуцагч нарт банк бус санхүүгийн байгууллагын байгууллагаас зээл авч өгөн бусдын өмнөөс үүргийн хариуцлагад орж, өөрийн бүхий л нөөц боломж ах, дүү, төрөл садангаас мөнгө асууж явсаар өнөөдрийн байдлаар бусдаас тусгаарлагдаж, найз нөхөд, төрөл садан маань байнга мөнгө гуйдаг хэмээн харилцаандаа хязгаарлалт тавьж байна. ******* нь шуналтайгаасаа болж үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа бус аргагүйн эрхэнд бусдаас авсан зээлийн хүүгийн дарамтад орсон учраас энэхүү мөнгийг нэхэмжилж байгаа болно.

7.6. ******* ийн хувьд дээрх өнгөрсөн хугацаанд хариуцагч ******* с авсан зээлийн эргэн төлөлтийг өр төлбөртэй банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлбөрийг төлөхөд зарцуулж урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр өдийг хүрээд одоо туйлдаа хүрээд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг тад бүрээс нь хянан үзэж өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан үндэслэлтэй дүгнэлт гаргахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна гэжээ.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* , хариуцагч нарын өмгөөлөгч ******* нарын гаргасан тайлбарын агуулга:

8.1. Хариуцагч нарын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн ба нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна.

8.2. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээ байгуулсанд маргадаггүй гэж байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байдаг. Энэ гэрээгээр хэрэгт авагдсан бичгээр байгуулсан 13 ширхэг зээлийн гэрээг үндэслэсэн ба энэ зээлийн гэрээгээр хариуцагч ******* с нэг ч төгрөг аваагүй. Харин он сар, үнийн дүн өөр гэрээгээр 7 удаагийн зээл авсан ба авсан зээлээ хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан байдаг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

8.3. Тухайн үйл баримтыг анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлтэй байна. Хариуцагч нар зээл авахдаа бичгээр гэрээ байгуулалгүй 126,500,000 төгрөгийг зээлж авсанд маргаагүй ба 13 ширхэг зээлийн гэрээнд заасан цаг хугацаанд, тухайн үнийн дүнгээр мөнгө зээлж авсан гэх үйл баримт тогтоогддоггүй.

8.4. Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээгээр ашиг, шимтгэл, хүү гэж тусгасныг нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хурал дээр хариуцагч нарт мөнгө зээлэхийн тулд бусдаас их хэмжээний зээл авсан ба буцааж хугацаанд нь төлбөрөө төлөөгүй учраас тухайн зээлд хүү, шимтгэл төлж хохирсон болон өөрсдийн гаргасан мөнгөн дүнг нэмж тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан гэж тайлбарладаг.

8.5. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нарт мөнгө зээлэхийн тулд бусад банк бус байгууллагаас мөнгө зээлсэн, хүү, шимтгэл төлсөн болон ******* ТӨҮГ-тай бараа нийлүүлэхээр байгуулсан хариуцагч нарын гэрээнээс ашиг хүртэх ёстой гэдэг үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй.

8.6. Хариуцагч нарын зүгээс 126,500,000 төгрөгийн зээл авсан үйл баримт дээр маргаагүй ба нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтаар 212,000,000 төгрөг, хариуцагч нарын гаргаж өгсөн тооцоогоор 298,000,000 төгрөгийн төлбөрийг барагдуулсан байдаг. Гэвч Иргэний хуульд гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү шаардах эрхгүй гэж хуульчилсан байдаг. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-ний үүрэгт 307,620,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн төлбөр 85,980,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ******* ы ******* тоот данснаас ******* тоот дансанд 10,000,000 төгрөгийг ******* аас зээл гэсэн утгатай шилжүүлсэн;

3.2. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ******* ийн ******* тоот данснаас ******* тоот дансанд 10,000,000 төгрөгийг ******* аас зээл гэсэн утгатай шилжүүлсэн;

3.3. 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ******* ы ******* тоот данснаас ******* тоот дансанд 500,000 төгрөгийг зээл гэсэн утгатай шилжүүлсэн;

3.4. 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ******* ы ******* тоот данснаас ******* тоот дансанд 3,000,000 төгрөгийг зээл гэсэн утгатай шилжүүлсэн;

3.5. 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ******* ийн ******* тоот данснаас ******* тоот дансанд 150,000 төгрөгийг ******* д ******* -с гэсэн утгатай шилжүүлсэн;

3.6. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ******* ы ******* тоот данснаас ******* тоот дансанд 40,000,000 төгрөгийг ******* -с зээл гэсэн утгатай шилжүүлсэн;

3.7. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ******* ы ******* тоот данснаас ******* тоот дансанд 13,000,000 төгрөгийг шилжүүлсэн;

3.8. 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ******* ы ******* тоот данснаас ******* ын эзэмшлийн ******* тоот дансанд 48,000,000 төгрөгийг шилжүүлэг гэсэн утгатай шилжүүлсэн;.

3.9. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ******* ийн ******* тоот данснаас ******* тоот дансанд 200,000 төгрөгийг ******* -с гэсэн утгатай шилжүүлсэн;

3.10. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ******* ийн ******* тоот данснаас ******* тоот дансанд 100,000 төгрөгийг ******* -д ******* -с гэсэн утгатай шилжүүлсэн;

3.11. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* ийн ******* тоот данснаас ******* тоот дансанд 4,000,000 төгрөгийг ******* д ******* , ******* -с гэсэн утгатай шилжүүлсэн;

3.12. 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* ы ******* тоот данснаас ******* тоот дансанд 9,000,000 төгрөгийг о гэсэн утгатай шилжүүлсэн;

3.13. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* ы ******* тоот данснаас ******* тоот дансанд 2,000,000 төгрөгийг о гэсэн утгатай шилжүүлсэн;

3.14. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* ийн ******* тоот данснаас ******* тоот дансанд 1,000,000 төгрөгийг ******* -д ******* -с гэсэн утгатай шилжүүлсэн;

3.15. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн огноотой, 01 дугаартай, ******* аас 20,500,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар ******* , ******* ХХК нарт зээлдүүлсэн гэх агуулгатай гэрээг талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан;

3.16. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн огноотой, 02 дугаартай, ******* аас 7,000,000 төгрөгийг хүүгүй, 3 сарын хугацаатайгаар ******* , ******* ХХК нарт зээлдүүлсэн гэх агуулгатай гэрээг талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан;

3.17. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн огноотой, 03 дугаартай, ******* аас 15,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар ******* , ******* ХХК нарт зээлдүүлсэн гэх агуулгатай гэрээг талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан;

3.18. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн огноотой, 04 дугаартай, ******* аас 16,000,000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар ******* , ******* ХХК нарт зээлдүүлсэн гэх агуулгатай гэрээг талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан;

3.19. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн огноотой, 05 дугаартай, ******* аас 31,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар ******* , ******* ХХК нарт зээлдүүлсэн гэх агуулгатай гэрээг талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан;

3.20. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, 06 дугаартай, ******* аас 6,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар ******* , ******* ХХК нарт зээлдүүлсэн гэх агуулгатай гэрээг талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан;

3.21. 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн огноотой, 07 дугаартай, ******* аас 1,000,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар ******* , ******* ХХК нарт зээлдүүлсэн гэх агуулгатай гэрээг талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан;

3.22. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн огноотой, 08 дугаартай, ******* аас 5,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар ******* , ******* ХХК нарт зээлдүүлсэн гэх агуулгатай гэрээг талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан;

3.23. 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн огноотой, 09 дугаартай, ******* аас 8,500,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар ******* , ******* ХХК нарт зээлдүүлсэн гэх агуулгатай гэрээг талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан;

3.24. 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн огноотой, 10 дугаартай, ******* аас 35,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар ******* , ******* ХХК нарт зээлдүүлсэн гэх агуулгатай гэрээг талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан;

3.25. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн огноотой, 11 дугаартай, ******* аас 17,000,000 төгрөгийг 2,000,000 төгрөгийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар ******* , ******* ХХК нарт зээлдүүлсэн гэх агуулгатай гэрээг талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан;

3.26. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн огноотой, 12 дугаартай, ******* аас 850,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар ******* , ******* ХХК нарт зээлдүүлсэн гэх агуулгатай гэрээг талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан;

3.27. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн огноотой, 13 дугаартай, ******* аас 2,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар ******* , ******* ХХК нарт зээлдүүлсэн гэх агуулгатай гэрээг талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан;

3.28. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ******* болон ******* , ******* ХХК нарын хооронд Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, өмнө дурдсан 13 зээлийн гэрээний үүргийг тооцож, нийт 164,800,000 төгрөгийн зээл олгогдсон, зээлийн хүү нийт 198,074,250 төгрөг болсон, шимтгэлд 2,803,000 төгрөг тооцсон, үр ашгийн тооцоонд 127,038,710 төгрөг тооцсоноос зээлийн эргэн төлөлтөд буцаан төлөгдсөн 17,150,000 төгрөгийг хасаж тооцоход үлдэх төлбөр 434,687,510 төгрөг болсон гэсэн тооцооллыг гэрээний хавсралтаар хийж, ******* , ******* ХХК нар нь ******* т 435,000,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар хоног тутам алданги тооцохоор харилцан тохиролцсон;

 

4. Дээр дурдсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй боловч бичгээр байгуулсан 13 зээлийн гэрээ, тэдгээрийг үндэслэж байгуулагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ нь хүчин төгөлдөр эсэх, тэдгээр гэрээний дагуу хариуцагч нар нь нэхэмжлэгчид зээлийн хүү болон шимтгэл, үр ашиг төлөх үүрэгтэй эсэх, хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлөх ёсгүй төлбөрийг илүү төлсөн эсэх нь зохигчдын маргааны зүйл болжээ.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон, нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд буруу биш байх боловч талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний нийт мөнгөн дүнгийн хэмжээг буруу тодорхойлсон, талуудын хооронд хожим байгуулагдсан 13 зээлийн гэрээ, тэдгээрийг үндэслэж байгуулагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-ний дагуу зээлийн хүү болон шимтгэл, үр ашгийг төлөх үүрэг хариуцагч нарт үүсэхгүй талаар хийсэн зарим эрх зүйн дүгнэлт нь дутуу, буруу болсон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагч нартай анх амаар харилцан тохиролцсон тохиролцоог баталгаажуулж бичгийн хэлбэрээр 13 зээлийн гэрээ болон Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г хожим буюу 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр талууд байгуулсан тул хариуцагч ******* с үндсэн зээлийн үлдэгдэл болон зээлийн хүү, шимтгэл, зээлийг мөнгөн хөрөнгийг ашигласны улмаас бий болсон үр ашгаас гэрээгээр тохиролцсон хэмжээгээр шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч нар нь Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ болон уг гэрээний хавсралтад дурдсан 01-13 хүртэл дугаартай зээлийн гэрээнүүдийг бүгдийг нэхэмжлэгч нэг өдөр бэлтгэн ирж, бусдаас авсан зээлээ төлж чадахгүй байгаа хувийн шалтгаанаа тайлбарлаж, авлагатай гэж үзүүлж хугацаа авах шаардлагатай байна, өөр зүйлд ашиглахгүй гэсэн амлалт өгснийг нь зөвшөөрч гарын үсэг зурж өгсөн учир хууль зөрчсөн, дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус баримтыг үндэслэн төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж татгалзлын болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

6.1. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт 2018-2022 оны хооронд нийт 164,800,000 төгрөгийн зээлийг дансаар болон бэлнээр олгосон гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт олгосон зээлийн хэмжээг 160,190,000 төгрөг гэж тодруулсан бол хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 2018-2019 оны хооронд 7 удаагийн гүйлгээгээр 125,500,000 төгрөг, 2021 онд 1 удаа 1,000,000 төгрөг, нийт 126,500,000 төгрөгийг зээлж авсан гэж зээлийн мөнгөн хөрөнгийн хэмжээнд маргажээ.

