Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00014

 

Х.Лувсанбалданд  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0096/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Ц.Мөнхжаргал,

           Ялтан: Х.Лувсанбалдан,

Ялтны өмгөөлөгч: О.Алтанчулуу,

Хохирогч: О.Билэгдэмбэрэл,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Амаржаргал,

Нарийн бичгийн дарга: П.Ундрах нарыг оролцуулан

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолтой ялтан Х.Лувсанбалданд холбогдох 201622000448 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч, ялтан, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 31-ний өдөр  төрсөн, 21 настай, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, Хатгин овогт Хадмандалын Лувсанбалдан /регистрийн дугаар РУ95020418/.

Х.Лувсанбалдан нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний єдєр Хєвсгєл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг Зїїн хоолойн дунд матуу гэх газар иргэн О.Билэгдэмбэрэлтэй маргалдсаны улмаас толгойн тус газар нь дурангаар цохиж бие махбодид нь дух ясны цємєрсєн хугарал, хатуу хальсан дээрх цус хуралт, тархины няцрал бїхий хїнд гэмтэл учруулсан гэмт хэргийг  їйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хатгин овогт Хадмандалын Лувсанбалданг бусдын бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар Х.Лувсанбалданг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Х.Лувсанбалданд оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дуранг устгаж, 1 ширхэг дээл, 2 ширхэг цамц,  1 ширхэг алчуур, 1 ширхэг даавуун уут зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч О.Билэгдэмбэрэлд буцаан олгохыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зїйлийн 497.1, 505 дугаар зїйлийн 505.1-т зааснаар Х.Лувсанбалдангаас 610.500 /зургаан зуун арван мянга таван зуу/ тєгрєг гаргуулж хохирогч О.Билэгдэмбэрэлд олгож, нотлох баримтаа бүрдүүлж 10.471.950 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч О.Билэгдэмбэрэл давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх О.Билэгдэмбэрэл миний эмчилгээ хийлгэхэд зарцуулсан зайлшгүй зардлын баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, эмчилгээний зардалтай холбогдох шууд зардал биш гэж дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Улсын дээд шүүхийн тогтоолд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилуулах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй боловч гэмт хэргээс улбаатай боловч гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй бусад хохирлын асуудлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхгүй байхаар тайлбарласан гэж дүгнэснийг би хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүйгээр хохирлыг хасч шийдвэрлэсэн. Лувсанбалдан нь миний эрүүл мэнд амь насанд минь аюултай хүнд гэмтэл учруулчхаад би цохиогүй, би ийм гэмтэл учруулаагүй гэж шүүхийн өмнө хэнэг ч үгүй гэм буруутай үйлдэлдээ гэмшихгүй, огт тоосон шинжгүй мэдүүлэг тайлбар өгөөд зогсож байгааг шүүх анхаараагүй.

Би эрүүл мэнддээ, тархиндаа маш хүнд гэмтэл авч өөрөө босч явж чадахгүй 3-4 сар хэвтрийн дэглэмтэй, одоо ч ганцаараа удаан явж хөдөлж чадахгүй хүний асаргааны хүн болсон. Миний эрүүл мэндэд учирсан гэмтэл эмчилгээ эдгэрэлтээс шалтгаалж цаашид хэрхэн яах нь тодорхойлогдоно гэж шинжээч эмч дүгнэлтэндээ тодорхойлсон байна. Би цаг алдалгүй эмчилгээ хийлгээгүй байсан бол амь насаа алдчихсан байх байсан. Миний гэр бүлийнхэний тусламжаар би хүний асаргаанд, өрөөл татуу амьтан өдий зэрэгтэй байж байна. Цаашид миний амь нас ямар ч баталгаагүй хэзээ ч үхэхэд бэлэн тийм л хүн болгож намайг хохироосон. Гэтэл анхан шатны шүүх миний эмчилгээгээ хийлгэхээр зарцуулсан такси унааны болон бусад эмчилгээ хийлгэхийн тулд зарцуулаад байгаа бусад зайлшгүй гарсан зардлыг үндэслэлгүйгээр хасч шийдвэрлэсэнд би гомдолтой, хүлээн зөвшөөрөхгүй байна. Эдгээр зардал Лувсандбалдангийн гэмт үйлдэл эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотойгоор үүссэн зардал мөн.

Хэрэв Лувсанбалдан намайг цохиж гэмтэл хүнд учруулаагүй бол би өөрөө хэнд ч илүү хөлс мөнгө төлөхгүй, хэний ч гар харахгүй түлээ модоо бэлтгээд, малаа маллаад амьдрах байсан, ээжийнхээ тэтгэврийг ямар ч шаардлагагүй зээл авахуулахгүй, ээж маань сар сардаа тэтгэврээ идээд амьдрах байсан. Отгонцэцэг Оюунбат нараар 6 сар малаа хөлс төлж маллуулсан боловч эдгээр хүмүүст хөлс төлсөн зардлыг би нэхэмжлээгүй. Харин энэ жил өвөлжилт их хүндэрч би олон жил хүйтэнд хөрч, халуунд халж байж өсгөж үржүүлсэн малаа маллаж чадахгүй болчихоод би хүнд хөлс төлж маллуулахаас өөр аргагүй болсон. Би өвөлжилт хүндэрвэл эхнэр маань гэртээ хагас малаа хараад би ганцаараа хагас малаа тууварлан явж л маллаж байж малаа бүрэн бүтэн онд оруулж өсгөж үржүүлсэн. Энэ жил мөн л үхрээ хүнд хөлс төлж тууварт явуулахаас өөр арга байгаагүй. Үхрээ тууварт явуулж байж бүрэн бүтэн үхрээ онд оруулсан. Эдгээр зардал бүгд гэмт хэргийн улмаас учирсан, гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бодит хохирол мөн. Энэ байдлаас болж би үр хүүхдүүдтэйгээ амар тайван амьдрах ямар ч боломжгүй болсон, байнга Мөрөн суманд Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмчийн хяналтанд, байнга эмнэлэгт хэвтэж үзүүлнэ, тогтмол эмчилгээ хийлгэж байх зайлшгүй шаардлагатай байсан учир би Мөрөн суманд айлын хашаанд гэр барьж амьдарч байна. Эхнэр маань намайг асарч, эмчлүүлэх шаардлагатай болсон бөгөөд хүүхдүүд маань сумын төвд суралцдаг, эцэг эхээ санаад зайлшгүй сумаас Мөрөн суманд бидэн дээр ирэх шаардлагатай болдог.

Би байнга өвдөж зовж шаналж, тарчилж байна, байнга өвчин намдаах эм уудаг байдлаас болоод ходоод шархалж бусад эд эрхтэндээ хүндээр нөлөөлж байна. Би урд өмнө ханиад хүрлээ гэж нэг удаа эм ууж, тариа тариулж эмнэлгээр явж үзээгүй, эрүү саруул биетэй хүн байсан боловч Лувсанбалданд цохиулж гэмтэл авснаас хойш 2 литрээс дээш хүнд зүйл өргөж болохгүй, удаан хөл дээрээ явж, зогсож болохгүй, сэтгэл санаа байнга тайван байх ёстой гэж эмч зөвлөх боловч өвдөж зовж тарчилж байгаагаас болж би тайван амгалан амьдрах ямар ч боломжгүй болсон. Лувсанбалдан яахав ялаа эдлээд яваад гараад ирнэ. Гэтэл би насан туршдаа урд өмнө ямар байсан эрүүл саруул хүн болохгүй, хүний асаргааны, өрөөл татуу, өвчин зовлондоо тарчилж шаналсан, байнгын эмчилгээтэй, эрэмдэг зэрэмдэг хүн болгосонд би Лувсанбалдан маш их гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа тул миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэж хүсч давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

Ялтан Х.Лувсанбалдан давж заалдах гомдолдоо: ... О.Билэгдэмбэрэлд учруулсан хохирлоо бүрэн төлж 3 610 500 төгрөг төлсөн. Шинэ-Идэр суманд суугаа өндөр настан 104 настай М.Цогдог болон 87 настай Б.Балбармаа нар болох эмээ, өвөө хоёр маань байнгын хараа хяналтанд байж асруулдаг учир эмээ, өвөө хоёрыгоо асрах хүсэлтэй байна. Үүнийг минь харгалзан үзэж миний хоригдох хугацааг багасгаж өгнө үү. Мөн миний бие Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмчийн хараа хяналтанд байж тархи толгойгоо эмчлүүлдэг тул миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзнэ үү гэжээ. 

Ялтны өмгөөлөгч Г.Баянбилэг давж заалдах гомдолдоо: Х.Лувсанбалдан нь 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг Зүүн хоолойн дунд Матуу гэх газар иргэн О.Билэгдэмбэрэлийн толгойн тус газар нь дурангаар цохиж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдон шалгагдаж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Миний үйлчлүүлэгч Х.Лувсанбалдан өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй анх удаа гэмт хэрэгт холбогдон шийтгэгдсэн, хэрэгт баримтаар тогтоогдсон хохирол болох 3 610 500 төгрөгийг хохирогч О.Билэгдэмбэрэлд гарган өгч хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал болон түүний ар гэр, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96-р зүйлийн 96.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1-р зүйлийг хэрэглэж анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч О.Алтанчулуу давж заалдах гомдолдоо: ...Х.Лувсанбалданд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулиин ерөнхий ангийн 551 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх дараах нөхцөл байдлуудыг буюу гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн буюу гэмт хэргээ сайн дураараа илчилж Давж заалдах шатны шүүхэд ял хөнгөрүүлэхийг хүсч гомдол гаргасан, ШУТИС-ийн 4-р курсиин оюутан байсан зэрэг тухайн этгээдийн хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасны дагуу ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Х.Лувсанбалдан нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний єдєр Хєвсгєл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг Зїїн хоолойн дунд матуу гэх газар иргэн О.Билэгдэмбэрэлтэй маргалдсаны улмаас толгойн тус газар нь дурангаар цохиж бие махбодид нь дух ясны цємєрсєн хугарал, хатуу хальсан дээрх цус хуралт, тархины няцрал бїхий хїнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг їйлдсэн болох нь ялтан Х.Лувсанбалдангийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны 2016.07.06-ны өдрийн 353 тоот шинжээчийн дүгнэлт, 2016.08.30-ны өдрийн 489 тоот Нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс ялтан Х.Лувсанбалданд 5 жил 1 сарын сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдалд тохирсон байх тул ялтны давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Мөн ялтны өмгөөлөгч нар нь “...гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн тул ялтны хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулахаар” гомдол гаргасныг мөн адил хүлээн авах боломжгүй байна. Учир нь ялтан Х.Лувсанбалданг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, гэм хорыг арилгасан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч О.Билэгдэмбэрэлийн “...миний эмчилгээ хийлгэхэд зарцуулсан зайлшгүй зардлын баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, эмчилгээний зардалтай холбогдох шууд зардал биш гэж дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хохирлыг дутуу шийдсэн гэх агуулга бүхий...” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд нотлох баримтын хуулийн шаардлага хангаагүй баримтыг нотлох баримтаар үнэлэлгүй гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол 3 610 500 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулахаар тооцож дутуу төлсөн 610 500 төгрөгийг ялтнаас гаргуулан, 10 471 950 төгрөгийн эд хөрөнгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцсэн байна.

Иймд Х.Лувсанбалданд холбогдох эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                         Б.СОСОБАРАМ

                           ШҮҮГЧИД                                                              Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                             Н.БАЯРХҮҮ