| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01128/И |
| Дугаар | 01081 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 01081
| 2016 оны 09 сарын 07 өдөр | Дугаар 142/ШШ2016/01081 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-13-45 тоотод оршин суух Борнууд овгийн Базарын Баасанжав /РХ 60110105/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 18-06 тоотод оршин суух Шарууд овгийн Жаргалсайханы Батчимэг /ИГ 86102305/
880 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Баасанжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Батчимэг нь 2016 оны 01 сарын 29-ний өдөр 800 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр сарын хугацаатай зээлсэн боловч зээлээ төлөхгүй өдийг хүрлээ. 2016 оны 04 сарын 18-ны өдөр сувилагч Оюун-Эрдэнэ Батчимэгт өгөх 300 000 төгрөгийг хүүнд тооцож авсан. Гэрийн хаягаар очиж, утсаар нь удаа дараа залгаж уулзахад өгнө гэдэг боловч сүүлдээ утсаа авахгүй, ажлаасаа чөлөө авсан гээд ээжийгээ хотод эмчлүүлж байгаа гэсэн. 05 сарын 08-ны өдөр гэрч нь очиж уулзахад 05 сарын 15-нд 800 000 төгрөг өгнө гэж гарын үсэг хийж өгсөн боловч амлалтаа биелүүлэхгүй янз бүрийн үгээр худлаа ярьж байдаг. Иймээс үндсэн зээл 800 000 төгрөг 1 сарын хүү 80 000 төгрөг нийт 880 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Батчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ж.Батчимэг миний бие Б.Баасанжаваас 880 000 төгрөг авсан нь үнэн тул авсан мөнгөө 2 хувааж төлөх боломжтой байна. 440 000 төгрөгийг нь 2016 оны 09 сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 сарын 18-ны өдрийн дотор төлөөд үлдэгдэл 440 000 төгрөгийг нь 2016 оны 10 сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 сарын 18-ны өдрийн дотор төлөх боломжтой байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Баасанжав шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Баасанжав миний бие хариуцагч Ж.Батчимэгийн тайлбартай танилцлаа. Бичсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмын дагуу шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Ж.Батчимэг нь нэхэмжлэгч Б.Баасанжавын нэхэмжлэлийн шаардлага 880 000 төгрөгийг 440 000 төгрөгийг нь 2016 оны 09 сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 сарын 18-ны өдрийн дотор төлөөд үлдэгдэл 440 000 төгрөгийг нь 2016 оны 10 сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 23 750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 11 875 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 11 875 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Баасанжавын нэхэмжлэлийн шаардлага 880 000 төгрөгийг хариуцагч Ж.Батчимэг нь 2016 оны 10 сарын 18-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 23 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 11 875 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 11 875 төгрөгийг хариуцагч Ж.Батчимэгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Баасанжавт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