6.2. Хэрэгт нотлох баримтаар авагдсан банкны дансны хуулгаар нэхэмжлэгч нь өөрийн болон нөхөр ******* ы данснаас 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 14 удаагийн гүйлгээгээр 140,950,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

6.3. Дансны хуулгаар тогтоогдсон мөнгөн дүнгийн хэмжээ нь нэхэмжлэгчийн шүүхэд тодруулж гаргаж өгсөн зээлийн мөнгөн дүн болох 160,190,000 төгрөгөөс 19,240,000 төгрөгөөр бага, хариуцагч нарын гаргасан тооцооллоос 14,450,000 төгрөгөөр их байх боловч зохигчид 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г байгуулах үедээ хоорондоо тооцоо нийлж зээлийн мөнгөн дүнгийн хэмжээг 164,800,000 төгрөг гэж 2 талаас баталгаажуулж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал уг мөнгөн дүнгийн хэмжээг 160,190,000 төгрөг болгон багасгасан тул талуудын хооронд 160,190,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх ба анхан шатны шүүхийн хийсэн зохигч талуудын хооронд 126,500,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх дүгнэлтийг дээрх байдлаар залруулна.

 

7. Анхан шатны шүүх зохигчдын хооронд хожим нөхөж байгуулагдсан зээлийн гэрээ болон Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ нэхэмжлэгчид шаардах эрх үүсгэхгүй гэж үзэхдээ дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь тогтоогдоогүй тул тухайн зээлийн гэрээнүүдэд үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

7.1. Зээлийн гэрээний талууд өмнө амаар байгуулсан гэрээг бичгийн хэлбэрт оруулах, өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах, эсхүл гэрээний үүргийг баталгаажуулах, гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрчлөх, алданги төлөхөөр тохиролцох зэргээр гэрээг шинэчлэх нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрх буюу гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд харшлахгүй боловч зохигчийн тайлбар, хэргийн бусад баримт, талуудын мэтгэлцээнийг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээгээр шаардах эрх үүсэх эсэхийг шүүх дүгнэнэ.

7.2. Энэхүү магадлалын 3.1-3.14 дэх хэсэгт тусгагдсан 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хугацааны 14 удаагийн шилжүүлэг, мөн 3.15-3.27 дахь хэсэгт тусгагдсан 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хугацаатай 13 зээлийн гэрээний нөхцөлүүдийг харьцуулж үзвэл, мөнгөн шилжүүлгийн дүн болон хугацаа зөрүүтэй, бичгийн зээлийн гэрээний огноо, зээлийн дүн нь өмнө олгосон зээлтэй хэрхэн уялдах нь тодорхойгүйн зэрэгцээ бичгийн гэрээ тухайн цаг хугацаандаа бодитой хийгдээгүйг талууд үгүйсгээгүй байна. Тодруулбал,

- 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот гэрээний дүн 20,500,000 төгрөг боловч тухайн өдрийн 2 шилжүүлгийн дүн 20,000,000 төгрөг,

- 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02 тоот гэрээний дүн 7,000,000 төгрөг боловч 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шилжүүлгийн дүн 500,000 төгрөг,

- 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот гэрээний дүн 15,000,000 төгрөг боловч 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шилжүүлгийн дүн 40,000,000 төгрөг, мөн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шилжүүлгийн дүн 13,000,000 төгрөг,

- 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 тоот гэрээний дүн 16,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 тоот гэрээний дүн 31,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 06 тоот гэрээний дүн 6,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07 тоот гэрээний дүн 1,000,000 төгрөг боловч эдгээр тооцоонд хамаарах шилжүүлэггүй,

- 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 08 тоот гэрээний дүн 5,000,000 төгрөг боловч ойролцоо хугацаанд хийгдсэн шилжүүлэг нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 3,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 48,000,000 төгрөг,

- 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 09 тоот гэрээний дүн 8,500,000 төгрөг боловч үүнд хамаарах шилжүүлэггүй,

- 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10 тоот гэрээний дүн 35,000,000 төгрөг боловч ойролцоо хугацаанд хийгдсэн шилжүүлэг нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 150,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 300,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4,000,000 төгрөг,

- 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 тоот гэрээний дүн 17,000,000 төгрөг боловч ойролцоо хугацаанд хийгдсэн шилжүүлгийн дүн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 9,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2,000,000 төгрөг,

- 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12 тоот гэрээний дүн 850,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 13 тоот гэрээний дүн 2,000,000 төгрөг боловч 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлжээ.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах ба хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлахаар заасан.

Талууд өмнө амаар байгуулсан зээлийн гэрээг баталгаажуулж олгогдсон зээлийн дүн, хүү, түүний хувь хэмжээ, хугацааг тохиролцож дээрх бичгийн гэрээнүүдийг хийсэн гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч ийм агуулга бүхий хүсэл зоригийг талууд харилцан бодитой илэрхийлсэн буюу гэрээ байгуулагдсан гэж дээрх мөнгөн хөрөнгийн шилжүүлэг хийсэн огноо, үнийн дүн, зээлийн гэрээнүүдийн зээл олгосон хугацаа, зээлийн хэмжээ, хүү зэрэг гол нөхцөлүүдэд үндэслэн дүгнэх боломжгүй байна.

7.3. Иймээс эдгээр бичгийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж үзэхгүй ба анхан шатны шүүхийн гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгчээс хариуцагч нарт мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь тогтоогдоогүй тул тухайн зээлийн гэрээнүүдэд үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй гэсэн дүгнэлтийн агуулгыг залруулна.

 

8. Тус 13 зээлийн гэрээг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-нд зээл 164,800,000 төгрөг, зээлийн хүү 198,074,250 төгрөг, шимтгэл 2,803,000 төгрөг, үр ашиг 127,038,710 төгрөг, нийт 451,837,510 төгрөг гэсэн тооцооллыг тусгасан ба үүнээс 127,300,000 төгрөгийн төлөлтийг хасаж үлдэх 307,620,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлд тусгажээ.

8.1. Зохигчдын хооронд 160,190,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэгчид нийт 298,460,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн өгсөн гэж маргасан боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан зохигчдын болон гуравдагч этгээдийн банкны дансны хуулгуудаар хариуцагч нар нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 75 удаагийн гүйлгээгээр 110,990,000 төгрөгийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

Хариуцагч тал банкны дансаар дамжуулан буцаан төлсөн төлбөрийн тооцооллоо 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн, уг тооцооллыг хэрэгт авагдсан банкны дансны хуулга дахь гүйлгээнүүдтэй нэг бүрчлэн тулгаж үзэхэд тооцоолол зөрүүгүй байх ба дансаар шилжүүлсэн нийт мөнгөн дүнгийн хэмжээг тооцооллын төгсгөлд нэгтгэхдээ 110,990,000 төгрөг гэхийг 110,460,000 төгрөг гэж алдаатай бичжээ.

Хэдийгээр хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчид 110,990,000 төгрөгийг буцаан төлсөн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон боловч нэхэмжлэгч нь хариуцагч ******* с бэлнээр гүйцэтгэсэн төлбөрийг оролцуулан нийт 219,490,000 төгрөгийг хүлээн авсан гэсэн тайлбар гаргасан тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээгээр хариуцагч нарын буцаан төлсөн төлбөрийн хэмжээг тодорхойлно.

 

8.2. Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 160,190,000 төгрөгийн зээлийг авч, 219,490,000 төгрөгийг буцаан төлсөн буюу зээлсэн мөнгөн хөрөнгөөс 59,300,000 төгрөгөөр илүү дүнг нэхэмжлэгчид шилжүүлжээ.

Дээрх 75 удаагийн дансаар шилжүүлсэн нийт 110,990,000 төгрөгийн гүйлгээнээс 107,590,000 төгрөгийн гүйлгээ нь ******* , ооги, о, орлого, ******* гоос, ******* д гэх зэрэг гүйлгээний утгатай шилжүүлсэн, мөн бэлнээр шилжүүлсэн гэж тооцох 108,500,000 төгрөг (219,490,000-110,990,000)-ийн талаар талууд баримт үйлдээгүй байх тул эдгээр төлбөр тооцооны хүрээнд зээл 160,190,000 төгрөг буцаан төлөгдсөн гэж дүгнэх үндэслэлтэй.

Иймээс хариуцагч нарыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

8.3. Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-нд зээлийн хүү 198,074,250 төгрөг болсон гэх тооцооллын хувьд, хариуцагч ******* с 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ******* тоот данснаас ******* тоот дансанд шилжүүлсэн 1,700,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөн дансанд шилжүүлсэн 600,000 төгрөг болон 1,100,000 төгрөг тус тус хүү гэсэн гүйлгээний утгатай байна.

Түүнчлэн зээлийн үндсэн төлбөрөөс гадна 59,300,000 төгрөгийг илүү төлсөн үйл баримт тогтоогдсон учир уг төлбөрийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасны дагуу анх амаар хийгдсэн талуудын тохиролцооны хүрээнд хариуцагч ******* с нэхэмжлэгчид зээлийн хүүд тооцож төлсөн төлбөр гэж үзэх үндэслэлтэй.

Харин Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-нд зээлийн хүү 198,074,250 төгрөг гэсэн тооцооллыг байгуулагдаагүй гэж дүгнэсэн 13 зээлийн гэрээнд үндэслэсэн тул Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-ний дагуу хариуцагч ******* с зээлийн хүү шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан гэрээ байгуулагдаагүй.

Анхан шатны шүүх хариуцагч нарын илүү төлбөр төлсөн үндэслэлийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасны дагуу дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байх боловч зээлийн дүнг 126,500,000 төгрөг гэж буруу тодорхойлсны улмаас илүү төлөгдсөн төлбөрийн хэмжээг 85,990,000 төгрөг гэж тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс өмнө дурдсан байдлаар залруулна.

 

8.4. Нэхэмжлэгчийн хийсэн тооцооллоос үзэхэд хожим нөхөж байгуулсан 13 зээлийн гэрээний дагуу тооцоолж гаргасан, гэрээ тус бүрийн 1 сарын хүүгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг шимтгэл байдлаар авахаар Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-нд 2,803,000 төгрөг гэж тусгасан байна.

Нэхэмжлэгчийн хариуцагч ******* с шимтгэл-д 2,803,000 төгрөг гаргуулах шаардлага нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлдэгчийн хүлээх үүрэгт хамааралгүй, хууль болон бусад эрх зүйн хэм хэмжээний актаар зохицуулагдаагүй, зээлийн гэрээнүүдийн 1 сарын хүүгийн 50 хувиар тогтоосон үндэслэл нь тодорхой бус тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагч ******* с шимтгэл шаардах эрхгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч ******* с шимтгэл-д 2,803,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх боловч тухайн шаардлагын талаар дэлгэрэнгүй дүгнэлт хийгээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар нэмж дүгнэнэ.

