| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01059/И |
| Дугаар | 01090 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 01090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Татварын хэлтэс
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг 100 айлын 11а тоотод оршин суух Мөнгөн татлага ХХК-ийн захирал ажилтай М.Мягмарсүрэн
12 022 952 төгрөгийн татварын өр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, хариуцагч М.Мягмарсүрэн, прокурор Ч.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Мөнгөн татлага” ХХК нь Татварын хэлтэст 26600288 тоот регистрийн дугаартайгаар 2001 онд барилга угсралт, дуусах шатны ажил, хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн байна. Монгол улсын татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд Татвар төлөгчийн үүргийг хуульчлан зааж өгсөн байдаг бөгөөд тус хуулийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татварыг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу “Мөнгөн татлага” ХХК нь татвар ногдох зүйл албан татвараа хүлээсэн үүргийнхээ дагуу тодорхойлж татварын хэлтэст тайлагнасан боловч өнөөг хүртэл хуулийн хугацаандаа албан татвараа төлөөгүй байна.
1. “Мөнгөн татлага ” ХХК нь 2014 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар /Маягт ТТ-03а/ 4 534 873 төгрөгийн татвар ногдуулан тайлан гаргасан боловч хуулийн хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн 16.1 “албан татвар төлөгч нь бараа ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”-д заасан байдаг.
2. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухайн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө” гэж заасан байх бөгөөд татвар төлөгч нь төлбөл зохих 78 000 төгрөгийн татвараа төлөөгүй байгаа.
3. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28.1-д заасны дагуу албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж өгөхөөр хуульд заасан байгаа. Татвар төлөгч нь хувийн орлогын албан татварын тайлангаар /Маягт ТТ-11/ 300 000 төгрөг ногдуулан тайлан гарган татварын хэлтэст ирүүлсэн байгаа боловч хуулийн хугацаандаа төлж барагдуулаагүй байна.
4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухайн хуулийн 21.4 “албан татвар төлөгч нь энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хувиарын дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн тооцоо хийнэ”-д заасны дагуу 2014 оны 4 дүгээр улирлын тайлангаар 226 180 төгрөг төлөхөөр тайлагнасан боловч өнөөг хүртэл төлөлгүй байсаар албан татварын өр үүсээд байна.
5. 2013 оны Татварын улсын байцаагчийн 202060 тоот актаар “Мөнгөн татлага” ХХК-д холбогдуулан 7 013 500 төгрөгийг төлбөрийг хариуцуулж холбогдох актыг гардуулан өгсөн. Татвар төлөгч “Мөнгөн татлага” ХХК нь хуульд заасан хугацаандаа 129 500 төгрөг төлж актаар тогтоогдсон төлбөрөөс 6 883 898 төгрөгийн төлбөрийг барагдуулах үүргээ өнөөг хүртэл биелүүлээгүй байгаа бөгөөд хуульд заасан татвар төлөгчийн үүргээ хангалтгүй биелүүлж байна. Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйл 57.1.2-д хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татар, түүнд ногдох алданги, торгуулийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногт багтаан төлөхөөр хуульд заасан байдаг.
Мөн татварын ерөнхий хуулийн 43.5 дахь хэсэгт Тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байх тухай хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл татвар төлөгч “Мөнгөн татлага” ХХК нь хуульд заасан хугацаандаа холбогдох татвараа төлсөн байх үүрэгтэй боловч хуулийн дагуу өр төлбөрөө төлж барагдуулаагүй ба Татварын ерөнхий хуулийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаанд төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулахаар хуульд заасны дагуу татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 33, 62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагатай өр барагдуулах процесс ажиллагааг гүйцэтгэсэн байгаа юм.
Татварын улсын байцаагч хугацаандаа төлөгдөөгүй “Мөнгөн татлага” ХХК-ийн өрийг төлүүлэхээр хууль тогтоомжид заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл татвар төлөгчид мэдэгдэх хуудас гардуулах, албан шаардлага хүргүүлэх, банкинд дахь дансыг хаах, татвар төлөгчийн бусдаас авах авлага, эд хөрөнгөөс гаргуулах, цалин хөлсөөс гаргуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагааг албан бичгээр авсан байна. Мөн татвар төлөгчтэй удаа дараалан утсаар холбогдох, биечлэн уулзаж өр барагдуулах шаардлага тавьж ажилласан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй багаа бөгөөд татвар төлөгч үүссэн өр төлбөрөө барагдуулах байна.
Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэн ”Мөнгөн татлага” ХХК Захирал М.Мягмарсүрэнгээс 12 022 952 төгрөгийг татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч М.Мягмарсүрэн шүүх хуралдаанд тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүнд маргаангүй. Улс орны хямралтай байдал, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын хөтөлбөр зэргийг харгалзан манай компаний дансыг битүүмжилсэн арга хэмжээг цуцалж өгөөч, бага сага ажил хийхээр тендэрт оролцоход өртэй гэсэн тодорхойлолт гарч ирдэг учраас цаашид үйл ажиллагаа эрхлэхэд хүндрэлтэй байна гэв.
Прокурор Ч.Сэлэнгэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хангаж шийдвэрлэх боломжтой гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Орхон аймгийн Татварын хэлтэс нь “Мөнгөн татлага” ХХК-д холбогдуулан татварын өр 12 022 952 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад тус тус зааснаар татвар төлөгч “Мөнгөн татлага” ХХК нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.
Хариуцагч “Мөнгөн татлага” ХХК нь татварын өр болох 12 022 952 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлдэг.
Татварын хэлтэс хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах талаар Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.2-т заасан ажиллагааг дарааллаар явуулсны дараа мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 70 дугаар зүйлийн 70.1-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Иймд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 55 дугаар зүйлийн 55.1, 70 дугаар зүйлийн 70.1-т тус тус заасныг баримтлан “Мөнгөн татлага” ХХК-иас 12 022 952 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар Орхон аймгийн татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасны дагуу чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч “Мөнгөн татлага” ХХК-с 207 317 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