| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1541/Э |
| Дугаар | 1577 |
| Огноо | 2019-10-15 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 1577
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, улсын яллагч Б.Э, шүүгдэгч А.Знарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт А.Зт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03112 1039 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /
Яллагдагч А.Знь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М Чингэлтэй” ХХК-ийн 125 дугаар шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.700.000 төгрөгийг тус тус борлуулалтын орлогоос албан тушаалын байдлаа ашиглан завшиж, “М Чингэлтэй” ХХК-д 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн “Нью Энержи Стар”ХХК-ийн салбар болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Н” шатахуун түгээх станцад “менежер” албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “кредит картны төлбөр төлөх хугацаа хэтэрчихээд байна, өөрийнхөө картандаа хийгээд буцаагаад уншуулаад өгье” гэж хэлээд түгээгч А.Баярбилэгээс 820.000 төгрөг, түгээгч П.Болортуяагаас 980.000 төгрөг тус тус борлуулалтын орлогоос албан тушаалын байдлаа ашиглан завшиж, “Нью Энержи Стар”ХХК-д 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэМ хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох бариМуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Змэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
ГэМ хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, хавсаргасан материал /хх-н 3-44/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Оюунсувдаас хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 47-50/, мөрдөн шалгах ажиллагаанд О.Хулангаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 58-61/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Түмэндэлгэрээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 62-64/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Зулцэцэгээс яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 76-77/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 79/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 81/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 84/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-н 116/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 120-132/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Учралаас хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 135-136/, мөрдөн шалгах ажиллагаанд П.Болортуяагаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 137-138/, мөрдөн шалгах ажиллагаанд А.Баярбилэгээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 140-142/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Зулцэцэгээс яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 161-163/, хохирол барагдуулсан тухай бариМ /хх-н 174-175, 186/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох бариМууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох бариМуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбатаас шүүгдэгч А.Знь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М Чингэлтэй” ХХК-ийн 125 дугаар шатахуун түгээх станцийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.700.000 төгрөгийг тус тус борлуулалтын орлогоос албан тушаалын байдлаа ашиглан завшиж, “М Чингэлтэй” ХХК-д 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн “Нью Энержи Стар” ХХК-ийн салбар болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Н” шатахуун түгээх станцад “менежер” албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “кредит картны төлбөр төлөх хугацаа хэтэрчихээд байна, өөрийнхөө картандаа хийгээд буцаагаад уншуулаад өгье” гэж хэлээд түгээгч А.Баярбилэгээс 820.000 төгрөг, түгээгч П.Болортуяагаас 980.000 төгрөг тус тус борлуулалтын орлогоос албан тушаалын байдлаа ашиглан завшиж, “Нью Энержи Стар”ХХК-д 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэМ хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч А.З-г “М Чингэлтэй” ХХК-ийн 125 дугаар шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.700.000 төгрөгийг тус тус борлуулалтын орлогоос албан тушаалын байдлаа ашиглан завшиж, “М Чингэлтэй” ХХК-д 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн “Нью Энержи Стар” ХХК-ийн салбар болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Н” шатахуун түгээх станцад “менежер” албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “...кредит картны төлбөр төлөх хугацаа хэтэрчихээд байна, өөрийнхөө картандаа хийгээд буцаагаад уншуулаад өгье” гэж түгээгч А.Бярбилэгээас 820.000 төгрөг, түгээгч П.Болортуяагаас 980.000 төгрөг тус тус борлуулалтын орлогоос албан тушаалын байдлаа ашиглан завшиж, “Нью Энержи Стар”ХХК-д 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох бариМуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.О өгсөн: "...Би "М Чингэлтэй" ХХК-нд 2017 оноос эхлэн хуулийн хэлтэст менежерээр өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. “Шатахуун түгээх станц 125 дугаар салбар”-ын эрхлэгчээр 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан Алтанцэцэг овогтой Зулцэцэг нь 2019 оны 04 дүгээр сард 2.200.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сард 1.795.000 төгрөг нийт 3.995.000 төгрөгийн дутагдал гаргаж, ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Тиймээс цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах хүсэлт гаргуулсан. Манай компаниас намайг энэ хэргийг шийдэж дуусах хүртэл, энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байгаа. А.Зн дутагдсан мөнгийг манай компани дотоод аудитын шалгалт хийж тогтоосон. А.Знь хохирлоо бүрэн барагдуулсан. Тиймээс одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Байгууллагын түгээгч нар нь бусдад мөнгө шилжүүлэхийг хориглодог юм. Тухайн үед Зг нь албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын мөнгийг авсан гэдгээ өөрөө хүлээсэн. Мөн Хулангийн бичгээр гаргаж өгсөн тайлбарт Зулцэцэг өөрөө орлогын мөнгөнөөс авчих гэж хэлсэн нь нотлогддог юм." гэх мэдүүлэг /хх-н 49, 200/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.ын өгсөн: "...Манай "Нью Энержи Стар" ХХК нь шатахуун түгээх бүтээгдэхүүний жижиглэн болон борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг компани юм. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр захирлын 101 тоот тушаал дээр А.Згэх эмэгтэйг менежерээр ажилд авсан. Тухайн өдрөөр хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгө хариуцах гэрээ байгуулж ажилласан. 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр "Н" шатахуун түгээх салбар дээр ээлжинд гарч байсан түгээгч А.Баярбилэгээс менежер ажилтай А.Знь хэлэхдээ "...кредит картны төлбөр төлөх хугацаа хэтэрчихээд байна, өөрийнхөө картандаа хийгээд буцаагаад уншуулаад өгье гэж хэлээд тус салбарын өдрийн орлогноос 820.000 төгрөг, дээрхтэй мөн адил шалтгаан хэлээд түгээгч П.Болортуяагаас 980.000 төгрөгийг тус тус аваад нийт 1.800.000 төгрөгийг түгээгч нараас аваад яваад өгсөн. "...Шатахуун түгээх станцын орлогын мөнгийг түгээгч нар тооцоо хийж аваад хариуцсан менежертэй хаМ тоолж, тооцоогоо нийлээд лацдаж банкинд тушаадаг. Хариуцсан менежер бол түгээгч нарт хяналт тавьж тооцоо нийлдэг. Албан тушаал нь түгээгч нарыг хариуцах хяналт тавьж ажилладаг. Түгээгч нар байгууллагын мөнгийг бусдад шилжүүлэх эрхгүй. Тухайн үед хариуцсан ажилтан А.Зулцэцэгт итгээд өгсөн байх." гэх мэдүүлэг /хх-н 135-136, 198/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Хн өгсөн: "...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр миний ажиллаж байсан "М Чингэлтэй" ШТС-125 дугаар салбарын эрхлэгч А.Знь надтай ажил дээр уулзаад "...ээжийн бие муу байна. Зүрх, бөөрний хагалгаанд дахиж орох хэрэгтэй болчихлоо. Одоо надад 1.500.000 төгрөг хэрэг болоод байна. Та тус болооч гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн 5925069273 дугаарын данснаас А.Зулцэцэгийн данс руу Мобайл банкаар 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр уг салбар дээрээ түгээгчийнхээ ажлыг хийх гээд урд хоносон ээлжнээс ажлаа хүлээж авах гэтэл ээлжийн ахлагч түгээгч Бүжинлхам "...Эрхлэгч А.Зорлогын мөнгөнөөс 500.000 төгрөгийг нь ээжийн бие тааруу, мөнгө яаралтай хэрэг болоод байна гээд авсан" гэж хэлсэн. Тэгээд дараагийн гараан дээр очиход 1.200.000 төгрөг орлогоноос дутсан байсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тооллоготой энийгээ янзлаачээ гэж эрхлэгч Зулцэцэгт бид нар хэлж байсан. Тэрнээс хойш эрхлэгч Зулцэцэг надаас 10 хувийн хүүтэй зээлсэн мөнгө өгөхгүй, өгөх боломжгүй нь тогтоогдсон тул 2019 оны 05 дугаар сарын 07-ны өглөө 06 цагийн үед би эрхлэгч Зулцэцэгийн 94982497 дугаарын утас руу нь нөгөө хаМ гарч байсан түгээгч Отгон-Өлзийгийн утсаар залгаад "Зээлсэн мөнгө өгөө, би орлогын мөнгөнөөс авлаа шүү" гэж хэлсэн чинь Зулцэцэг утсаа тасалсан. Тэгэхээр нь орлогын мөнгөнөөс нийт 1.747.000 төгрөг авсан..." гэх мэдүүлэг /хх-н 60-61/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Тн өгсөн: "..Тэгээд дараа нь үлдээд тооллогын бүртгэл, дундын дэвтэр хоёроо тулгахад хоорондын шатахуун милийн заалт 2000 гаруй литрээр дутуу байсан. Тэгэхээр нь А.Зрүү залгаад "...Энэ милл зөрүүтэй байна, ямар учиртай юм" гэж асуухад Зулцэцэг "...би одоо яваад очьё" тэгээд чамд тайлбарлая гэж хэлсэн. Тэгээд А.Зирээд “...Манай ээжийн бие муудаад мөнгөний хэрэг гараад 2 сая төгрөгийн орлогыг би авсан. Тэгээд өчигдөр гарсан түгээгч Хулан үлдсэнийг нь буюу 1.700.000 төгрөгийг орлогоос авсан байсан. Би маргааш гэхэд уг мөнгөнүүдийг бүгдийг нь хийчихнэ" гэж надад хэлсэн." гэх мэдүүлэг /хх-н 63-64/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Бн өгсөн: "....2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, "Тэнгэр Плаза" худалдааны төвийн баруун талд байрлах “Н” шатахуун түгээх салбар дээр тухай өдөр түгээгчээр ээлжинд гарч байхад манай салбарт саяхан менежерээр ажилд орсон А.Згэх эмэгтэй мөнгө тоолоод сууж байхад ирээд би кредит картны зээлийн мөнгө төлөх гээд байна 980.000 төгрөг өгчих би зээлээ төлчихөөд буцаагаад уншуулаад өгье гээд надаас бэлэн 980.000 төгрөг аваад явсан." гэх мэдүүлэг /хх-н 137-138/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Бйн өгсөн: "...Би Зулцэцэгт 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 820.000 төгрөг өгсөн. Надаас кредит картаа төлчихөөд буцаагаад өгье гээд 520.000, 300.000 төгрөгөөр хувааж авсан. Надад байгууллагын орлогын мөнгийг бусдад ашиглуулах эрх байхгүй. А.Знь бид нарыг хариуцсан менежер болохоор итгээд өгсөн." гэх мэдүүлэг /хх-н 140-142, 205/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч А.Зн өгсөн: "...Би "...М Чингэлтэй" ХХК-д 2019 оны 06 дугаар сард түгээгчээр анх ажилд орж ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг ШТС-125 салбарт эрхлэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр орлогын мөнгөнөөс бэлнээр 2.200.000 төгрөг авч өөрийн ээж Алтанцэцэгийн Дархан-Уул аймагт эмчилгээний зардалд хэрэглэсэн. Дараа нь би хүнээс 1.500.000 төгрөг зээлсэн байсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр орлогоны мөнгөнөөс Хулан гэдэг мөнгө зээлсэн хүн 1.795.000 төгрөг аваад явсан байсан. Тэгээд би нийт 3.995.000 төгрөгийн өрөнд орсон. Би дутагдсан мөнгө болох нийт 3.995.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Аудитын тайланг хүлээн зөвшөөрч байна. Би 2.200.000 төгрөгийг өдөр бүрийн орлогоноос бага багаар бэлнээр авсаар байгаад нийт 2.200.000 төгрөг болсон. Мөнгө завшсан гэх хэрэгт Хулан ямар нэгэн холбоо байхгүй. Мөн би 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өөрийн ажилладаг "Н" ШТС-ын орлогоны мөнгөнөөс 1.800.000 төгрөг аваад хувьдаа ашигласан юм..." гэх мэдүүлэг /хх-н 77, 153/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох бариМуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Зг албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завшсан гэМ хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч А.Зт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэМ хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн бариМаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.