Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 01111

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2016/01111

Орхон аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-18-19 тоотод оршин суух Магсарын Цэрэн-Очир

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитатын 40 тоотод оршин суух Отгонбаатарын Мягмарсүрэн

2 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч  М.Цэрэн-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Отгонбаатар овогтой Мягмарсүрэн нь 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 1 500 000 төгрөгийг нэг сарын хугацаатай 10 хувийн зээлж авсан боловч зээлээ төлөхгүй өдийг хүрлээ. Гэрээр нь ажил дээр нь, утсаар нь маш олон удаа уулзсан, хэлсэн. Уулзах ярих бүрт сар бүрийн 16-нд юм уу 30-нд өгнө тэр болтол хүлээж бай гэдэг. Уулзах ярих бүртээ чи надад миний үндсэн мөнгө 1 500 000 төгрөгийг өгчих, хүүг нь яахав гэж олон удаа хэлсэн. Сүүлдээ утсаа авахгүй, гэрээр нь очихоор байхгүй байдаг. Мөнгө зээлж аваад 1 жил гаран болоход нэг ч  төгрөг өгөөгүй. Одоо үндсэн зээл 1 500 000 төгрөг, нэг сарын хүү 150 000 төгрөг, зээлсэн мөнгөний алданги 750 000 төгрөг, нийт 2 400 000 төгрөгийг хариуцагч О.Мягмарсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч М.Цэрэн-Очир шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Магсар овогтой Цэрэн-Очир би хариуцагч О.Мягмарсүрэнгээс нэхэмжилсэн 2 450 000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь 2016 оны 09 сарын 14-нд үндсэн мөнгө 1 500 000 төгрөгөө бэлнээр авсан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Цэрэн-Очир нь 2 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэгч М.Цэрэн-Очир нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч О.Мягмарсүрэнд холбогдуулан 2 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч М.Цэрэн-Очир нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 53 350 төгрөгийн 50 хувь болох 26 675 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Цэрэн-Очирт олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

           ШҮҮГЧ                                          Л.АРИУНЦЭЦЭГ