 

8.5. Нэхэмжлэгч нь 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа хариуцагч нарт өөрийн нэр дээр бусад банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч өгсөн, улмаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдаас авсан зээлийг дахин өөр байгууллагаас зээл авч төлөх байдлаар хохирсон тул тухайн хохирлыг арилгах үүднээс үр ашгийн тооцоо гэх агуулгаар 127,038,710 төгрөгийг хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцож баталгаажуулсан, ингэхдээ хариуцагч нарын 2018-2019 онуудад ******* ТӨҮГ-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгээс зардлыг хасаж, үлдэх ашгийг нь хуваах байдлаар дүнг нь тодорхойлсон гэжээ.

Нэхэмжлэгчийн үр ашгийн тооцоо гэх агуулгаар 127,038,710 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагаа тодруулсан байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч нь уг мөнгөн дүнг хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас түүнд учирсан хохирол гэж үзэж Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу хохирол шаардсан шаардлага гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.

Нэхэмжлэгч нь хариуцагч ******* с хохиролд 127,038,710 төгрөг гаргуулахаар шаардсан үндэслэлээ хариуцагч нарт өөрийн нэр дээр бусад банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч өгсөн, улмаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдаас авсан зээлийг дахин өөр байгууллагаас зээл авч төлөх байдлаар хохирсон гэж тайлбарлаж байх боловч хохирлын хэмжээг тооцож гаргахдаа хариуцагч нарын 2018-2019 онуудад ******* ТӨҮГ-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгээс зардлыг хасаж, үлдэх ашгийг нь хуваах байдлаар дүнг нь тодорхойлсон байх тул уг нэхэмжилсэн мөнгөн дүнг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирол гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн гаргасан уг шаардлага үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан хохиролд хариуцагч ******* с хохиролд 127,038,710 төгрөг гаргуулах шаардлагыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар дэлгэрэнгүй дүгнэлт хийгээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар нэмж дүгнэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хохирол шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шаардах эрхийн үндэслэл болох Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг бус мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримталсан алдаа гаргасныг залруулна.

 

9. Хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Аливаа гэрээ байгуулагдсан нөхцөлд л түүний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэх үндэслэл бүрдэх бөгөөд дээр дурдсан 13 зээлийн гэрээг байгуулагдаагүй гэж шүүх дүгнэсэн тул Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-ний эдгээр 13 гэрээнд холбогдох хэсгийг мөн байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй.

Мөн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-нд заасан шимтгэл болон үр ашгийн талаарх нөхцөлийн хувьд дээр дэлгэрэнгүй дүгнэсэнчлэн уг тохиролцооны агуулгыг тодорхойлох боломжгүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хийгдээгүйд тооцно.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь байгуулагдаагүй гэрээг хууль зөрчсөн, эсхүл дүр үзүүлэн хийсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч нар давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс давж заалдах шатны шүүхээс дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

10. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* с зээлийн хүүгийн төлбөр шаардсан тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг баримталсан нэмэлтийг, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хохирол шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй заалт болох Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримталсныг хасаж мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримталсан өөрчлөлтийг, нэхэмжлэгч алданги шаардаагүй байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримталсныг хассан өөрчлөлтийг, хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлд хамаарах Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж баримталсан өөрчлөлтийг, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хамтад нь бичсэнийг тусдаа заалт болгон салгасан найруулгын өөрчлөлтийг, үүнтэй холбоотойгоор шийдвэрийн тогтоох хэсгийн дугаарлалтыг өөрчилсөн өөрчлөлтийг тус тус шүүхийн шийдвэрт оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/02035 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК болон ******* ******* с 307,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

Тогтоох хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК, ******* нарын нэхэмжлэгч ******* т холбогдуулан гаргасан 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн төлбөр 85,980,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэсэн 2 дахь заалтыг нэмж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарлалтыг 3 гэж, 3 дахь заалтын дугаарлалтыг 4 гэж, 4 заалтын дугаарлалтыг 5 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,696,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

 

Б.УУГАНБАЯР