Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2016/01099

 

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2016/01099

Төв аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа би Төв аймаг, Эрдэнэ сум, Чулуут 2 дугаар багт оршин суух Баярсайханы Ууганбаярт холбогдох,

41 373 төгрөг гаргуулах тухай,

“Жи  мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04 өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 11 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

“Б.Ууганбаяр нь  2014 оны 09 сарын 16 өдөр манай компанитай 98111536 дараа төлбөрт үйлчилгээний дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан юм.

Хэрэглэгч Б.Ууганбаяр нь дээрх дугаарыг тодорхой хугацаанд ашиглахдаа нийт 77 582.33 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.

Уг төлбөрөөс барьцаа 50 000 төгрөгийг хасч, гэрээний 5.16-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3% алданги тооцож нэхэмжлэх эрхтэй” гэж заасны дагуу 575 хоногийн алданги болох 13 791.17 төгрөгийн хамт нийт 41 373.50 төгрөгийг хэрэглэгч Б.Ууганбаяраас гаргуулж өгнө үү” гэжээ.

                                                                                                     ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Б.Ууганбаярт холбогдуулж 41 373 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Ууганбаяр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2016 оны 10 сарын 13 өдөр “Жи мобайл” ХХК-ийн  5747067787 дугаартай дансанд 78 000 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн 2016 оны  10 сарын 13 өдрийн  баримтаар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ууганбаярт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 4 550 төгрөгийн 50 хувь 2 225 төгрөгийг улсын төсвөөс, 2 225 төгрөгийг хариуцагч Б.Ууганбаяраас гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.“Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 41 373 төгрөгийг хариуцагч Б.Ууганбаяр биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгийн 50 хувь болох 2 275 төгрөгийг улсын төсвөөс, 2 275 төгрөгийг хариуцагч Б.Ууганбаяраас гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА