| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2016/00202/И |
| Дугаар | 00232 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 00232
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 2 дугаар байрны 09 тоотод оршин суух Найман овогт ******* /РД:ТГ-/-ын хүсэлттэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 39-р байрны 03 тоотод оршин суух ******* /РД:МЭ-/-ыг эрэн сурвалжлуулж, оршин сугаа хаягыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие *******той 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 3.700.000 төгрөгийг хоногийн 1,5 хувийн хүүтэй 10 хоногийн хугацаатай зээлүүлсэн юм. ******* нь тухайн үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг 39 дүгээр байрны 03 тоотод оршин сууж байсан. Мөн Цемент Шохой ХК-ны хуурай аргын цементийн үйлдвэрт операторчиноор ажиллаж байсан. Зээлийн гэрээ байгуулж мөнгө авснаас хойш нэг удаа 10 хоногийн хүү 700.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш огт мөнгө төлөөгүй. Түүний дараа одоо зээл бүтэж байна, удахгүй өгнө гэж хэлээд яваад байсан. Одоо ******* нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Бямбацогтыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягыг нь тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* нь иргэн *******од 3.700.000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөөр гэрээ байгуулан өгсөн. Гэтэл 2016 оны 7-р сарын 25-нд хугацаа нь дуусч түүнээс хойш өдийг хүртэл сураггүй болсон тул миний бие шүүхэд эрэн сурвалжилж, хаягийг тодруулах талаар өргөдөл гаргасан. ******* 2016 оны 11 дүгээр сарын 1-нд өөрийн биер ирж уулзсан тул эрэн сурвалжлуулахаар өгсөн өргөдлөөсөө татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг оршин суугаа хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байна гэх үндэслэлээр эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягыг нь тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0490 дугаар бүхий зээлийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Хүсэлт гаргач *******ын “…******* 2016 оны 11 дүгээр сарын 1-нд өөрийн биер ирж уулзсан тул эрэн сурвалжлуулахаар өгсөн өргөдлөөсөө татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй” гэсэн хүсэлтээр нэхэмжлэгчийн татгалзал нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иймд улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар *******ын хүсэлттэй *******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягыг нь тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар орон нутгийн төсвөөс 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН